Монгол Улсын Шивээхүрэн боомтыг БНХАУ-ын Сэхэ боомттой төмөр замаар холбох бүтээн байгуулалтын ажлын нээлтийн ёслол өнөөдөр боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ. Түүний үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эрхэм хөрөнгө оруулагчид, бүтээн байгуулалтын ажилд оролцож буй инженер, техникийн ажилтнууд аа,
Одоогоос яг нэг жилийн өмнө 2022 оны тавдугаар сарын 26-нд Ерөнхий сайдын хувьд Шивээхүрэн боомтын ажиллагаатай танилцаж, Шивээхүрэн-Сэхэ боомтыг холбох төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх, AGV жолоочгүй, ухаалаг, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх замаар экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцож байлаа.
Нэг жилийн дотор Та бидний өмнө яригдсан асуудлууд бодит ажил хэрэг болж, төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр жилийнхээ ойн дээр хоёр дахь удаагаа уулзаж байгаадаа баяртай байна.
Түүхэн мөчийн гэрч болж энд хуран цугласан хүндэт зочид, төлөөлөгчид өө,
Монгол Улсын Засгийн газар хил хаагдаж, экспорт тасарч, эдийн засаг -4.7 хувь хүртэл агшсан цар тахлын оргил үед буюу 2021 оны арванхоёрдугаар сарын 06-ны өдөр “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэвшүүлж байлаа.
“Эдийн засгийн зүрх судасны цусны эргэлт доголдож, чухал цэгүүдэд зангилаа үүсэж цус харвалтын өмнөх байдалд орсон боомтын боймыг тайлахгүйгээр хөгжилд үсрэх байтугай мөлхөх ч боломжгүй” гэж хэлж байсныг санаж байгаа биз ээ.
“Шинэ сэргэлтийн бодлого”Монгол Улсын Их Хурлаар 2021 оны арванхоёрдугаар сарын 30-нд батлагдаж, хилийн бүх боомтуудаа авто замаар, стратегийн боомтуудаа төмөр замаар холбож, агаарын тээврийн либеральчлалыг хийх томоохон зорилт төрийн бодлого болж батлагдсан.
2022 оны хоёрдугаар сарын 5-нд Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газартай Гашуунсухайт-Ганц мод, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч боомтуудын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг эцэслэн тохиролцсоноор олон жил улс төржин гацсан өргөн нарийн царигийн маргаан эцэслэгдэн шийдвэрлэгдсэн түүхэн өдөр байсан билээ.
Нэг үгээр хэлбэл, монголчууд өөрийн цариг, стандартаар, БНХАУ өөрийн цариг, стандартыг харилцан хүлээн зөвшөөрч, холбох байгууламжийг байгуулснаар боомтын боймыг тайлах улс төрийн болон олон улсын суурь нөхцөл бүрдсэн гэж үзэж болно.
Энэхүү зөвшилцлийн хүрээнд 2022 оны гуравдугаар сарын 11-нд Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэлж, ердөө найман сарын дотор баригдаж, арваннэгдүгээр сарын 25-нд ашиглалтад орсон.
2022 оны гуравдугаар сарын 10-нд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр замын ажил дуусаж, зүгшрүүлэх тээвэрлэлт эхэлсэн.
2022 оны есдүгээр сарын 9-нд 16 жил гацсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам ашиглалтад орж, хил холболтын ачиж буулгах байгууламжийн зураг төсөв хийгдэж байна.
2022 оны долдугаар сарын 02-нд Алс дорнодын Хятадын тэнгист гарах хамгийн дөт зам болох зүүн босоо чиглэлийн Бичигт-Зүүнхатавч төмөр замын төслийн ажлыг эхлүүлж байсан бол өнөөдөр баруун босоо тэнхлэгийн Шивээхүрэн-Нарийнсухайт-Арцсуурь чиглэлийн төмөр замын их бүтээн байгуулалтын түүхэн эхлэлийг тавьж байгаа нь Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Эдийн засгийн коридор”-ын хил дамнасан төмөр зам болох стратегийн онцгой ач холбогдолтой түүхэн алхам болж байна.
Боомт сэргэж, авлигажсан систем задарч, далд эдийн засаг ил болсноор эдийн засаг өдөр өдрөөр сэргэсээр байна.
2020 онд -4.6 хувь байсан эдийн засаг, 2021 онд 1.6 хувь, 2022 онд 4.8 хувь, 2023 оны нэгдүгээр улирлын дүнгээр 7.9 хувиар өсөж, улсын төсөв 1.1 их наядаар давж биелж, валютын нөөц 3.8 тэрбум ам.долларт хүрч, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн түүхэндээ анх удаа 5000 ам.долларт хүрлээ.
Өнөөдөр бид “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Монгол Улсын Шивээхүрэн боомтыг БНХАУ-ын Сэхэ боомттой төмөрзамаар холбох бүтээн байгуулалтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамтдаа эхлүүлж байгаа нь эдийн засагт чухал хувь нэмэр оруулах болно.
Манай улсын уул уурхайн салбарын гол бүтээгдэхүүн болох зэс, нүүрсний экспортын 50 гаруй хувийг Гашуунсухайт боомт, 25 орчим хувийг Шивээхүрэн боомт эзэлдэг билээ. Гэвч Шивээхүрэн боомтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг өнөөдрийг хүртэл эхлүүлж чадалгүй хугацаа алдсан нь асар том хэмжээний боломжоо алдсан явдал юм.
Замын-Үүд-Эрээнийг төмөр замаар холбосны 70 жилийн ой энэ жил тохиож байна. Бүтэн 70 жилийн дараа, Та бид экспортын төмөр замын хоёрдахь, гуравдахь, дөрөвдэх гарцыг одоо л үе шаттай нээж эхэлж байгаа нь харамсалтай.
