Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны нэгдүгээр сарын 28-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн этгээдүүдээс ирүүлсэн саналыг санхүү, менежментийн чадавх, санхүүжилтийн оновчтой хувилбар, техник, технологи болон бусад шаардлагатай шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлэх чиг үүрэг бүхий дэд ажлын хэсгийн ажлын явцын талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Өнгөрсөн оны есдүгээр сард Ерөнхий сайдын захирамжаар “Эрдэнэт үйлдвэр”-т түшиглэн зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсэг байгуулагдсан. Тус Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахалж буй юм.
Төслийн ерөнхий мэдээллийг дэлхийн 20 гаруй улсын 55 компанид хүргүүлсэн. Долоон улсын 13 компани уг төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлжээ.
Хамгийн сайн гэж үнэлэгдэхүйц хөрөнгө оруулагч, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах зорилгоор дэд ажлын хэсэгт ирсэн саналуудыг ижил төстэй төсөл хэрэгжүүлсэн туршлага, техник, технологийн шийдэл, санхүү эдийн засгийн чадавх, давуу тал зэрэг үзүүлэлтийг харгалзан үнэлжээ.
- БНХАУ-ын Эн Эф Си (NFC) компани;
- БНХАУ-ын Жянши Коппер (Jiangxi Copper) компани;
- БНХАУ-ын Ляньтоу Нью Энержи Технологи (Liantou New Energy Technology), Чайна ЭнФи Инженеринг Корпораци (China ENFI Engineering Corporation), Шаньси Нортерн Коппер Индастри (Shanxi Northern Copper Industry) гэсэн 3 компанийн түншлэл;
- Швейцарь Улсын Гленкор Интернэшнл ЭйЖи (Glencore International AG) компани.
Эдгээр хуулийн этгээдүүдэд сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан талаарх мэдэгдэл болон хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах баримт бичгийг хүргүүлж, шаардлагатай мэдээ, мэдээлэл, холбогдох материалтай танилцах боломж олгох чиглэлээр нарийвчилсан төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төсөлд хамтран ажиллах, хөрөнгө оруулагч, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах эцсийн шатны ажлыг 2026 оны I улиралд багтаан дуусгахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
“Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-д өөрчлөлт орууллаа
“Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулахаар Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа.
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох процессыг хялбарчлах, иргэдийн санал гомдол, төлөвлөгөөт хяналт шалгалтын дүгнэлт болон Хүүхэд хамгааллын тухай хуулийг дагаж Нийгмийн халамжийн тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлт зэрэгт үндэслэн журамд дараах зохицуулалтыг тусгалаа.

Тус тогтоолд байнгын асаргаа шаардлагатай эсэхийг тогтоох, сунгахдаа иргэнийг биечлэн ирүүлэхгүйгээр нотлох баримт бичигт үндэслэх эсхүл цахим хэлбэрээр шийдвэрлэн, иргэдэд хүнд суртал гаргахгүй байх,
- Гадаад улсад байгаа, отор хийж байгаа малчин өрхийн гишүүн болон байнга оршин суудаг газраас өөр орон нутагт эмчлүүлж байгаа хүнийг биечлэн ирүүлэхгүйгээр мэдээлэл, технологийн шийдлийг ашиглан байнгын асаргаа шаардлагатай эсэх болон хугацааг тогтоож, сунгах;
- Иргэдийн санал, гомдол, хүсэлтийг хүлээн авах, сэтгэл ханамжийг үнэлдэг болгох, тэтгэвэр, тэтгэмжид хамрагдсан иргэнийг үнэн зөв тогтоосон эсэхэд хийх хөндлөнгийн болон олон нийтийн хяналт, шалгалтыг зохион байгуулахыг үүрэг болголоо.
Энэхүү тогтоол батлагдсанаар төсөвт нэмэлт хөрөнгө шаардахгүй бөгөөд тэтгэвэр, тэтгэмжийг зорилтот бүлэгт түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх боломжийг нэмэгдүүлнэ гэж үзэж байна.
Шахмал болон хагас коксон түлшний хангамж, нөөцийн талаар танилцууллаа
Улаанбаатар хотын айл өрх, зарим байгууллагад хэрэглэж байгаа шахмал болон хагас коксон түлшний хангамж, нөөцийн өнөөгийн байдал, Засгийн газраас өгсөн үүргийн биелэлтийн талаар танилцууллаа.
Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 2025-2026 оны халаалтын улиралд 306.0 мянган тонн хагас коксон, 40.0 мянган тонн шахмал түлш худалдан авч борлуулахаар төлөвлөснөөс энэ сарын 21-ний өдрийн байдлаар 269,019 тонн түлшийг гэр хорооллын айл өрхөд нийлүүлэн 19,544 тонн түлшний нөөц бүрдүүлжээ. Нийслэлийн айл өрхийн халаалтад хэрэглэж байгаа хагас коксон түлшний татан авалт тутамд лабораторийн шинжилгээ тогтмол хийж байна.
Нэг шуудай буюу 25 кг жинтэй хагас коксон түлшийг 5000 төгрөгөөр борлуулж байна. Иргэдийн санал хүсэлтийн дагуу борлуулалтын 25 цэг нэмжээ.
Тээврийн 26 компани түгээлт хийж, 24 агуулах, 425 цэгээр түлш борлуулж байна.
Нийслэлийн долоон дүүргийн гэр хорооллын зарим айл өрхийн эвдрэл гэмтэлтэй зуухыг стандартад нийцсэн давхар шаталтат зуухаар сольжээ.
Хийн халаагуурыг Чингэлтэй дүүргийн нийт 11 хорооны 3,815 өрх, Баянгол дүүргийн гурван хорооны 1,185 нийт 5,000 өрхөд суурилуулжээ.
2024 онд 19,512 өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулсан бол 2025-2026 онд 157,0 мянган өрхөд алсын зайн мэдрэгчтэй угаарын хийн мэдрэгч суурилуулж байна. Энэ сарын 21-ний байдлаар 136,354 өрхөд угаар мэдрэгч суурилуулжээ. Үлдсэн 20,646 айлд ирэх хоёрдугаар сараас өмнө суурилуулна.
Аж ахуйн нэгж байгууллагын 570 аж ахуйн нэгж “Тавантолгой түлш” ХХК-иас 37,782.6 тонн мидлинг худалдан авчээ.
