Улсын Онцгой комиссоос БНЭУ-д суугаа МонголУлсын иргэдээ нэг удаагийн захиалгат нислэгээр эхорондоо авчрах шийдвэрийг гаргасан.  

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөрБНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдМ.П.Сингхийг хүлээн авч уулзсанУулзалтын үеэрдээрх  захиалгат нислэгийн талаар санал солилцсонюм

Өнөөдрийн байдлаар БНЭУ-аас эх орондоо ирэхээр480 орчим иргэн хүсэлтээ гаргасан байнаЭдгээриргэдийн 21 нь эрүүл мэндийн шалтгаантай, 164 ньоюутан, 260 нь насанд хүрээгүй хүүхэд, 44 нь бусадшалтгаантай иргэд юм байна

Уулзалтын үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин “Бид болжөгвөл хамгийн том суудлын багтаамжтай онгоцоорнислэг үйлдэхийг судалж байнаБидэнд тулгарчбайгаа бэрхшээл нь Энэтхэг улсын өнцөг булан бүртолон хотод манай улсын иргэд тархан байршсанбайнаТиймээс аль хэсэгт хамгийн ихээр хүн олноортөвлөрсөн байнааль хот руу нислэг үйлдэх вэ зэрэгсудалгаан дээр манай улсын улсын Улсын Онцгойкомиссын Шуурхай ШтабГадаад харилцааны яамЭлчин сайдын яам ажиллаж байнаЭнэ амралтынөдрүүдээр ирэх долоо хоногт захиалгат нислэгийнхугацааг товлон тодорхой болгох үүргийг УлсынОнцгой комиссын Шуурхай штабт өгсөнТүүнчлэн,нислэгээр ирэх бүх иргэдийг шинжилгээнд хамруулахболомж нөхцлийг ноён Элчин сайд таныганхааралдаа авахыг хүсье” хэмээн онцоллоо.  

Элчин Сайд М.П.Сингх “Ковид-19 халдварын цартахлын талаар Монгол Улс үнэхээр сайн ажиллажбайгаа талаар ДЭМБ-ын мэдээллийг хараад баяртайбайнаЭнэ бол таны удирдлага болон танай хамтолны ач тус юмМанай улс 41 хоногийн турш нэгтэрбум 300 хүнийг тусгаарласанБид Монгол Улсиргэнээ татан авах асуудлыг бүрэн дэмжиж байна” гэлээ

Ташрамд дурдахад, БНЭУ-аас манай улсад 200 гаруй Энэтхэг иргэн ажиллаж амьдардаг байна гэжМонгол Улсын Шадар сайдын Ажлын албанаасмэдээллээ.

Өнөөдөр Монгол Улсын Шадар сайдӨ.Энхтүвшин ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчинсайд И.К.Азизов болон гуравдугаар нарийн бичгийндарга С.С.Мещанинов, М.Б.Безруков нарыг хүлээнавч уулзлаа.

Уулзалтын гол сэдэв Монголын Улсын нутагдэвсгэрээр дайран өнгөрөх байгалийн хийн хоолойнтөслийн талаар байв. Уулзалтаар байгалийн хийнхоолой барих төслийн хамтын ажиллагаа болонзохион байгуулалт, мөн нарийн мэргэжлийнболовсон хүчин бэлтгэх зэрэг асуудлаар хоёр талсанал солилцлоо.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны 12 дугаар сард ОХУ-д айлчлах үеэр Монгол УлсынЗасгийн газар, “Газпром” компани хооронд харилцанойлголцлын санамж бичиг байгуулснаар 20 гаруйжил яригдсан хийн хоолойг Монголын нутгаардайруулах төслийн албан ёсны эхлэлийг тавьсан.

