Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Дорнын эдийн засгийн VII чуулганд оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд /2022.09.07/ бараалхлаа.
Ерөнхийлөгч В.В.Путин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг “Дорнын эдийн засгийн VII чуулган”-ы урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирж оролцсонд талархал илэрхийллээ. Оросын Холбооны Улс Монгол Улстай хамтран Улаанбаатар төмөр зам, Эрдэнэт үйлдвэр зэрэг томоохон төслийг амжилттай хэрэгжүүлж ирсэн, цаашид ч том төслүүдэд харилцан ашигтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Тухайлбал, ОХУ-аас БНХАУ-руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах төслийг Ерөнхийлөгч В.В.Путин онцолж, эрчим хүчний төслүүдэд ч хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв. Мөн хоёр улс нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх асуудлаар тодорхой тохиролцоонд хүрснийг уулзалтын үеэр цохон тэмдэглэлээ.
Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзаж байгаадаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ талархал илэрхийлж, Монгол Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой 2021 онд тохиосон. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа шинэ зуунд илүү арвин үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг ОХУ-ын Ерөнхийлөгчид уламжлаад ирэх долоо хоногт Узбекистанд болох гурван улсын Ерөнхийлөгчийн уулзалтад амжилт хүслээ.

“Дорнын эдийн засгийн VII чуулган”-ы нэгдсэн хуралдааны индрээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан бүс нутгийн ач холбогдолтой боомт, эрчим хүч, аж үйлдвэрийн хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулж, хөрөнгө оруулагчдыг идэвхтэй оролцохыг урьсан. Монгол Улсын Засгийн газраас баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замын сүлжээг тэлэх зорилго тавьж, төмөр замын бүтээн байгуулалтын төслийг эрчимжүүлэн ажиллаж байгаа. Зүүн босоо чиглэлийн төмөр зам богино хугацаанд үр өгөөжөө өгөх тул эхлэл нь байх ёстой гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.
Монгол Улс ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүнийхээ дийлэнх хувийг импортолдог. Роснефть компанитай хэлэлцээ хийж 1285 ам.долларт хүрээд байсан АИ-92 автобензиний хилийн үнийг 830 ам.доллар болгон бууруулж, 2022 он дуустал үнийг тогтвортой хадгалахаар болоод байсан. Тус чуулганы үеэр албаны хүмүүс дахин яриа хэлэлцээ хийж АИ-92 автобензинийг 2027 он хүртэл тогтвортой үнээр, дизель түлшийг 10 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авахаар тохирлоо.

Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгт эрэмбэлэгддэг. Үүгээрээ “Эрчим хүчний” бүс нутгийн хэмжээний том төслүүдийг хэрэгжүүлэх боломж бүрэн байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолж Эгийн голын усан цахилгаан станц болон бусад эрчим хүчний цахилгаан станцуудын өргөтгөл шинэчлэлийн талаар яриа хэлэлцээ хийгдэж буйг танилцуулсан. Яриа хэлэлцээний үр дүнд олон жил гацсан Эгийн голын усан цахилгаан станц төслийн асуудлыг НҮБ-тай хамтран шийдвэрлэж, мэргэжлийн шинжээч, судлаачдын баг гарган ажиллуулж Сэлэнгэ мөрөн, Байгаль нуурын усны нөөцөд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, эцэслэхээр тогтлоо. Оросын Холбооны Улсын зүгээс Эгийн голын усан цахилгаан станцын төсөл болон “ДЦС-З”-ын хүчин чадлыг нэмэгдүүлж өргөтгөхөд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
Байгалийн хий нийлүүлэх хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулах төсөл тус бүс нутгийн хөгжилд өндөр ач холбогдолтойд тооцогдож ирсэн. Талууд төслийг идэвхтэй хамтран хэрэгжүүлж 2029 онд ашиглалтанд оруулахаар ярилцлаа.