Засгийн газрын урт хугацаат бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг баталлаа
Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс Засгийн газрын урт хугацаат (нэг жил болон түүнээс дээш) бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг 2026 онд 300 тэрбум хүртэлх төгрөгөөр баталлаа. Энэхүү тогтоол батлагдсанаар улсын болон нийгмийн даатгалын сангийн төсвөөс нэмэлт хөрөнгө шаардагдахгүй болно.
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг найдвартай, үр өгөөжтэй, хариуцлагатай, ил тод, хараат бус байх зарчмыг баримтлан Засгийн газрын үнэт цаас, Монголбанкны үнэт цаас, Төрийн сангийн нэгдсэн дансанд байршуулах мөнгөн хадгаламж, банкны системд нөлөө бүхий банканд байршуулах мөнгөн хадгаламж худалдан авахад хөрөнгө оруулж болно гэж, мөн Засгийн газрын үнэт цаас, Монголбанкны үнэт цаас худалдан авах хөрөнгийн хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар батлахаар гэж тус тус заасан байдаг.
Монгол Улс, АНУ хооронд шууд нислэг үйлдэх бэлтгэл ажил үргэлжилж байна
Буцалтгүй тусламжийн зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцээд дэмжлээ. Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс (АНУ)-ын Засгийн газар хооронд Агаарын тээврийн тухай хэлэлцээрийг 2023 онд байгуулж, хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалт бүрдсэн.
Монголын талаас шууд нислэг эхлүүлэхэд АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны Нисэхийн аюулгүй байдлын аудит шалгалт (IASA), Тээврийн аюулгүй байдлын захиргааны аюулгүй байдлын үнэлгээнд тус тус хамрагдах шаардлагатай бөгөөд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд IASA шалгалтад хамрагдахад мэргэжлийн зааварчилгаа авах зорилгоор Иргэний нисэхийн ерөнхий газраас сонгон шалгаруулалт зарлан АНУ-ын “The Wicks Group Consulting” компанитай 2024 онд зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулан ажилласан.
Иргэний нисэхийн салбарын байгууллагууд зөвлөх үйлчилгээнээс гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллаж байна. IASA шалгалтад хамрагдах бэлтгэл ажлыг бүрэн дуусгах зорилгоор зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны санхүүжилтийг АНУ-ын Худалдаа, хөгжлийн агентлаг (USTDA)-аас санхүүжүүлэх яриа хэлэлцээ хийжээ.
Буцалтгүй тусламжийн хэлэлцээрийг АНУ-ын Засгийн газар, USTDA болон Монгол Улсын Засгийн газар, Иргэний нисэхийн ерөнхий газар хооронд ойрын хугацаанд байгуулахаар төлөвлөсөн бөгөөд энэхүү хэлэлцээрийг байгуулснаар Иргэний нисэхийн ерөнхий газар болон “The Wicks Group Consulting” компани хооронд зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулж ажлыг эхлүүлэх эрх зүйн орчин бүрдэх юм.

Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд нэгтгэлээ
Төрийн байгууллагын чиг үүргийн давхардлыг арилгах зорилгоор Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд нэгтгэлээ.
Тус музейд хүрээлэнг нэгтгэснээр зохион байгуулалтын бүтэц болон үндсэн үйл ажиллагаанд өөрчлөлт орохгүй. Мөн төрийн болон орон нутгийн өмчийн төсөвт нэмэлт ачаалал үүсгэхгүй бөгөөд төрийн байгууллагын чиг үүргийн давхардал арилж, Чингис хаан судлалыг хөгжүүлэх, түүний өв уламжлалыг хадгалж хамгаалах, сурталчлах арга хэмжээг нэгдсэн арга зүй, зохистой удирдлагаар хангах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн, бүтээмжийг дээшлүүлэх, төрийн үйлчилгээ, үйл ажиллагааны давхардсан зардлыг хэмнэх зэрэг эерэг үр дүн гарна. Түүнчлэн, “Чингис хаан” үндэсний музейг Чингис хаан судлалын олон улсын төв болгон бэхжүүлж, хөгжүүлэхэд чухал хөшүүрэг болно гэж үзэж байна.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарлалаа
Монгол Улсын Засгийн газрын Эдийн засгийн өсөлтийг иргэддээ хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөөнд тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлаж, эдийн засгийн салбар, бүс, орон нутгийн хамтын ажиллагааны хүрээнд хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ, хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж буй талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Засгийн газрын хуралдаанд танилцуулав.
Үүнтэй холбогдуулан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай дэмжлэг үзүүлж, салбар дундын уялдааг хангаж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа
Мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэн, орон нутагт ажлын байр бий болгож нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан тэргүүний малчин, тариаланчдын амжилтыг үнэлэн 2026 онд Улсын аварга малчнаар 121, тэмээ голлон өсгөж байгаа улсын аварга малчнаар 2, Улсын хошой аварга малчнаар 8, Улсын аварга саальчнаар 10 иргэнийг, Улсын аварга фермерээр 10 иргэн, аж ахуйн нэгжийг, Улсын аварга тариаланч хамт олноор 12 аж ахуйн нэгжийг, Улсын аварга тариаланчаар 21 иргэнийг тус тус шалгарууллаа.
Энэ удаагийн шалгаруулалтыг мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд шинэ техник технологи, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэн бүтээмжийг нэмэгдүүлж, үйл ажиллагаанаас олсон орлого, төлсөн татварын хэмжээ, хөдөөгийн хөгжилд оруулсан хувь нэмрийг голлох үзүүлэлт болголоо.