Улмаар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлынзөвлөл 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөрхуралдаж Оросын Холбооны улсаас Бүгд НайрамдахХятад Ард улс руу Монгол Улсын нутаг дэвсгэрээрдамжуулан байгалийн хийн хоолой барих төслийнАжлын хэсгийг Монгол Улсын Шадар сайдӨ.Энхтүвшингээр ахлуулан Үндэсний Аюулгүйбайдлын зөвлөлийн дэргэд байгуулахааршийдвэрлэсэн юм. ОХУ-аас БНХАУ руу жилдээ 38 тэрбум шоо метр хийдамжуулах “Сибирийн хүч” хоолойг 2019 оны 12дугаар сард ашиглалтад оруулсан. Хийн хоолойтатах хоёр дахь төсөл нь ОХУ-аас БНХАУ рууМонголын нутгаар дайруулан жилдээ 50 тэрбум шоометр хий дамжуулах “Сибирийн хүч-2” хоолойтөслийн ажил юм.

Ташрамд дурдахад, Оросын экспортын хамгийн голбүтээгдэхүүн нь нэгдүгээрт нефтьхоёрдугаартбайгалийн хий ордог байнаЭкспортынхоодийлэнхийг нь Европын орнууд руу гаргадаг юм гэжМонгол Улсын Шадар сайдын Ажлын албанаасмэдээллээ

Улсын Онцгой комиссын 21 дүгээр ээлжит хурал Төрийн ордонд Монгол Улсын Шадар сайд, УОК-ын даргын өрөөнд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Мэргэжлийн/богино хугацааны/ сургалт явуулж буй сургалтын төвүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээхээр шийдвэрлэж, УОК-ын тогтоол гаргалаа. Ингэснээр “Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр Боловсролын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 139 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах шаардлага үүсч байна. Тодруулвал 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үйл ажиллагааг нь зогсоосон боловсролын байгууллагуудын жагсаалтаас “сургалтын төв”-ийг хасч тус тогтоолд Засгийн газрын хуралдаанаар өөрчлөлт оруулснаар УОК-ын өнөөдрийн тогтоол хүчин төгөлдөр үйлчилж эхлэх юм.

Мэргэжлийн анхан шатны ур чадвар олгох 414, гадаад хэлний сургалтын 255, жолоочийн мэргэшил олгох 419 гээд Улсын хэмжээнд бүртгэлийн гэрчилгээ авч үйл ажиллагаа явуулж байгаа нийт 1088 сургалтын төв байна.

Эдгээр сургалтын төвүүдэд

–  биеийн халуун үзэх,

–  амны хаалт зүүх,

–   аль болох цахим сургалт хийх,

–   ширээг 1-1.5 метрийн зайтай байрлуулах,

–  нэг удаа 10 хүртэл хүнтэй, богино цагаар хичээллэх,

–  анги танхимд спиртэн суурьтай гар ариутгагч байршуулах,

–  2 цаг тутамд агаар сэлгэх,

–   хичээлийн хэрэгслийг дамжуулж хэрэглэхгүй байх,

–   сандал, ширээ, самбар, номын ширээ зэрэг хатуу гадаргууг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор 2 цаг тутам цэвэрлэх,

–  анги танхимд гадуур хувцас өлгөхгүй, сэгсрэхгүй байх,

–   ээлж хооронд анги танхимд цэвэрлэгээ агаар сэлгэлт хийх,

–  анги танхимд хооллохгүй байх,

–  урьдчилан сэргийлэх санал, зөвлөмжийг ил байршуулсан байх шаардлагыг УОК, ЭМЯ-аас тавьж буй бөгөөд, биелүүлсэн сургалтын төвүүдийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь нээх юм.

Мөн өдрийн хурлаар Улсын Онцгой комиссын Шуурхай штаб болон Нийслэлийн Онцгой комиссын авч хэрэгжүүлж буй  арга хэмжээний талаар тус тус тайлан мэдээллийг сонсов.  Гадаад улс орнууд руу дараагийн чартер нислэгүүдийг хийх нь зүйтэй гэж комиссын гишүүд үзлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор БНЭУ-руу захиалгат нислэг хийх боломж, нөхцлийн талаар судалж, танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад УОК-ын дарга  үүрэг болгов гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ардчилсан нийгмийн суурь үнэт зүйл болох иргэний мэдэх эрхийг хангахын төлөө хүчин зүтгэж буй Хэвлэл мэдээллийн салбарын хамт олон та бүгдэд Монгол Улсын Ерөнхий сайдын нэрийн өмнөөс болон хувиасаа Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн халуун мэндийг дэвшүүлье.

