• Яам
  • Агентлаг
  • Аймаг
  • Холбоо барих
  • Mongolian Mongolian Mongolian mn
 English
cabinet.gov.mn
  • Нүүр
  • Бидний тухай
    • Даргын мэндчилгээ
    • Удирдлага
    • Зорилго, Зорилт
    • Байгууллагын бүтэц
    • Түүхэн замнал
    • Эрх зүйн байдал
  • Мэдээ мэдээлэл
    • “Алсын хараа-2050”
    • Орон нутгийн мэдээлэл
  • Ил тод байдал
    • Эрх зүйн акт
      • Хууль
      • УИХ-ын тогтоол
      • Засгийн газрын тогтоол
      • Төрийн албаны зөвлөлийн шийдвэр
      • Хамтарсан тушаал
    • Хүний нөөцийн бодлого
      • Засгийн газрын дэргэдэх ёс зүйн хороо
      • Ёс зүйн зөвлөл
      • Ажлын гүйцэтгэлийг үнэлэх журам
      • Албан тушаалын тодорхойлолт
      • Ажлын байрны зар
      • Хэрэгжүүлж байгаа арга хэмжээ
      • Авлигын эсрэг үйл ажиллагаа, ХАСХОМ
        • Хууль тогтоомж
        • Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх
          • Сургалт, мэдээлэл, танилцуулга
        • Маягт
    • Шилэн данс
  • Засгийн газрын тогтоол
  • 11-11 ТӨВ
  • ХЯНАЛТ, ҮНЭЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ХОРОО
  • Хайх
  • Menu Menu
Мэдээ, онцлох мэдээ, Чухал мэдээ

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгааг 16 настнуудтай уулзахдаа Ерөнхий сайд тэмдэглэлээ

Улс тунхагласны 98 жилийн ойн энэ өдөр Ерөнхий сайдын ивээл дор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын залуучуудын холбоо хамтран зохион байгуулж буй “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол-2022” Төрийн ордонд болж, 800 гаруй хүүхэд иргэний андгай өргөлөө. Ёслолын ажиллагаанд Залуучуудын хөгжлийн Үндэсний зөвлөлийн тэргүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Батдорж нар оролцлоо.

16 нас хүрч, иргэний үнэмлэхээ гардан авч буй хүүхдүүдэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ баяр хүргээд “Та бүхэн Монгол Улсын иргэн хэмээх Үндсэн хуулиар хамгаалагдсан бүрэн эрх, эрх чөлөө ба ёсчлон биелүүлэх үүрэг хариуцлага хүлээсэн нийгмийн бие даасан гишүүн болж байна. Тиймээс Монгол Улсын бодит нөхцөл байдлыг танилцуулж, цаашдын хөгжилд иргэн та хэрхэн оролцох талаар ярилцъя” гэв.

Ерөнхий сайд хүүхэд, залууст Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолын түүх, улс орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар товч танилцууллаа. “Эцэг өвгөдийнхөө баталгаажуулж ирсэн эрх чөлөө, тусгаар тогтнолыг дараагийн үедээ үнэ цэнтэйгээр хүлээлгэн өгөх үүргийг бидний үе хамтдаа үүрэх цаг хугацаа эхэлж байна” хэмээв. Мөн “Шинэ сэргэлтийн бодлого” -ын хүрээнд хэрэгжүүлж буй мега төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатайг  дурдаад “Та бүхэн 1-2 жилийн дараа мэргэжлээ сонгох гэж байна. Мэргэжил сонголтоо бодитоор тооцож хийх нь Та бүхэнд төдийгүй Монгол Улсын ирээдүйд нэн чухал” гэж захилаа.

Үе тэнгийнхнээ төлөөлж  нийслэлийн ерөнхий боловсролын 108 дугаар сургуулийн сурагч Ш.Номинжин, “Тэмүүжин өрлөг” сургуулийн сурагч Ө.Анхбаяр нар үг хэлж,  үндэсний бичгээ эрхэмлэн, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахыг үеийнхэндээ уриаллаа.

16 нас хүрч иргэний үнэмлэхээ гардан авч байгаа өсвөр үеийнхнийг түүх соёлоо дээдэлсэн, эх оронч үзэлтэй, үүрэг хариуцлагаа ухамсарласан иргэн болгон төлөвшүүлэх зорилготой “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол”-ыг 2002 оноос жил бүрийн энэ өдөр зохион байгуулж ирсэн. Энэ онд улсын хэмжээнд 44331 хүүхэд 16 насанд хүрч, иргэний үнэмлэхээ гардан авч байгаа бөгөөд ёслолыг энэ цаг мөчид БНСУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын ивээл дор тус улсад мөн зохион байгуулжээ.

2022-11-26/0 сэтгэгдэл/by cabinetAdmin
Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share on Pinterest
  • Share by Mail
https://cabinet.gov.mn/wp-content/uploads/KrkvR5ZGovmLifQpfVRN.jpeg 513 770 cabinetAdmin https://cabinet.gov.mn/wp-content/uploads/logo.png cabinetAdmin2022-11-26 08:46:022022-11-28 08:47:14“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгааг 16 настнуудтай уулзахдаа Ерөнхий сайд тэмдэглэлээ

Мэдээний ангилал

  • Орон нутгийн мэдээлэл
  • “Алсын хараа-2050”

Шинэ мэдээ

  • МОНГОЛ, ХЯТАДЫН ИЖ БҮРЭН СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХАРИЛЦААГ ШИНЭ АГУУЛГААР БАЯЖУУЛАН ХАМТРАН АЖИЛЛАНА 2025-07-03
  • Ерөнхий сайд Г.Занданшатар: Халамжаас хөдөлмөрт шилжихэд Засгийн газар баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллана 2025-07-03
  • Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар Засгийн газар, Монголбанк санал нэгдлээ 2025-07-03
  • Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 2025-07-03
  • 3×3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчдад Ерөнхий сайдын нэрэмжит шагнал 500 сая төгрөг гардууллаа 2025-07-02