УЛСЫН АВАРГА МАЛЧИН, УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН, УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН, УЛСЫН АВАРГА ФЕРМЕР, УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН, УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧААР ШАЛГАРСАН ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖИЙН НЭРС
- “УЛСЫН АВАРГА МАЛЧИН”-аар:
- Архангай аймаг
- Батцэнгэл сумын Дэл багийн малчин Дашдондогийн Цогтбаатар
- Жаргалант сумын Хоолт багийн малчин Цэдэвийн Ганболд
- Ихтамир сумын Хан-Өндөр багийн малчин Түвдэннямын Мөнххишиг
- Өндөр-Улаан сумын Донгой багийн малчин Машийн Пүрэв
- Хайрхан сумын Могой багийн малчин Хашцамбын Баянбогд
- Хотонт сумын Өндөрсант багийн малчин Чүлтэмийн Ширзагд
- Цэцэрлэг сумын Хонгорж багийн малчин Цэрэндоржийн Ганбат
- Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул багийн малчин Сосорын Тогтохжаргал;
- Баян-Өлгий аймаг
- Толбо сумын Толбо нуур багийн малчин Дүйсенбайгийн Мурат
- Цэнгэл сумын Загаст нуур багийн малчин Мадейн Бейл
- Бугат сумын 1 дүгээр багийн малчин Мухаметын Аман
- Буянт сумын Хөх эрэг багийн малчин Ногойн Батхуяг
- Баяннуур сумын 3 дугаар багийн малчин Өнерханы Досболат
- Булган сумын 3 дугаар багийн малчин Хабигийн Тилеубек;
- Баянхонгор аймаг
- Бууцагаан сумын 3 дугаар багийн малчин Аюушийн Равжав
- Шинэжист сумын Эрдэнэ шанд багийн малчин Хандын Алтансүх
- Богд сумын Гурван гол багийн малчин Төнгөний Буянжаргал
- Баянговь сумын 3 дугаар багийн малчин Бадрайгийн Амгаланбаатар
- Гурванбулаг сумын Цэнгэл багийн малчин Дашравдангийн Батхүлэг
- Хүрээмарал сумын 1 дүгээр багийн малчин Цэндсүрэнгийн Болд
- Баянбулаг сумын 2 дугаар багийн малчин Дагсамбуугийн Батсайхан
- Баян -Овоо сумын 3 дугаар багийн малчин Нацагийн Бат-Эрдэнэ;
- Булган аймаг
- Тэшиг сумын Харгал багийн малчин Дачгаан Отгондорж
- Могод сумын Жаргалант багийн малчин Сүрэнхорын Батхуяг
- Хутаг-Өндөр сумын 1 дүгээр багийн малчин Калинангийн Түмэнноров
- Гурванбулаг сумын Агьт багийн малчин Бадарчийн Эрдэнэбилэг
- Дашинчилэн сумын Хараат багийн малчин Цэрэнноровын Мягмаржав
- Баян-Агт сумын Баянзүрх багийн малчин Лхагважавын Бат-Эрдэнэ;
- Говь-Алтай аймаг
- Цээл сумын Баянгол багийн малчин Зээноовын Түмэнжаргал
- Бигэр сумын Мянгай багийн малчин Чойнзонгийн Отгодэлэг
- Цогт сумын Гэгээт багийн малчин Зүмпэрэлийн Лувсансамдан
- Есөнбулаг сумын Наран багийн малчин Загдбазарын Лхамсүрэн
- Чандмань сумын Чандмань-уул багийн малчин Санжжавын Арилдийбаатар;
- Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Уулзвар багийн малчин Ганчулууны Алтанцэцэг
- Дархан-Уул аймгийн Хонгор сумын Зулзага багийн малчин Шимбэрүүний Эрдэнэдолгор
- Дорноговь аймаг
- Хатанбулаг сумын Агаруут багийн малчин Сумъяагийн Улсболд
- Улаанбадрах сумын Аргалант багийн малчин Гааноровын Ариунболд
- Эрдэнэ сумын Дөрвөлж багийн малчин Гавуугийн Эрдэнэбаяр
- Хөвсгөл сумын Чулуут багийн малчин Тамаарын Баярбилэг;
- Дорнод аймаг
- Сэргэлэн сумын Барчин багийн малчин Агааны Батзориг
- Баяндун сумын Түргэн багийн малчин Балжнямын Мөнхжаргал
- Хэрлэн сумын 9 дүгээр багийн малчин Хүрлээгийн Энхсайхан
- Цагаан-Овоо сумын Хүрээт багийн малчин Баатарцогтын Балхүү;
- Дундговь аймаг
- Эрдэнэдалай сумын Сангийндалай багийн малчин Шоовонгийн Батсүх
- Баянжаргалан сумын Энгэр-Ус багийн малчин Хүрэлхүүгийн Галбадрах
- Хулд сумын Шувуутай багийн малчин Халтархүүгийн Баярсайхан
- Луус сумын Буянт багийн малчин Нэргүйн Бямбажав
- Дэлгэрцогт сумын Цахиурт багийн малчин Алтангэрэлийн Эрдэнэбат
- Дэлгэрхангай сумын Номгон багийн малчин Баяраагийн Галдандорж;
- Завхан аймаг
- Шилүүстэй сумын Хөгжил багийн малчин Гомбын Туяа
- Түдэвтэй сумын Ойгон багийн малчин Нансалмаагийн Дадаржанцан
- Баянхайрхан сумын Минж багийн малчин Лүндэвсамбуугийн Рэжнээ
- Их-Уул сумын Хуягт багийн малчин Бат-Очирын Отгонбат
- Нөмрөг сумын Дархан-Уул багийн малчин Жамбалдоржийн Өвгөнбадарч
- Тосонцэнгэл сумын Идэр багийн малчин Сангаагийн Долгорсүрэн
- Завханмандал сумын Олонбулаг багийн малчин Долгорын Баасанхүү;
- Орхон аймаг
- Жаргалант сумын Дулаан-Уул багийн малчин Онгорхойн Баянцэрэн
- Баян-Өндөр сумын Малчин багийн малчин Бадамын Ноённуруу;
- Өвөрхангай аймаг
- Бат-Өлзий сумын Бүрэгтий багийн малчин Чулуунбаатарын Батмөнх
- Нарийнтээл сумын Шарга багийн малчин Дашзэвгийн Отгонтогтоол
- Хайрхандулаан сумын Дэрсэн хонхор багийн малчин Гомбосүрэнгийн Пүрэвтогтох
- Хархорин сумын Орхон багийн малчин Осорын Баянмөнх
- Баруунбаян-Улаан сумын Цагаан-Овоо багийн малчин Бүдрагчаагийн Төмөрбаатар
- Төгрөг сумын Баян багийн малчин Доржийн Лхагвасүрэн
- Бүрд сумын Ар жаргалант багийн малчин Чимэддоржийн Илчгэрэл
- Тарагт сумын Ихбулаг багийн малчин Зундуйдамбын Нэргүй
- Баян-Өндөр сумын Өвөрзүлэгт багийн малчин Хорлоогийн Бат-Эрдэнэ
- Сант сумын Цариг багийн малчин Төмөр-Уяагийн Мягмарчулуун;
- Өмнөговь аймаг
- Гурвантэс сумын Баясах багийн малчин Адъяагийн Шинэ-Оргил
- Манлай сумын Өехий багийн малчин Дондовын Чойсүрэн
- Ноён сумын Сайран багийн малчин Шархүүгийн Ганбат
- Ханбогд сумын Баян багийн малчин Хургаагийн Энхбат
- Номгон сумын Эмгэнбулаг багийн малчин Цэвэгмэдийн Бархас;
- Сүхбаатар аймаг
- Сүхбаатар сумын 5 дугаар багийн малчин Дашдоржийн Эрдэнэбат
- Уулбаян сумын 3 дугаар багийн малчин Санжаажавын Чулуундорж
- Түвшинширээ сумын 4 дүгээр багийн малчин Ёндонгийн Цэрэндорж
- Мөнххаан сумын 3 дугаар багийн малчин Лувсан-Ёндонгийн Гомбодорж
- Онгон сумын 3 дугаар багийн малчин Чимэддашийн Содбилэг
- Баяндэлгэр сумын Дөхөм багийн малчин Мажигмаагийн Нямжав;
- Сэлэнгэ аймаг
- Баянгол сумын Хараа багийн малчин Баттөмөрийн Ядамжав
- Түшиг сумын Ар нуга багийн малчин Гонжавын Баярсайхан
- Хушаат сумын Даагат багийн малчин Цэвээний Ганзориг;
- Төв аймаг
- Баянцагаан сумын Баян айраг багийн малчин Даваагийн Баттулга
- Дэлгэрхаан сумын Давст багийн малчин Гаваагийн Отгонбаатар
- Эрдэнэсант сумын 2 дугаар багийн малчин Дамбын Батзоригт
- Баяндэлгэр сумын Галуут багийн малчин Бадамын Энхбат
- Алтанбулаг сумын Алтан-Овоо багийн малчин Динамын Баярсайхан
- Баян-Өнжүүл сумын Бараат багийн малчин Маажавын Батцэрэн
- Баян сумын Өгөөмөр багийн малчин Гэндэнтүдэвийн Отгонбаяр
- Бүрэн сумын Өнжүүл багийн малчин Цэрэндоржийн Баасанжав;
- Увс аймаг
- Сагил сумын Үүрэг нуур багийн малчин Түмэн-Өлзийгийн Бадамсүрэн
- Тэс сумын Булгийн өндөр багийн малчин Дашзэгвэгийн Тэгшжаргал
- Өмнөговь сумын Орлого багийн малчин Сэтэнжавын Тэрбиш
- Цагаанхайрхан сумын Хунт багийн малчин Цэендоржийн Рэнцэндүгэр
- Малчин сумын Баянмандал багийн малчин Цэвээний Дарьганга
- Өндөрхангай сумын Цагааннуур багийн малчин Галбадрахын Өсөхбаяр
- Ховд аймаг
- Цэцэг сумын Баянгол багийн малчин Нямаагийн Батсайхан
- Буянт сумын Цагаанбургас багийн малчин Далхаагийн Бямбадорж
- Чандмань сумын Сүлжээ багийн малчин Дарамын Баатархүү
- Зэрэг сумын Бургасан багийн малчин Дүгэржавын Амарзаяа
- Булган сумын Байтаг багийн малчин Сүхтэйгийн Батсуурь
- Дуут сумын Хөхбэлчир багийн малчин Зодовын Баатархүү;
- Хөвсгөл аймаг
- Их-Уул сумын Асгат багийн малчин Чулуунбатын Тодгэрэл
- Түнэл сумын Бийж багийн малчин Доржийн Далайцэрэн
- Арбулаг сумын Урт булаг багийн малчин Амарбатын Ганзориг
- Цэцэрлэг сумын Согоот багийн малчин Дарамрагчаагийн Бэхбат
- Галт сумын Зүрх багийн малчин Дагийсүрэнгийн Бат-Очир
- Бүрэнтогтох сумын Их-Уул багийн малчин Санжмятавын Баасанцэрэн
- Тосонцэнгэл сумын Мухар хөндий багийн малчин Бадамдоржийн Жамбалдорж
- Мөрөн сумын Элст багийн малчин Чимэддоржийн Мөнхбат
- Шинэ-Идэр сумын Баянзүрх багийн малчин Лхагваагийн Шаравжамц
- Тариалан сумын Тавантолгой багийн малчин Жадамбын Ширчинжав
- Жаргалант сумын Цагаанбургас багийн малчин Гомбосүрэнгийн Батжаргал;
- Хэнтий аймаг
- Батширээт сумын Хурх багийн малчин Яндагийн Цэрэндорж
- Жаргалтхаан сумын Баянцогт багийн малчин Сосорын Эрдэнэдагва
- Батноров сумын Баян булаг багийн малчин Буянгийн Ганбат
- Дархан сумын Хараат багийн малчин Шаравжамцын Амгаланбаатар
- Өмнөдэлгэр сумын Гурванбаян тосгоны малчин Сүхжамцын Мөнхбаяр
- Баянмөнх сумын Баянбулаг багийн малчин Аръяабазарын Баярмагнай;
- Улаанбаатар хот
- Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны малчин Бямбаагийн Жаргалсайхан
- Багануур дүүргийн 4 дүгээр хорооны малчин Цэвэлмаагийн Доржцэдэн;
- Тэмээ голлон үржүүлж байгаа
- Дундговь аймгийн Хулд сумын Олдох багийн малчин Бумцэндийн Баянжаргал
- Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Харзаг багийн малчин Цэндмаа овогтой Бямбатогтох
- ”УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН”-аар:
- Орхон аймгийн Жаргалант сумын Дархан-Уул багийн саальчин Довтлойн Цэрэндулам
- Өмнөговь аймгийн Ханбогд сумын Номгон багийн саальчин Цолмонгийн Нэргүй
- Мандал-Овоо сумын Мандал багийн саальчин Цэдэвдоржийн Оюунсүрэн
- Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хөндлөн хайлааст багийн саальчин Санзайгийн Нина
- Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн саальчин Мижигийн Минжиймаа
- Чулуут сумын Хайрхан багийн саальчин Мягмарын Энхтүвшин
- Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн саальчин Чоймболын Отгончимэг
- Хөвсгөл аймгийн Цагаан -Үүр сумын Үүр багийн саальчин Галсанжамцын Мөнхдэлгэр
- Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол багийн саальчин Пүрэвийн Наранцэцэг
- Хэнтий аймгийн Дадал сумын Онон багийн саальчин Цэрэндашийн Баярмаа
- “УЛСЫН АВАРГА ФЕРМЕР”-ээр:
- Булган аймгийн Хангал сумын Урт багийн фермер Батбаярын Батмөнх
- Дархан-Уул аймаг
- Дархан сумын 3 дугаар багийн “Дархан халдун” ХХК
- Хонгор сумын 1 дүгээр багийн фермер Баянбулагийн Гансүх
- Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны “Буган халиун сүрлэг” ХХК
- Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн фермер Жамъянсүрэнгийн Ганзориг
- Сэлэнгэ аймаг
- Мандал сумын Хэрх багийн фермер Монхоодойн Батболд
- Цагааннуур сумын Тийрэг багийн фермер Норовын Бат-Эрдэнэ
- Орхонтуул сумын Хонгор-Овоо багийн фермер Луузангийн Нямжав
- Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар багийн “Хос бэрс агро ферм” ХХК
- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Мандал багийн фермер Дэчинсүрэнгийн Дамдинсүрэн
- ”УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН”-оор:
- Булган аймгийн Сэлэнгэ сумын “Интосэ” ХХК
- Дорнод аймгийн Хэрлэн сумын “Сэмбо” ББН
- Төв аймаг
- Архуст сумын “Лидер” ХХК
- Угтаалцайдам сумын “Жаврай-Үр” ХХК
- Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Баясгалант бат очир” ХХК
- Сэлэнгэ аймаг
- Баруунбүрэн сумын “Эйл Би Эйч Агро” ХХК
- Ерөө сумын “Сэлэнгэ буудай” ХХК
- Хушаат сумын “Өгөөж Мандал Уул” ХХК, “Ар сэвд могойт” ХХК
- Түшиг сумын “Бооцын тариа” ХХК
- Цагааннуур сумын “Ургацын Хишиг” ХХК
- Хөвсгөл аймгийн Рашаант сумын “Улаан-Од” ХХК.
- ”УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ”-аар:
- Баян-Өлгий аймгийн Сагсай сумын иргэн Асхарын Бейбитхан
- Булган аймаг
- Сэлэнгэ сумын “Ингэттолгой” ХК-ийн механикжуулагч Мөнх-Очирын Бадарч
- Хутаг-Өндөр сумын “Өлгий Сондуул” ХХК-ийн механикжуулагч Дашдэмбэрэлийн Батсайхан
- Булган сумын иргэн Моломын Чинбат
- Дархан-Уул аймгийн Орхон сумын иргэн Бадарчийн Пүрэвцогт, Баадайн Баярсайхан
- Орхон аймгийн Жаргалант сумын иргэн Батчулууны Жавхлан
- Сэлэнгэ аймаг
- Орхонтуул сумын “Чулуут баялаг” ХХК-ийн механикжуулагч Баньдын Чинзориг
- Шаамар сумын иргэн Базаррагчаагийн Ариунболд
- Төв аймаг
- Баянхангай сумын иргэн Цэндийн Цэрэндүгээ
- Угтаалцайдам сумын “Фамили Фүүдс трейд” ХХК-ийн механикжуулагч Сэвжидхорлоогийн Баттөр
- Борнуур сумын иргэн Хандсүрэнгийн Оюунцэцэг
- Увс аймаг
- Баруунтуруун сумын иргэн Гэнчингийн Бямбасүрэн
- Улаангом сумын иргэн Балжиннямын Шаравнямбуу, Гэлэгийн Оюунгэрэл
- Ховд аймаг
- Эрдэнэбүрэн сумын иргэн Шаравжамцын Нямсүрэн
- Ховд сумын иргэн Салхынбайн Төлеген
- Буянт сумын иргэн Захааны Алданиш
- Хөвсгөл аймаг
- Тариалан сумын “Алтан хажир” ХХК-ийн механикжуулагч Бямбахишигийн Лхагва-Очир
- Мөрөн сумын иргэн Гомбо-Очирийн Адъяасүрэн
- Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэн Амарсайханы Пүрэвдорж.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР ЭЗЭН БОГД ЧИНГИС ХААНЫ АЛТАН ШҮТЭЭНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал, Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар нар Эзэн Богд Чингис хааны алтан шүтээнд хүндэтгэл үзүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Эзэн Богд Чингис хааны шүтээн, Их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг бүтээж, XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх могой жилийн хаврын тэргүүн сарын бэлгэт сайн өдөр “Чингис хаан” үндэсний музейн хүндэтгэлийн өргөөнд залсан.
Шүтээн нь Эзэн Богд Чингис хаан Төрийн алтан тамгаа залж, Их Монгол Улсаа байгуулснаа түмэн олонд зарлан тунхаглаж буй түүхэн баримтат агшныг мөнхжүүлсэн бүтээл юм.
“Мөнх тэнгэрийн хүчинд Их Монгол Улсын далайн ханы зарлиг ил булха иргэнд хүрвээс биширтүгэй, аюутугай” бичвэр бүхий дардас, арслан дүрст бариултай тамга нь Их Монгол Улсын төрийн бэлгэдэл.
Энэ нь Эзэн Богд Чингис хааны үйл хэрэг, түүний байгуулсан Их Монгол Улс мөнхөд дуурсагдан дээдлэгдэх, өвөг дээдсээс уламжлагдан ирсэн төр улс үүрд оршихыг бэлгэджээ. Хааны баруун гар талд монгол түмний энх амгалан, түвшин төрийн бэлгэдэл болох Их цагаан тугийг байрлуулсан.
Энэ жилээс Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд жил бүрийн Цагаан сарын шинийн нэгэнд Эзэн Богд Чингис хааны алтан шүтээнд хүндэтгэл үзүүлдэг уламжлал ийнхүү тогтож байна.
Ерөнхий сайд Г.Занданшатар ахмадуудад хүндэтгэл үзүүлж, золголоо
XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн шинийн нэгний өглөө 08:15 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал, Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар нар Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүллээ.
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар нар төрийн тэргүүний амар мэндийг эрэн, золголоо.
Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд уламжлал ёсоор төрийн хан хуурыг төрийн хан хуурч, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, ерөөлч, магтаалч Ц.Соёл-Эрдэнэ хөглөн татаж цэнгүүлэв. Гал морин жилдээ төр улс төвшин, түмэн олон амгалан жаргалантай байхыг бэлгэдэн “Морины явдал” аялгуу, “Төр түмэндээ өргөх айлтгал магтаал”-ыг хуурдан аялгууллаа.
Төрийн золголтод Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба, лхаарамба Д.Жавзандорж морилон ирж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий Сайд нарт бараалхан золгож, сар шинийн мэндийг айлтгасан юм.
Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал, Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар нар Төрийн ордны хүндэтгэлийн өргөөнд аж үйлдвэр, батлан хамгаалах, боловсрол, соёл урлаг, эрүүл мэнд зэрэг салбарын манлайлал болсон А.Цэрэв, Л.Адъяа, Ш.Гунгаадорж, А.Дулмаа, Ж.Хайдав, Н.Алиасүрэн, Ц.Дашдорж, Д.Должин, Ш.Дэлгэржаргал нарын ахмадуудад хүндэтгэл үзүүлэн золголоо.
ДАРХАНЫ “ДЦС -2” ТӨСЛИЙН ТООЦООЛЛЫГ ЦЭГЦЛЭХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дархан-Уул аймгийн цахилгаан, дулааны хангамжийн найдвартай байдлыг шалгах үүднээс тус аймгийн ДЦС-д ажиллав.
Дарханы ДЦС нь 83 МВт хүчин чадалтай, нийтдээ есөн зуух ажиллуулж байна. 1965 онд ашиглалтад орсон тус станцын турбин генераторуудыг шинэчлэх шаардлагатай болжээ. 120 мянга цаг ажиллуулах ёстой турбин генераторууд 288-359 мянган цаг буюу ашиглалтын хугацаа 3 дахин хэтэрчээ.
2025 онд 3800 орчим хүн Дарханд шилжин иржээ. Мөн 1300 айлын орон сууц ашиглалтад орсон байна. 2021 оноос хойш төсвийн орлого нь 3 дахин нэмэгдэж, эдийн засаг нь гурван жилийн хугацаанд хоёр дахин тэлсэн байна.
Тиймээс цахилгаан дулааны шинэ эх үүсвэр шаардлагатай байгаа тул төр хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэх саналыг аймгийн удирдлагууд тавив. Шинэ эх үүсвэр барих ажлыг шуурхай, цэгцтэй эхлүүлэхийг Ерөнхий сайд Г.Занданшатар хэллээ. Судалгаа, тооцооллыг шуурхайлж, цэгцлэхийг үүрэг болгов.
Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгийг арвижуулах, зарцуулах талаар иргэдтэй зөвлөлдөнө
Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгийг арвижуулах, зарцуулах талаар иргэдтэй зөвлөлдөнө
Газрын хэвлийн баялгийн өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх, Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгийг арвижуулах, зүй зохистой зарцуулах асуудлыг шийдвэрлэх арга замын талаар иргэдтэй зөвлөлдөх, зөвшилцлийг хангах зорилгоор “Зөвлөлдөн шийдье” зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулна.
Төрийн үйл хэрэгт оролцох иргэдийн оролцоог хангах, мэдлэг, мэдээлэл олгох, ил тод, нээлттэй байх зарчмыг баримтлан Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн дагуу зөвлөлдөх зөвлөгөөнийг энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн дотор Улаанбаатар хотод Төрийн ордны “Их Монгол” танхимд явуулахаар тогтов.
2024 онд батлагдсан Үндэсний баялгийн сангийн тухай хуульд зааснаар Үндэсний баялгийн сан байгуулах бөгөөд “Үндэсний баялгийн сан” нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг төвлөрүүлэх, үр ашигтай хөрөнгө оруулалт хийх, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хуваарилах, хуримтлуулах төрөлжсөн сангаас бүрдэх тогтолцоо юм. Энэ хүрээнд 2025 оны эцсийн байдлаар Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сангуудад 6.7 их наяд төгрөг, 2026 оны эцэст 9.6 их наяд төгрөг хүрэх төсөөлөлтэй байна. Энэ бол хууль батлагдан хэрэгжүүлж байгаагийн үр дүнд гарч буй бодит ахиц, дэвшил боловч хуримтлалын үр өгөөж нь иргэн бүрд хэзээ, яаж хүрч мэдрэгдэх нь тодорхойгүй байна. Засгийн газрын гол зорилт бол байгалийн нөөц, баялгаа улс орон, иргэдийнхээ эрх ашигт нийцүүлэн тэгш, шударгаар хүртээж, бодит үр дүнг харуулах явдал. 2030 он хүртэл сангуудын зарцуулалт хийхээргүй байгаа нь эрүүл мэнд, боловсрол, орон сууц, ипотекийн санхүүжилтийн өнөөгийн бодит хэрэгцээтэй нийцэж байна уу гэдгийг бодлогын түвшинд дахин нягтлах шаардлага байна.
Иймээс газрын хэвлийн баялгийн өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх, сангийн орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгийг арвижуулах, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх, зүй зохистой зарцуулах, үр өгөөжийн дийлэнх хувийг ард түмэнд ногдуулах асуудлыг шийдвэрлэх арга замын талаар иргэдтэй зөвлөлдөх, иргэд, олон нийтэд энэ талаар мэдлэг, мэдээлэл өгөх, төрийн үйл хэрэгт оролцох иргэдийн оролцоог хангах зорилгоор Засгийн газраас зөвлөлдөх санал асуулгыг санаачлан явуулах нь зүйтэй гэж үзлээ.
