Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.
Тавигдах болзол, шаардлага:
- Төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
- Зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
- Зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх;
- Төрийн албаны хөгжлийн асуудлаар эссэ бичиж ирүүлэх.
Бүрдүүлэх материал:
- Хүсэлт
- Төрийн албан хаагчийн анкет;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
- Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
- Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
- Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
- Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
- Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх;
- Сахилгын шийтгэлтэй эсэх тодорхойлолт;
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–с татан авах/.
Материал хүлээн авах:
- Хугацаа: 2023 оны 04 сарын 21-ний өдрийн 17:30 цаг хүртэл
- Хүлээн авах хаяг: info@cabinet.gov.mn цахим шуудангаар
- Холбоо барих утас: 260330
Байгууллагын нэр: Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хүнийн нөөцийн газар
Шилжүүлэх, сэлгэн авах ажлын байрны жагсаалт:
№ | Албан тушаал | Албан тушаалын | Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага | ||||
төрөл | ангилал, зэрэглэл | Боловсрол | Мэргэжил | Мэргэшил | Туршлага | ||
1. | Нөөцийн судалгаа шинжилгээний хэлтэс – Төрийн албан хаагч болон төрийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ажилтны бүрэлдэхүүн хөдөлгөөн, тоо бүртгэл хариуцсан мэргэжилтэн | гүйцэтгэх | АА-10 | Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх. | -эдийн засаг (0311);
-эрх зүй (0421); -менежмент ба удирдахуй (041301-041307); -математик, статистик (054); -нийгмийн болон зан үйлийн шинжлэх ухаан (031); -боловсрол (011). |
-Төрийн албаны зохих сургалтад хамрагдсан байх;
-Эрдэм шинжилгээний бүтээлтэй, судалгааны арга зүй эзэмшсэн бол давуу тал болно. |
Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно. |
2. | Удирдлагын систем хөгжүүлэлтийн хэлтэс – Засгийн газрын төрийн албаны хүний нөөцийн болон төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн удирдлагын мэдээллийн систем нэвтрүүлэлт, нэгдсэн сан хариуцсан ахлах шинжээч | гүйцэтгэх | АА-6 | Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх. | -Мэдээлэл харилцаа холбооны технологиуд /061/;
-Математик, статистик /054/; -Менежмент ба удирдахуй /041301-041307/; -Эрх зүй /042/; |
Төрийн албан хаагчийн дунд хугацааны сургалтад хамрагдаж төгссөн байх.
-Мэдээллийн систем, мэдээллийн сан, мэдээллийн аюулгүй байдал зэрэг чиглэлээр сертификаттай бол давуу тал болно. |
-Төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх; |
3. | Удирдлагын систем хөгжүүлэлтийн хэлтэс – Мэдээллийн сангийн холболт хариуцсан шинжээч | гүйцэтгэх | АА-7 | Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх. | -Мэдээлэл харилцаа холбооны технологиуд (061);
-Математик, статистик (054). |
Төрийн албан хаагчийн дунд хугацааны сургалтад хамрагдаж төгссөн байх.
-Мэдээллийн систем, мэдээллийн сан, мэдээллийн аюулгүй байдал зэрэг чиглэлээр сертификаттай бол давуу тал болно. |
-Төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх; |
4. | Удирдлагын систем хөгжүүлэлтийн хэлтэс – Мэдээллийн технологийн ахлах мэргэжилтэн | гүйцэтгэх | АА-9 | Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх. | -Мэдээлэл харилцаа холбооны технологиуд (061);
-Математик, статистик (054). |
-Төрийн албаны зохих сургалтад хамрагдаж төгссөн байх;
-Мэдээллийн систем, мэдээллийн сан, мэдээллийн аюулгүй байдал зэрэг чиглэлээр сертификаттай бол давуу тал болно. |
Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно. |
5. | Удирдлагын систем хөгжүүлэлтийн хэлтэс – Мэдээллийн технологийн мэргэжилтэн | гүйцэтгэх | АА-10 | Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх. | -Мэдээлэл харилцаа холбооны технологиуд (061);
-Математик, статистик (054). |
-Төрийн албаны зохих сургалтад хамрагдаж төгссөн байх.
-Мэдээллийн систем, мэдээллийн сан, мэдээллийн аюулгүй байдал зэрэг чиглэлээр сертификаттай бол давуу тал болно. |
Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно. |
6. | Удирдлагын систем хөгжүүлэлтийн хэлтэс – Мэдээллийн технологийн мэргэжилтэн | гүйцэтгэх | АА-10 | Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх. | -Мэдээлэл харилцаа холбооны технологиуд (061);