Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын танхимаа эмхлэн байгуулж, шинээр томилсон сайд нараа батламжилж, захирамжаа гардуулав.
Засгийн газрын гишүүд дараа нь Монгол Улсын Их Хурлын танхимд тангараг өргөж, үүрэгт ажилдаа томилогдлоо. Шинээр томилогдсон Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар Монгол Улсын Ерөнхий сайдын өрөөнд тамгаа хүлээн авлаа.
Монгол Улсын Засгийн газар ерөнхий чиг үүргийн 6, чиглэлийн 8 нийт 14 яам, 17 сайдтайгаар үйл ажиллагаагаа явуулна.
Засгийн газрын гишүүдийн танилцуулгыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Монгол Улсын Шадар сайдаар Янгугийн Содбаатар
Я.Содбаатар нь 1974 онд Архангай аймгийн цэцэрлэг хотод төрсөн. 46 настай. Ам бүл 5. Үндэс угсаа Халх. 1992 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр сургууль, 1997 онд Технологийн дээд сургууль, 2004 онд Удирдлагын академи, 2015 онд Монгол Улсын Боловсролын их сургуулийг тус тус төгссөн. Физикч-инженермэргэжилтэй, шинжлэх ухааны докторын зэрэгтэй. 1997-1999 онд ШУА-ын харьяа Дулаан техник, үйлдвэр, экологийн хүрээлэн эрдэм шинжилгээний ажилтан, 1999-2005 онд Монголын Ардчилсан Залуучуудын социалист холбооны Нарийн бичгийн дарга, 2-р ерөнхий нарийн бичгийн дарга, 2005-2008 онд Үйлдвэр худалдааны сайдын зөвлөх, 2009-2011 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, 2011-2012 онд Монгол Ардын намын нарийн бичгийн дарга, 2012-2020 онд Монгол Улсын Их хурлын гишүүн, 2018-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдаар тус тус ажилласан.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн– Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ
Л.Оюун-Эрдэнэ1980 онд Улаанбаатар хотод төрсөн. 40 настай. Ам бүл 5. Үндэс угсаа Халх. 1998 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Ерөнхий боловсролын сургууль, 2001 онд Бэрс дээд сургууль, 2008 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, 2015 онд АНУ-ын Харвардын Их сургуулийг тус тус төгссөн. Сэтгүүлч, эрх зүйч мэргэжилтэй. Боловсрол судлал болон төрийн удирдлагын магистрын зэрэгтэй. 2001-2002 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Захирагчийн ажлын албанд Тамгын газрын дарга, 2002-2007 онд “Дэлхийн Зөн Монгол” Олон улсын байгууллагын бүсийн захирал, 2007-2008 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, 2008-2010 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга, 2010-2015 онд Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч, 2011-2012 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга, 2012 онд Монгол Ардын, Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч, 2016 оноос одоог хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2019-2020 онд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар тус тус ажилласан.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн– Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Даваажанцангийн Сарангэрэл
Д.Сарангэрэл нь 1963 онд Улаанбаатар хотод төрсөн. 57 настай. Үндэс угсаа Халх. Ам бүл 3. 1979 онд Нийслэлийн 57 дугаар сургууль, 1983 онд ЗХУ-ын Омск хотын Технологийн техникум, 1990 онд ЗХУ-ын Ростов хотын Улсын Их сургууль, 2005 онд ОХУ-ын Москвагийн Их сургуулийг тус тус төгссөн. Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн ухааны магистр зэрэгтэй. 1982-1985 онд Монголын радио, телевизийн улсын хорооны харьяа гэрэл зургийн газарт өнгөт зургийн лаборант, 1990-1992 онд Монголын Үндэсний телевизэд сурвалжлагч-редактор, ахлах редактор, 1992-1996 онд Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч,1993-2003 онд Монголын үндэсний телевизийн “ММ агентлаг”-т хариуцлагатай редактор, ерөнхий редактор, захирал, 2003-2005 онд “ТВ5” телевизийн ерөнхий захирал, 2005-2010 онд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч, 2011-2012 онд МАН-ын Нарийн бичгийн дарга, 2012 оноос одоог хүртэл Монгол Улсын Их хурлын гишүүн, 2016-2017 онд УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга, 2017-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайдаар тус тус ажилласан.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн– Батлан хамгаалахын сайдаар Гүрсэдийн Сайханбаяр
Г.Сайханбаяр нь 1968 онд Улаанбаатар хотод төрсөн. 52 настай. Үндэс угсаа Халх. Ам бүл 3. 1985 онд нийслэлийн 53 дугаар дунд сургууль, 1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль, 1995 онд Засгийн газрын дэргэдэх Төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институт, 2002 онд БНХАУ-ын Үндэсний батлан хамгаалахын их сургууль, 2014 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын академийг тус тус суралцаж төгссөн. Улс төр судлаач, цэргийн стратегич, төрийн удирдлагын мэргэжилтэй, магистр зэрэгтэй. 1989-1994 онд Ардын армийн 121, 318 дугаар ангиудад салбарын улс төрийн орлогч, суртал нэвтрүүлэгч, 1994-2000 онд Зэвсэгт хүчний ерөнхий штабын Сургалт, соёл сурталчилгаа, хүмүүжлийн газарт мэргэжилтэн офицер, Мэдээлэл, соёл сурталчилгаа, хүмүүжлийн ажлын хэлтсийн дарга, 2000-2012 онд Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын орлогч дарга, дарга, 2014 оноос одоог хүртэл мөн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, даргаар тус тус ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн– Гадаад харилцааны сайдаар Нямцэрэнгийн Энхтайван
Н.Энхтайван нь 1970 онд Улаанбаатар хотод төрсөн.
