• Яам
  • Агентлаг
  • Аймаг
  • Холбоо барих
  • Mongolian Mongolian Mongolian mn
 English
cabinet.gov.mn
  • Нүүр
  • Бидний тухай
    • Даргын мэндчилгээ
    • Удирдлага
    • Зорилго, Зорилт
    • Байгууллагын бүтэц
    • Түүхэн замнал
    • Эрх зүйн байдал
  • Мэдээ мэдээлэл
    • “Алсын хараа-2050”
    • Орон нутгийн мэдээлэл
  • Ил тод байдал
    • Эрх зүйн акт
      • Хууль
      • УИХ-ын тогтоол
      • Засгийн газрын тогтоол
      • Төрийн албаны зөвлөлийн шийдвэр
      • Хамтарсан тушаал
    • Хүний нөөцийн бодлого
      • Засгийн газрын дэргэдэх ёс зүйн хороо
      • Ёс зүйн зөвлөл
      • Ажлын гүйцэтгэлийг үнэлэх журам, үнэлгээ
      • Албан тушаалын тодорхойлолт
      • Ажлын байрны зар
      • Хэрэгжүүлж байгаа арга хэмжээ
      • Авлигын эсрэг үйл ажиллагаа, ХАСХОМ
        • Хууль тогтоомж
        • Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх
          • “ХАСУМ хянасан дүгнэлт”
          • Сургалт, мэдээлэл, танилцуулга
        • Маягт
    • Шилэн данс
    • Дотоод аудит
  • Засгийн газрын тогтоол
  • 11-11 ТӨВ
  • D-GOV
  • Хайх
  • Menu Menu
Мэдээ, онцлох мэдээ, Чухал мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Аялал жуулчлалын гол бүс Ханх-Хатгал чиглэлд хатуу хучилттай авто зам тавин

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзаж “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ танилцуулж, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, түүний үр дүн, улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Ирэх оны төсвийн төслийг боловсруулж буй энэ үед аймаг бүрд Ерөнхий сайд, танхимын сайд нарын хамт очиж асуудлыг судлаад саналыг нь тусгаж байна. Өнгөрсөн хугацаанд улс оронд бий болсон хүндрэлүүдийн шалтгаан, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг арилгахад чиглэсэн “Шинэ сэргэлтийн бодлого” эхнээсээ үр дүнгээ өгч байна. Ялангуяа “5Ш” ажиллагаа, Хөгжлийн банкны чанаргүй зээлийг төлүүлэхэд анхаарч, нүүрсний экспортыг ил болгож,  боомтуудыг төмөр замаар холбох ажлын үр дүн гарч байгааг тэрбээр онцоллоо.
Эдийн засгийн 93 хувь нь уул уурхайгаас хамаарч байгаа өнөөгийн бүтцийг задлах нь чухал. “Эрдэнэт” үйлдвэрийг төрийн мэдэлд авснаар анх удаа энэ онд 1,8 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн. ОюуТолгойн 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглүүлсэн. Нүүрсний худалдааг цахимжуулж, үнийг ил тод болгосноор валютын нөөц өнөөдрийн байдлаар 3.9 тэрбум ам.доллар болсон. Энэ бүхний үр дүнд 2023 оны төсвийн орлого батлагдсан дүнгээс 1.7 их наяд төгрөгөөр давсныг Ерөнхий сайд дурдлаа.

Цаашид “Шинэ сэргэлтийн 5 цагариг”-ийг хэрэгжүүлснээр 21 аймгийг бүсчлэн хөгжүүлж, “Мянганы зам”-ын дараагийн үе шат буюу аймгуудыг хооронд нь, боомтуудыг авто замаар холбож, дулаан цахилгаанаар бүрэн хангах боломж бүрдэж, эрчим хүч, дулаан цахилгаан, авто зам, төмөр замын сүлжээ нэмэгдэнэ гэлээ.
Хөвсгөл аймгийн иргэдийн уулзалтад 600 гаруй хүн оролцож, 70 гаруй нь санал, хүсэлтээ илэрхийлж, Ерөнхий сайд болон салбарын сайд нар асуултад нь хариуллаа. Хөвсгөл аймгийг аялал жуулчлал, хөдөө аж ахуйн чиглэлээр хөгжүүлэх Засгийн газрын зорилт, авлигын эсрэг Ерөнхий сайдын эхлүүлсэн тэмцлийг дэмжиж буйгаа иргэд хэлсэн бөгөөд орон нутгийн чанартай асуудлыг түлхүү хөндлөө. Өөрийгөө санхүүжүүлэх боломжтой аймгуудын нэг нь Хөвсгөл. Тиймээс боломж бүхнээ ашиглах ёстойг Ерөнхий сайд хэллээ.

