Entries by cabinetAdmin

, ,

“Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалт, худалдааны газар” байгууллаа

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны хоёрдугаар 1-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалт, худалдааны газар” байгууллаа Монгол Улсын Их хурлын 2022 оны 69 дүгээр тогтоолын дагуу Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалт, худалдааны газар” байгуулахаар шийдвэрлэлээ. “Шинэ сэргэлтийн бодлогo”-ын […]

, ,

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр БНСУ-аас манай улсад суугаа Элчин сайд Ким Жун Гүг хүлээн авч уулзан, хоёр талын харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ноён Ким Жун Гүг Элчин сайдаар томилогдож, үүрэгт ажилдаа орсонд баяр хүргэв. Ерөнхий сайд  Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, […]

, ,

Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Шадар сайд бөгөөд Хууль зүйн сайдтай уулзлаа

Монгол Улс, ИБУИНХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Британи Улсад ажлын айлчлал хийж буй Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр Британи Улсын Шадар сайд бөгөөд Хууль зүйн сайд Доминик Раабтай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Уулзалтаар Шадар сайд С.Амарсайхан Монгол Улс гуравдагч хөршийн бодлогынхоо хүрээнд Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын […]

, ,

Британийн Ерөнхий сайдын Монголыг хариуцсан Худалдааны элч болон Экспортын санхүүжилтийн агентлагийн төлөөлөлтэй уулзлаа

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Британийн Ерөнхий сайдын Монголыг хариуцсан худалдааны элч Д.Кавченски болон Британийн Экспортын санхүүжилтийн агентлагийн газрын захирал Вомик Шах нарын төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтаар Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэн баригдах хот байгуулалтын дэд бүтцийн төсөл, төслийн хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын төслүүд болон хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх чиглэлээр хийгдэж байгаа ажлуудын […]

, ,

Л.Оюун-Эрдэнэ: Шударга ёсны тэмцэлд хууль, хүчний байгууллагын ажилтнуудын хүчин чармайлт чухал байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цагдаа, дотоодын цэргийн удирдах ажилтнуудын сургалт, зөвлөгөөнд оролцож улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцууллаа. Дэлхий дахиныг хамарсан цар тахлын хүнд үед ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахад онцгой хувь нэмэр оруулсан цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид, нийт бие бүрэлдэхүүнд […]

, ,

Өнөөдөр 823 мянга 354 хүүхдийн мөнгө дансанд нь орно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны нэгдүгээр сарын 18-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Өнөөдөр 823 мянга 354 хүүхдийн мөнгө дансанд нь орно Засгийн газраас хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 91 хувь буюу нэг сая 139 мянган хүүхдэд олгоно гэж тооцсон. Эхний байдлаар 823,354 буюу нийт авах ёстой хүүхдийн 72 хувьд өнөөдрөөс хүүхдийн мөнгийг олгож эхлээд […]

, , ,

ТӨРИЙН ОРДНЫ ЗООГИЙН ГАЗРЫГ ТҮРЭЭСЛЭХ АЖ АХУЙН НЭГЖИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА

Улаанбаатар хот Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяа Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газраас 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зарласан Төрийн ордны зоогийн газрыг зориулалтын дагуу түрээслэх сонгон шалгаруулалтын урилга, ажлын даалгаварт нэмэлт, өөрчлөлт оруулсан тул санал хүлээн авах хугацааг 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл сунгасан болохыг үүгээр мэдэгдэж байна. Засгийн […]

, , ,

Улаанбаатар хот Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяа Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар нь Төрийн ордны баруун жигүүрийн 2 давхарт байрлах кофе шоп түрээслэх сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой аж ахуйн нэгжийг урьж байна. 1. Сонгон шалгаруулалтын нэр Төрийн ордны баруун жигүүрийн 2 давхарт байрлах кофе шопыг зориулалтын дагуу түрээслэх сонирхолтой аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах. […]

, , ,

ТӨРИЙН ОРДНЫ КОФЕ ШОП /ЗҮҮН/ ТҮРЭЭСЛЭХ АЖ АХУЙН НЭГЖИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА

Улаанбаатар хот Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяа Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар нь Төрийн ордны зүүн жигүүрийн 2 давхарт байрлах кофе шоп түрээслэх сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой аж ахуйн нэгжийг урьж байна. 1. Сонгон шалгаруулалтын нэр Төрийн ордны зүүн жигүүрийн 2 давхарт байрлах кофе шопыг зориулалтын дагуу түрээслэх сонирхолтой аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах. […]

, ,

ТӨРИЙН ОРДНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗААЛЫГ ТҮРЭЭСЛЭХ ЖИЖИГЛЭН ХУДАЛДААНЫ СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮР /КОНВЕНИЕНС СТОР/-ИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ АЖ АХУЙН НЭГЖ СОНГОН ШАЛГАРУУЛНА

Улаанбаатар хот Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяа Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар нь Төрийн ордны 1-р давхарт байрлах үйлчилгээний заалыг жижиглэн худалдааны сүлжээ дэлгүүр /Конвениенс стор/-ийн зориулалтаар түрээслэх сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой аж ахуйн нэгжийг урьж байна.  1.Сонгон шалгаруулалтын нэр Төрийн ордны үйлчилгээний заалыг зориулалтын дагуу түрээслэх сонирхолтой аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах. Шалгаруулалтад […]

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2024 он.