Ажилласан байдал:
– Худалдаа Үйлдвэрийн Яаманд Мэргэжилтэн 1993-1996
– Гадаад Харилцааны Яаманд Мэргэжилтэн, Атташе 1996-1999
– ГХЯ, Монгол Хятадын Засгийн газар хоорондын Комиссын Хариуцлагатай нарийн бичгийн дарга 1997-1999
– Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-д Худалдаа эдийн засгийн асуудал хариуцсан Атташе, 3,2,1-р нарийн бичгийн дарга 1999-2003
– Газрын Тосны Хэрэг Эрхлэх газарт Дэд дарга 2003-2004
– Төрийн Өмчийн хорооны Тамгын Газрын Дарга бөгөөд дэд дарга 2006-2008
– Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-д Худалдаа эдийн засгийн Зөвлөх 2008-2011
– ГХЯ-д Гадаад худалдаа эдийн засаг хамтын ажиллагааны газрын Захирал 2011-2012
– Монголын Худалдааэ эдийн засгийг дэмжих нийгэмлэгийн тэргүүн
– МУ-ын Шадар сайдын зөвлөх 2013-2016
– ‘’Эрдэнэтийн хөгжил бидний зүтгэл ’’ ТББ-ын тэргүүн
– МАН-ын бүлгийн ажлын албаны дарга 2016-2020
Боловсролын байдал:
1978-1988 ЭТ хотын 3-р 10 жилийн дунд сургууль
1988-1989 Монгол Улсын Политехникийн Дээд сургууль /Улмаар гадаадын сонгон шалгаруулах шалгалтанд тэнцсэнээр БНХАУ-д суралцах болсон /
1989-1993 БНХАУ-ын Худалдааны Их Сургууль
1997- 1998 Шинэ Зеланд, Велингтоны Их Сургууль Дипломатын Дээд Курс
1998-1999 МУИС Эдийн Засгын Магистр
2004-2006 АНУ-ын Стрэйерийн Их Сургууль Бизнэсийн Удирдлагын Магистр
Тэргүүн Шадар Дипломатч цолтой.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн– Сангийн сайдаар Чимидийн Хүрэлбаатар
Ч.Хүрэлбаатар нь 1968 онд Увс аймгийн Улаангом суманд төрсөн. 52 настай. Үндэс угсаа Дөрвөд. Ам бүл 4. 1986 онд Увс аймгийн Улаангом хотын 2 дугаар дунд сургууль, 1991 онд ОХУ-ын Санкт Петербург хотын Санхүү эдийн засгийн дээд сургууль, 1998 онд Австралийн Сидней Их сургуулийг тус тус төгссөн. Төлөвлөгөө, эдийн засагч мэргэжилтэй. Магистр зэрэгтэй. 1991-1992 онд Yндэсний хөгжлийн яаманд эрдэм шинжилгээний ажилтан, 1992-1995 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуульд багш,1998-2000 онд Засгийн газрын дэргэдэх Эдийн засгийн бодлогын чадавхийг дэмжих төсөлд ахлах эдийн засагч, 2000-2003 онд Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх, 2003-2007 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Түлш,эрчим хүчний сайд, 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2008-2009 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга, 2009-2012 онд Монгол улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга, 2017-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар ажилласан.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн– Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Хишгээгийн Нямбаатар
Х.Нямбаатар нь 1978 онд Улаанбаатар хотод төрсөн. 42 настай. Үндэс угсаа Халх. Ам бүл 5. 1996 онд нийслэлийн 48 дугаар дунд сургууль, 2000 онд Орхон их сургуулийг, 2008 онд Хууль сахиулахын их сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. Х.Нямбаатар нь 2000-2007 онд Орхон их сургуульд багш, 2005-2008 онд Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч, 2008-2009 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт Хуулийн зөвлөх, 2009-2012 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, 2011-2012 онд мөн дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч, 2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, 2016 оноос Улсын Их Хурлын гишүүн, 2019-2020 онд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны даргаар тус тус ажилласан.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн– Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Аюушийн Ариунзаяа
А.Ариунзаяа нь 1980 онд Улаанбаатар хотод төрсөн. 40 настай. Үндэс угсаа Өөлд. Ам бүл 5. 1995 онд Улаанбаатар хотын Орос, Монголын хамтарсан 3 дугаар дунд сургууль, 1996 онд ОХУ-ын Улан-Үдэ хотын лицей-интернат 1-р сургууль, 1999 онд ХБНГУ-ын Халле коллеж, 2005 онд ХБНГУ-ын Ханновэр их сургууль, 2015 онд Удирдлагын академи, 2017 онд Эдийн засгийн Үндэсний дээд сургуулийг тус тус төгссөн. Улс төрийн шинжлэх ухаан, нийгэм судлалын мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. 2005-2013 онд “Монгол Даатгал” ХХК-д хүний нөөц, сургалтын менежер, ерөнхий менежер, тэргүүлэх менежер, 2013-2016 онд Монгол Ардын намын Намын байгуулалт, стратеги төлөвлөлтийн газар болон нийгэм, эдийн засгийн бодлогын газрын даргаар тус тус ажилласан бөгөөд 2016 оноос одоог хүртэл Үндэсний Статистикийн хорооны даргаар ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн– Барилга, хот байгуулалтын сайдаар Бэгжавын Мөнхбаатар
Б.Мөнхбаатар нь 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. 45 настай. Үндэс угсаа Халх. Ам бүл 5. 1992 онд Төв аймгийн 2 дугаар дунд сургууль, 1996 онд Техникийн их сургууль, 2001 онд Монгол Улсын их сургуулийн Нийгмийн ухааны факультет, 2003 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, 2006 онд Зүүн Лондонгийн Их сургуулийг тус тус төгссөн. Хими технологич, улс төр судлаач, эрх зүйч мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. 1998-2001 онд Монголын Ардчилсан Социалист Оюутны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2001-2002 онд Нийслэлийн Монгол Ардын Хувьсгалт Намын хорооны улс төрийн ахлах ажилтан, 2002- 2004 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын орлогч дарга, Гадаад харилцааны хэлтсийн дарга, 2006-2008онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, 2008 онд Баянзүрх дүүргийн Засаг дарга, 2008-2012 онд Нийслэлийн Засаг даргын Барилга хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч, 2014-2015 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны дэд сайд, 2016-2018 онд “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, 2016-2018 онд “Эрдэнэс оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2019 оноос одоог хүртэл Барилга, хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн– Боловсрол, шинжлэх ухааны сайд Лхагвын Цэдэвсүрэн
