Шадар сайд (гадаадын хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаа эрхэлсэн)-ын ажлын алба

Шадар сайдын зөвлөхүүд, ажлын алба нь үйл ажиллагааны стратегийн  12 дугаар зорилтын хүрээнд Шадар сайдад бодлогын зөвлөгөө өгөх үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд Шадар сайдыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх, түүний эрхэлсэн асуудлын хүрээний Засгийн газрын агентлагийн бодлого, үйл ажиллагааг уялдуулан зохицуулахад чиглэсэн өдөр тутмын үйлчилгээ, дэмжлэгээр хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Шадар сайдын зөвлөхүүд бодлогын зөвлөгөө өгөхдөө хариуцсан асуудлаар онол, арга зүй, дотоод, гадаадын туршлага, судалгаа, шинжилгээ, дүгнэлтэд үндэслэнэ.

Энэ нэгжийн үйлчилгээ үзүүлэхэд оролцох гол түнш нь сайд, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, холбогдох бусад байгууллага, түүний удирдлага байна.

АЛБАН ХААГЧИД
Албан хаагчийн нэр Албан тушаал Имэйл Утас
1. Б.Ганболд Шадар сайдын ахлах зөвлөх ganbold.b@dpmo.gov.mn 260099
2. Ш.Энхтуул Зөвлөх enkhtuul@dpmo.gov.mn 77770373
3. Л.Отгонбаатар Зөвлөх otgonbaatar@dpmo.gov.mn 77770373
4. Д.Энхбаяр  Зөвлөх enkhbayar@dpmo.gov.mn 77770373
5. Х.Болор-Эрдэнэ Зөвлөх bolorerdene@dpmo.gov.mn 77770373
6. П.Болор Зөвлөх bolor@dpmo.gov.mn 77770373
7. С.Санасэр Зөвлөх sanaser@dpmo.gov.mn 77770373
8. А.Даваасүрэн Шинжээч davaasuren@dpmo.gov.mn 77770373
9. Т.Солонго Шинжээч solongo@dpmo.gov.mn 77770373
10. О.Батбаатар Шинжээч batbaatar@dpmo.gov.mn 77770373
11. Т.Очирдарь Шинжээч ochirdari@dpmo.gov.mn 77770373
12. Ч.Урангуа Шинжээч urangua@dpmo.gov.mn 77770373
13. Л.Хишигжаргал Туслах khishigjargal@dpmo.gov.mn 77770373

 

 

ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ

Мэдээллийн технологийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд Засгийн газрын үйл ажиллагаа, төрийн үйлчилгээнд харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэвшил нэвтрүүлэх, цахим засаглал хөгжүүлэх, бодлого, үйл ажиллагааг чиглүүлэн зохицуулах, төрийн байгууллагуудын мэдээллийн системийн уялдаа холбоог хангах, төрийн байгууллагуудад мэргэжил, арга зүй, технологийн шийдэл, дундын зохицуулалтын бүх талын дэмжлэг үзүүлэх, Хэрэг эрхлэх газрын мэдээллийн систем, түүний тоног төхөөрөмжийг боловсронгуй болгох, төрийн байгууллагуудын цахим хуудас хөгжүүлэх бодлого, төлөвлөгөө, төсөл боловсруулах, хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, тушаал, шийдвэр, үүрэг, даалгаврын биелэлт, албан хэрэг хөтлөлт, албан бичиг солилцооны цахим системийг боловсруулах, нэвтрүүлэх, Засгийн газар, Хэрэг эрхлэх газрын дотоод мэдээллийн систем, цахим хуудас болон компьютерын дотоод сүлжээг өргөтгөх, хөгжүүлэх, тэдгээрийн шуурхай, найдвартай ажиллагааг хангах, Засгийн газрын хуралдааны танхимын сүлжээ, техник тоног төхөөрөмж, программ хангамжийн бэлэн байдлыг хангах, хөгжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Ерөнхий сайд, Засгийн газрын танхимын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь Ерөнхий сайд, Хэрэг эрхлэх газрын даргад Засгийн газрын үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, төрийн мэдээллийн систем, цахим хуудас, дотоод мэдээллийн системийн найдвартай ажиллагааг хангах чиглэлээр шаардлагатай мэдээлэл, мэргэжлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, үйлчилгээгээр хангах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Хэрэг эрхлэх газрын дарга, Тэргүүн дэд дарга, дэд дарга, Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яам, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, иргэн байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь яам, Засгийн газрын агентлагийн мэдээллийн технологийн асуудал хариуцсан нэгж, “Үндэсний дата төв” улсын төсөвт үйлдвэрийн газар, “И-Монгол академи” улсын төсөвт үйлдвэрийн газар, “Санхүүгийн мэдээллийн технологийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газар байна.

