ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ИРГЭДЭД ХУРДАН, ШУУРХАЙ, ЧИРЭГДЭЛГҮЙ ХҮРГЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өчигдөр (2025.02.23) Дархан-Уул аймгийн төрийн албаныхантай уулзлаа. Аймгийн удирдлагууд нийгэм эдийн засгийн үзүүлэлт, өрсөлдөх чадварын статистик, хот хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд хэрхэн ажиллаж буйгаа танилцуулав. ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Засгийн газраас бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого хэрэгжүүлж, энэ хүрээнд Зөвшөөрлийн хууль давсан журмуудыг цуцлах чиглэл өгсөн. Ингэснээр өнөөдрийн байдлаар 50 гаруй […]