Л.Цэдэвсүрэн 1967 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн. 53 настай. Үндэс угсаа Халх. Ам бүл 2. 1985 онд Улаанбаатар хотын ерөнхий боловсролын 13 дугаар дунд сургууль, 1994 онд Монгол Улсын Хууль зүйн сургууль, 2005 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. 1985-1987 онд Хотын барилга засварын нэгдсэн трестэд засал чимэглэлчин, 1994-1996 онд Соёлын яамны Тамгын газрын хуулийн зөвлөх, 1996-2000 онд Гэгээрлийн яамны Төрийн захиргааны газарт сайдын туслах, хуулийн зөвлөх, 2000-2004 онд Төрийн захиргааны хамтын ажиллагааны газарт хуулийн зөвлөх, хэлтсийн дарга 2004-2017 онд мөн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга, 2019-2020 онд мөн яамны Хуулийн хэлтсийн дарга, 2020 оноос одоог хүртэл мөн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн– Зам, тээврийн хөгжлийн сайдаар Лувсангийн Халтар
Л.Халтар нь1965 онд Ховд аймгийн Дарви суманд төрсөн. 55 настай. Үндэс, угсаа Халх. Ам бүл 4. 1983 онд Улаанбаатар хотын 28 дугаар дунд сургууль, 1990 онд ОХУ-ын Санктпетербург хотын Төмөр замын дээд сургууль, 1999 онд ОХУ-ын Санктпетербург хотын Зам харилцааны их сургуулийг тус тус төгссөн. Инженер мэргэжилтэй, докторын зэрэгтэй. Л.Халтар нь 1983 онд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Захиргааны хэлтэст цэвэрлэгч, 1983-1985 онд мөн хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Худалдааны баазад ачигч, 1990-1992 онд “УБТЗ” ХНН-ийн Төмөр замын коллежид багш, 1992-1993 онд “УБТЗ” ХНН-ийн Ачиж, буулгах ангийн орлогч дарга, 1993-2006 онд “УБТЗ” ХНН-ийн Тээвэр зуучийн төвд захирал, 2006-2018 онд “УБТЗ” ХНН-ийн Удирдах газарт орлогч дарга, 2018 оноос одоог хүртэл Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн– Соёлын сайдаар Сампилдондовын Чулуун
С.Чулуун нь 1977 онд Төв аймгийн Баянцагаан суманд төрсөн. 43 настай. Үндэс, угсаа Халх. Ам бүл 5. 1995 онд Төв аймгийн Зуунмод хотын 2 дугаар сургууль, 1999, 2000 онд Монгол Улсын Их Сургуулийг тус тус төгссөн. Түүхч, түүхийн багш мэргэжилтэй, шинжлэх ухааны докторын зэрэгтэй, академич цолтой. 1999-2001 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 2004-2006 онд МУИС-ийн Түүхийн тэнхимд багш, 2006-2009 онд ХҮДС-д Дэд захирал, 2009-2010 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуульд Эрдэмтэн нарийн бичгийн дарга, 2010-2015 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал, 2015-2019 онд ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, 2019 оноос одоог хүртэл ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн– Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Гэлэнгийн Ёндон
Г.Ёндон 1967 онд Улаанбаатар хотод төрсөн. 53 настай. Үндэс угсаа Халх. Ам бүл 5. 1985 онд 75 дугаар сургууль, 1991 онд ОХУ-ын Иркутск хотын Техникийн их сургуулийг тус тус төгссөн. Уулын инженер-маркшейдер мэргэжилтэй, Монгол Улсын зөвлөх инженер, докторын зэрэгтэй. Г.Ёндон нь 1991-1998 онд Уул уурхайн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 2002-2007 онд “Монголросцветмет” ТӨҮГ-ын Бор өндөр уулын баяжуулах үйлдвэрт Хэсгийн маркшейдер, ерөнхий маркшейдэр, 2007-2009 онд “Монголросцветмет” ТӨҮГ-ын захиргаанд хэлтсийн дарга, 2009-2013 онд “Монголросцветмет” ТӨҮГ-ын Шижир алт үйлдвэрт захирал, 2013-2017 онд “Монголросцветмет” ТӨҮГ-ын Баргилт уулын үйлдвэрт ерөнхий инженер, 2017-2018 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга, 2018 оноос одоог хүртэл “Монголросцветмет” ТӨҮГ-ын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн– Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Загджавын Мэндсайхан
З.Мэндсайхан нь 1979 ондХовд аймгийн Мянгад суманд төрсөн. 41 настай. Үндэс угсаа Мянгад. Ам бүл 6. 1996 онд Ховд аймгийн Мянгад сумын ерөнхий боловсролын сургууль, 2001 онд Санхүү эдийн засгийн дээд сургууль, 2008 онд Удирдлагын академийг тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. 2001-2003 онд “Монхангай хаус” ХХК-д хэлтсийн менежер, захирал, 2003-2004 онд “Дөрвөн Уул” ХХК-д гүйцэтгэх захирал, 2004-2013 онд “Мээг” ХХК-д гүйцэтгэх захирал, 2013-2015 онд “МТМ” ХХК-д захирал, 2015-2016 онд Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга, 2016-2019 онд Эрчим хүчний яаманд Төрийн нарийн бичгийн дарга, 2019 оны 10 дугаар сараас одоог хүртэл Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаар тус тус ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн– Эрчим хүчний сайдаар Нансалын Тавинбэх
Н.Тавинбэх нь 1971 онд төрсөн. 49 настай. Үндэс, угсаа Халх. Ам бүл 4. 1989 онд Багануур дүүргийн ерөнхий боловсролын сургууль, 1994 онд Техникийн их сургууль, 2005 онд Удирдлагын академи, 2020 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг тус тус төгссөн. Цахилгааны инженер мэргэжилтэй, Бизнесийн ухаан, эрчим хүчний магистр зэрэгтэй. Н.Тавинбэх нь 1995-2001 онд Багануурын цахилгаан, шугам сүлжээний газрын Засварын албанд монтёр, мастер, албаны дарга, инженер, 2001-2007 онд “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн дэд захирал, ерөнхий инженер, 2007-2013 онд мөн компанийн гүйцэтгэх захирал, 2015-2017 онд Багануур хотын захирагч, 2017 оноос одоог хүртэл “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн– Эрүүл мэндийн сайдаар Тогтмолын Мөнхсайхан
Т.Мөнхсайхан нь 1983 онд Улаанбаатар хотод төрсөн. 37 настай. Үндэс угсаа Халх. Ам бүл 4. 2000 онд Нийслэлийн 28 дугаар дунд сургууль, 2006 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, 2013 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг тус тус төгссөн. Хүний их эмч мэргэжилтэй. Анагаах ухааны магистр зэрэгтэй. 2008-2014 онд Гэмтэл, согог судлалын үндэсний төвд Их эмч, 2014-2016 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Мэс заслын тасгийн дарга, 2016-2018 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал, 2019 оны 1 дүгээр сараас Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлаар тус тус ажиллаж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраа эмхлэн байгууллаа

Үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг үе шаттай нээхийг зөвшөөрөв
Улсын Онцгой комиссын 2020 оны XXV ээлжит хурал өнөөдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргав.
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг дуустал сунгахаар шийдвэрлэж, Засгийн газрын тогтоолоор баталгаажуулав. Бакалаврын зэрэг горилогчдоос авах Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2020 оны 07 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд орон даяар зохион байгуулахыг зөвшөөрлөө. Шалгалтыг зохион байгуулахдаа Монгол Улсын Засгийн газар, УОК-ын тогтоолоор баталгаажиж, ЭМЯ-аас боловсруулан гаргасан халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын бүхий л дэглэмийг сайтар сахиж, ажиллахыг үүрэг болголоо. Хөрш хоёр орноос 700-аад иргэнээ Замын-Үүд, Алтанбулаг боомтуудаар татан авахаар шийдвэрлэсэн бол 07 дугаар сард нийт 10-12 захиалгат нислэг үйлдэх саналтай байгаагаа Гадаад харилцааны яамны Консулын газраас танилцуулж зарим зөвшөөрлийг авлаа.
Нийтийг хамарсан зарим үйлчилгээнүүдийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс үе шаттай нээх чиглэлээр эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргаж ажиллахыг аймаг, дүүргийн засаг дарга нарт зөвшөөрлөө. Иймд хүүхдэд компьютер тоглоомоос бусад тоглоомын үйлчилгээ үзүүлдэг хүүхдийн тоглоомын газар, сургалт, амралтын зуслан, кино театр, үзвэр үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд, театр, чуулга, ресторан, уушийн газар, караоке, шашин номын газруудыг халдвар хамгааллын шаардлагыг хангасан тохиолдолд үйл ажиллагаагаа нээх боломжтой болж байна. Ингэснээр зөвхөн нийслэлд 960 аж ахуйн нэгжийн 10 мянга гаруй ажлын байр идэвхижих юм.
Нийтийг хамарсан жагсаал цуглаан хийх, спортын томоохон арга хэмжээ зохион байгуулахыг болон диско бар, бүжгийн цэнгээний газруудыг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг бууртал нээхгүй байхаар шийдвэрлэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Аймаг, сумын иргэд халдвар хамгааллын дэглэм баримталж наадамлана
Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал боллоо. “Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814 жил, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний Их баяр наадмын бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсож, тулгамдаж буй зарим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Аймаг, сумын баяр наадмыг долдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Үндэсний Их баяр наадамтай нэгэн зэрэг хийхээр товлосон. Нийслэлд зохион байгуулдаг Үндэсний их баяр наадмыг хүн амын төвлөрөл үүсгэхгүйгээр “XIII зуун цогцолбор” газарт хийж, теле хэлбэрээр үзэгчдэд үзүүлэхээр болсон бол орон нутгийн наадмыг ард иргэддээ нээлттэй зохион байгуулахыг ҮИБНЗБХ-оос аймаг, сумын засаг дарга нарт зөвшөөрлөө. Энэ дагуу тухайн орон нутгийн удирдлагууд нутгийн баяр наадмаа зохион байгуулахдаа улс орон даяар сахин мөрдөж байгаа КОВИД19-ийн халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөж ажиллахыг үүрэг болгов.
КОВИД19-ийн халдварт цар тахлын эрсдлээс урьдчилан сэргийлж, Үндэсний бөх, сур, шагайн харвааг “XIII зуун цогцолбор” газарт зохион байгуулж, иргэд олон нийтэд онлайн, теле хэлбэрээр шууд дамжуулан үзүүлэхэд бэлэн болж, дэд бүтцийн ажлыг хийж дуусгажээ. Телевизүүдийн холбооны өргөн нэвтрүүлгийн 16 телевиз, МҮОНРТВ тус цогцолбор газарт болох бөхийн барилдаан, сур шагайн харвааг болон “Хүй 7 худаг”-т болох 6 насны морин уралдааныг техникийн дэвшил, өндөр хурдны интернетийн сүлжээний тусламжтайгаар тасралтгүй шууд дамжуулан үзүүлж, наадамчин олондоо хүргэнэ. Бусад хэвлэл мэдээллийн байгууллагууд мөн шууд дамжуулалтын шугамаас хүлээн авч дахин дамжуулахад нээлттэй байх юм.
Энэ жилийн Үндэсний Их баяр наадмыг бүхэлд нь “Монгол наадам” контент болгон боловсруулж, Олон Улсад аялал жуулчлалын бренд бүтээгдэхүүнээр түгээн сурталчлах видео бүтээл болгож авч үлдэх юм. Иймд Монголчуудын төрт ёсны уламжлал, үүх түүх, эрийн гурван наадам, ард иргэдийн хувцас хэрэглэлийн соёл, ахуй нөхцөл, гэр бараа зэргийг Их Монгол Улсын үеийнхээр үзүүлэхээр дэглэн найруулж байгаа аж гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
“Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг” төсөл /2015-2023 он/
хугацаа:
эх үүсвэр:
байгууллага:
Төслийн зорилго:
Төвлөрлийг сааруулах, төрийн байгууллагын чиг үүргийг тодорхой хуваарилах, холбогдох хууль тогтоомжийг боловсруулж, батлуулан, хэрэгжүүлэхэд Засгийн газарт дэмжлэг үзүүлэхэд оршино.