                                                                                                                                                 АЛБАН ХААГЧИД

Албан хаагчийн нэр Албан тушаал Имэйл Утас
1. Б.Баасандорж Хэлтсийн дарга baasandorj.b@cabinet.gov.mn  
2. Д.Баясгалан Засгийн газрын ахлах референт bayasgalan.d@cabinet.gov.mn  
3. Ч.Энхзаяа Засгийн газрын референт enkhzaya@cabinet.gov.mn 266854
4. С.Алтангэрэл Ахлах шинжээч altangerel.s@cabinet.gov.mn 263403
5. Б.Мөнхзул Шинжээч munkhzul@cabinet.gov.mn 260124
6. Д.Дөлгөөн Мэргэжилтэн dulguun@cabinet.gov.mn 260124

 

ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ

Салбарын бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд Засгийн газрын бодлого, шийдвэрийн төслийг хянан боловсруулах, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг бэлтгэх болон яам, Засгийн газрын агентлагийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, эдгээр асуудлаар цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд эдийн засаг, гадаад харилцаа, төсөв, санхүү, банк, аж үйлдвэр, эрдэс баялаг, батлан хамгаалах, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, боловсрол, эрүүл мэнд, гэр, бүл, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, зам, тээвэр, соёл, спорт, аялал жуулчлал, залуучууд, барилга, хот байгуулалт, орон сууцжуулалт, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, цахим хөгжил, инновац, харилцаа холбоо, эрчим хүч, гамшгаас хамгаалах, төрийн худалдан авах ажиллагаа, стандарт, хэмжил зүй, шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, газрын харилцааны үйл ажиллагааны бодлого төлөвлөлт, удирдлага, зохицуулалтыг хангахад чиглэсэн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг зохих журмын дагуу хянан боловсруулж, Хэрэг эрхлэх газрын саналыг бэлтгэж, Засгийн газрыг стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангахтай холбоотой салбарын бодлогын төлөвлөлт, хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, нэгтгэх, дүгнэх, зөвлөмж мэдээллээр удирдлагыг хангах, шаардлагатай зарим асуудлаар төрийн бус болон олон нийтийн байгууллагатай хамтран хэлэлцүүлэг, хурал, зөвлөгөөн зохион байгуулах, Зөвшөөрлийн зөвлөлийн ажлын албаны чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Ерөнхий сайд, танхимын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь Ерөнхий сайд, танхимд Засгийн газрын стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангахтай холбогдсон шийдвэр гаргах механизмд дэмжлэг үзүүлэх, яам, Засгийн газрын агентлагийн үйл ажиллагааны уялдааг хангахад шаардлагатай мэдээлэл, мэргэжлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Ерөнхий сайд, Хэрэг эрхлэх газрын дарга, Тэргүүн дэд дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яамд, Ерөнхий сайдын болон Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь яамд, Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд байна.

АЛБАН ХААГЧИД
Албан хаагчийн нэр Албан тушаал Имэйл Утас
1. П.Сарангэрэл Дарга sarangerel@cabinet.gov.mn  
2. Н. Буяндэлгэр Засгийн газрын ахлах референт buyandelger@cabinet.gov.mn 260655
3. Б. Ганзориг Засгийн газрын ахлах референт ganzorig@cabinet.gov.mn 265500
4. Д.Балжинням Засгийн газрын ахлах референт baljinnyam@cabinet.gov.mn  260092
5. Б.Гүнчинхүү Засгийн газрын ахлах референт gunchinkhuu@cabinet.gov.mn  262527
6. Д. Нямдэлгэр Засгийн газрын ахлах референт nyamdelger@cabinet.gov.mn 263497
7. Д.Үржинсүрэн Засгийн газрын ахлах референт urjinsuren@cabinet.gov.mn 262815
8. Б.Оргил Засгийн газрын референт orgil@cabinet.gov.mn 262708
9. Г. Оюунтунгалаг Засгийн газрын референт oyuntungalag@cabinet.gov.mn 267860
10. Д.Батсүрэн Засгийн газрын референт batsuren@cabinet.gov.mn  266605
11. Б.Буянзаяа Засгийн газрын референт buyanzaya@cabinet.gov.mn  266329 
12. А.Мөнхбат Засгийн газрын референт munkhbat.a@cabinet.gov.mn  260156
13. Б.Очирпүрэв Ахлах шинжээч ochirprev@cabinet.gov.mn 266167

