ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ
Санхүү, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нар болон шууд захирагчид төсвийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх, санхүү, хөрөнгө оруулалт, дотоод үйлчилгээг хариуцах, дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд холбогдох төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн төсөл, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, захиран зарцуулах, тайлагнах, хөндлөнгийн аудит хийлгэх, худалдан авах ажиллагаа, шилэн данс хөтлөх ажлыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах, зохицуулахад дэмжлэг үзүүлэх, Хэрэг эрхлэх газрын эд хөрөнгийг хариуцан, дотоод үйлчилгээг гүйцэтгэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Ерөнхий сайд, Засгийн газрын танхимын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь Ерөнхий сайд, Хэрэг эрхлэх газрын даргад төсвийн үр ашигтай, ил тод, найдвартай ажиллагааг хангах чиглэлээр шаардлагатай мэдээлэл, мэргэжлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, үйлчилгээгээр хангах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Хэрэг эрхлэх газрын дарга, Тэргүүн дэд дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Ерөнхий сайд, Шадар сайд, Хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын агентлаг, төсөвт болон аж ахуйн тооцоот байгууллагын удирдлага, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар байна.
АЛБАН ХААГЧИД
№ | Албан хаагчийн нэр | Албан тушаал | Имэйл | Утас |
---|---|---|---|---|
1. | Ж. Бямбасүрэн | Дарга | byambasuren@cabinet.gov.mn | 262404 |
2. | Д. Цэцэгмаа | Засгийн газрын ахлах референт | tsetsegmaa@cabinet.gov.mn | 266279 |
3. | Ж. Баясгалан | Засгийн газрын референт | bayasgalan.j@cabinet.gov.mn | 262635 |
4. | Б. Ганбаатар | Засгийн газрын референт | ganbaatar@cabinet.gov.mn | 263847 |
5. | Н.Найданболд | Ахлах шинжээч | naidanbold@cabinet.gov.mn | |
6. | Б. Баттуяа | Ахлах Шинжээч | battuya@cabinet.gov.mn | 260882 |
7. | Б.Халиун | Ахлах мэргэжилтэн | ||
8. | Д. Ганбаяр | Мэргэжилтэн | ganbayar@cabinet.gov.mn | 262258 |
9. | Р. Цацрал | Мэргэжилтэн | tsatsral@cabinet.gov.mn |
262258
|