Засгийн газар 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах албан даалгавар гарган ажиллаж буй. Монгол УлсынШадар сайд С.Амарсайхан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нар эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил, нийслэл Улаанбаатар хотыг сайжруулсан шахмал түлшээр хангах нөөц бүрдүүлэх, үйлдвэрлэлийн чанартай, хэвийн ажиллагааг хангах ажлуудтай “Таван толгой түлш” ХХК-ийн баруун үйлдвэрт очиж танилцлаа.
2022 оны есдүгээр сарын 8-ны өдрийн байдлаар şişli escort
эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 75 хувьтай хангагдаад байгааг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа. Үндсэн болон туслах тоноглолын их засвар 77 хувь, хөрөнгө оруулалт 72 хувь, техник зохион байгуулалтын ажлыг 69 хувьтай гүйцэтгэжээ. Нүүрсний уурхайнуудын өвөлжилтийн бэлтгэл 60 гаруй хувьтай байна.
2022-2023 оны өвлийн их ачааллыг давахад нэн шаардлагатай бараа материал, нөөц бүрдүүлэхэд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлүүлэх, импортоор худалдан авсан цахилгаан эрчим хүчний төлбөрт үүссэн валютын ханшийн зөрүүг ирэх оны төсөвт суулгаж өгөх зэрэг яаралтай шийдвэрлүүлэх асуудлууд тус салбарт байна. Түүнчлэн цахилгаан эрчим хүчний үнэ өртөг, ханшийн зөрүүнээс үүдэлтэй алдагдлыг нөхөх, дулааны цахилгааны станцуудад техникийн тоног төхөрөөмжийн шинэчлэл хийх, өргөтгөх, цахилгаан, дулааны эх үүсвэрийг нэмэх зэрэг шийдвэрлэх шаардлагатай асуудлууд байгааг ч салбарын сайд хэллээ.

Нийслэл Улаанбаатар хотын өвлийн хэрэгцээний сайжруулсан шахмал түлшний нөөцийг бүрдүүлэхээр “Таван толгой түлш” ХХК хоногт 1200-1400 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж энэ сарын 8-ны байдлаар 99,348 тонн сайжруулсан шахмал түлш, 210 мянган тонн мидлингийн нөөц бүрдүүлээд байна. Энэ сарын 15-наас сайжруулсан шахмал түлшийг Улаанбаатар хотод 650 цэгээр борлуулж эхлэхээр бэлтгэл ажлыг хангажээ. Сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулахаар үйлдвэрүүдийн хатаалтын системийг өргөжүүлэн ажиллаж байна. Сайжруулсан шахмал түлшний түүхий эд мидлингийг автозамаар тээвэрлэн авчрахад зам эвдрэх зэрэг сөрөг нөлөөтэйгээс төмөр замаар тээвэрлэх, үүнд зориулсан өндөрлөгөөтэй зам барих ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж эхнээсээ ашиглалтад оржээ. Харин мидлингийг тээвэрлэн авчрах вагон дутагдалтай байна.
Шадар сайд С.Амарсайхан энэ жил эрт хүйтрэх төлөвтэй байгаа тул өвөлжилтийн бэлтгэл ажлыг шуурхайлан, сайтар хангаж, хариуцлагатай ажиллахыг үүрэг болголоо. Сайжруулсан шахмал түлшний чанар, нөөц, борлуулалт, тээвэрлэлтэд онцгой анхаарч нийслэл хот, Эрчим хүчний яам, БОАЖЯ уялдаа холбоотой нягт хамтран ажиллах ёстойг мөн санууллаа.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан 2023 онд эрчим хүчний салбарт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд зориулж төсвийн дэмжлэг үзүүлэх бодлого барьж буйг хэлээд Засгийн газар эрчим хүчний салбарт онцгой анхаарал хандуулж ойрын жилүүдэд томоохон хөрөнгө оруулалтууд хийхээр төлөвлөж буйг онцоллоо. Цаашдаа өнөө маргаашаа аргацаасан гал унтраах арга хэмжээнээс илүү хөгжлийн бодлоготойгоо уялдуулж хийх ажлаа арав арван жилээр төлөвлөж, түүнийхээ хэрэгжилтийг ханган ажиллахад анхаарна. Энэ нь хувийн хэвшлийнхэнд, хөрөнгө оруулагчдад дэмжлэг болно. Төр хувийн хэвшилтэйгээ өрсөлддөг байдлыг халахаар Засгийн газар зорьж байна. Тиймээс Эрчим хүчний яам ч энэ бодлогыг барьж ЭЗХЯ-тай хамтран томоохон төслүүдээ арван жилээр тодорхойлж гарга. Эрчим хүчний салбар манлайлж ажилла, Засгийн газар бодлогоор дэмжинэ гэлээ.



Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж “Засгийн газрын авто бааз” УТҮГ-т ажиллалаа. Төрийн хэмнэлтийн тухай хууль энэ оны дөрөвдүгээр сараас хэрэгжиж байна. Засгийн газрын хуралдаанаар (2022.08.31) Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болгож, энэ дагуу ажлын хэсгийн ахлагч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хуулийн хэрэгжилтийг шалгаж эхэлж байна.
Сайдаас доош түвшний албан тушаалтан автомашин унахыг хязгаарласнаар 587 taksim escort автомашиныг Засгийн газрын автобаазад хүлээлгэн өгчээ. Төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанаас хэмнэх боломжтой зардлыг бууруулж нийт 5.8 тэрбум төгрөг хэмнэжээ. 2022 онд нэмж 5.7 тэрбум төгрөгийн зардал хэмнэхээр байна. Төрийн өмчит үйлдвэрийн газар, компаниуд Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлснээр нийт 80 орчим тэрбум төгрөг хэмнээд байгаа бол энэ оны төгсгөлд 124.8 тэрбум төгрөг хэмнэх тооцоо гарчээ.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан 2023 оны улсын төсвийн төслийг боловсруулахдаа Төрийн хэмнэлтийн тухай хуулинд тулгуурлаж байгааг онцлов. Төрийн албан хаагчид, удирдах албаны хүмүүс автомашин хэрэглэж эрх ямба эдлэх ёстой гэсэн сэтгэлгээнээс салж, хандлагын өөрчлөлтийг бий болгох нь чухал гэлээ. Төрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр төрийн автомашины үйлчилгээ “ЮБИКАБ” ХХК-ийн дуудлагын системд нэгдээд байна. Төрийн алба хаагчид шаардлагатай тохиолдолд дуудлагаар автомашин хэрэглэж байгаа юм. Ингэснээр шатахуун, урсгал зардал хэмнэгдэж, сул зогсолт байхгүй болж буйг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл ярив.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Засгийн газрын авто бааз” УТҮГ-т ажилласныхаа дараа “ЮБИКАБ” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Цаашид төрийн тээврийн үйлчилгээг тус компанийн системээр ажиллуулж, улам боловсронгуй болгоно. Энэчлэн төр хувийн хэвшилтэй хамтарч, хувийн хэвшлээ дэмжинэ, тэдний бизнестэй өрсөлдөхгүй байх зарчмыг Засгийн газар баримталж ажиллаж байгааг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэллээ.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийн үйл ажиллагаатай танилцаж, тус төвийг илүү шуурхай, хүртээмжтэй ажиллуулах талаар зөвлөлдөв.
11-11 төвийг өргөтгөн шинэлчилснээс хойш буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд (2022.09.05) 70455 иргэн хандсанаас 26654 иргэний өргөдөл, гомдлыг системд бүртгэн холбогдох төрийн байгууллагад шилжүүлж, шийдвэрлэлт 87 хувийн гүйцэтгэлтэй байна.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан энэ үеэр иргэдтэй уулзлаа. Баянзүрх дүүргийн 28-р хорооны иргэн Н тэтгэврийн асуудлаар саналаа хэлж, шийдвэрлэлтэд нь анхаарахаа сайд илэрхийллээ.
Тэрбээр иргэдийн дуудлага бүрийг алдалгүй авах, санал гомдлыг нь шийдвэрлэж өгөхөд анхаарч ажиллахыг тус төвийн ажилтнуудад захилаа. Мөн цаашид тус төвийн хүчин чадлыг нэмэгдүүлж, төрийн удирдах албан тушаалтнууд иргэдийн санал, гомдлыг шууд хүлээн авч хяналт тавьж ажилладаг байх ёстой. Энэ хүрээнд 1995 онд батлагдсан Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж УИХ-д өргөн барина гэлээ.
Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд ирүүлсэн санал, хүсэлт, өргөдөл гомдлыг утсаар, биечлэн, мобайл аппликэйшн, цахим болон дуут шуудан, киоск машин зэрэг 11 сувгаар хүлээн авч байна.


Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хэрэгжилтэд хяналт тавих Ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Хурлын үеэр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан болон ажлын хэсгийн гишүүдэд Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилгын ажлын явц болон тулгамдсан асуудлын талаар танилцууллаа.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг төлөвлөгөөт ажлын явц, технологийн бус барилга байгууламж, анхдагч процессын болон дагалдах байгууламж, үйлдвэрийн цахилгаан станц, лицензит технологийн байгууламж гэж дөрвөн хэсэгт хуваан хэрэгжүүлж буй. Одоогийн байдлаар инженерчлэлийн ажил дуусаж, дөрөв дэх хэсгийн гэрээний тендерийг ирэх 11 дүгээр сард зарлахаар төлөвлөөд байгаа юм.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хурлын үеэр төсөл хэрэгжүүлэхэд тулгамдаад буй асуудлуудыг ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлдэхийг ажлын хэсгийн ахлагч болон холбогдох сайд нарт үүрэг болгов.

