 

ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ

Санхүү, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд холбогдох төсвийн ерөнхийлөн захирагчид болон шууд захирагч төсвийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх, санхүү, хөрөнгө оруулалт, дотоод үйлчилгээг хариуцах, дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд холбогдох төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн төсөл, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, захиран зарцуулах, тайлагнах, хөндлөнгийн аудит хийлгэх, худалдан авах ажиллагаа, шилэн данс хөтлөх ажлыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах, зохицуулахад дэмжлэг үзүүлэх, Хэрэг эрхлэх газрын эд хөрөнгийг хариуцан, дотоод үйлчилгээг гүйцэтгэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Ерөнхий сайд, танхимын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь Ерөнхий сайд, Хэрэг эрхлэх газрын даргад төсвийн үр ашигтай, ил тод, найдвартай ажиллагааг хангах чиглэлээр шаардлагатай мэдээлэл, мэргэжлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, үйлчилгээгээр хангах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Хэрэг эрхлэх газрын дарга, Тэргүүн дэд дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Ерөнхий сайд, Шадар сайд, Хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын агентлаг, төсөвт болон аж ахуйн тооцоот байгууллагын удирдлага, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар байна.

АЛБАН ХААГЧИД

Албан хаагчийн нэр Албан тушаал Имэйл Утас
1. Ж.Бямбасүрэн Дарга byambasuren@cabinet.gov.mn 262404
2. Д.Цэцэгмаа Засгийн газрын ахлах референт tsetsegmaa@cabinet.gov.mn 266279
3. Ж.Баясгалан Засгийн газрын референт bayasgalan.j@cabinet.gov.mn 262635
4. Б.Ганбаатар Засгийн газрын референт ganbaatar@cabinet.gov.mn 263847
5. Н.Найданболд Ахлах шинжээч naidanbold@cabinet.gov.mn 260063
6. Б.Баттуяа Ахлах шинжээч battuya@cabinet.gov.mn 260882
7. Б.Халиун Ахлах мэргэжилтэн khaliun@cabinet.gov.mn 260179
8. Д.Ганбаяр Мэргэжилтэн ganbayar@cabinet.gov.mn 262258
9. Р.Цацрал Мэргэжилтэн
10. С.Алтансувд Ажилтан
 

ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ

Төрийн ёслол, хамтын ажиллагааны асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 9 дүгээр зорилтын хүрээнд төрийн ёслолын үйл ажиллагааг эрхлэн явуулах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын ёслолын арга хэмжээ, төрийн ёслолын үйл ажиллагааг холбогдох журмын дагуу эрхлэн явуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Хэрэг эрхлэх газрын дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, Гадаад харилцааны яам, бусад хэрэглэгч байна. Энэ нэгжийн үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Гадаад харилцааны яам, төрийн ёслолын үйл ажиллагаатай холбоотой байгууллага, аж ахуйн нэгж байна.

АЛБАН ХААГЧИД

Албан хаагчийн нэр Албан тушаал Имэйл Утас
1. Э.Одмөнх Дарга odmunkh@cabinet.gov.mn 264979
2. Ч.Энхбат Засгийн газрын Ахлах референт enkhbat@cabinet.gov.mn 267296
3. Ц.Уранчимэг Засгийн газрын референт uranchimeg@cabinet.gov.mn 260335
4. Б.Байгалмаа Ахлах шинжээч b.baigalmaa@cabinet.gov.mn 260093
5. Б.Мөнхтүшиг Шинжээч munkhtushig@cabinet.gov.mn 260713
6. Б.Мөнхбуян Шинжээч munkhbuyan@cabine.gov.mn 267296
7. М.Тэлмүүн Мэргэжилтэн telmuun@cabinet.gov.mn 262215
8. Б.Билгүүндалай Мэргэжилтэн bilguundalai@cabinet.gov.mn 267296
9. Ч.Цолмон Мэргэжилтэн 260713
10. Б.Анхцэцэг Ажилтан ankhtsetseg@cabinet.gov.mn 262215
11. Л.Солонго Ажилтан 260713
12. Б.Рагчаадорж Ажилтан ragchaadorj@cabinet.gov.mn 260713

ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ

Хууль, эрх зүйн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд хууль тогтоомжийн болон Засгийн газрын шийдвэрийн төсөл хянан боловсруулах, танхимын хуралдаанаас гарах шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг хянах, агуулгыг найруулах, эдгээр асуудлаар удирдлагыг зөвлөгөө, арга зүй, мэдээлэл, лавлагаагаар хангах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хянан зөвшөөрөл өгөх, Хэрэг эрхлэх газрын саналыг боловсруулах болон Засгийн газрын шийдвэрийг хууль тогтоомжид нийцүүлэн гаргахад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хууль зүй, дотоод хэргийн салбар, хууль сахиулах байгууллагын бодлого төлөвлөлт, удирдлага, зохицуулалтыг хангахад чиглэсэн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг зохих журмын дагуу боловсруулан бэлтгэх, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд эрх зүйн зөвлөгөө болон бусад дэмжлэг үзүүлэх, удирдлагын шийдвэрийн дагуу Засгийн газар, Хэрэг эрхлэх газрыг шүүх, прокурорт төлөөлөх, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, Засгийн газрын хуралдаан, Хэрэг эрхлэх газарт төрийн болон албаны нууцын хадгалалт, хамгаалалтыг зохион байгуулах, хяналт тавих, албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагааг эрхлэн явуулах, төрийн байгууллага, албан тушаалтанд тамга хийлгэх, хэрэглэх зөвшөөрөл олгох, бүртгэх ажлыг холбогдох журмын дагуу хариуцан зохион байгуулах, хяналт тавих, Хэрэг эрхлэх газрын удирдлагад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Ерөнхий сайд, танхимын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх асуудал бүрд Хэрэг эрхлэх газрын санал бэлтгэх, хууль тогтоомжийн төслийг найруулах, Засгийн газрын шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянах, төслийг хянаж найруулах, Улсын Их Хурлын Тамгын газартай харилцах, энэ чиглэлээр зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, Ерөнхий сайд, танхимд Засгийн газрын шийдвэр, хууль тогтоомжийн төсөл боловсруулах, шийдвэр гаргах механизмд дэмжлэг үзүүлэх, тамга хийлгэх, хэрэглэх зөвшөөрөл олгох, архив, нууц, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр шаардлагатай мэдээлэл, мэргэжлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Ерөнхий сайд, Хэрэг эрхлэх газрын дарга, Тэргүүн дэд дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Улсын Их Хурлын Тамгын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, бусад яам, нутгийн захиргааны байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Хууль зүй, дотоод хэргийн яам, Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд байна.

АЛБАН ХААГЧИД

Албан хаагчийн нэр Албан тушаал Имэйл Утас
1.  Ч.Эрдэнэчимэг Дарга erdenechimeg@cabinet.gov.mn 260529
2. О. Дөлгөөнтуул Засгийн газрын референт dulguuntuul@cabinet.gov.mn 262626
3. Ж. Цолмон Засгийн газрын референт tsolmon@cabinet.gov.mn 262468
4. Д.Энхцэцэг Засгийн газрын референт enkhtsetseg@cabinet.gov.mn 260197
5. Б.Төрбат Засгийн газрын референт turbat@cabinet.gov.mn 323054
6. З. Гэрэлт-Од Ахлах шинжээч gereltod@cabinet.gov.mn 262059
7. Г. Дөлгөөн Ахлах шинжээч g.dulguun@cabinet.gov.mn 323054
8. Х.Өлзийбуян Мэргэжилтэн ulziiburen@cabinet.gov.mn 260406
9. Б.Тэргэл Ажилтан tergel@cabinet.gov.mn