ТӨВЛӨРЛИЙГ СААРУУЛАХ БОДЛОГЫН ДЭМЖЛЭГ ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН: 2015-2019 ОНД
Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлого боловсруулж Засгийн газрын 2016 оны 350 дугаар тогтоолоор батлуулсан. Тус бодлогын зорилго нь Монгол Улсад төвлөрлийг сааруулах үйл явцыг тодорхой үе шатаар, харилцан уялдаатай, цогц байдлаар хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг иргэдэд ойр хүргэж, сайн засаглалыг бүрдүүлэхэд чиглэнэ хэмээн тодорхойлсон байдаг.
Төслийн зүгээс Сангийн яамтай үр дүнтэй хамтран ажиллаж Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж батлуулсан. Төсвийн тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу төсвийн бүх байгууллага 3-5 жил тутам өөрсдийн чиг үүрэгт шинжилгээ хийж, шаардлагатай бол чиг үүргийн дахин хуваарилалт хийхээр заасан нь энэхүү ажлыг цаашид тогтвортой үргэлжлүүлэн хийж байх нөхцлийг бүрдүүлж өгсөн. • Төрийн байгууллагуудын чиг үүргийг дахин хуваарилах аргачлалыг боловсруулан Засгийн газрын 2018 оны 22 дугаар тогтоолоор батлуулсан. Тус аргачлалыг хэрэгжүүлэхээр бүх яам, агентлаг, аймаг нийслэлийн хэмжээнд нийт 23 ажлын хэсэг байгуулан 2018-2019 онд ЗГХЭГ-аас нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар ханган, төслийн зүгээс арга зүй болон техникийн туслалцаа дэмжлэг үзүүлэн ажилласан.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар дахь Зөвлөлдөх ажлын хэсэг
Энэхүү ажлын үр дүнд давхардсан тоогоор 1640 хуульд шинжилгээ хийсэн бөгөөд Засгийн газрын бүтцийн байгууллагуудын 32 ерөнхий чиг үүрэг, 152 үндсэн чиг үүрэг 800 дэд чиг үүргийг тодорхойлсон.
НИЙТ 800 ДЭД ЧИГ ҮҮРГИЙН ХҮРЭЭНД:
Төрийн байгууллагуудын чиг үүргийг дахин хуваарилах аргачлалыг бүх яамд болон орон нутгийн түвшинд хэрэгжүүлэн чиг үүргийн шинжилгээ хийн, дахин хуваарилах санал дүгнэлт боловсруулан улмаар хууль, эрх зүйн орчны нэмэлт өөрчлөлтийн төсөл боловсруулсан.
Төрийн байгууллагын чиг үүргийн шинжилгээ хийх, дахин хуваарилах ажлыг хөнгөвчлөх, цаг хугацааг хэмнэх үүднээс энэхүү ажлыг цахим хэлбэрээр буюу тусгай программаар хийх нөхцлийг бүрдүүлэх үүднээс www.function.gov.mn сайтыг боловсруулан хөгжүүлж төрийн албанд инновацийн томоохон шинэчлэлийг нэвтрүүлсэн болно.
Дэлгэрэнгүй мэдээллийн энд дарж үзнэ үү.
: Засгийн газрын 2 дугаар байр, Үндэсний хөгжлийн газар 118, 119 тоот,
Нэгдсэн үндэсний гудамж 5-1, Чингэлтэй дүүрэг Улаанбаатар хот,
Утас: 75752276
НҮБ-ын ТӨРИЙН АЛБАНЫ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор жил бүрийн 6 дугаар сарын 23-ныг “Төрийн албаны өдөр” болгон тэмдэглэж байхаар 2003 онд шийдвэрлэж, гишүүн орнууддаа энэ өдрийг тохиолдуулан хөгжлийн үйл явцад төрийн албанаас оруулж буй хувь нэмрийг онцгойлон авч үзсэн тодорхой арга хэмжээнүүдийг зохион байгуулж байхыг уриалсан байдаг.
Монгол Улсын төрийн албаны зөвлөлийн зүгээс НҮБ-ын төрийн албаны чиглэлээр явуулж буй үйл ажиллагаанд идэвхтэй оролцож эхэлсэн билээ.
Мөн Монгол Улсын хэмжээнд хэрэгжүүлж буй төрийн албаны шинэтгэлийг олон улсын байгууллага дэмжиж буйн нэгэн илрэл нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төсөл юм.
Энэ удаагийн Төрийн албаны өдрийг НҮБ-аас COVID-19 цар тахалтай тэмцэхэд тэргүүн эгнээнд үүрэг гүйцэтгэж буй төрийн албан хаагчдад гол анхаарлаа хандуулан байна.
“Тэргүүн эгнээнд COVID-19 цар тахал өвчний эсрэг тэмцэж буй төрийн албан хаагчдад хүндэтгэл үзүүлэх нь” сэдэвт олон хүний амь насыг аврах ажлыг дэмжин урамшуулсан виртуал арга хэмжээг зургаадугаар сарын 23-ны өдөр Улаанбаатарын цагаар 21.00-23.00 цагийн хооронд НҮБ-ын төв байранд зохион байгуулах юм.
Жил бүр тохиодог Төрийн албаны өдрийн гол зорилго нь Төрийн албан хаагчдын ажил үйлсийг үнэлж цэгнэж, төрийн албаны залгамж халаа болсон нарийн мэргэжил, өндөр ур чадвартай залуу үеийнхнийг төрийн албанд ажиллахыг уриалан дуудах, улс орныхоо хөгжилд төрийн албаны оруулж буй хувь нэмрийг онцгойлон авч үзэж, төрийн үйлчилгээний ач холбогдлыг нийгэм орчиндоо түгээн дэлгэрүүлэхэд оршино.
Монгол төрийн нэр хүндтэй эрхэм албыг хашиж яваа нийт төрийн албан хаагчид Та бүхэнд НҮБ-ын төрийн албаны өдрийн мэндчилгээ дэвшүүлье!
