ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ
Цахим засаглал, мэдээллийн технологийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд Засгийн газрын үйл ажиллагаа, төрийн үйлчилгээнд харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэвшил нэвтрүүлэх, цахим засаглал хөгжүүлэх, бодлого, үйл ажиллагааг чиглүүлэн зохицуулах, төрийн байгууллагуудын мэдээллийн системийн уялдаа холбоог хангах, төрийн байгууллагуудад мэргэжил, арга зүй, технологийн шийдэл, дундын зохицуулалтын бүх талын дэмжлэг үзүүлэх, Хэрэг эрхлэх газрын мэдээллийн систем, түүний тоног төхөөрөмжийг боловсронгуй болгох, төрийн байгууллагуудын цахим хуудас хөгжүүлэх бодлого, төлөвлөгөө, төсөл боловсруулах, хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, тушаал, шийдвэр, үүрэг, даалгаврын биелэлт, албан хэрэг хөтлөлт, албан бичиг солилцооны цахим системийг боловсруулах, нэвтрүүлэх, Засгийн газар, Хэрэг эрхлэх газрын дотоод мэдээллийн систем, цахим хуудас болон компьютерын дотоод сүлжээг өргөтгөх, хөгжүүлэх, тэдгээрийн шуурхай, найдвартай ажиллагааг хангах, Засгийн газрын хуралдааны танхимын сүлжээ, техник тоног төхөөрөмж, программ хангамжийн бэлэн байдлыг хангах, хөгжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Ерөнхий сайд, Засгийн газрын танхимын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь Ерөнхий сайд, Хэрэг эрхлэх газрын даргад Засгийн газрын үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, төрийн мэдээллийн систем, цахим хуудас, дотоод мэдээллийн системийн найдвартай ажиллагааг хангах чиглэлээр шаардлагатай мэдээлэл, мэргэжлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, үйлчилгээгээр хангах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Хэрэг эрхлэх газрын дарга, Тэргүүн дэд дарга, дэд дарга, Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яам, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, иргэн байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь яам, Засгийн газрын агентлагийн мэдээллийн технологийн асуудал хариуцсан нэгж, “Үндэсний дата төв” улсын төсөвт үйлдвэрийн газар, “И-Монгол академи” улсын төсөвт үйлдвэрийн газар, “Санхүүгийн мэдээллийн технологийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газар байна.
АЛБАН ХААГЧИД
№ | Албан хаагчийн нэр | Албан тушаал | Имэйл | Утас |
---|---|---|---|---|
1. | Б.Билэгдэмбэрэл | Дарга | bilegdemberel@cabinet.gov.mn | |
2. | Ч. Энхзаяа | Засгийн газрын референт | enkhzaya@cabinet.gov.mn | 266854 |
3. | Б. Мөнхзул | Шинжээч | munkhzul@cabinet.gov.mn | 260124 |
4. | С.Алтангэрэл | Шинжээч | altangerel.s@cabinet.gov.mn | 263403 |
5. | Д.Дөлгөөн | Мэргэжилтэн | dulguun@cabinet.gov.mn | 260124 |