АРХИВ НУУЦ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ХЭЛТЭС

Албан хаагчийн нэр Албан тушаал Имэйл Утас
1.  Д.Болор-Эрдэнэ Дарга bolor_erdene@cabinet.gov.mn 262900
2. Б.Энх-Амгалан Ахлах шинжээч b.enkhamgalan@cabinet.gov.mn 260817
3. Д.Батжаргал Ахлах мэргэжилтэн d.batjargal@cabinet.gov.mn 262431
4. А.Базар Ахлах мэргэжилтэн bazar@cabinet.gov.mn 262544
5. Ю.Дуламрагчаа Ахлах мэргэжилтэн dulamragchaa@cabinet.gov.mn 262544
6. А.Болормаа Ахлах мэргэжилтэн bolormaa.a@cabinet.gov.mn 310011
7. Б.Болорсувд Мэргэжилтэн bolorsuvd@cabinet.gov.mn 262408
8. Ч.Лхагвадорж Мэргэжилтэн lkhagvadorj@cabinet.gov.mn 262431
9. Ш.Золбаяр Мэргэжилтэн zolbayar.sh@cabinet.gov.mn 262431
10. Д.Шүрэнцэцэг Мэргэжилтэн shurentsetseg@cabinet.gov.mn 260817
11. Д.Батбаяр Мэргэжилтэн batbayar@cabinet.gov.mn 266978

 

 

 

 

 

ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ

Төсөл хөтөлбөр, гадаад харилцаа, хамтын ажиллагааны асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 8 дугаар зорилтын хүрээнд томоохон төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагааг Засгийн газрын бодлого, нийтлэг зорилттой уялдуулан зохицуулах, төрийн өмчийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагар хангах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлогын хэрэгжилтэд хяналт тавих, төсөл, хөтөлбөрийг шуурхай хэрэгжүүлэх хууль, эрх зүй болон эдийн засгийн бодлогын хувилбарыг төлөвлөн боловсруулах, нэгдсэн танилцуулга, мэдээлэл бэлтгэх, Хэрэг эрхлэх газрын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилтын хүрээнд ижил төрлийн болон холбогдох бусад байгууллагатай харилцах, уулзалт зохион байгуулах, арга хэмжээг баримтжуулах, үйл ажиллагааг холбогдох журмын дагуу эрхлэн явуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Ерөнхий сайд, танхимын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь Ерөнхий сайд, Хэрэг эрхлэх газрын даргыг томоохон төсөл, хөтөлбөр, гадаад харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар мэдээлэл, зөвлөгөөгөөр хангах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлогын хэрэгжилтэд хяналт тавих, үйл ажиллагааны уялдааг хангахад шаардлагатай мэдээлэл, мэргэжлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Ерөнхий сайд, Хэрэг эрхлэх газрын дарга, Тэргүүн дэд дарга, дэд дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яамд, Ерөнхий сайдын болон Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь яамд, Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийн нэгж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрчист Монгол” ХХК байна.

АЛБАН ХААГЧИД

Албан хаагчийн нэр Албан тушаал Имэйл Утас
1. Э.Цэнгүүн Дарга tsenguun@cabinet.gov.mn 260166
2. Л.Намуунгэрэл Засгийн газрын ахлах референт namuungerel@cabinet.gov.mn 260156
3. Ж.Гантулга Засгийн газрын ахлах референт gantulga@cabinet.gov.mn 260150
4. Л.Лувсан Засгийн газрын референт luvsan@cabinet.gov.mn 260164
5. Т.Ундрах Шинжээч t.undrakh@cabinet.gov.mn 260164
6. Л.Цолмон Ахлах мэргэжилтэн tsolmon.l@cabinet.gov.mn 260175
7. Г.Мөнхтуяа Мэргэжилтэн munkhtuya@cabinet.gov.mn
8. Г.Билэгзаяа Ажилтан bilegzaya@cabinet.gov.mn
9. Т.Алтаншагай Ажилтан altanshagai@cabinet.gov.mn
10. Д.Төрболд Ажилтан turbold.d@cabinet.gov.mn

 

ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ

Орон нутгийн удирдлага, зохицуулалтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд Ерөнхий сайд, танхим, бүх шатны хурал, Засаг даргыг орон нутгийн хөгжлийн нэгдсэн бодлого, нутгийн удирдлагын чиглэлээр мэргэжлийн, цаг үеэ олсон зөвлөгөө, дэмжлэгээр шуурхай хангах, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, тэдгээрийн үйл ажиллагааны үр нөлөөтэй, хэвийн жигд ажиллагааны эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд орон нутгийн хөгжлийн нэгдсэн бодлого, нутгийн засаг захиргааны байгууллагын зохион байгуулалт, удирдлагыг боловсронгуй болгоход чиглэсэн хууль тогтоомж, бодлого боловсруулах, нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газрын үйл ажиллагааг удирдлага, зохицуулалтаар хангаж, Засгийн газрын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, орон нутгийн бие даасан байдлыг хангах, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зохион байгуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр бодлого боловсруулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Ерөнхий сайд, танхимын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь Ерөнхий сайд, Хэрэг эрхлэх газрын даргад орон нутгийн стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх, нутгийн өөрөө удирдах байгууллага, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газар, нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны уялдааг хангах, шаардлагатай мэдээлэл, мэргэжлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Ерөнхий сайд, Хэрэг эрхлэх газрын дарга, Тэргүүн дэд дарга, дэд дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн өөрөө удирдах байгууллага, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газар, нутгийн захиргааны байгууллагууд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Засаг дарга, түүний Тамгын газар, яамд байна.