137 мянган хүн амтай тус аймгийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдлийг инфляцтай уялдуулж индексжүүлэх, малын эмч ховордсонд төрийн бодлогоор анхаарах, тариалан эрхлэгчдийг дэмжих, төрийн албаны шинэчлэлийг эрчимжүүлэх, нисэх буудлыг олон улсын зэрэглэлтэй болгох, Хөгжимт драмын театрын барилгын ажилд анхаарах, Ханх-Хатгал чиглэлд хатуу хучилттай зам тавих, “Бэлтэс Мөрөн” компанид мөнгөө алдсан иргэд хохирлоо хэрхэн барагдуулах нь тодорхой бус болсон зэрэг санал, хүсэлтийг иргэд гаргав. Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд Хөвсгөл аймагт хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг иргэдээс авсан юм. Үүнээс гадна тус аймгийн ИТХ-аас тулгамдсан томоохон гурван асуудлыг ирэх оны төсөвт тусгуулахаар эрэмбэлсэн байна. Үүнд,
-Байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх босоо тэнхлэгийн авто зам барих
-Хөвсгөл аймгийн Дулааны станцыг өргөтгөх
-“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Ханх-Хатгал чиглэлд хатуу хучилттай авто зам барих санхүүжилтийг төсөвт тусгуулах саналыг Ерөнхий сайд дэмжихээ илэрхийлэв. Мөн иргэдийн саналын дагуу Хатгал сумын зураг, төсөв нь бэлэн болсон бүх төслийн санхүүжилтийг ирэх оны төсөвт суулгах, Ахмадын төвийн шинэ байр болон тус аймгийн Хөгжимт драмын театрын барилгын санхүүжилтийг төсөвт нэмж тусгахаар боллоо.

2023-09-27/0 сэтгэгдэл/by cabinetAdmin
Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share on Pinterest
  • Share by Mail
https://cabinet.gov.mn/wp-content/uploads/vaopjAAVH8hArLmWCfzE.jpeg 1066 1600 cabinetAdmin https://cabinet.gov.mn/wp-content/uploads/logo-1.png cabinetAdmin2023-09-27 10:00:512023-09-29 12:44:11Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Аялал жуулчлалын гол бүс Ханх-Хатгал чиглэлд хатуу хучилттай авто зам тавин

Мэдээний ангилал

  • Орон нутгийн мэдээлэл
  • “Алсын хараа-2050”

Шинэ мэдээ

  • Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгийг арвижуулах, зарцуулах талаар иргэдтэй зөвлөлдөнө 2026-02-11
  • Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, хамтран ажиллах аж ахуйн нэгжийг шалгаруулна 2026-02-11
  • ӨМНӨГОВИЙН ИРГЭДИЙН ГАРГАСАН ГОМДЛЫН МӨРӨӨР ХИЛИЙН БҮСЭД АТГ, ЦЕГ, ТЕГ-ЫН ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСГИЙГ АЖИЛЛУУЛАХААР БОЛОВ 2026-02-08
  • Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийнхөн Үндэсний баялгийн сангийн менежментийг сайжруулах талаар санал солилцлоо 2026-02-04
  • Г.ЗАНДАНШАТАР: ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТ БҮР МОНГОЛ АЙЛ ӨРХИЙГ ДЭМЖИЖ, УЛСЫНХАА ЭДИЙН ЗАСГИЙГ УРАГШЛУУЛЖ БАЙДАГ 2026-02-02

Файлын сан

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2025 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө
Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хийсэн хяналт шинжилгээний тайлан /2025 оны эхний хагас жилийн байдлаар/
Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн өдөр тутмын мэдээ /2025.09.15/
Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн 7 хоногийн мэдээ /2025.09.03-09.09/
Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн өдөр тутмын мэдээ /2025.09.12/
Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн өдөр тутмын мэдээ /2025.09.03/
Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн өдөр тутмын мэдээ /2025.09.01/
Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн өдөр тутмын мэдээ /2025.08.21/
Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн өдөр тутмын мэдээ /2025.08.22/
Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн өдөр тутмын мэдээ /2025.08.20/
Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын “нээлттэй мэдээллийн ил тод байдлын үнэлгээний” тайланд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээ
Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хамаарах хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн явцад хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний товч танилцуулга
Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 2023 онд зохион байгуулан хэрэгжүүлсэн онцлох ажлууд
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний товч тайлан
Бүтэц, зохион байгуулалтыг оношлох арга зүйн гарын авлага
Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний биелэлтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан
“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн 2022 оны хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн тайлангийн танилцуулга
2022 оны З дугаар улирлын байдлаар иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар
Эрх бүхий албан тушаалтан Та 2022 оны ХАСХОМ шинэчлэн гаргахтай холбогдуулан дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах