Мэдээ, онцлох мэдээ, Чухал мэдээ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА ШОН ХИНТОНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал “Оюу-Толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн даргаар томилогдсон Ноён Шон Хинтоныг өнөөдөр (2025.03.11) төрийн ордонд хүлээн авч уулзав. Уулзалтаар “Оюу Толгой” ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх, энэ хүрээнд “Менежментийн гэрээ”-г шинэчлэх, хөрөнгө оруулалтын гэрээний дагуу эрчим хүчээр хангах, лабораторийн хяналт, үүсмэл орд, зэсийн баяжмал боловсруулж, хайлуулах үйлдвэр байгуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллах асуудлаар нээлттэй санал солилцов. 2025-03-11/0 сэтгэгдэл/by cabinetAdmin https://cabinet.gov.mn/wp-content/uploads/483542036_988498130135329_4086022377576181729_n.jpg 1280 2048 cabinetAdmin https://cabinet.gov.mn/wp-content/uploads/logo.png cabinetAdmin2025-03-11 08:50:482025-03-14 08:55:14ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА ШОН ХИНТОНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