  АЛБАН ХААГЧИД

Албан хаагчийн нэр Албан тушаал Имэйл Утас
1. П. Зоригтбаатар Дарга zorigtbaatar@cabinet.gov.mn 267455
2. Э.Бат-Идэр Засгийн газрын Ахлах референт batider@cabinet.gov.mn 260358
3. Б.Хонгорзул Засгийн газрын Ахлах референт khongorzul@cabinet.gov.mn 262904
4. Ц. Пүрэвхүү Засгийн газрын Ахлах  референт purevkhuu@cabinet.gov.mn 320990
5. Б.Ундрал Засгийн газрын Ахлах  референт undral@cabinet.gov.mn 260881
6. Б.Нарангуа Засгийн газрын референт narangua@cabinet.gov.mn 260004
7. Б.Мөнх-Эрдэнэ Ахлах шинжээч munkherdene@cabinet.gov.mn 260655
8. Г. Золбаяр Ахлах шинжээч zolbayarg@cabinet.gov.mn 267197
9. Б.Мөнхбилгүүн Ахлах шинжээч munkhbilguun@cabinet.gov.mn 267197
10. Ш.Энхцэцэг Ахлах шинжээч enkhtsetseg_sh@cabinet.gov.mn 266165
11. Б.Бат-Өлзий Шинжээч bat-ulzii@cabinet.gov.mn 262593

ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ

Захиргаа, зохион байгуулалтын удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд Хэрэг эрхлэх газрын хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх, албан хаагчдын ажиллах нөхцөл, эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн баталгааг хангах, сургалт, мэдээллийг хариуцах, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж батлуулах, хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтийг нэгтгэн гаргаж дүгнэх, нийтлэг үйлчилгээ, захиргааны дотоод ажлыг хариуцах, Засгийн газрын болон Хэрэг эрхлэх газрын тамга, тэмдэг түших, Засгийн газрын хуралдааны бэлтгэлийг хангах, зохион байгуулах, хуралдааны явцыг баримтжуулах, Засгийн газрын шийдвэр болон хуралдааны тэмдэглэлийг албажуулах, байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх, Засгийн газрын шуурхай зохицуулалт, мэдээлэл, үйлчилгээг хариуцах, удирдлагыг зөвлөгөө, мэдээллээр хангах, бүх талын дэмжлэг үзүүлэх, Хэрэг эрхлэх газрын тэмдэг түших, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, цахим засаглал хөгжүүлэх, дижитал шилжилт хэрэгжүүлэх, төрийн байгууллагуудын мэдээллийн системийн уялдаа холбоог хангах, тушаал, шийдвэр, үүрэг, даалгаврын биелэлт, албан хэрэг хөтлөлт, өргөдөл, гомдол, албан бичиг солилцооны цахим системийг боловсруулах, нэвтрүүлэх, Засгийн газар, Хэрэг эрхлэх газрын дотоод мэдээллийн систем, цахим хуудас болон Засгийн газрын хуралдааны танхимын сүлжээ, техник, тоног төхөөрөмж, программ хангамжийн бэлэн байдал, шуурхай, найдвартай ажиллагааг хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Ерөнхий сайд, танхимын үйл ажиллагааны шуурхай байдлыг хангах, үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь Ерөнхий сайд, танхимд хуралдааны техник, зохион байгуулалтыг хангах, Засгийн газрын үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, төрийн мэдээллийн систем, цахим хуудас, дотоод мэдээллийн системийн найдвартай ажиллагааг хангах чиглэлээр шаардлагатай мэдээлэл, мэргэжлийн, цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Ерөнхий сайд, Шадар сайд, Хэрэг эрхлэх газрын дарга, Тэргүүн дэд дарга, дэд дарга, Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, албан хаагчид байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Засгийн газрын гишүүд, яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, холбогдох бусад байгууллага, иргэн байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, “Үндэсний дата төв” улсын төсөвт үйлдвэрийн газар байна.