Цаашид төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид итгэлцлээ улам бүр гүнзгийрүүлж, ойлголцлоо бэхжүүлж, хоосон улс төржилтөд хөгжлийнхөө хугацааг алдалгүй хэрсүү байж, цаг, минут бүртэй уралдан улам бүр хичээн ажиллах шаардлага байна.
Шивээхүрэн-Сэхэ хил дамнасан боомтын төмөр зам ашиглалтад орсноор тус боомтын нэвтрэх хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, ачаа тээвэр 20 сая тоннд хүрэх боломжтой. Цаашид боомтын хөгжлийг цогцоор нь дэвшилтэд технологитой уялдуулан хөгжүүлж чадсанаар 30-50 сая тонн ачааг экспортлох, ашигт малтмалын ордуудын үнэлэмжийг өсгөж, эдийн засгийн эргэлтэд оруулах шинэ боломжууд бүрдэх болно.
Өнөөдрийн түүхэн бүтээн байгуулалтад оролцож буй хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүд, инженер, техникийн ажилтнууд та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Оюу Толгойн гүний уурхайг хугацаанд нь эхлүүлж чадсан шиг, Ханги-Мандалын төмөр замыг найман сарын хугацаанд барьж ашиглалтад оруулж чадсан шиг, Шивээхүрэн-Сэхэ хил дамнасан боомтын төмөр замын төслийг товлосон хугацаандаа буюу арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө бүрэн ашиглалтад оруулж чадна гэдэгт итгэж байна.
Эдийн засгийн өсөлтөө жил бүр 8-10 хувиар өсгөхийн төлөө, 50 их наядын эдийн засгийн эргэлтээ 100 их наядад хүргэхийн төлөө, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10.000 долларт хүргэхийн төлөө, авлигаас ангид төр засгийг бүрдүүлэхийн төлөө, ард түмнийхээ амьдралын чанарт үнэмлэхүй өөрчлөлт гаргахын төлөө иргэд, аж ахуйн нэгжүүд, төр засаг хамтдаа өглөө бүр эртлэн босож, өдөр бүхэн идэвхийлэн ажиллацгаая.
Нээлтийн өдөр эргэн уулзахын ерөөл дэвшүүлье.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн хурал боллоо
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн хурал /2023.05.30/ боллоо. Монгол Улсын эдийн засгийн өсөлт 7,6 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүн 5000 ам.долларт хүрснээр Засгийн газраас Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барихаар болсон. Энэ хүрээнд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулан нэмэгдүүлэхээр төсөвлөсөн бөгөөд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлд тэтгэмж нэмэх асуудлыг танилцуулж, санал солилцлоо.
Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэх саналд нийгмийн халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, нийгмийн халамжийн асаргааны тэтгэмж, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа эцэг, эхэд олгох асаргааны тэтгэмж, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа эцэг, эхэд олгох асаргааны тэтгэмжийн хэмжээг нэмэх саналын төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа танилцууллаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн гишүүд тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх гэж буйд талархалтай байгаагаа илэрхийлж, цаашид байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, хөдөлмөр эрхлэх ямар ч боломжгүй эцэг, эхчүүдэд асаргааны тэтгэмжийг нэмж, ялгаатай олгох саналыг тавилаа.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, тус зөвлөлийн тэргүүн Д.Амарбаясгалан Засгийн газар, Ерөнхий сайдын зүгээс хүний эрхийг хангах асуудал нэгдүгээрт байх зарчмыг баримталж буйг илэрхийлээд цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоод үйл ажиллагаагаа нэгтгэх нь зүйтэй гэдгийг хэллээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зарцуулагдах төсөв нь олон холбоо руу хуваарилагддаг нь эргээд төсөл хөтөлбөр, бодлого шийдвэр гаргахад хүндрэл учруулдаг байна. Тиймээс холбоод нэгдэж, нэгдсэн байдлаар ажиллаж байж томоохон бодлого шийдвэр гаргадаг болно гэсэн байр суурьтай байгаагаа ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан илэрхийлэв.
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАДАГ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭНТЭЙ УУЛЗЛАА
Хүүхдийн төлөөх үйл хэргийг манлайлж, ирээдүй хойчийг бэлтгэх их үйлсэд хүчин зүтгэж ирсэн үе үеийн төлөөлөлтэй Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэ уулзаж санал, хүсэлтийг нь сонсож, ярилцлаа.
Хүүхдийн сайн, сайхны төлөөх үйлсэд зорилго, үйл ажиллагаагаа чиглүүлж ажилладаг төр, хувийн хэвшлийн байгууллагын удирдлага 110 гаруй хүн энэ удаагийн уулзалтад оролцов.
Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ олон нийтийн байгууллагаас ажлын гараагаа эхэлж, хүүхдийн оролцооны байгууллагад ажиллаж байсан тухайгаа уулзалтын эхэнд дурдаад Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д хүний хөгжил, хүүхдийн асуудлыг онцгойлон тусгасан талаар танилцуулсан юм.
Хүүхэд хамгаалал, хөгжлийн асуудал нь Монгол Улсын хүний хөгжлийн тэргүүлэх чиглэл байх ёстой, сүүлийн 30 жилд энэ байдал төрийн бодлогын гадна орхигдож ирсэн, үүнийг анхааралдаа авсан гэдгээ Ерөнхий сайд онцлов.
Хүүхдийн байгууллагын 80 жилийн ойгоор буюу 2005 онд Ерөнхий сайдын түвшинд хүүхдийн төлөө ажилладаг төр, хувийн хэвшлийн байгууллагуудын удирдлагуудтай уулзаж байжээ. 18 жилийн дараа Ерөнхий сайд уулзаж буйд оролцогчид талархлаа илэрхийлж байв.