Төрийн үйлчилгээг цахимаар хүртээмжтэй хүргэх ажлыг эрчимжүүлэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт туссан зорилт, арга хэмжээний хүрээнд төрийн зарим үйлчилгээ, үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх, иргэн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг цахимаар хүртээмжтэй хүргэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгавар гаргалаа. Албан даалгавраар,
Засгийн газрын 2025 оны 108 дугаар тогтоолоор баталсан “Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэн, иргэн, хуулийн этгээдэд цахим хэлбэрээр үзүүлж байгаа үйл ажиллагааг оновчилж, шийдвэрлэлтийн явцыг тухай бүр эргэн мэдээлэх нөхцөлийг бүрдүүлж, дүрэм, журмыгшинэчлэх ажлыг зохион байгуулах,
Харьяалах салбар, нутаг дэвсгэрийн хэмжээнд ашиглаж байгаа мэдээллийн системийг Мэдээллийн системийн бүртгэл, дүгнэлт, зөвлөмжийн систем /system.gov.mn/-д үнэн зөв, бүрэн бүртгэх;
Хариуцаж буй мэдээллийн системд гадаадын иргэнийг таньж, баталгаажуулан төрийн үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх;
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсгийн хэрэгжилтийг хангаж, цахим хэлбэрээр үзүүлж буй төрийн үйлчилгээг Төрийн үйлчилгээний нэгдсэн систем /e-mongolia.mn/-ээр дамжуулан үзүүлж, ижил зориулалттай, давхардсан мэдээллийн систем, гар утасны аппликейшныг нэгтгэх;
Хариуцаж буй мэдээллийн системийн өгөгдөл солилцооны “API” сервисийн гарын авлагыг Төрийн мэдээлэл солилцооны /ХУР/ системд нээлттэй байршуулахыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, хамтран ажиллах аж ахуйн нэгжийг шалгаруулна
Тавантолгой бүлэг ордын Бортээг хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхолтой олон улсад нэр хүнд бүхий томоохон аж ахуйн нэгжүүдэдтөслийн талаар танилцуулан нээлттэй санал авч, санхүү эдийн засгийн өгөөж, төсөл хэрэгжүүлсэнтуршлага, ордыг цогцоор хөгжүүлэх төлөвлөгөө болон бусад шалгуур үзүүлэлтийг харьцуулан судалсныүндсэн дээр сонгон шалгаруулж, шалгарсан этгээдтэй хэлэлцээр хийхийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаярт үүрэг болголоо.
Төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах хуулийн этгээдийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулахтай холбогдуулан шаардлагатай тохиолдолд холбогдох хууль, журамд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судалж, танилцуулахыг албан тушаалтнуудад даалгав.
ӨМНӨГОВИЙН ИРГЭДИЙН ГАРГАСАН ГОМДЛЫН МӨРӨӨР ХИЛИЙН БҮСЭД АТГ, ЦЕГ, ТЕГ-ЫН ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСГИЙГ АЖИЛЛУУЛАХААР БОЛОВ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар бямба гарагт /2026.02.07/ Өмнөговь аймгийн иргэдтэй уулзлаа. Уулзалтад 700 гаруй хүн оролцов.
Уулзалтын үеэр санал хүсэлтээ илэрхийлсэн иргэдийн дийлэнх нь Цагаандэл уулын сав газарт боомт нээх шийдвэрийг эргэж харахыг Ерөнхий сайдад уламжиллаа.
Ерөнхий сайд Г.Занданшатар “Энэ асуудлыг хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ болон Улсын Их Хурал хууль баталж шийдсэн асуудал. Би энэ асуудлыг та бүхний талд шийдвэрлэнэ гэж худал хэлэхгүй. Гэхдээ байгаль орчин болон нутгийн иргэдэд ээлтэй байдлаар хэрхэн зохицуулж болох талаар хамтарч ажиллая. Нутгийн иргэдийн төлөөллийг заавал багтаасан ажлын хэсэг байгуулж, байгаль орчны нарийвчилсан үнэлгээг дахин хийлгэе” гэв.
Мөн нэр бүхий компани Монгол Улсын дархан хилийн зурвас газарт дураар авирлан газрын хэвлийг сэндийчиж, хил хамгаалах байгууллага тухайн асуудлыг үл тоомсорлож буй талаар иргэд гомдол мэдүүлэв.
Үүнтэй холбогдуулж Ерөнхий сайд АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсгийг хилийн бүсэд ажиллуулахаар болов. Хэрэв иргэдийн мэдээлэл баримтаар нотлогдсон тохиолдолд ажил хариуцсан албан тушаалтанд хатуу хариуцлага тооцно гэж Ерөнхий сайд Г.Занданшатар мэдэгдлээ.
Даланзадгадын ДЦС 20 гаруй жилийн өмнө ашиглалтад орсон. Барилгажилт, хүн амын төвлөрөл нэмэгдэхийн хэрээр ачаалал нь хэтэрч, үйл ажиллагаа нь доголдоход хүрээд байгаа юм. Тиймээс Даланзадгадын эрчим хүчний асуудлыг цэгцлэх үүднээс аймгуудаас анх удаа бонд гаргаж, 50 мВт-ын станц барихаар болсон. Монголбанк зөвшөөрөл гаргасныг Ерөнхий сайд дуулгаад, төсөл албан ёсоор эхэлснийг зарлав.
Өмнөговь аймгийн “Гурвансайхан” нисэх буудлаар өнгөрсөн онд 724 нислэгээр 22367 зорчигч үйлчлүүлжээ. Зуны улиралд 5-7 удаагийн нислэг тогтмол хүлээн авч байна. Тиймээс барилга байгууламжийг шинэчилж, олон улсын нислэг авах боломж бүрдүүлэхээр зорьж байна гэв.
Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийнхөн Үндэсний баялгийн сангийн менежментийг сайжруулах талаар санал солилцлоо
Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн ээлжит хурал 2026 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр боллоо.
Засгийн газрын үйл ажиллагаанд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, цаг үеийн нөхцөл байдалд тохирсон эдийн засгийн хөгжлийн бодлого, түүнд чиглэсэн судалгаа, зөвлөмж болон төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг уялдуулан ажиллах зорилготой тус Зөвлөлийн хурлаар Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, стратегийн болон үүсмэл ордуудад үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдэд төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох хэлэлцээний үр дүнгийн талаар холбогдох албан тушаалтнууд танилцууллаа.
Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн байдлаар төрөлжсөн сангуудад 6.7 их наяд төгрөг төвлөрсөн бол 2026 оны эцэст уг хуримтлалыг 9.6 их наяд төгрөгт хүргэх төлөвлөгөөтэй байна. 2030 он хүртэл сангуудын зарцуулалт хийхээргүй байгаа нь өнөөгийн тулгамдсан асуудал болох эрүүл мэнд, боловсрол, орон сууцны ипотекийн санхүүжилтийн бодит хэрэгцээтэй нийцэж байна уу гэдгийг бодлогын түвшинд нягтлах шаардлага байгаа юм.
