Entries by cabinetAdmin

, ,

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ СУРГАЛТЫН ТЭТГЭЛГИЙН 2023 ОНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ СУРГАЛТЫН ТЭТГЭЛГИЙН 2023 ОНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА НЭГ. ТЭТГЭЛГИЙН ЗОРИЛГО, ТӨРӨЛ, ХЭМЖЭЭ Тэтгэлгийн зорилго: Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050” болон “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх, олон улсад өрсөлдөх мэдлэг чадвартай, нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, эх оронч иргэнийг хөгжүүлэх, шилдэг мэргэжилтэн-манлайлагчийг бэлтгэх, дэмжих, урамшуулахад оршино. Тэтгэлгийн сонгон […]

, ,

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 63 их, дээд сургуулийн төлөөлөл 350 гаруй оюутныг хамруулсан “Student day” өдөрлөгийг өнөөдөр МУИС-д зохион байгуулав. Тус өдөрлөгт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын зарим гишүүдийн хамт оролцож “Шинэ Сэргэлт-Шинэ Мянган” сэдвээр илтгэл тавилаа. Монгол Улсын Их сургуулийн ашиглалтад ороод удаагүй байгаа “Багш, оюутны хөгжлийн төв”-ийн үйл ажиллагааг […]

, ,

Мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан хүмүүсийн дансыг царцаана

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны гуравдугаар сарын 22-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Х.Нямбаатар: Мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан хүмүүсийн дансыг царцаана Монгол Улсын Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, авлигатай тэмцэх таван Ш буюу Шүгэл, Шүүр, Шувуу, Шилжүүлэн авах болон Шил ажиллагаа”-г хэрэгжүүлж буй. Авлигатай тэмцэх ажиллагааг эрчимжүүлэхийг Ерөнхий сайд үүрэг […]

, ,

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, эрдэмтэн багш нартай уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит өглөөний уулзалтаа МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, эрдэмтэн багш нартай хийлээ. Тэрбээр дэлхийн эдийн засаг, геополитик хурдацтай өөрчлөгдөж буй энэ цаг үед манай улс судалгаанд суурилсан урт хугацааны стратегитай байх нь чухал. Төрийн бодлогод эрдэмтэн судлаачдын үүрэг, оролцоо хэрэгтэй байгааг тэмдэглээд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, […]

, ,

БНСУ ДАХЬ МОНГОЛ ИРГЭД “ХУРДАН” ЦЭГЭЭС ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВЧ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсаас БНСУ-ын Сөүл хотод суугаа Элчин сайдын яамны консулын хэлтсийн байранд төрийн үйлчилгээний “ХУРДАН” цэгийн үйл ажиллагааг өнөөдөр нээлээ. Ингэснээр тус улсад оршин суугаа 53 мянган иргэн үйлчилгээний оператороос 440 төрлийн үйлчилгээ,  киоск машинаас 70 гаруй төрлийн лавлагаа, тодорхойлолт, тоон гарын үсгээ үнэ төлбөргүй, шуурхай авах боломж бүрдлээ. “Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 […]

, ,

Засгийн газар зарим салбар дахь төрийн оролцоог багасгаж, либералчлах ажлыг идэвхжүүлнэ

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэдэх Хүний эрхийг хангах Үндэсний хороо нийслэл болон 9 дүүргийн иргэдийн хурлын 30 төлөөлөгчийг “Хүний эрхийн манлайлагч – төлөөлөгч”  сургалтад хамруулаад байна. Сургалтаар хүний эрхэд суурилсан хандлага, дүн шинжилгээ, хянан магадлагаа, хот төлөвлөлт, өргөдөл гомдол шийдвэрлэлт, жендэрийн мэдрэмж, тэгш хамарсан бодлого зэрэг сэдвээр хэлэлцэж, ажиллалаа. Төлөөлөгчид цаашдын бодлого шийдвэртээ хүний […]

, ,

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БХЯ, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд талархал илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Батлан хамгаалах яам, Зэвсэгт  хүчний бие бүрэлдэхүүнтэй уулзлаа. Ерөнхий сайд Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 102 жилийн ойн баярын мэндийг нийт генерал, офицер, ахлагчид, хугацаат цэргийн алба хаагчдад дэвшүүлээд, дэлхий дахиныг хамарсан цар тахлын хүнд үед өргөсөн тангарагтаа үнэнч байж, ард түмэн, эх орноо батлан […]

, ,

Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцсон багийг Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнана

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны гуравдугаар сарын 15-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Авлигатай тэмцэх “Таван Ш ажиллагаа”-ны хэрэгжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болгов Монгол Улсын Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, “Таван Ш” ажиллагаа хэрэгжүүлж буй. “Шувуу ажиллагаа”-ны хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гадаад улс руу оргон зайлсан этгээдийг Монгол Улсын […]

, ,

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНХАУ-ЫН ЭЛЧИН САЙД ЦАЙ ВЭНЬРУЙ-Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр БНХАУ-аас манай улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй-г хүлээн авч уулзаж, БНХАУ 14 дэх удаагийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Анхдугаар хуралдааныг амжилттай зохион байгуулж, Төр засгийн удирдлагуудыг шинээр томилж, улс орны хөгжилтэй холбоотой чухал шийдвэрүүдийг гаргасанд баяр хүргэлээ. Шинээр томилогдсон БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянд […]

, ,

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс олон улсад дөрөвт эрэмбэлэгдэх зэсийн уурхайтай болж, эхний бүтээгдэхүүнээ олборлож байгаагаа дэлхий дахинд зарлаж байна

Оюу Толгойн гүний уурхайн олборлолтыг эхлүүлэх ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Эрхэм монголчууд аа, Хөрөнгө оруулагчид, хүндэт зочид, төлөөлөгчид өө, Оюу Толгой төслийн бүтээн байгуулалтын үйлсэд гар бие оролцож, Өмнийн говийн оргүй хоосон талаас өнөөдрийн бүтээн байгуулалтыг биечлэн бүтээлцсэн  уурхайчид, инженер техникийн ажилтнууд Та бүхэндээ […]

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2024 он.