ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДЭД САЙД КИМ МИН ЖЭГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Солонгоо БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэг өнөөдөр (2025.03.24) Төрийн ордонд хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Тэргүүн дэд дарга Б.Солонгоо Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн мэндчилгээг дэвшүүлж, цаашид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа харилцан ашигтай олон салбарт өргөжин хөгжинө […]
