Entries by cabinetAdmin

, ,

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС “МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСӨЛ”-Д САНАЛ АВЧ БАЙНА.

“Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 54 дүгээр тогтоолоор хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн харилцан хяналт-тэнцлийг хангах хүрээнд төрийн эрх барих дээд байгууллагад ард түмнийг төлөөлөх Улсын Их Хурлын гишүүний тоог шинэчлэн тодорхойлох, Улсын Их Хурлын сонгуулийн дэвшилтэт тогтолцооны зарчмыг Монгол Улсын Үндсэн хуулиар […]

Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах тухай зар /2023.04.14/

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.             […]

, ,

Түгжрэлийг бууруулахад нөлөө үзүүлэх авто зам, замын байгууламжийг барьж байгуулахад нэн шаардлагатай 187 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны дөрөвдүгээр сарын 12-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.   “Эрдэнэс Тавантолгой”-д тогтоосон онцгой дэглэмийг зургаан сараар сунгах УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар […]

, ,

ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТАД ОРОЛЦОВ

Хүний эрхийг хангах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Болорсайхан “Хүний эрх, хөгжил төв” төрийн бус байгууллага, “Хүний эрх, хөгжлийн төлөөх Азийн форум (FORUM-ASIA)” олон улсын төрийн бус байгууллагын хамтран зохион байгуулж байгаа хүний эрх хамгаалагчдыг чадавхжуулах сургалтад 2023 оны 4 дүгээр сарын 11-12 -ны өдөр сургагч багшаар ажиллав. Тус сургалтаар “Хүний […]

, ,

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сумогийн их аварга, Какурюу М.Анандыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын гавьяат тамирчин М.Анандыг хүлээн авч уулзлаа. Японы мэргэжлийн сумогийн 71 дэх их аварга, Какурюу М.Ананд Ерөнхий сайдыг хүлээн авч уулзаж буйд талархлаа илэрхийллээ. Тэрбээр 2023 оны зургадугаар сарын 3-нд Япон Улсын Токио хотноо болох “Үс авах ёслол”-ын урилгаа Монгол Улсын Ерөнхий сайдад гардууллаа. Их аварга Асашёорюү Д.Дагвадорж, Хакухо […]

, ,

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Уул уурхайн бус экспортын тэргүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээг тодорхойлж, эрх зүйн орчныг боловсронгуй болгоё

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит “Өглөөний уулзалт”-аа уул уурхайн бус экспортын салбарынхантай хийлээ. Уулзалтад ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун болон хүнсний бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, ноос ноолуур, арьс шир, гоо сайхан, эм, эмийн бүтээгдэхүүн, мэдээллийн технологи, банк бус, судалгаа, маркетингийн салбарын төлөөлөл оролцлоо. Манай улсын нийт экспортын 93 хувийг уул […]

, ,

ХҮНИЙ ЭРХИЙН МАНЛАЙЛАГЧ-ТӨЛӨӨЛӨГЧ” ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАН, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Нутгийн өөрөө удирдах байгууллага шийдвэр гаргах, хэрэгжүүлэхэд хүний эрхэд суурилсан хандлага, арга зүйг нэвтрүүлэх, чадавхжуулах зорилготой “Хүний эрхийн манлайлагч-Төлөөлөгч”  сургалтын III хэсгийг  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хүний эрхийг хангах Үндэсний хороо, “Хүний эрх дэвшилтэт бодлогын хүрээлэн” ТББ хамтран Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институтийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд нийслэл болон 9 […]

, ,

Төрийн байгууллагатай холбоотой тулгарч буй хүндрэл, оновчгүй зохицуулалт зэрэг шийдвэрлэвэл зохих асуудлын талаар бизнес эрхлэгчдээс санал авч байна

Төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотойгоор бизнес эрхлэгчдэд тулгарч буй хүндрэл, эрх зүйн орчны ойлгомжгүй байдал, оновчгүй зохицуулалт зэрэг шийдвэрлэвэл зохих асуудлын талаарх саналаа Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газарт ирүүлж хамтран ажиллахыг хүсэж байна. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд […]

, ,

Ч.Хүрэлбаатар: Валютын нөөц нэмэгдэж, тогтвортой хадгалагдахад боомтуудын үйл ажиллагаа идэвхжиж, экспорт нэмэгдсэн нь нөлөөллөө

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны дөрөвдүгээр сарын 5-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Шил ажиллагаа”-ны хэрэгжилтийг эрчимжүүлэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа Монгол Улсын Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, авлигатай тэмцэх таван Ш буюу Шүгэл, Шүүр, Шувуу, Шилжүүлэн авах болон Шил ажиллагааг хэрэгжүүлж буй. Иргэдийн мэдээлэл хайх, мэдээлэл хүлээн авах эрхийг хангах, […]

, ,

Ерөнхий сайд Франц Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Франц Улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Себастиан Сүрүнийг хүлээн авч уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Энэ оны нэгдүгээр сард хийсэн уулзалтаас хойш хоёр улсын хооронд яриа, хэлэлцээ эрчимтэй өрнөж байгаад талархалтай байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв. Уулзалтаар соёл, боловсрол, шинжлэх […]

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2024 он.