Хүүхэд хөгжлийн тогтолцоог эргэж харах, эрх зүйн орчинд анхаарах, хүүхдийн байгууллагуудын оролцоо, хүний нөөц, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хөгжлийн салбарын хөрөнгө оруулалт гэсэн анхаарлын төвд байгаа таван асуудалд төвлөрч ярилцаад шийдэл гаргахыг Ерөнхий сайд оролцогчдоос хүссэн.
Хүүхдийн асуудал хариуцсан агентлагийн бүтэц, зохион байгуулалтад анхаарах цаг болсон, хүүхдийн төлөө фондын хөрөнгийн зарцуулалтыг ил тод болгох ёстой гэж 1977-1989 онд Монголын хүүхдийн байгууллагын даргаар ажиллаж байсан Ч.Цэрэндулам санал хэлсэн. Мөн хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хариуцсан байгууллагуудын уялдааг сайжруулах, хүүхдийн зуслан, өдөр өнжүүлэхийн үйл ажиллагаанд анхаарах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн халамж, үйлчилгээ хангалтгүй байгаа, сум, хороонд хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцан ажиллаж байгаа нийгмийн ажилтны ачаалал эрс ихэссэн ч цалин нь бага. Үүнээс болоод хүүхдийн төлөө ажилладаг бүх байгууллага хүний нөөцийн хомсдолд орсон, хүүхэд хамгаалалд төсвөөс олгодог найман тэрбум төгрөг хаанаа ч хүрэлцэхгүй байгаа, гэр бүл болон байгууллага доторх хүүхдийн эрхийг хангуулах, нийгмийн хамгааллийн бодлого сүүлийн 20 жилд алдагдсан талаар 60 гаруй төлөөлөл санал, хүсэлтээ хэллээ.
Уулзалтын төгсгөлд хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудын нийгмийн ажилтнуудыг төрийн мэргэжлийн ангилалд шилжүүлэх боломжийг судлах, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын бүтцийг өөрчилж Засгийн газрын тохируулагч агентлаг хэлбэрээр салбар дундын зохицуулалтыг хангуулах, хүүхдийн зуслангуудын хувьчлалд хөндлөнгийн аудит хийлгэх, Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд хүүхдүүдийн болон төрийн бус байгууллагын гэсэн салбар хоёр зөвлөлийг шинээр байгуулж, уулзалтад оролцсон төлөөллөөр шинэчлэх, Хүүхдийн төлөө фондын зарцуулалтыг хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийнхэн өөрсдөө шийдэх, 2025 онд тэмдэглэх Монголын хүүхдийн байгууллагын 100 жилийн ойн бэлтгэл ажлыг одооноос хангах нь зөв гэдэг байр суурийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ соёл урлагийн салбарынхантай өглөөний уулзалт хийлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөөний 12 дахь уулзалтаа соёл урлагийн салбарынхантай хийв. Уулзалтад Үндэсний урлагийн их театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театр, Улсын филармони, Чойжин ламын сүм музей, Үндэсний номын сан, Хүүхдийн номын сан, Архангай аймгийн хөгжимт драмын театр зэрэг байгууллагын удирдлага, уран бүтээлчдийн төлөөлөл оролцож, Засгийн газрын бодлого, шийдвэрийн хэрэгжилт, тус салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдлийн талаар санал солилцлоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого” илтгэл танилцуулж, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого дахь соёл урлагийн салбарын зорилт, энэ хүрээнд хийгдэж буй ажлууд, эдгээр нь нийгэм, эдийн засгийн үзүүлэлттэй хэрхэн уялдаж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд нийгэм, соёлын салбарыг орхигдуулж ирсэн. Энэхүү гажуудсан загварыг өөрчлөхийн тулд сонсох, оролцох, чадавхжих, холбох, нэгдэх зайлшгүй шаардлагатай байна. Салбар бүрийн төлөөлөлтэй өглөөний уулзалт хийж, санал бодлыг нь сонсож байгаа маань ч үүнтэй холбоотой. Соёлын салбарт бодлогын тасалдал үүссэний үр нөлөөтэй өнөөдөр нүүр тулж байна. Бид анх удаа үндэсний нэгтмэл үнэт зүйлийг нэгдүгээрт дэвшүүлж, хүний хөгжил, нийгэм, эдийн засаг гэсэн гурван тулгуурт урт хугацааны бодлого хэрэгжүүлж эхлээд байна. Үүнийг тууштай хэрэгжүүлж байж үр дүнд хүрнэ. Түүнчлэн салбарынхны оролцоо, санал зөвлөлмж чухал” гэдгийг тэмдэглэв.
Уулзалтад оролцогчид соёл урлагийн салбарын үйлчилгээний ажилтнууд 500 мянган төгрөгийн цалин авч байгааг нэг саяд хүргэх, бусад шатлалын суурь цалинг нэмэгдүүлэх, Соёлын тухай хуульд заасан мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох заалтыг хэрэгжүүлэх, Хэмнэлтийн тухай хуулиар ном, хэвлэл худалдан авах төсөв хасагдсаны улмаас номын сан, соёлын төвүүд сан хөмрөгийн баяжилт хийхгүй байгаа, ЕБС-ийн номын сангийн орчныг сайжруулах, номын санчдын цалинг нэмэх, соёл урлагийн байгууллагуудыг орчин үеийн техник хэрэгслээр хангах, мэргэжлийн уран бүтээлчдийн үнэлэмжийг дээшлүүлэх, цалингаас авах татвар, шимтгэлийг бууруулах, гэрэлтүүлэгч, мэргэшсэн нарийн мэргэжлийн уран бүтээлчдээ төрийн бодлогоор дэмжих, орон нутагт ажиллаж буй уран бүтээлчдийн жилийн нэмэгдлийг жигд, хүртээмжтэй олгох зэрэг асуудлыг хөндлөө.