Дэлхий даяараа аюулт вирусийн эсрэг тэмцэж байгаа энэ үед мэргэжлийн ёс зүйгээ дээдлэн, иргэдэд бодит үнэн мэдээллийг шуурхай хүргэж ажилладаг сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, албан хаагчид та бүгдэд гүн талархал илэрхийлж ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

Өнөө цагт дэлхий дахинд технологийн дэвшлийг даган мэдээллийн асар их урсгал бий болж, хүн бүр нийгмийн сүлжээг ашиглан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх үүд хаалга нээлттэй болжээ. Мэдээллийн энэ их орчил дунд мэргэжлийн сэтгүүлчдийн хараат бус байдал, мэргэжлийн ёс зүй, үнэн бодит эх сурвалжаас олж авсан мэдээллийн үнэ цэнэ, ач холбогдол улам бүр нэмэгдэж байна.

Та бүхний гарт нийгмээ соён гэгээрүүлэх, маргаашийн сайн сайханд уриалан дуудах асар их нөөц бололцоо, хүч байгаа гэдэгт миний бие огт эргэлздэггүй. Сэтгүүлчид бол төр, засгийн бодлого, үйл хэргийг нийтэд таниулан сурталчлах, түүнийг хэрэгжүүлэхэд гарч болзошгүй алдаа дутагдалд шүүмжлэлтэй хандан засч залруулахыг анхааруулж чаддаг нийгмийн түүчээ болсон хүмүүс билээ.

Тиймээс цаашид ч төр, ард түмнийг холбох гүүр нь болж нийгмийн эв нэгдлийг хангахад үнэлж баршгүй хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна.

Монгол эх орондоо шударга ёсыг бэхжүүлж, гадаадад нэр хүндтэй, дотоодод эв нэгдэлтэй, ард иргэддээ ээлтэй нийгмийг цогцлоохын төлөөх монгол хүн бүрийн хүсэл мөрөөдөл, чин эрмэлзлийг шингээсэн та бүгдийн үйлс тод, үг тань хурц байх болтугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ

Улсын Онцгой комиссын 20 дугаар ээлжит хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Улсын Онцгой комиссын өмнөх хуралдаануудаар гарсан шийдвэрүүдийн хэрэгжилтийн талаар нэгдсэн тайлан мэдээллийг сонсов.

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэх талаар хэлэлцэн 2020 оны 05 дугаар сарын 31-нийг дуустал хугацаагаар сунгахаар санал нэгтэй шийдвэрлэв.

Халдвар авсан иргэдийн тоо нэмэгдсээр 38 болсон. Халдварын эхний шинжилгээнүүдээр сөрөг гарсан ч гуравдахь удаагийнхаар эерэг гарч байна. Иймд вирусын хоруу чанар нэмэгдэж, хувирч, далд хэлбэрт байгаа нь эрсдэл байсаар байгааг илтгэж байна. Мөн ковид-19-ийн эрсдлийн талаарх долоо дахь удаагийн үнэлгээг хийхэд Монгол Улсад  эрсдэл маш өндөр гэсэн үнэлгээ гарсан байна. Эдгээрийг харгалзан хорио цээрийн дэглэмийг сунгах нь зүйтэй гэж үзлээ.

Мэргэжлийн болон бусад богино хугацааны танхимын сургалтын үйл ажиллагааг үе шаттайгаар нээх эсэх асуудлыг хэлэлцлээ. Мэргэжлийн холбоодоос санал, хүсэлт ирүүлснийг харгалзан холбогдох шаардлага, стандартыг мөрдүүлж, зарим үйл ажиллагааг нээх нь зүйтэй хэмээн комиссын гишүүд санал нэгдэв. Нарийвчилсан судалгаа мэдээллийг нэгтгэн боловсруулж, дараагийн ээлжит хуралдаанаар хэлэлцэн  шийдвэрлэхээр болов.

