ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ
Орон нутгийн удирдлага, зохицуулалтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд Ерөнхий сайд, танхим, бүх шатны хурал, Засаг даргыг орон нутгийн хөгжлийн нэгдсэн бодлого, нутгийн удирдлагын чиглэлээр мэргэжлийн, цаг үеэ олсон зөвлөгөө, дэмжлэгээр шуурхай хангах, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, тэдгээрийн үйл ажиллагааны үр нөлөөтэй, хэвийн жигд ажиллагааны эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд орон нутгийн хөгжлийн нэгдсэн бодлого, нутгийн засаг захиргааны байгууллагын зохион байгуулалт, удирдлагыг боловсронгуй болгоход чиглэсэн хууль тогтоомж, бодлого боловсруулах, нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газрын үйл ажиллагааг удирдлага, зохицуулалтаар хангаж, Засгийн газрын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, орон нутгийн бие даасан байдлыг хангах, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зохион байгуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр бодлого боловсруулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Ерөнхий сайд, танхимын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь Ерөнхий сайд, Хэрэг эрхлэх газрын даргад орон нутгийн стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх, нутгийн өөрөө удирдах байгууллага, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газар, нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны уялдааг хангах, шаардлагатай мэдээлэл, мэргэжлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Ерөнхий сайд, Хэрэг эрхлэх газрын дарга, Тэргүүн дэд дарга, дэд дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн өөрөө удирдах байгууллага, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газар, нутгийн захиргааны байгууллагууд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Засаг дарга, түүний Тамгын газар, яамд байна.
АЛБАН ХААГЧИД
| № | Албан хаагчийн нэр | Албан тушаал | Имэйл | Утас |
|---|---|---|---|---|
| 1. | П. Зоригтбаатар | Дарга | zorigtbaatar@cabinet.gov.mn | 267455 |
| 2. | Э.Бат-Идэр | Засгийн газрын Ахлах референт | batider@cabinet.gov.mn | 260358 |
| 3. | Б.Хонгорзул | Засгийн газрын Ахлах референт | khongorzul@cabinet.gov.mn | 262904 |
| 4. | Ц. Пүрэвхүү | Засгийн газрын Ахлах референт | purevkhuu@cabinet.gov.mn | 320990 |
| 5. | Б.Ундрал | Засгийн газрын Ахлах референт | undral@cabinet.gov.mn | 260881 |
| 6. | Б.Нарангуа | Засгийн газрын референт | narangua@cabinet.gov.mn | 260004 |
| 7. | Б.Мөнх-Эрдэнэ | Ахлах шинжээч | munkherdene@cabinet.gov.mn | 260655 |
| 8. | Г. Золбаяр | Ахлах шинжээч | zolbayarg@cabinet.gov.mn | 267197 |
| 9. | Б.Мөнхбилгүүн | Ахлах шинжээч | munkhbilguun@cabinet.gov.mn | 267197 |
| 10. | Ш.Энхцэцэг | Ахлах шинжээч | enkhtsetseg_sh@cabinet.gov.mn | 266165 |
| 11. | Б.Бат-Өлзий | Шинжээч | bat-ulzii@cabinet.gov.mn | 262593 |
