Entries by cabinetAdmin

, ,

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Мэргэжил сонголт хөдөлмөрийн зах зээлтэй уялдах нь улс орны хөгжил, эдийн засагт чухал

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчидтай уулзлаа. Уулзалтад БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр, Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн Боловсролын газар, Боловсролын зээлийн сангийн удирдлага, холбогдох албан тушаалтан болон нийслэлийн 293 сургуулийн 12-р ангийн 650 сурагч оролцов. Ерөнхий сайд “Шинэ сэргэлт-Шинэ мянган” илтгэл танилцуулж, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, […]

, ,

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Бүтээмж, гүйцэтгэлд суурилсан цалингийн шинэчлэл хийж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит “Өглөөний уулзалт”-аа аж ахуйн нэгжүүдийн хүний нөөцийн менежерүүдтэй хийлээ. Уулзалтад Сангийн сайд Б.Жавхлан, ХНХ-ын сайд Х.Булгантуяа болон тус яамны газрын дарга нар банк санхүү, уул уурхай, барилга, хүнс, эрүүл мэнд, үйлчилгээний салбарын хүний нөөцийн мэргэжилтнүүд, мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцлоо. Ерөнхий сайд дэлхий дахин, улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн […]

, ,

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлод бараалхлаа

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлод Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр бараалхав. Хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой эрхэмсэг ноён Көвер Ласлогийн энэ удаагийн айлчлалд Монгол Улсын Засгийн газар ихээхэн ач холбогдол өгч буйг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын эхэнд тэмдэглэлээ. […]

, ,

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Иргэдийн төлөөлөх эрх хоёр дахин нэмэгдэж, УИХ-ын гишүүний эрх мэдлийн төвлөрөл хоёр дахин багасна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг танилцуулж УИХ-ын чуулганд үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Эрхэм монголчууд аа, Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Монголчууд бид ардчилсан Үндсэн хуулиа баталж, зах зээлийн эдийн засагт шилжиж хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлоон хөгжүүлэх эрхэм зорилтыг тунхагласнаас хойш 30 жилийн […]

, ,

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Эрт илрүүлгээр зонхилон илэрсэн өвчлөлийг бууруулахад эрүүл мэндийн салбарын бодлогыг чиглүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ээлжит “Өглөөний уулзалт” Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт боллоо. Уулзалтад Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон нийслэлийн 25, орон нутгийн таван өрхийн эмч оролцож, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар санал солилцлоо. Ерөнхий […]

, ,

Дорноговь аймаг шилжин суурьшигчдыг хүлээж авах бодлогоо танилцуулж байна

Монгол Улсын Засгийн газрын Хөдөөгийн сэргэлт бодлогын хүрээнд “Нээлттэй Дорноговь” чуулган Дорноговь аймагт болж байна. Чуулганы эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн илгээлтийг Ерөнхий сайдын зөвлөх Б.Батбаатар уншиж танилцууллаа. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд нийслэл Улаанбаатар хоттой дүйцэх дагуул хотуудыг байгуулах, бүсчилсэн хөгжлийн бодлогыг Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд их бүтээн байгуулалтын төслүүдтэй уялдуулан […]

, ,

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Авто замын бүтээн байгуулалтыг хөгжлийн бодлоготой уялдуулж, төр, хувийн хэвшил хамтран ажиллаж байж үр дүнд хүрнэ

Монголын авто замчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд боллоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус зөвлөгөөнд оролцож Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050″, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцуулж, үүнд авто замчдын үүрэг, оролцоо чухлыг онцоллоо. Монголын авто замчид өнгөрсөн хоёр жилд 689,1 км урт хатуу хучилттай зам, 330 у/м төмөр бетон гүүр барьж байгуулаад байна. 2022 […]

, ,

Хөгжлийн банкны 2022 оны санхүүгийн тайланд олон улсын байгууллага аудит хийж, зөрчилгүй гэж дүгнэжээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны дөрөвдүгээр сарын 26-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хөгжлийн банкны 2022 оны санхүүгийн тайланд олон улсын байгууллага аудит хийж, зөрчилгүй гэж дүгнэжээ Монгол Улсын Хөгжлийн банкны 2022 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт, 2022 оны үйл ажиллагааны тайлан болон тус банкны 2023 онд төлөх гадаад бондуудын эргэн төлөлтийн нарийвчилсан […]

, ,

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийслэлийн холбоосгүй авто замуудыг холбоход санхүүжилтийн бүхий л хэлбэрийг ашиглана

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр “Улаанбаатар- Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум 2023”-т оролцлоо. Улаанбаатар хотын эдийн засгийг эрчимжүүлж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах, томоохон төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалтуудаа танилцуулах зорилготой уг форумыг НЗДТГ-аас зохион байгуулж байна. УИХ, ЗГ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид, нийслэлийн үе үеийн удирдлагууд, дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд, дотоод, гадаадын аж ахуйн […]

, ,

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ АНУ-ЫН ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН УЛС ТӨРИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ОРЛОГЧ В.НУЛАНДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Улс төрийн асуудал эрхэлсэн орлогч Элчин сайд Виктория Нуландыг 2023 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газар чухал гуравдагч хөрш АНУ-тай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгдгийг онцлоод, цаашид ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд суурилсан Стратегийн түншлэлээ […]

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2024 он.