Иргэдээ гадаадаас татан авах ажлыг үргэлжлүүлэн зохион байгулахаар шийдвэрлэв.  БНСУ-руу хоёр, ХБНГУ-руу нэг нислэгийг тус тус хийнэ. Энэхүү тээвэрлэлтийг өмнөх нислэгүүдийн адил сайтар зохион байгуулалттай удирдан явуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов. БНСУ-руу хийх хоёр удаагийн нислэгийн нэгийг зөвхөн Солонгос Улсад байсан иргэдээр, нөгөөг транзит нислэгээр Сөүлээр дамжин Монгол Улсдаа ирж буй иргэдээр дүүргэж ялган тээвэрлэх аж. Энэ нь халдварын эрсдлээс урьдчилан сэргийлж буй юм. Тусгай зориулалтын нислэгт суух иргэдэд ковид-19-ийн халдварын шинжилгээ хийлгэсэн байх шаардлагыг УОК-оос тавьж байгаа билээ. Энэ дагуу Солонгос дахь Монгол иргэдэд Солонгосын тал шинжилгээ хийж өгч байгаа бол транзит нислэгээр Сөүлд ирсэн Монгол  иргэд шинжилгээнд хамрагдаж чадаагүй байх нөхцөл байгаа учир ийнхүү хоёр тусдаа нислэг зохион байгуулж буй юм. Австрали, Энэтхэг болон дэлхийн бусад олон улс орнуудаас Монгол Улсын иргэд эх орондоо ирэх хүсэлт тавьж, тусгай зориулалтын нислэг үйлдэхийг хүсч байгаа ч дэлхий дахинаа тархаад буй цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж өөр нислэг үйлдэх боломжгүйг УОК-оос мэдэгдэж байна.

Харин газраар, хилийн боомтоор ОХУ-аас иргэдээ татан авах ажлыг үргэлжүүлнэ гэв. Оюутнууд, дипломат албаны зарим ажилчид, тэдний ар гэрийнхэн эх орондоо ирэх хүсэлт гаргажээ.

Мөн өдрийн хурлаар Сүхбаатар аймгийн Бичигт, Ховд аймгийн Булган боомтоор уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийг эхлүүлэхээр шийдвэрлэлээ. Халдвар, ариутгал, хамгааллын дэглэмийг тавьсан шаардлагын дагуу мөрдөж ажиллахыг үүрэг болгов. МХЕГ-аас хяналт тавьж ажиллах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Засгийн газраас хөдөө, орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Үүнтэй холбогдуулж тус хөтөлбөрт хамруулах таван сумыг ЗГХЭГ-аас тодорхой болзол, шалгуурын дагуу шалгаруулаад холбогдох яамдад танилцуулаад байгаа юм.

Улсын хэмжээнд жишиг байдлаар хөгжүүлэхээр эхний ээлжинд Архангай аймгийн Эрдэнэмандал, Завхан аймгийн Отгон, Хэнтий аймгийн Батноров, Баянхонгор аймгийн Өлзийт, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан гэсэн таван сум шалгараад байгаа юм.

“Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрийн хүрээнд тухайн сумын төвд үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, айл өрхүүдийг халуун, хүйтэн ус, дулаан хангамж бүхий дэд бүтцэд холбох, авто зам, цэвэрлэх байгууламж зэргийг нь бүрэн шийднэ. Үүнд зарцуулахад зориулж дээрх таван суманд тус бүр 4 тэрбум төгрөгийг Засгийн газраас гаргахаар болсон юм. Хэрэв эдгээр таван суманд уг хөтөлбөр амжилттай хэрэгжвэл цаашдаа Монгол Улсын бүх сумыг тус хөтөлбөрт хамруулахаар Засгийн газар төлөвлөжээ.

Ер нь “Алсын хараа-2050” Урт хугацааны хөгжлийн хөтөлбөрт ч нэр бүхий 99 сумыг эхний ээлжинд заавал төрөөс дэмжиж хөгжүүлвэл төвлөрлийг сааруулах, тухайн сумдад ажиллаж, амьдрах таатай орчин бүрдэнэ гэдэг дүгнэлт тусгагдсан гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймагт ажиллах үеэрээ “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрт хамрагдахаар болсон Батноров сумын ажил байдалтай танилцахдаа онцолж байлаа.

