Entries by cabinetAdmin

, ,

“Монголын эдийн засгийн форум 2023” долдугаар сард болно

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2023 оны хоёрдугаар сарын 20-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Монголын эдийн засгийн форум 2023” долдугаар сард болно Засгийн газар аялал жуулчлалын салбарыг тэргүүлэх чиглэлээр зарлаж 2023-2025 оныг Монголд зочлох жилээр зарласантай холбогдуулан “Монголын эдийн засгийн форум”-ыг 2023 оны долдугаар сарын 14,15-нд зохион байгуулахаар боллоо. Монголын эдийн засгийн форумыг зохион […]

, ,

Парламентын засаглалыг бэхжүүлэх, авлигын эсрэг хийж буй Ерөнхий сайдын тэмцлийг дэмжихээ АН-ын дарга Л.Гантөмөр илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр АН-ын даргаар сонгогдсон Л.Гантөмөрийг хүлээн авч уулзан амжилт хүслээ. Уулзалтад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл нар оролцож улс төр, эдийн засаг, парламентын засаглалыг хэрхэн бэхжүүлэх талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ардын намын Монгол, Ардчилсан намын Монгол, ХҮН-ын Монгол гэж байхгүй. […]

, ,

Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, БНСУ хоорондын хэлэлцээрийн төслийн хэлэлцээг эхлүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Солонгос Улсад хийж буй албан ёсны айлчлалын үеэр дараах баримт бичигт гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Хан Дог Сү байлцлаа. Дараах баримт бичгүүдэд гарын үсэг зурав. 1. Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Бүгд Найрамдах […]

, ,

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГАД БАРААЛХЛАА

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ким Жин Пё-д бараалхав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын төр, Засгийн газар Монголын төлөөлөгчдийг халуун дотно хүлээн авч буйд талархал илэрхийлж, энэ өдөр БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сү-тэй албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын бодит хамтын ажиллагааг хөгжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажилллагааг шинэ […]

, ,

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЮН СОГ ЁЛЬ-Д БАРААЛХАВ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д бараалхав. Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д уламжилж, Ерөнхийлөгчийг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урьсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилга бүхий захидлыг гардуулж өглөө. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ удаагийн айлчлал нь Монгол Улс, БНСУ-ын Стратегийн түншлэлийн харилцааг бататгаж, хоёр […]

, ,

Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны хоёрдугаар сарын 08-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлалаа Монгол Улсын Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, авлигатай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлэх ажиллагаа, арга хэмжээний хэрэгжилтийг хангаж, бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын хэрэгжүүлэгч […]

, ,

Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олны нэрс

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчин, Улсын аварга саальчин, Улсын аварга фермер, Улсын аварга тариаланч, Улсын аварга тариаланч хамт олныг шалгарууллаа. Улсын аваргуудын нэрсийг зарлаж байна. 1.   “Улсын аварга малчин”-аар:  – Архангай аймгийн Батцэнгэл сумын Хөнөг багийн малчин Жанчиврэнцэнгийн Мөнхдэлгэр, Цэцэрлэг сумын Хужирт багийн малчин Дэмидийн Очирхуяг, Булган сумын Зуунмод багийн малчин […]

, ,

Монгол Улс Бүгд Найрамдах Турк Улсын эрэн хайх, аврах ажиллагаанд 35 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцуулна

Хүчтэй газар хөдлөлт болж, гамшигт нэрвэгдсэн Бүгд Найрамдах Турк Улс, Арабын Бүгд Найрамдах Сири улсын ард иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар (2023 оны хоёрдугаар сарын 07) шийдвэрлэлээ. Бүгд Найрамдах Турк Улсын эрэн хайх, аврах ажиллагаанд 35 хүний бүрэлдэхүүнтэй багаа оролцуулна. Мөн хүмүүнлэгийн тусламжийн бараа, материал, аврах багийн хэрэгсэл илгээнэ. Олон улсын […]

, ,

Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Монгол”-ын нээлттэй сонгон шалгаруулалт төрийн өмчит компаниудын шинэчлэлд томоохон нөлөө үзүүлнэ

Монгол Улсын Засгийн газраас төрийн өмчит компаниуд дахь авлига, ашиг сонирхлын зөрчлийг таслан зогсоох, компанийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, ил тод болгох зорилго тавьсны  хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ажлын байранд нөөцийн болон нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн  2022 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн 56 дугаар тогтоолоор тус компанийн бүтцийг шинэчилж, нийт 71 албан […]

, ,

ЗӨВШӨӨРЛИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНД НЭР ДЭВШҮҮЛЭХ ЗАР

Зөвшөөрлийн тухай хуулийн 9.1 дүгээр зүйлд заасан “Эрх бүхий этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих, Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах үндэслэл, шаардлагын талаар санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий Зөвшөөрлийн зөвлөл”-д төрийн бус байгууллагын төлөөллийг хэрэгжүүлэх гишүүнд нэр дэвшүүлэх төрийн бус байгууллагыг сонгохоор нээлттэй зарлаж байна. Төрийн бус байгууллага 2023 оны хоёрдугаар сарын 15-ны дотор ЗГХЭГ-т […]

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2024 он.