Мөн Монголын уран зургийн галерейд ХБНГУ-ын буцалтгүй тусламжаар уран зураг сэргээн засах дэлхийн хэмжээний лаборатори байгуулагдсан ч үйл ажиллагааны зардал байхгүй, үнэт бүтээлүүд түрээсийн байранд хадгалагдаж байна гэв.
Манай Засгийн газар Социал Демократ үзэл баримтлалтай Засгийн газрын хувьд цаашид эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, соёл, спортын салбарыг төрийн мэргэжлийн алба хэмээн үзэж, бодлогоор тууштай дэмжих болно гэдгээ Ерөнхий сайд илэрхийлээд
Соёл, спорт, эрүүл мэндийн салбарын албан хаагчдын цалинг боловсрол, шинжлэх ухааны салбарынхтай дүйцүүлэх чиглэл өгсөн. Энэ хүрээнд төсвийн тодотгол хийнэ гэж хэллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Эхлүүлсэн төсөл төсвийн 2-3 жилд дуусдаг байх санхүүгийн тогтолцоонд шилжинэ
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлэг Түлэнхийн төвийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ.
Эрүүл мэндийн цогц шинэчлэлийн хүрээнд Кувейт Улсын Засгийн газар, Кувейтийн сангийн буцалтгүй тусламжаар баригдсан Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар Түлэнхийн төв бүрэн ашиглалтад орж байна гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Кувейт Улсын Засгийн газар, Кувейтийн санд талархал илэрхийллээ.
Ерөнхий сайд “Монголд эхэлсэн төсөл олон ч дуусгасан ажил цөөн байсаар ирсэн. Энэ байдалд дүгнэлт хийж, улсын төсөв шинэ хөрөнгө оруулалтыг тэвчиж, өмнө эхлүүлсэн төслүүдийг бүрэн дуусгах зорилт дэвшүүлж, дутсан санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн. Цаашид эхэлсэн төслүүд төсвийн 2-3 жилд бүтэн дуусдаг байх санхүүгийн тогтолцоонд шилжинэ. Энэ бодлогын хүрээнд 2021-2023 онд эрүүл мэндийн салбарт сүүлийн 10 жилтэй тэнцэхүйц хөрөнгө оруулалт хийсэн” гэдгийг тэмдэглэв.
Мөн манай Засгийн газар социал демократ үзэл баримтлалтай Засгийн газрын хувьд цаашид эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, соёл, спортын салбарыг төрийн мэргэжлийн алба хэмээн үзэж, бодлогоор тууштай дэмжих болно. Олон улсын байгууллагууд, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчидтай ч энэхүү салбарт хэрэгжүүлэх Засгийн газрын зорилтыг дэмжиж ажилласан тохиолдолд санхүү, татварын таатай бодлогоор дэмжихээ илэрхийллээ. Өнгөрсөн 11 жилийн хугацаанд Түлэнхийн төв “Мөнгөн гүүр” эмнэлэгт хоёр жил, Гэмтэл согог судлалын төвийн байранд найман жил үйл ажиллагаа явуулсан. Зарим шалтгааны улмаас Түлэнхийн төвийн барилгын ажил удааширсан ч 2022 оны долдугаар сард А блокыг ашиглалтад оруулж түлэнхийн тусламж үйлчилгээ үзүүлж эхэлсэн юм. Өнөөдөр Б блок болох найман давхар эмнэлгийг нээснээр Түлэнхийн төв бүрэн ашиглалтад орж байна. 2021 онд Улсын Их Хурал Улсын төсөвт тодотгол хийж, долоон тэрбум төгрөгийн санхүүжилт хуваарилснаар тус төвд эмчилгээ оношилгооны орчин үеийн тоног төхөөрөмжүүдийг суурилуулж, хүний нөөцийг бүрэн бэлтгэжээ. Цар тахлын хүнд үед хүн ардынхаа эрүүл мэндэд онцгой анхаарч, дэмжлэг үзүүлсэн Улсын Их Хуралд Ерөнхий сайд энэ үеэр талархал илэрхийллээ.
Засгийн газар цаашид эрүүл мэндийн салбарын цогц шинэчлэлийг үргэлжлүүлж, хууль эрх зүй, эм эмнэлгийн хэрэгсэл, цалин, цахим шилжилт, эрт илрүүлгийн шинэчлэлийг эрчимтэй үргэлжлүүлж, Монгол хүний амьдралын чанар, хүний хөгжлийн үзүүлэлтийг олон улсын түвшинд нийцүүлэхээр зорьж байна. Эрүүл мэндийн цогц шинэчлэлийн хүрээнд 2022 оноос иргэн бүрийг эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хамруулах тогтолцооны шинэчлэлийг эхлүүлж, одоогийн байдлаар нэг сая гаруй иргэн хамрагдаад буйг Ерөнхий сайд онцлоод эрт илрүүлгийн ажлыг улам эрчимжүүлэхэд онцгой анхаарахыг хүслээ.
Түлэнхийн төв нь түлэнхий, спортын гэмтэл, яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, мэс засал мэдээгүйжүүлэг, ясны эмгэг согог, нөхөн сэргээх мэс засал, сэргээн засах эмчилгээ, амбулатори зэрэг есөн тасаг, 250 ортой. Жилдээ яаралтай тусламжаар 35,000 – 40,000, амбулаториор 15,000-20,000 үйлчлүүлэгч хүлээн авч, 6000-7000 үйлчлүүлэгчийг хэвтүүлэн эмчилж, 2500-3000 үйлчлүүлэгчид мэс заслын эмчилгээ хийнэ. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ачааллыг 25-30 хувиар, мөн өндөр өртөгтэй оношилгоо эмчилгээнд гадаадад явах урсгалыг бууруулна гэж үзэж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Шивээхүрэн-Сэхэ боомтыг холбох нь баруун босоо тэнхлэгийн төмөр замын эхлэл болж байна
Монгол Улсын Шивээхүрэн боомтыг БНХАУ-ын Сэхэ боомттой төмөр замаар холбох бүтээн байгуулалтын ажлын нээлтийн ёслол өнөөдөр боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ. Түүний үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эрхэм хөрөнгө оруулагчид, бүтээн байгуулалтын ажилд оролцож буй инженер, техникийн ажилтнууд аа,
Одоогоос яг нэг жилийн өмнө 2022 оны тавдугаар сарын 26-нд Ерөнхий сайдын хувьд Шивээхүрэн боомтын ажиллагаатай танилцаж, Шивээхүрэн-Сэхэ боомтыг холбох төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх, AGV жолоочгүй, ухаалаг, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх замаар экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцож байлаа.
