Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ агаарын бохирдол болон түгжрэл бууруулах бүтээн байгуулалтын ажлуудыг дулааны улиралд цаг алдалгүй, шуурхай зохион байгуулж ажиллахыг үүрэг болгож байсан юм. Энэ хүрээнд тэрбээр өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй “Монгол гэр болон байшингийн дулаалга” төслийн ажлын явцтай танилцлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сонгинохайрхан дүүргийн III хороо, Баганаранд 60м2 талбай […]
