ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ
Салбарын бодлого зохицуулалтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд Засгийн газрын бодлогын хувилбар, шийдвэрийн төслийг хянан боловсруулах, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг бэлтгэх болон яам, Засгийн газрын агентлаг, Үндэсний хорооны үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, эдгээр асуудлаар цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд эдийн засаг, хөгжил, гадаад харилцаа, санхүү, төсөв, банк, аж үйлдвэр, эрдэс баялаг, батлан хамгаалах, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, боловсрол, эрүүл мэнд, гэр, бүл, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, зам, тээвэр, соёл, спорт, аялал жуулчлал, залуучууд, барилга, хот байгуулалт, орон сууцжуулалт, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, цахим хөгжил, инновац, харилцаа холбоо, эрчим хүч, гамшгаас хамгаалах, бүсчилсэн хөгжил, төрийн өмч, төрийн худалдан авах ажиллагаа, стандарт, хэмжил зүй, шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, газрын харилцаа, Засгийн газрын хяналт, үнэлгээ, боомтын сэргэлт, 20 минутын хот Үндэсний хорооны үйл ажиллагааны бодлого төлөвлөлт, удирдлага, зохицуулалтыг хангахад чиглэсэн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг зохих журмын дагуу хянан боловсруулж, Хэрэг эрхлэх газрын саналыг бэлтгэж, Засгийн газрыг стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангахтай холбоотой салбарын бодлогын төлөвлөлт, хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, нэгтгэх, дүгнэх, зөвлөмж мэдээллээр удирдлагыг хангах, шаардлагатай зарим асуудлаар төрийн бус болон олон нийтийн байгууллагатай хамтран хэлэлцүүлэг, хурал, зөвлөгөөн зохион байгуулах, харьяалах төсөл, хөтөлбөрүүдийн нэгдсэн танилцуулга, мэдээлэл бэлтгэх, Засгийн газрын салбарын бодлогын үйл ажиллагааны уялдааг хангахад шаардлагатай судалгаа, шинжилгээ хийх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн болон хариуцсан чиг үүргийн хүрээний тогтоол, шийдвэрийн биелэлтийг нэгтгэх, удирдлагыг зөвлөгөө, мэдээллээр хангах, Засгийн газрын шийдвэрээр байгуулагдсан Үндэсний хороо, харьяалах төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагааг Засгийн газрын бодлого, нийтлэг зорилттой уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлагаар хангахад чиглэсэн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, Зөвшөөрлийн зөвлөлийн ажлын албаны чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Ерөнхий сайд, Засгийн газрын танхимын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь Ерөнхий сайд, Засгийн газрын танхимд Засгийн газрын стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангахтай холбогдсон шийдвэр гаргах механизмд дэмжлэг үзүүлэх, яам, Засгийн газрын агентлаг, Үндэсний хорооны үйл ажиллагааны уялдааг хангахад шаардлагатай мэдээлэл, мэргэжлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Ерөнхий сайд, Хэрэг эрхлэх газрын дарга, Тэргүүн дэд дарга, дэд дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яамд, Ерөнхий сайдын болон Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь яамд, Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд байна.
АЛБАН ХААГЧИД
№ | Албан хаагчийн нэр | Албан тушаал | Имэйл | Утас |
---|---|---|---|---|
САЛБАРЫН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР | ||||
1. | Ш. Мөнхцэрэн | Газрын дарга | munkhtseren@cabinet.gov.mn | 266207 |
САЛБАР ДУНДЫН УЯЛДААГ ЗОХИЦУУЛАХ ХЭЛТЭС | ||||
1. | Э.Бат-Идэр | Дарга | batider@cabinet.gov.mn | |
2. | Н. Буяндэлгэр | Засгийн газрын ахлах референт | buyandelger@cabinet.gov.mn | 260655 |
3. | Б. Ганзориг | Засгийн газрын ахлах референт | ganzorig@cabinet.gov.mn | 265500 |
4. | Н.Мөнхбат | Засгийн газрын ахлах референт | munkhbat@cabinet.gov.mn | 262397 |
5. | Д. Болд | Засгийн газрын референт | dambiisurenbold@cabinet.gov.mn | 262708 |
6. | Д. Нямдэлгэр | Засгийн газрын референт | nyamdelger@cabinet.gov.mn | 263497 |
7. | Г. Оюунтунгалаг | Засгийн газрын референт | oyuntungalag@cabinet.gov.mn | 267860 |
8. | Б.Гүнчинхүү | Засгийн газрын референт | gunchinkhuu@cabinet.gov.mn | 262527 |
9. | Д.Батсүрэн | Засгийн газрын референт | batsuren@cabinet.gov.mn | 266605 |
10. | Б.Очирпүрэв | Ахлах шинжээч | ochirprev@cabinet.gov.mn | 266167 |
11. | Б.Мөнх-Эрдэнэ | Ахлах шинжээч | munkherdene@cabinet.gov.mn | |
ҮНДЭСНИЙ ХОРОО, ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨР ХАРИУЦСАН ХЭЛТЭС |
||||
1. | П.Баттөр | Хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч | 260166 | |
2. | Л.Намуунгэрэл | Засгийн газрын ахлах референт | 260156 | |
3. | Б.Золбоо | Засгийн газрын референт | zolboo@cabinet.gov.mn | 260155 |
4. | Т.Ундрах | Шинжээч | 260156 |