Нэг жилийн дотор Та бидний өмнө яригдсан асуудлууд бодит ажил хэрэг болж, төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр жилийнхээ ойн дээр хоёр дахь удаагаа уулзаж байгаадаа баяртай байна.
Түүхэн мөчийн гэрч болж энд хуран цугласан хүндэт зочид, төлөөлөгчид өө,
Монгол Улсын Засгийн газар хил хаагдаж, экспорт тасарч, эдийн засаг -4.7 хувь хүртэл агшсан цар тахлын оргил үед буюу 2021 оны арванхоёрдугаар сарын 06-ны өдөр “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэвшүүлж байлаа.
“Эдийн засгийн зүрх судасны цусны эргэлт доголдож, чухал цэгүүдэд зангилаа үүсэж цус харвалтын өмнөх байдалд орсон боомтын боймыг тайлахгүйгээр хөгжилд үсрэх байтугай мөлхөх ч боломжгүй” гэж хэлж байсныг санаж байгаа биз ээ.
“Шинэ сэргэлтийн бодлого”Монгол Улсын Их Хурлаар 2021 оны арванхоёрдугаар сарын 30-нд батлагдаж, хилийн бүх боомтуудаа авто замаар, стратегийн боомтуудаа төмөр замаар холбож, агаарын тээврийн либеральчлалыг хийх томоохон зорилт төрийн бодлого болж батлагдсан.
2022 оны хоёрдугаар сарын 5-нд Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газартай Гашуунсухайт-Ганц мод, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч боомтуудын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг эцэслэн тохиролцсоноор олон жил улс төржин гацсан өргөн нарийн царигийн маргаан эцэслэгдэн шийдвэрлэгдсэн түүхэн өдөр байсан билээ.
Нэг үгээр хэлбэл, монголчууд өөрийн цариг, стандартаар, БНХАУ өөрийн цариг, стандартыг харилцан хүлээн зөвшөөрч, холбох байгууламжийг байгуулснаар боомтын боймыг тайлах улс төрийн болон олон улсын суурь нөхцөл бүрдсэн гэж үзэж болно.
Энэхүү зөвшилцлийн хүрээнд 2022 оны гуравдугаар сарын 11-нд Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэлж, ердөө найман сарын дотор баригдаж, арваннэгдүгээр сарын 25-нд ашиглалтад орсон.
2022 оны гуравдугаар сарын 10-нд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр замын ажил дуусаж, зүгшрүүлэх тээвэрлэлт эхэлсэн.
2022 оны есдүгээр сарын 9-нд 16 жил гацсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам ашиглалтад орж, хил холболтын ачиж буулгах байгууламжийн зураг төсөв хийгдэж байна.
2022 оны долдугаар сарын 02-нд Алс дорнодын Хятадын тэнгист гарах хамгийн дөт зам болох зүүн босоо чиглэлийн Бичигт-Зүүнхатавч төмөр замын төслийн ажлыг эхлүүлж байсан бол өнөөдөр баруун босоо тэнхлэгийн Шивээхүрэн-Нарийнсухайт-Арцсуурь чиглэлийн төмөр замын их бүтээн байгуулалтын түүхэн эхлэлийг тавьж байгаа нь Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Эдийн засгийн коридор”-ын хил дамнасан төмөр зам болох стратегийн онцгой ач холбогдолтой түүхэн алхам болж байна.
Боомт сэргэж, авлигажсан систем задарч, далд эдийн засаг ил болсноор эдийн засаг өдөр өдрөөр сэргэсээр байна.
2020 онд -4.6 хувь байсан эдийн засаг, 2021 онд 1.6 хувь, 2022 онд 4.8 хувь, 2023 оны нэгдүгээр улирлын дүнгээр 7.9 хувиар өсөж, улсын төсөв 1.1 их наядаар давж биелж, валютын нөөц 3.8 тэрбум ам.долларт хүрч, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн түүхэндээ анх удаа 5000 ам.долларт хүрлээ.
Өнөөдөр бид “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Монгол Улсын Шивээхүрэн боомтыг БНХАУ-ын Сэхэ боомттой төмөрзамаар холбох бүтээн байгуулалтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамтдаа эхлүүлж байгаа нь эдийн засагт чухал хувь нэмэр оруулах болно.
Манай улсын уул уурхайн салбарын гол бүтээгдэхүүн болох зэс, нүүрсний экспортын 50 гаруй хувийг Гашуунсухайт боомт, 25 орчим хувийг Шивээхүрэн боомт эзэлдэг билээ. Гэвч Шивээхүрэн боомтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг өнөөдрийг хүртэл эхлүүлж чадалгүй хугацаа алдсан нь асар том хэмжээний боломжоо алдсан явдал юм.
Замын-Үүд-Эрээнийг төмөр замаар холбосны 70 жилийн ой энэ жил тохиож байна. Бүтэн 70 жилийн дараа, Та бид экспортын төмөр замын хоёрдахь, гуравдахь, дөрөвдэх гарцыг одоо л үе шаттай нээж эхэлж байгаа нь харамсалтай.