Улсын хэмжээнд таван сумыг жишиг байдлаар хөгжүүлэхээр болсонд, хамгийн гол нь Батноров сумыг хамруулж буйд Засгийн газарт тус сумын иргэд,  удирдлагууд талархаж буйгаа илэрхийлж байв. “Сумын төвийн шинэчлэл”-ийн хүрээнд тус суманд Нутгийн удирдлагын ордон, цэвэрлэх байгууламж, 320 хүүхдийн багтаамжтай ЕБС-ийн хичээлийн байрны өргөтгөл зэрэг нийт 4,3 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлууд хийгдэх аж.

Одоогийн байдлаар “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрт хамрагдах бэлтгэл ажлаа Батноров сумынхан бүрэн хангасан бөгөөд Сангийн яам, БХБЯ зэрэг газруудаас санхүүжилт шилжиж орж ирэх, зарим зураг төсөл нь хийгдэх, гүйцэтгэгч компанийг шалгаруулах зэрэг ажлууд бэлэн болохоор бүтээн байгуулалтын ажлууд хийгдэхэд бэлэн болжээ.

Хэнтий аймгийн түүхэн аялал жуулчлалын авто замын сүлжээний гол хэсгүүдийн нэг, Баян-Адарга-Дадал сумдыг заагладаг Онон гол дээр барьж буй 150 метрийн урттай төмөр бетон гүүрийн бүтээн байгуулалтын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаатай ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ газар дээр нь очиж танилцлаа.

Өнгөрсөн оны тавдугаар сард Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан нар Хэнтий аймагт ажиллах үеэрээ тус суманд ирж тус гүүрийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байсан юм.

Гүйцэтгэгч “Ган гүүр” компанийнхан ирэх сарын 10-нд Улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Үүнээс гадна тус компанийнхан Дадал сумын нутагт орших төмөр бетон гүүрийн их засварын ажлыг бас гүйцэтгэж байгаа юм.

Олон жилийн турш дээрх сумдын иргэдийг төдийгүй хол, ойрын хүмүүсийг цаг хугацааны хувьд багагүй чирэгдүүлж, бирваазаар хүн, машин гол гаталдаг байсан хүндрэл ийнхүү шийдэгдэж буйд Дадал, Баян-Адарга сумын иргэд сэтгэгдэл өндөр байгаа аж.

Мөн энэхүү гүүр ашиглалтанд орсноор Монгол Улс, ОХУ-ын худалдаа, эдийн засгийн шинэ бүс бий болох төдийгүй Хэнтий аймагт Засгийн газраас хэрэгжүүлэх түүхэн аялал жуулчлалын бүс, томоохон цогцолборууд, түүнийг холбох авто замын трассын нэвтрэлт нэмэгдэх юм. Хамгийн гол нь  ОХУ-ын Чита мужаар дамжиж хилийн цаана байдаг Буриад, Халимаг, Тува зэрэг Монгол туургатнууд маань Ульханы боомтоор тус аймаг руу чөлөөтэй орж ирээд Чингис хааны нутгаар аялж, жуулчлах дэд бүтэц сайжирч, шинэ гарц нээгдэнэ гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ онцолсон юм.

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна.

Тухайлбал, өнөөдөр Монголын Мусульманы нийгэмлэгүүдийн холбооноос таван сая төгрөг, таван мянган ширхэг амны хаалтыг Улсын Онцгой комисст хандивлалаа. Тус холбоонд 45 сүм хийд харьяалагддаг байна. Үүний 30 нь Баян-Өлгий аймагт байршдаг байна.

Өнөөдөр мөн Монгол Улс дахь БНХАУ-аас хөрөнгө оруулагчдын Зун-Хуа нийгэмлэгээс Улсын Онцгой комисст 70 сая төгрөгийн үнэ бүхий эмнэлэгийн зориулалттай хувцас хэрэглэлийг хандивлалаа. Үүнд, эмнэлэгийн хэрэгсэлүүд болох N95 маск, мэс заслын нэг удаагийн маск, энгийн нэг удаагийн маск, мэс заслын халад, эмнэлгийн нэг удаагийн бээлий зэрэг багтсан байна.

