ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ
Хууль, эрх зүйн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд хууль тогтоомжийн болон Засгийн газрын шийдвэрийн төсөл хянан боловсруулах, танхимын хуралдаанаас гарах шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг хянах, агуулгыг найруулах, эдгээр асуудлаар удирдлагыг зөвлөгөө, арга зүй, мэдээлэл, лавлагаагаар хангах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хянан зөвшөөрөл өгөх, Хэрэг эрхлэх газрын саналыг боловсруулах болон Засгийн газрын шийдвэрийг хууль тогтоомжид нийцүүлэн гаргахад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хууль зүй, дотоод хэргийн салбар, хууль сахиулах байгууллагын бодлого төлөвлөлт, удирдлага, зохицуулалтыг хангахад чиглэсэн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг зохих журмын дагуу боловсруулан бэлтгэх, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд эрх зүйн зөвлөгөө болон бусад дэмжлэг үзүүлэх, удирдлагын шийдвэрийн дагуу Засгийн газар, Хэрэг эрхлэх газрыг шүүх, прокурорт төлөөлөх, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, Засгийн газрын хуралдаан, Хэрэг эрхлэх газарт төрийн болон албаны нууцын хадгалалт, хамгаалалтыг зохион байгуулах, хяналт тавих, албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагааг эрхлэн явуулах, төрийн байгууллага, албан тушаалтанд тамга хийлгэх, хэрэглэх зөвшөөрөл олгох, бүртгэх ажлыг холбогдох журмын дагуу хариуцан зохион байгуулах, хяналт тавих, Хэрэг эрхлэх газрын удирдлагад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Ерөнхий сайд, танхимын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх асуудал бүрд Хэрэг эрхлэх газрын санал бэлтгэх, хууль тогтоомжийн төслийг найруулах, Засгийн газрын шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянах, төслийг хянаж найруулах, Улсын Их Хурлын Тамгын газартай харилцах, энэ чиглэлээр зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, Ерөнхий сайд, танхимд Засгийн газрын шийдвэр, хууль тогтоомжийн төсөл боловсруулах, шийдвэр гаргах механизмд дэмжлэг үзүүлэх, тамга хийлгэх, хэрэглэх зөвшөөрөл олгох, архив, нууц, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр шаардлагатай мэдээлэл, мэргэжлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Ерөнхий сайд, Хэрэг эрхлэх газрын дарга, Тэргүүн дэд дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Улсын Их Хурлын Тамгын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, бусад яам, нутгийн захиргааны байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Хууль зүй, дотоод хэргийн яам, Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд байна.
АЛБАН ХААГЧИД
| № | Албан хаагчийн нэр | Албан тушаал | Имэйл | Утас |
|---|---|---|---|---|
| 1. | Ч.Эрдэнэчимэг | Дарга | erdenechimeg@cabinet.gov.mn | 260529 |
| 2. | О. Дөлгөөнтуул | Засгийн газрын референт | dulguuntuul@cabinet.gov.mn | 262626 |
| 3. | Ж. Цолмон | Засгийн газрын референт | tsolmon@cabinet.gov.mn | 262468 |
| 4. | Д.Энхцэцэг | Засгийн газрын референт | enkhtsetseg@cabinet.gov.mn | 260197 |
| 5. | Б.Төрбат | Засгийн газрын референт | turbat@cabinet.gov.mn | 323054 |
| 6. | З. Гэрэлт-Од | Ахлах шинжээч | gereltod@cabinet.gov.mn | 262059 |
| 7. | Г. Дөлгөөн | Ахлах шинжээч | g.dulguun@cabinet.gov.mn | 323054 |
| 8. | Х.Өлзийбуян | Мэргэжилтэн | ulziiburen@cabinet.gov.mn | 260406 |
| 9. | Б.Тэргэл | Ажилтан | tergel@cabinet.gov.mn |
АРХИВ НУУЦ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ХЭЛТЭС
| № | Албан хаагчийн нэр | Албан тушаал | Имэйл | Утас |
|---|---|---|---|---|
| 1. | Д.Болор-Эрдэнэ | Дарга | bolor_erdene@cabinet.gov.mn | 262900 |
| 2. | Б.Энх-Амгалан | Ахлах шинжээч | b.enkhamgalan@cabinet.gov.mn | 260817 |
| 3. | Д.Батжаргал | Ахлах мэргэжилтэн | d.batjargal@cabinet.gov.mn | 262431 |
| 4. | А.Базар | Ахлах мэргэжилтэн | bazar@cabinet.gov.mn | 262544 |
| 5. | Ю.Дуламрагчаа | Ахлах мэргэжилтэн | dulamragchaa@cabinet.gov.mn | 262544 |
| 6. | А.Болормаа | Ахлах мэргэжилтэн | bolormaa.a@cabinet.gov.mn | 310011 |
| 7. | Б.Болорсувд | Мэргэжилтэн | bolorsuvd@cabinet.gov.mn | 262408 |
| 8. | Ч.Лхагвадорж | Мэргэжилтэн | lkhagvadorj@cabinet.gov.mn | 262431 |
| 9. | Ш.Золбаяр | Мэргэжилтэн | zolbayar.sh@cabinet.gov.mn | 262431 |
| 10. | Д.Шүрэнцэцэг | Мэргэжилтэн | shurentsetseg@cabinet.gov.mn | 260817 |
| 11. | Д.Батбаяр | Мэргэжилтэн | batbayar@cabinet.gov.mn | 266978 |