Цаашид төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид итгэлцлээ улам бүр гүнзгийрүүлж, ойлголцлоо бэхжүүлж, хоосон улс төржилтөд хөгжлийнхөө хугацааг алдалгүй хэрсүү байж, цаг, минут бүртэй уралдан улам бүр хичээн ажиллах шаардлага байна.
Шивээхүрэн-Сэхэ хил дамнасан боомтын төмөр зам ашиглалтад орсноор тус боомтын нэвтрэх хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, ачаа тээвэр 20 сая тоннд хүрэх боломжтой. Цаашид боомтын хөгжлийг цогцоор нь дэвшилтэд технологитой уялдуулан хөгжүүлж чадсанаар 30-50 сая тонн ачааг экспортлох, ашигт малтмалын ордуудын үнэлэмжийг өсгөж, эдийн засгийн эргэлтэд оруулах шинэ боломжууд бүрдэх болно.
Өнөөдрийн түүхэн бүтээн байгуулалтад оролцож буй хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүд, инженер, техникийн ажилтнууд та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Оюу Толгойн гүний уурхайг хугацаанд нь эхлүүлж чадсан шиг, Ханги-Мандалын төмөр замыг найман сарын хугацаанд барьж ашиглалтад оруулж чадсан шиг, Шивээхүрэн-Сэхэ хил дамнасан боомтын төмөр замын төслийг товлосон хугацаандаа буюу арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө бүрэн ашиглалтад оруулж чадна гэдэгт итгэж байна.
Эдийн засгийн өсөлтөө жил бүр 8-10 хувиар өсгөхийн төлөө, 50 их наядын эдийн засгийн эргэлтээ 100 их наядад хүргэхийн төлөө, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10.000 долларт хүргэхийн төлөө, авлигаас ангид төр засгийг бүрдүүлэхийн төлөө, ард түмнийхээ амьдралын чанарт үнэмлэхүй өөрчлөлт гаргахын төлөө иргэд, аж ахуйн нэгжүүд, төр засаг хамтдаа өглөө бүр эртлэн босож, өдөр бүхэн идэвхийлэн ажиллацгаая.
Нээлтийн өдөр эргэн уулзахын ерөөл дэвшүүлье.
Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Монгол Улсын Шивээхүрэн боомтыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Сэхэ боомттой 7.1 км төмөр замаар холбох бүтээн байгуулалт өнөөдөр эхэллээ. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ. Шивээхүрэн нүүрсний экспортын 48 хувийг гаргадаг стратегийн ач холбогдолтой боомт юм.
Ерөнхий сайд хэлсэн үгэндээ Шивээхүрэн-Сэхэ боомтыг төмөр замаар холбох нь Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Эдийн засгийн коридор”-ын хил дамнасан төмөр зам болох баруун босоо тэнхлэгийн Шивээхүрэн-Нарийнсухайт-Арцсуурь чиглэлийн төмөр замын эхлэл болж буйгаараа стратегийн онцгой ач холбогдолтой гэдгийг онцлов.
Мөн тэрбээр, “Боомт сэргэж, авлигажсан систем задарч, далд эдийн засаг ил болсноор эдийн засаг өдөр өдрөөр сэргэсээр байна. 2020 онд -4.6 хувь байсан эдийн засаг, 2021 онд 1.6 хувь, 2022 онд 4.8 хувь, 2023 оны нэгдүгээр улирлын дүнгээр 7.9 хувиар өсөж, улсын төсөв 1.1 их наядаар давж биелж, валютын нөөц 3.8 тэрбум ам.долларт хүрч, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн түүхэндээ анх удаа 5000 ам.долларт хүрлээ.
Өнөөдөр бид “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Монгол Улсын Шивээхүрэн боомтыг БНХАУ-ын Сэхэ боомттой төмөр замаар холбох бүтээн байгуулалтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамтдаа эхлүүлж байгаа нь эдийн засагт чухал хувь нэмэр оруулах болно” гэлээ. Засгийн газрын 2023 оны тавдугаар сарын 17-ны өдрийн 186-р тогтоолоор Шивээхүрэн-Сэхэ боомтын хил дамнасан нарийн царигийн төмөр замын суурь бүтэц барих болон суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Нарийнсухайтын төмөр зам” ХХК-д олгосон юм.
Энэхүү бүтээн байгуулалтыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж байна. Төслийг зургаан сарын хугацаанд хэрэгжүүлнэ.
Шивээхүрэн-Сэхэ хил дамнасан боомтын төмөр зам ашиглалтад орсноор тус боомтын экспортын нэвтрэх хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, ачаа тээвэр 20 сая тоннд хүрэх боломжтой. Ингэснээр тус бүс нутгаас олборлодог нүүрсийг зах зээлийн чөлөөт өрсөлдөөнд тулгуурлан цаг хугацаа, өртөг зардал хэмнэж, экспортын гол зах зээл рүү тээвэрлэх боломж бүрдэхээс гадна говийн бүс нутагт буй ашигт малтмалын ордуудын үнэлэмжийг өсгөж, эдийн засгийн эргэлтэд оруулах шинэ боломжууд нээгдэнэ.