Зун-Хуа нийгэмлэгийн 200 гаруй гишүүн компаниуд хөдөө аж ахуй, газар тариалан, уул уурхай, барилгын материал, үйлчилгээ гэсэн таван салбар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хандивын аянд нэгдсэн аж ахуйн нэгж, байгууллагуудад хандан чин сэтгэлийн талархал илэрхийллээ гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Улсын Онцгой комиссын 19 дүгээр ээлжит хуралдаан 18:30 цагт эхэлж 20:00 цагт дуусч дараах шийдвэрийг гаргалаа. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орж ирсэн Олон улсын ачаа тээврийн жолоочоос Ковид-19 илэрсэнтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхээр болов. Энэ дагуу Улаанбаатар хот, Дархан-уул, Сэлэнгэ аймгуудын орох, гарах зорчих хөдөлгөөнийг 2020 оны 04 дүгээр сарын 21-ний 21:00 цагаас 2020 оны 04 дүгээр сарын 25-ны 06:00 цаг хүртэл түр хугацаагаар хязгаарлахаар шийдвэрлэлээ.

Нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлөхтэй холбоотой журмыг Засгийн газрын хуралдаанаар баталсан. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас авсан тодруулгыг хүргэж байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр зөрүүтэй мэдээлэл гарч, хүмүүс, аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд буруу зөрүү ойлголт төрөх магадлал үүсээд байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг дөрвөн бүлэг хүн төлөхгүй.

1.  Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага

2.  Төрийн бус байгууллага

3.  Төр, хувийн хэвшлийн бүх их, дээд сургууль

4.  Сайн дураар даатгуулагч нар зургаан сарын хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй.

Монгол Улсад татвараа төлдөг 108.8 мянган аж ахуйн нэгж байдаг. Эдгээрээс  99.99 хувь нь Нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй. Үлдэж байгаа 0.01 хувь нь алтны компаниуд юм. Алтны үнэ сүүлийн найман жилийн хугацаанд хамгийн өндөр түвшинд очсон байгаа. Сангийн яам, Татварын ерөнхий газар болон E-баримтад хуримтлагдсан мэдээллийг харахад аж ахуйн нэгжүүдийн бүх орлого буурсан. Ганцхан алт олборлодог аж ахуйн нэгжийнх буураагүй. Иймээс алтны компаниуд татвараа төлнө. Татварын тухай шинэ хуулиар аж ахуйн нэгжүүд тайлангаа гаргаж өгдөг. Одоо цалин өгөх хугацаа ойртож байна. Аж ахуйн нэгжүүд Нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүйгээр цалингаа олгож болно. Аж ахуйн нэгжийн, ажилтны төлөх ёстой Нийгмийн даатгалын шимтгэлийг Монгол Улсын Засгийн газар өмнөөс нь төлж байгаа. Хэрвээ аж ахуйн нэгж төлчихсөн бол буцааж олгоно. Зарим аж ахуйн нэгж “манай орлого дөрөвдүгээр сард хэвээрээ байгаа учир төлөх ёстой” гэсэн ойлголттой байна. Засгийн газар Шинэ коронавирусын хор нөлөөг он дуустал үргэлжилнэ гэж тооцсон. Орлого нь өнөөдөр хэвийн байгаа ч ирэх сард, зургаа, долоо, наймдугаар сард буурах магадлалтай. Тийм учир орлого нь нэг төгрөгөөр ч буурсан байсан тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа доголдсон гэж үзнэ. Тэгэхээр төлчихөөд буцааж авна гэснээс илүү анхнаасаа битгий төл гэсэн журмыг Засгийн газар гаргасан. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх долоон арга хэмжээ авна гэдгээ хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн. Эхнийх нь нефтийн бүтээгдэхүүний үнэтэй холбоотой байсан. Үнэ буурсан. Хоёрдахь нь хүүхдийн мөнгийг 50 хувь нэмж олгох. Өчигдрийн байдлаар орон даяар хүүхдийн мөнгийг олгочихсон. Гуравдахь нь НДШ, Хүн амын орлогын албан татвараас чөлөөлөх. Энэ шийдвэрийг гаргалаа”.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2024 он.