АЛБАН ХААГЧИД
Албан хаагчийн нэр Албан тушаал Имэйл Утас
1. Н.Мөнхбат Дарга munkhbat@cabinet.gov.mn 262291
2. Г.Нарангуа Засгийн газрын ахлах референт narangua.g@cabinet.gov.mn 260330
3. Б.Мягмардорж Засгийн газрын референт myagmardorj@cabinet.gov.mn 261358
4. Ц.Оюунбилэг Ахлах шинжээч oyunbileg@cabinet.gov.mn 263310
5. Г.Сайнзаяа Шинжээч sainzaya@cabinet.gov.mn 262244
6. Ш.Энхцог Шинжээч enkhtsog@cabinet.gov.mn 322477
262477
7. Х.Батчулуун Шинжээч batchuluun@cabinet.gov.mn
8. Х.Билгүүн Шинжээч bilguun@cabinet.gov.mn
9. Н.Нарантуяа Шинжээч narantuya_n@cabinet.gov.mn
10. Б.Ундаръяа Мэргэжилтэн undariya@cabinet.gov.mn 261358
11. A.Мөнхдэлгэр Мэргэжилтэн munkhdelger@cabinet.gov.mn
12. Д.Ганцэцэг Мэргэжилтэн (Арга зүйч) gantsetseg@cabinet.gov.mn
13. У.Номин Ажилтан nomin@cabinet.gov.mn

ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ

Монгол Улсын Ерөнхий сайдад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх болон хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

Ерөнхий сайдын зөвлөхүүд, ажлын алба нь үйл ажиллагааны стратегийн  10 дугаар зорилтын хүрээнд Ерөнхий сайдад бодлогын зөвлөгөө өгөх үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд Ерөнхий сайдыг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь чиглэсэн судалгаа, дүн шинжилгээ бүхий мэдээлэл, өдөр тутмын үйлчилгээ, дэмжлэгээр хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Ерөнхий сайдын зөвлөхүүд бодлогын зөвлөгөө өгөхдөө хариуцсан асуудлаар онол, арга зүй, дотоод, гадаадын туршлага, судалгаа, шинжилгээ, дүгнэлтэд үндэслэнэ.

Ерөнхий сайдын ажлын хэсэг нь Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны талаар олон нийтийг нээлттэй, шуурхай мэдээллээр тогтмол хангах, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах үндсэн үүрэг хүлээж, Засгийн газар, Ерөнхий сайдын үйл ажиллагаа болон гадаад, дотоодод болж байгаа томоохон үйл явдал, арга хэмжээ, дүн шинжилгээ хийх, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг мэдээллээр хангах, Засгийн газрын бодлого, шийдвэрийг олон нийтэд тоймлон хүргэх, цахим хуудасны байнгын ажиллагааг хангах, Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв”-ийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн шийдвэрлэлтийн байдал, иргэн, хуулийн этгээдээс Засгийн газар, Ерөнхий сайдад хандсан хүсэлт, шаардлага, гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх, тайлагнах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйлчилгээ үзүүлэхэд оролцох гол түнш нь сайд, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга нар, холбогдох бусад байгууллага, түүний удирдлага болон хэвлэл мэдээллийн байгууллага, Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, сайд нарын хэвлэлийн төлөөлөгчид байна.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Ерөнхий сайд болон иргэн, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн байгууллага байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн захиргааны байгууллага, бусад хэрэглэгч байна.