Энэ өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шивээхүрэн боомтод хийж буй жолоочгүй ухаалаг тээвэр буюу AGV-ээр нүүрс тээвэрлэх ажилтай танилцлаа. Тус тээврээр 2022 оны арванхоёрдугаар сараас хойш тээвэрлэлт хийж байгаа бөгөөд жилд 6,5 сая тонн нүүрс тээвэрлэх боломжтой юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Боомтын сэргэлт”-ийн үр дүн гарч байна, одоо “Аж үйлдвэржилтийн сэргэлт”-д онцгой анхаарна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар Аж үйлдвэржилтийн үндэсний зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгуулж байна. Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тулгуур зорилтуудын нэг нь “Аж үйлдвэржилтийн сэргэлт” юм. Зөвлөгөөний гол зорилго ч салбарын хөрөнгө оруулалт, эрх зүйн орчин, аж үйлдвэржилтийн сэргэлтэд чухал үүрэгтэй эрчим хүч, дэд бүтцийн нөөц боломж, төр, хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах зэрэг өргөн хүрээнд тодорхой шийдэл гаргахад чиглэж буй. Аж үйлдвэржилтийн Үндэсний хороо, УУХҮЯ, Уул уурхайн үндэсний ассоциац, “Эрдэнэс Монгол” нэгдлээс хамтран зохион байгуулж буй тус зөвлөгөөнд дотоод, гадаадын 1000 орчим төлөөлөгч оролцож байна.
Монгол Улсын эдийн засагт жин дардаг уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, эдийн засгаа төрөлжүүлэх шийдлээ тодорхойлоход энэ удаагийн зөвлөгөөний гол ач холбогдол орших учраас тодорхой үр дүн, шийдэлд хүрэх нь чухал гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо.
Мөн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Засгийн газар цар тахлын хүндрэлийг даван туулахад голлон анхаарч, “Шинэ сэргэлтийн бодлого”-оо зарлаж, хэрэгжүүлэн ажиллаж байна. Дунд хугацааны бодлогын гол цөм болох “Боомтын сэргэлт”-д бүх анхаарлаа хандуулсан. Цар тахлын нөхцөл байдал ч үүнийг шаардсан. Олон жилийн турш шийдэж чадахгүй байсан хил холболтын цэгээ тохирч, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийн гарцаа нэмэгдүүлэхэд чиглэсэн Гашуунсухайт, Зүүнбаян зэрэг төмөр замуудаа ашиглалтад оруулсан гээд олон чухал үр дүнд хүрсэн. Төрийн үйлчилгээний цахим шилжилтэд Засгийн газар онцгой анхаарч, “Е mongolia 3.0” системд төрийн 80 гаруй байгууллагын 1000 орчим үйлчилгээг нэгтгээд байна. Үүнтэй адил “Аж үйлдвэржилтийн сэргэлт”-ийг эрчимжүүлэхэд Засгийн газар одоо онцгой анхаарна гэдгээ энэ үеэр Ерөнхий сайд албан ёсоор зарлав.
Монгол Улс 173 тэрбум тонн нүүрсний нөөцөөрөө дэлхийд 15-т, 74 мянган тонн ураны нөөцөөрөө Азид зургаад эрэмбэлэгдэж, 36 сая тонн зэсийн нөөц, 250 сая орчим тонн нефтийн нөөц, 11 тэрбум тонн төмрийн хүдрийн нөөц, гурван сая тонн газрын ховор элементийн нөөц бүртгэгдэж, 22 сая тонн жоншоороо дэлхийн нөөцийн есөн хувийг эзэлдэг.
Энэ хэрээр Монгол Улсын экспортын 93, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 69 хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг. Түүхий эдийн экспорт давамгайлсан манай улсын хувьд экспортын үндсэн түүхий эд болох нүүрс, газрын тос, зэс, төмрийн хүдрийн боловсруулах үйлдвэр байгуулж, дэвшилтэт технологи, инновацад суурилсан нэмүү өртөг шингэсэн, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх нэн тэргүүний зорилт тавигдаж байгаа юм. Тэгэхээр олборлолтоос боловсруулалт руу шилжих үйл явцыг хурдасгах, эрх зүйн орчноо тодорхой болгох, хөрөнгө оруулалт татах, хүний нөөцөө бэлдэх зэрэгт голлон анхаарч, бодит ажил болгох шаардлагатайг Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар онцолсон.
Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, гадаад, дотоод хүчин зүйлс, цаашдын хандлагыг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар зөвлөгөөнд оролцогчдод дэлгэрэнгүй танилцуулж, Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд аж үйлдвэржилт, аялал жуулчлал гэсэн хоёр салбарт анхаарал хандуулах ёстой. Аж үйлдвэржилтийн салбарт хөрөнгө оруулалтын орчин тогтвортой байх нь чухал гэлээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Төрийн өмчит компаниудын үр ашиг, засаглалыг сайжруулахад анхаарч байна
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд “Төрийн өмчит компаниудын сэргэлт” чуулган болж байна. Тус чуулганд “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой”, “Монголросцветмет”, “Эрдэнэс Оюу толгой” зэрэг 37 компанийн удирдлага, инженер техникийн 400 гаруй ажилтан, албан хаагч оролцож байна.
Өнгөрсөн оноос эхлэн “Эрдэнэс Монгол” ХХК-д дүрмийн шинэчлэл хийж, засаглалыг сайжруулах чиглэлээр ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт явуулсан. Энэ хүрээнд тус компанийн өрсөлдөх чадварыг сайжруулж, хөрөнгө оруулалт татах боломж нээгджээ. Цаашид тус компанид бий болсон засаглалын сайн жишгийг төрийн өмчит бусад компаниудад бий болгохоор Засгийн газар ажиллаж байна.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан чуулганыг нээж хэлсэн үгэндээ төр хувийн хэвшил, бизнесийн байгууллагатай өрсөлдөхгүй. Хувийн хэвшил, төрийн бус байгууллага гүйцэтгэх боломжтой ажил үйлчилгээг төр хийхгүй байх зарчмыг баримталж байгааг дурдлаа.
Мөн төрийн өмчит компаниудын үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах ажлыг зохион байгуулах шаардлагатайг онцлоод зарим компанийн ТУЗ-д ямар хүмүүс ажиллахыг олон нийт сонгодог байх тогтолцоог нэвтрүүлнэ гэлээ.
“Төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлын ажлын үнэлгээ оновчгүй байна. Оноог хэрхэн тооцох аргачлал нь тодорхойгүй. Өнгөрсөн хугацаанд үйл ажиллагааны үр дүн хангалтгүй байсан ч өндрөөр үнэлэгдэж ирсэн” гэдгийг дурдав. Цаашид “Төрийн өмчит компаниудад олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх, ил тод байдлыг нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулах зэрэг шинэчлэлийг нэгдсэн байдлаар хийнэ. Төрийн өмчит компаниудын гүйцэтгэх захирлын хариуцлагыг нэмэгдүүлэх хүрээнд үнэлгээний журмыг шинэчилнэ” гэлээ.
“СУРЧ БОЛОВСРОХ ЭРХ: ДОТУУР БАЙР” ҮНДЭСНИЙ II ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.
Хүний эрхийг хангах Үндэсний хороо, “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл, “Хүний эрх-Дэвшилтэт бодлогын хүрээлэн”, Монголын хуульчдын холбооны Хүүхдийн эрхийн дэд Хороо, “Хил хязгааргүй хуульчид” ТББ хамтран 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр “Сурч боловсрох эрх: Дотуур байр” сэдвийн хүрээнд Хууль Зүйн Үндэсний Хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д үндэсний II зөвлөгөөнийг зохион байгуулав.
Хүүхдүүд жил бүр ойролцоогоор 9 сарын турш, 260 гаруй хоногийг эцэг, эхийн асрамж халамжаас хол амьдарч байгаа нь төрийн зүгээс анхаарах шаардлагатай чухал асуудал юм. Монгол Улсын хэмжээнд 2021-2022 онд улсын хэмжээнд нийт 548 дотуур байранд 34,546 хүүхэд амьдарч, сурч, хөгжиж байна. Зөвхөн хөдөө, орон нутаг төдийгүй хот суурин газарт тусгай сургуулийн дотуур байр, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдын дотуур байр, их дээд сургуулийн дотуур байр гээд байршил, орон зайнаас үл хамааран сурч боловсрох эрхээ хэрхэн эдэлж буй талаарх өнгөрсөн хугацаанд хийсэн судалгаануудын тайлан, зөвлөмжийг уг зөвлөгөөний үеэр хэлэлцсэн юм.
Дотуур байрны хүүхэд гэх ойлголт нь бидний нүүдлийн соёл иргэншил, эрхэлж байгаа аж ахуйтай салшгүй холбоотой, зайлшгүй байх шаардлагатай боловсролын тогтолцоо бөгөөд уг асуудлыг олон жил бодлогын гадна орхисноос үүдсэн хэд хэдэн ноцтой хэрэг сүүлийн үед гараад байна. Энэ нь хүүхдийн сурч боловсрох, хүүхдийн эрүүл аюулгүй амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг бүрэн хангаж чадаж байгаа эсэхэд иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын анхаарлыг татаж байна.
Одоогоор хүчин төгөлдөр үйлчилж байгаа Боловсролын тухай хууль, Бага дунд боловсролын тухай хуульд дотуур байрны асуудлыг хангалттай зохицуулаагүй бөгөөд дотуур байран дахь хүүхдийн эрхийн хамгаалал нь боловсролын салбарын хариуцах асуудал уу эсвэл хүүхдийн эрхийн байгууллагын асуудал уу гэдэг нь ч эргэлзээтэй, тодорхойгүй явж ирлээ. Тиймээс шийдвэр гаргач нарын төлөөллийг оролцуулан уг асуудлыг “салбар дундын асуудал” гэж орхигдуулалгүй, хууль тогтоомжоор нарийвчлан зохицуулж хүүхдийн өмнө хэн үүрэг хүлээгч болохыг зайлшгүй тодорхойлох шаардлагатай юм.
Уг зөвлөгөөн нь дотуур байранд амьдарч буй хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчныг сайжруулахад үндэслэл нотолгоог талууд хэлэлцэх, холбогдох санал, зөвлөмж боловсруулах, үүрэг хүлээгч төрийн байгууллага, шийдвэр гаргагч нарт хүргүүлэх, Боловсролын тухай багц хуулийн төсөлд санал хүргүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээн үзсэн билээ.
“ЛГБТИК+ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД ӨМГӨӨЛЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТАД ОРОЛЦОВ.
Монголын хуульчдын холбоо, “ЛГБТ Төв” ТББ хамтран ЛГБТИК+ эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг сайжруулах, эрх зүйн салбарт хүний эрхийн зарчимд суурилсан өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх арга зүйг төлөвшүүлэх зорилгоор “ЛГБТИК+ үйлчлүүлэгчид өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх нь” сэдэвт нэг өдрийн сургалтыг 2023 оны 5 дугаар сарын 17, 18-ны өдөр зохион байгуулав.
Хүний эрхийг хангах Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Болорсайхан, Хүний эрхийн Үндэсний Комиссын Гомдол шалгах хэлтсийн дарга Г.Ууганбаатар, Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн судлаач, прокурор, доктор Б.Өнөрмаа, өмгөөлөгч Л.Отгондорж нар сургалтын хөтөлбөрийн дагуу сэдэв танилцуулж, агуулга чиглүүлж, хамтран ажиллалаа. Тус сургалтын хөтөлбөр, агуулга боловсруулахад чиглүүлэгч Б.Болорсайхан, Л.Отгондорж, Б.Өнөрмаа нар зөвлөн тусалсан юм.
Оролцогчдын зүгээс онол, практикын асуудал хөндсөн, одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийн онцлог, ялгаа, ач холбогдлыг таниулж мэдүүлсэн, чухал хэрэгцээт, цаашид үйлчлүүлэгчидтэй харилцахад мэргэжлийн талаас чиглэл, зарчим харуулсан хэмээн үнэлэв.