Монгол Улсын Төрийн албаны зөвлөл
Улаанбаатар хот
2020 оны 06 сарын 22-ны өдөр
Ирэх сард тусгай үүргийн таван нислэг үйлдэнэ
Улсын онцгой комиссын 24 дүгээр хуралдаан болж эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан иргэдийг долоодугаар сарын эхний хагаст татан авах тусгай үүргийн нислэгийн талаар хэлэлцэн шийдвэр гаргав. Энэ дагуу:
– 2020.07.02 Сөүл
– 2020.07.04 Токио
– 2020.07.07 Сөүл
– 2020.07.09 Истанбул /транзит/
– 2020.07.15 Сөүл /транзит/ чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэхээр болов.
Мөн БНХАУ-д байгаа 160 гаруй иргэнийг ойрын өдрүүдэд Замын-Үүд боомтоор татан авахаар шийдвэрлэлээ. БНХАУ-ын Бээжин хотын нэр бүхий хүнсний захуудад КОВИД-19 тархаад байгаа учир 2020.06.22-ны өдрөөс 2020.07.06 хүртэл 14 хоногийн хугацаанд тус улсаас далайн гаралтай бүтээгдэхүүн импортоор оруулахыг түр хориглов. Мөн хурлаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан тогтоосон зарим хязгаарлалтыг сулруулах чиглэлээр санал боловсруулж танилцуулахыг холбогдох байгууллагуудын удирдлагад даалгав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймаг дахь бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймгийн хэмжээнд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтуудын ажлын явц, гүйцэтгэлтэй танилцав. Улсын төсөвт санхүүжилт нь тусгагдаж, он дамнан баригдаж бйагаа барилга гүйцэтгэлийн ажлууд үргэлжилж байна. Мөн Монгол улсын Засгийн газраас Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс нутгаар зарласантай холбогдуулан АХБ-ны болон бусад санхүүжилтээр шинээр хийгдэж буй бүтээн байгуулалт ч сумдад өрнөж байна.
Батноров, Норовлин, Биндэр, Дадал сумдад түүхийн танилцуулга цогцолбор байгууламжууд баригдаж байна. Тодруулбал 1206 онд одоогийн Биндэр сумын нутагт эзэн Чингис хаан их хуралдайг хуралдуулж, Монгол улсыг тунхагласаныг бэлгэдэн “Монгол төрийн их хуралдай орд” цогболборыг тус газарт нь байгуулж байна. Эзэнт гүрний тулгын чулуу тавигдсан түүхэн газрыг эрдэмтэд сурвалжлан олсноор 1994 онд хөшөө босгосон байдаг юм.
Аялал жуулчлалын бүс нутгийг хөгжилд хөтлөх 250 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг эхлүүлж, Биндэр суманд Онон гол дээр дотоодын аж ахуйн нэгж бие даан гүүр барьж байна. Харин Баян-Адарга Дадал сумыг холбосон Онон голын 150 метр төмөр бетон гүүрийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж, ашиглалтад оруулжээ.
Баян-Адарга сумын иргэдийн 40 гаруй хувь нь Онон голынхоо хойд талд амьдардаг бөгөөд голын урсацаас хамаарч зорчих хөдөлгөөн хийдэг байсан хүндрэл энэхүү гүүр баригдсанаар арилсан байна. Түүнчлэн Монгол Улс, ОХУ-ын худалдаа, эдийн засгийн шинэ бүс бий болох төдийгүй Хэнтий аймагт Засгийн газраас хэрэгжүүлэх түүхэн аялал жуулчлалын бүс, томоохон цогцолборууд, түүнийг холбох авто замын трассын нэвтрэлт гүүр ашиглалтад орсноор нэмэгдэнэ хэмээн тооцоолж байгаа аж.
Нээлттэй засгийн түншлэлийн зорилтыг төрийн захиргааны холбогдох байгууллагууд ахиц дэвшилттэй хэрэгжүүлж байна
Монгол Улс олон улсын “Нээлттэй засаг түншлэлд” нэгдэн орсоноос хойш багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд “үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө-I” болон “үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө-II”-ийг тус тус амжилттай хэрэгжүүллээ.
Дээрх хоёр төлөвлөгөөний үр дүнд суурилж 2019-2021 онд хэрэгжүүлэх “үйл ажиллагааны төлөвлөгөө-III”-г баталсан. Уг төлөвлөгөө нь голлох салбаруудыг хамарсан 13 зорилтын хүрээнд төр, иргэний нийгмийн байгууллагууд уялдаж ажиллах нөхцөлийг бий болгоход чиглэсэн. Тухайлбал:
– Төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, чанартай хүргэх, төрийн зарим үйлчилгээг цахим болгох, иргэдэд нээлттэй, шуурхай хүргэх /smart.gov.mn/, “иргэдэд нээлттэй 1111 төв”-ийн системийг шинэчлэн өргөжүүлж, худалдан авах ажиллагааг иргэдэд нээлттэй байлгах зорилгоор бие даасан агентлаг байгууллаа. Ингэснээр төр, иргэн, иргэний нийгмийн байгууллага хамтрах, төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх боломж нэмэгдсэн байна. Төрийн бодлого, төлөвлөлтөд иргэдийн оролцоог хангахаар 2019 оныг “төрийн үйлчилгээний жил” болгон зарлаж, хөндлөнгийн судалгааны байгууллагуудаар “иргэдийн сэтгэл ханамжийн судалгаа” авч үр дүнг төрийн бодлого, үйл ажиллагаа, үйлчилгээнд тусгах ажлыг хийж байна.
– Боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг цахим болгох зорилтын хүрээнд сургуулийн цахим бүртгэл, сургалтын байгууллага эцэг эхчүүдийн эргэх холбоо, цахим хичээл, зайн сургалт, хүний биеийн ерөнхий шинжилгээ, эмнэлэгийн хяналтыг цахимжуулж мөн иргэд боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанарт хяналт тавьдаг системийг бий болгож байна.