ЕРӨНХИЙ САЙДЫН АЖЛЫН АЛБА
Албан хаагчийн нэр Албан тушаал Имэйл Утас
1. Х.Цогтбилгүүндарь Ерөнхий сайдын зөвлөх tsogtbilguundari@pmo.gov.mn 264427
2. А.Энхзул Ерөнхий сайдын зөвлөх enkhzul@pmo.gov.mn 262454
3. С.Тамир Ерөнхий сайдын зөвлөх tamir@pmo.gov.mn  328329
4. Г.Өлзийбүрэн Ерөнхий сайдын зөвлөх ulziiburen.g@pmo.gov.mn  329911
5. Г.Батжаргал Ерөнхий сайдын зөвлөх batjargal.g@pmo.gov.mn  261398
6. Б.Энх-Ундрам Ерөнхий сайдын зөвлөх enkhundram@pmo.gov.mn  263673
7. П.Баттөр Ерөнхий сайдын зөвлөх  battur@pmo.gov.mn  
8. Б.Одсүрэн Ерөнхий сайдын зөвлөх  odsuren@pmo.gov.mn  266254
9. Г.Бат-Очир Ерөнхий сайдын зөвлөх bat-ochir@pmo.gov.mn  
10. Б.Галсан Ерөнхий сайдын зөвлөх galsan@pmo.gov.mn  
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР 
1. Н.Баасандамба Дарга baasandamba@pmo.gov.mn 262411
2. Д.Бүжинлхам Шинжээч bujinlhav@pmo.gov.mn 260311
СОНИН ХЭВЛЭЛ, ҮГ, ИЛТГЭЛИЙН ХЭЛТЭС
1. Б.Түвшинтөгс Ахлах референт tuvshintugs@pmo.gov.mn 263475
2. Г.Сонинбаяр Референт batbold@pmo.gov.mn 263475
3. Ц.Энхмаа Референт enkhmaa@pmo.gov.mn 261528
4. Д.Батзаяа Референт batzaya.d@pmo.gov.mn 261528
5. Н.Батцэрэн Шинжээч battseren@pmo.gov.mn 263475
6. Б.Мандах Мэргэжилтэн mandakh@pmo.gov.mn 260809
7. Э.Энхбат Мэргэжилтэн enkhbat.e@cabinet.gov.mn 260809
8. Д.Чинцогт Мэргэжилтэн chintsogt@cabinet.gov.mn
КОНТЕНТ, ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН ХЭЛТЭС
1. Ж.Төгсжаргал Ахлах референт tugsjargal@pmo.gov.mn 261528
2. Б.Амарбаян Референт maaraa.b@icloud.com 267687
3. А.Цэрэнсодном Референт tserensodnom@pmo.gov.mn 264450
4. С.Наранхүү Шинжээч 265114
5. М.Наранзаяа Шинжээч naranzaya@pmo.gov.mn  
6. Н.Үржинбадам  Мэргэжилтэн    
7. Ч.Энхманлай Мэргэжилтэн enkhmanlai@pmo.gov.mn 266407
8. Д.Аюуш Ажилтан    
9. Г.Аргуужин Ерөнхий сайдын зурагчин   323673
СТРАТЕГИ, СУДАЛГААНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР
1. Б.Мэндбаяр Дарга  mendbayar@pmo.gov.mn 263307
СУДАЛГАА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ХЭЛТЭС
1. Т.Гантогтох Дарга gantogtokh@pmo.gov.mn 263673
2. Б.Золжаргал Референт  zoljargal@pmo.gov.mn 263673
3. О.Уянга Референт
4. Г.Анхбаяр Референт  ankhbayar@pmo.gov.mn 263928
5. Б.Баярцэнгэл Референт  bayartsengel@pmo.gov.mn 263928
6. Н.Шинэбаяр Шинжээч  shinebayar@pmo.gov.mn 263928
7. П.Дэлгэрмаа Мэргэжилтэн delgermaa@pmo.gov.mn
ИРГЭД, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ 11-11 ТӨВ 
1. М.Үүрийнтуяа Менежер  uuriintuya.m@11-11.mn 260101
2. Ж.Сайнбайгалмаа Менежер  sainbaigalmaa@11-11.mn 260101
3. А.Мөнхжин Оператор, мэргэжилтэн munkhjin@11-11.mn 260101
4. Б.Заяа Оператор, мэргэжилтэн  zaya.g@11-11.mn 260101
5. Р.Сайнгэрэл Оператор, мэргэжилтэн  saingerel.g@11-11.mn 260101
6. Н.Пүрэвсүрэн  Оператор, мэргэжилтэн  purevsuren@11-11.mn 260101
7. И.Мөнхзаяа Оператор, мэргэжилтэн  munkhzaya@11-11.mn 260101
8. Г.Ану Оператор, мэргэжилтэн  anu@11-11.mn 260101
9. Б.Халиунаа Оператор, мэргэжилтэн  khaliunaa@11-11.mn 260101
10. Э.Мөнх-Эрдэнэ Оператор, мэргэжилтэн  munkherdene@11-11.mn 260101
11. Б.Түвшинжаргал Оператор, мэргэжилтэн tuvshinjargal@11-11.mn 260101
12. О.Энхжин Оператор, мэргэжилтэн enkhjin@11-11.mn 260101

 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2025 он.