– Уул уурхайн баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулж зөв зохистой ашиглах, иргэдэд тэгш хүртээх, уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх ажлыг үе шаттайгаар хийж хэрэгжүүлж байна. Үүнд: Хууль зөрчсөн иргэд, аж ахуй нэгжийн зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авч байна. Мөн “Байгаль орчин аялал жуулчлалын төрийн захиргааны төв” байгууллагаас хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөр боловсруулж батлуулан 2018-2040 он хүртэл хэрэгжүүлж байна.
Монгол Улсад нээлттэй засаг түншлэлийг төлөвшүүлэх, үр дүн, өгөөжийг нэмэгдүүлэхэд олон талын дэмжлэг үзүүлж, хамтран ажилдаг, төсөл хөтөлбөр болон донор байгууллагуудад чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.
Бидний түншлэгч болон НЗТ-ийн гишүүн орнууд та бүхэнд тогтмол мэдээллээ хуваалцаж, холбоотой ажиллаж байгаад мөн талархал илэрхийлье.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн
Монгол Улсын Ерөнхий сайд Улсын тэргүүний Жаргалант суманд ажиллав
Монгол Улсын Ерөнхий сайд Улсын тэргүүний Жаргалант суманд ажиллав
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын тэргүүний Жаргалант суманд ажиллав. Хоёр жил тутамд явуулдаг шалгаруулалтаар Орхон аймгийн Жаргалант сум энэ онд Улсын тэргүүн сумаар шалгарсан билээ. Төмс, хүнсний ногоо, үр тариа тариалалтаараа улсдаа дээгүүрт ордог тариалангийн бүсийн онцлог сум. 2019 онд Засгийн газраас Атар газар эзэмшсэний 60 жилйин ойг тохиолдуулан тариалан эрхлэгчдийн дунд болзолт уралдаануудыг явуулахад Жаргалантын тариаланчид манлайлжээ.1000 га-аас дээш талбайд тариалалт эрхэлдэг аж ахуй нэгжүүдээс “Бүтлийн ундарга”ХХК, 1000 га-с доош талбайд тариалалт хийдэг аж ахуй нэгжүүдээс “Орхон тариа” ХХК-ууд тус тус тэргүүн байр эзэлж, Улсын тэргүүний сум болоход багагүй дэмжлэг болсон байна. Тус суманд зургаан аж ахуйн нэгж, 342 өрхийн тариалан эрхлэгч байдаг бөгөөд 2020 онд 350 мянга орчим га талбайд тариалалт хийгээд байна.
Жаргалантын тариаланчид Монгол улсын Засгийн газраас “Атрын-4” аяныг хэрэгжүүлж байгаа нь тариаланчдыг дэмжсэн оновчтой шийдвэр гэлээ. Цаашид төмс хүнсний ногоо тариалагчдаа дэмжиж, дотоодын хэрэглээгээ үндэсний тариаланчдынхаа хүчээр 100 хувь хангах, импортын хүнсний хараат байдлаас гаргах зорилтоо хэрэгжүүлэхийг Ерөнхий сайдаас хүсч байв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Албан хаагчид онлайнаар орон сууцны сонголтоо хийнэ
Энэ сард 2300 гаруй иргэнийг гадаадаас татан авна
Улсын Онцгой Комисс 2020 оны 23 дугаар хурлаа хийлээ. КОВИД 19-ийн нөхцөл байдлын мэдээ, гадаад улс орнуудаас иргэдээ татан авахтай холбоотой ХӨСҮТ-ийн бэлтгэл байдал, Хилийн боомтуудын үйл ажиллагааны явц, Засгийн газраас АНУ-д үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийн зохион багйуулалт, Эх орондоо ирэх хүсэлт гаргасан гадаад улс онуудад байгаа иргэдийн мэдээлэл, Коронавируст халдварын цар тахалтай тэмцэхэд онцгой үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчдыг түрээсийн орон сууцад хамруулах тухай гэсэн таван үндсэн асуудлын талаар мэдээлэл сонсож, хэлэлцэн шийдвэр гаргав.
7 хоног бүр коронавируст халдварт, цар тахлын тандалт хийж байна
2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар Монгол улсад коронавируст халдварын цар тахлаар өвчилсөн 194 хүн гадаад улс орнуудаас зөөвөрлөгдөн орж ирсэн бөгөөд тэдний 89 нь эдгээд байна. Улсын хэмжээнд дотооддоо нэгч халдвар илрээгүй болно. Халдвар авсан иргэдийн 65 хувь эрэгтэй, 35 хувь эмэгтэй, нийт өвчлөгсдийн 89 хувь нь ОХУ-аас орж ирсэн байна. Дэлхий дахинд халдвар тархаж, Монгол Улс дотооддоо холбогдох арга хэмжээ авч эхэлснээс хойш 17,694 хүнд тус өвчний нарийвчилсан болон түргэвчилсэн шинжилгээг хийсэн байна. Хэдийгээр торхиолдлуудыг хянаж байгаа ч сэрэмж алдахгүйн тулд долоо хоногт 75-98 хүнд санамсаргүй түүврийн аргаар дотооддоо түргэвчилсэн оношилгоог тогтмол хийсээр байна. Энэ нь дотоодод коронавируст халдварын тархалт гараагүй гэдгийг нотолж буй. Цаашид тайвшрах болоогүй. Халдвар хамгааллын дэглэмийг ард иргэд сахисаар байх нь зүйтэй гэв. Халдвартай иргэдийг нэг бүр нь 4 хүний бүрэлдэхүүнтэй эмчилгээний 10 баг ээлжээр эмчилж, эмчилгээ дууссаны дараа ХӨСҮТ-дөө 14 хоногийн тусгаарлалтад орсноор буцаж ажилдаа орох байдлаар халдварын анхны тохиолдол илэрсэн гуравдугаар сарын 10-наас хойш улаан бүсэд 200-аад эмч, эмнэлгийн ажилчид байнгын ажиллаж байна. Эм эмнэлгийн хэрэгсэл, эм тарианы нэг сарын нөөцтэй байна. Олон улсын байгууллагууд тусгаарлалтын 21 хоногийн тоог бууруулахыг зөвлөсөн. Гэсэн ч гадаадаас авч ирсэн иргэдээс эмнэлзүйн шинжгүйгээр 3, 4 дахь удаагийн шинжилгээгээр 18, 19 хоногийн дараа вирус илэрч байгаа эрсдлийг тооцон тусгаарлалтын хоногийг хэвээр үлдээх нь зөв гэсэн саналыг ХӨСҮТ-ийн уидрдлагууд гаргасныг УОК-ын гишүүд дэмжлээ.
Байнгын ажиллагаатай 13 боомт ачаа тээвэр нэвтрүүлж байна
Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу зарим боомтууд ажиллаж, ачаа тээврийн эргэлт үргэлжилж байна. Боомтуудын үйл ажиллагаанд өдөр тутам МХЕГ, Цагдаагийн байгууллага, ГЕГ зэрэг мэргэжлийн байгууллагуудаас байнгын хяналт тавьж, халдвар хамгааллын дэглэм сахиулж байна. Хэдийгээр хорио цээрийн дэглэмд буй ч ачаа тээвэрлэлт, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг бууруулахгүй байх нь эдийн засгийн эргэлтийг хэвийн байлгахад чухал үүрэгтэй хэмээн үзэж байна.
АНУ-руу МИАТ компанийн онгоцоор тусламж хүргэнэ
Монгол Улсын Засгийн газраас АНУ-д коронавируст халдварт цар тахалтай тэмцэхэд зориулж нэг сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн. Тусламжийг эрүүл мэндийн салбарын ажилчдын хэрэглэх хамгаалах хэрэгсэл хэлбэрээр авах хүсэлтээ америкийн талаас гаргасныг манай тал хүлээн авч 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр МИАТ компанийн зорчих тээврийн онгоцоор хүргэж өгөхөөр шийдвэрлэлээ. Уг онгоцоор АНУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргаад буй 250 гаруй иргэнээ авч ирэхээр төлөвлөлөө. Энэ сард гадаадад байгаа 2300 гаруй иргэнээ есөн удаагийн чартер нислэгээр авах юм. Тэдгээрийг тусгаарлан үйлчлэх, тандалтын шинжилгээ мэдээлэл авч ажиллахад эрүүл мэндийн салбар болон бусад байгууллагууд бэлэн гэв .
Албан хаагчид онлайнаар орон сууцны сонголтоо хийнэ
Коронавируст халдварт цар тахлын үед оцнгой нөхцөлд, үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд банйа. Хөтөлбөрийн хүрээнд галын шугамд ажиллаж байгаа 1500 хүн орон байраар хангагдана. НЗДТГ, НОСК хамтран УОК-ын хяналтан дор төрийн албан хаагчдыг орон сууцжуулах тус ажлыг зохион байгуулна. Нийслэл Улаанбаатарт 70-100 хувийн гүйцэтгэлтэй 5000 гаруй барилга байгаагаас 60 хувь нь 1-2 өрөө, 30 хувь нь 3 ба түүнээс дээш өрөөтэй байгаа бол 1983 ширхэг нь 100 хувь ашиглалтад орсон орон сууцнууд аж.
Онцгой нөхцөлд ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг орон сууцаар хангахдаа дараах хэд хэдэн шалгуурыг баримтлана. Байр авах алба хаагчдыг хамт олон нь тодорхойлж гаргах, тогтмол орлоготой, орлогынхоо 40 хувиас хэтрүүлэхгүйгээр төлбөр хийхээр тооцож, орон сууцаа захиалах, НОСК-аас гаргасан онлайн үзэсгэлэн худалдаанд тавигдсан байрнуудаас сонгоно. Сонгосон байраа НОСК-той гэрээ байгуулж, 15 хүртэлх жилээр түрээсэлж улмаар өмчилж авах юм. Урьдчилгаа төлбөр шаардахгүй бөгөөд иргэн хүсвэл урьдчилгаагаа өгч, үлдсэн төлбөрөө 6 хувийн хүүтэйгээр эхний жилүүдэд үндсэн төлбөрөөсөө хасалт хийлгэх хэлбэрээрэ сар бүр төлөх боломжийг олгож байна. Нэн тэргүүнд цагдаа, хил хамгаалах ажилтан, гаалийн байцаагч нар, цэвэрлэх байгууламжийн ажилчид, эмч, ээмнэлгийн ажилчдыг хамруулахаар тооцоолж байна.
УОК-ын хурлаас сонгуулийн сурталчилгаанд баримтлах журмаа мөрдөхийг сануулж мэдэгдэл гаргалаа. Мэдэгдлийг бүрэн эхээр нь байршуулж байна.
МЭДЭГДЭЛ
Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 188 дугаар тогтоолоор “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх журам”-ыг баталсан.
Сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагаа эхэлж нам, эвсэл, нэр дэвшигчид иргэд, сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах үедээ журмын дараахь үндсэн заалтыг илтэд зөрчиж байна. Үүнд,
3.2. Цахим хэлбэрээр зохион байгуулах боломжгүй тохиолдолд аливаа арга хэмжээ, уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах байр, танхимыг урьдчилан цэвэрлэж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн байна. Арга хэмжээнд оролцогч хүн хоорондын зай, 1,5 метрээс доошгүй байх бөгөөд биеэр хүрэлцэхгүй (гар барих, тэврэх, үнсэх) зайнаас харилцаж, оролцогчид амны хаалт заавал зүүсэн байна.
Энэ нь тус журмын 2.1.1-т заасан “Хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх” зарчмыг ноцтойгоор зөрчсөн үйл явдал болж байна.
Иймд, коронавируст халдварын цар тахлын тархалт дэлхий нийтэд нэмэгдэж, өвчлөл, тохиолдлын тоо эр өссөөр байгаа энэ цаг үед “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх журам”-ыг хэрэгжүүлэн сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагааг зохион байгуулан ажиллахыг нийт нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигч, түүний менежер, шадар туслагч, ухуулагч, иргэдэд анхааруулж байна.
Энэхүү журмыг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэхийг албан ёсоор мэдэгдэж байна.
УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС
2020 оны 06 дугаар 11-ний өдөр