Эдийн засгийн өсөлт 6.4 хувьд хүрч, гадаад валютын нөөц анх удаа 7 тэрбумыг давсан, нүүрсний экспорт түүхэн дээд амжилтыг эвдээд байгаа зэрэг мэдээллийг Ерөнхий сайд Г.Занданшатар танилцуулж, Үндсэн хуулийн “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх” зарчмыг бодит ажил хэрэг болгох Засгийн газрын зорилтыг дэмжиж, хамтран ажиллаж буй ААН-үүдэд талархал илэрхийлэв.
Стратегийн болон үүсмэл ордуудад төрийн хувь, хэмжээг тогтоох хэлэлцээний гол зорилго бол хувь эзэмших үү, татвараар орлуулах уу гэдэг маргаан биш. Харин аль хувилбараар ард түмэнд илүү тогтвортой, урт хугацааны өгөөж очих вэ гэдгийг бодитоор шийдэхэд, жишиг тогтооход оршиж байна. Төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөц, илэрцийг нь тогтоосон ордуудад төр хуулийн хүрээнд хувь эзэмшиж, баялгийн өгөөжийн дийлэнхийг ард түмэнд хүртээх нь зүй ёсны асуудал” гэж Ерөнхий сайд Г.Занданшатар онцоллоо.
Засгийн газраас Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Баялаг бүтээгчдийг дэмжих тухай болон Татварын багц хуулийн төслийг санаачлан боловсруулж УИХ-д өргөн бариад байгааг болон бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр Засгийн газар онцгой анхаарч ажиллаж буйг дурдлаа.
Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн гишүүд Үндэсний баялгийн сангийн хуримтлал, зарцуулалтын уялдаа, стратегийн ордууд төр, хувийн хэвшлийн түншлэлийн оновчтой загвар, бизнесийн орчинд ойлгомжтой, урьдчилан таамаглах боломжтой эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар байр сууриа илэрхийлж, саналаа солилцлоо.
Г.ЗАНДАНШАТАР: ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТ БҮР МОНГОЛ АЙЛ ӨРХИЙГ ДЭМЖИЖ, УЛСЫНХАА ЭДИЙН ЗАСГИЙГ УРАГШЛУУЛЖ БАЙДАГ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2026.02.02) “Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаагаар зочилж, эх оронч худалдан авалт хийхийг нийслэлчүүдэд уриаллаа.
Дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй уг үзэсгэлэнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн үндэсний үйлдвэрлэл эрхлэгч 1000 гаруй иргэн, аж ахуйн нэгж 55 мянган нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээ дэлгэжээ.
“Амар байна уу” үзэсгэлэн худалдаа үргэлжлэх нэг сарын хугацаанд үндэсний үйлдвэрлэгчид талбайн түрээс төлөхгүй учраас үйлдвэрийн үнээр бараа бүтээгдэхүүнээ борлуулж байгаа гэж нийслэлийн удирдлагууд танилцууллаа.
Мөн Ерөнхий сайдаас өгсөн махны үнийг тогтворжуулах чиглэлийн дагуу нийслэлийн есөн дүүрэгт шинэ махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна. Үхрийн мах кг нь 15 мянга, хонины мах кг нь 13 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа тул эрэлт ихтэй байна.
Эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэх нь үндэсний эдийн засгийг дэмжих, тогтвортой өсөлтийг хангах энгийн атлаа хамгийн үр дүнтэй арга юм. Эх оронч худалдан авалт бүр монгол айл өрхийг дэмжиж, ажлын байр хадгалж, улсынхаа эдийн засгийг урагшлуулж байдаг. Иймд иргэн бүр үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, монгол брэндээ сонгон худалдан авч, эх орныхоо хөгжилд идэвхтэй оролцохыг Ерөнхий сайд Г.Занданшатар уриаллаа.
Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ
Хүүхэд багачуудын эрүүл мэнд, өсөлт хөгжилд зориулсан “Сүүн дархлаа” хөтөлбөр хэрэгжиж эхэлж буйтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдмийн ундраа” сургууль дээр очиж танилцлаа. Тус хөтөлбөр энэ сарын 26-наас хэрэгжиж, нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид хамрагдаж байна. Сурагчдад үдийн хоолноос гадна долоо хоногт гурван удаа сүү өгөх юм. Тус хөтөлбөрийг нийслэл, дүүрэг, эцэг эхийн санхүүжилтээр зохион байгуулж байна.
Ерөнхий сайд Г.Занданшатар монгол хүүхэд бүр эх орондоо үйлдвэрлэсэн сүү ууж эхэлж буйд баяртай байгаагаа илэрхийлээд үндэсний үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ амт, чанарт анхаарч, сурагчдад чанартай, сайн сүү өгнө гэдэгт итгэлтэй байна гэлээ. Мөн хоолоо сайн идэж, сүүгээ асгалгүй сайн уухыг хүүхдүүдэд зөвлөөд эрдэм боловсролдоо шамдан суралцаж, эх орондоо ихийг бүтээгч иргэд болохыг хүсэн ерөөлөө.
Дэлхийн олон улс орон хүүхдүүддээ сүү өгч, эрүүл мэндийг нь дэмжиж ирсэн туршлага бий. Тухайлбал, Япон Улс 1959 онд, Бүгд Найрамдах Солонгос Улс 1981 онд, Бүгд Найрамдах Хятад Ард Улс 2005 оноос сурагч хүүхдүүддээ сүү өгч эхэлжээ. “Сүүн дархлаа” хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхдийн өсөлт, хөгжил сайжирч өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Бие махбодын дархлаа сайжирч, сурах идэвх нэмэгдэнэ. Хүний биед шаардлагатай амин болон тосны хүчил, аминдэм, шимт бодисын хэмжээ нэмэгдэж, шүдний өвчлөл буурна. Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа сайжирч, үндэсний аж ахуйн нэгжүүдэд бодит дэмжлэг болно зэрэг ач холбогдолтой юм.
Ерөнхий сайд Г.Занданшатар тус сургуульд суралцаж, 1987 онд төгсжээ. Төрөлх сургуулиа зорин очих дуртай гэдгээ сурагчидтай ярилцах үеэрээ хэлж байлаа.
Ерөнхий сайд “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийн сурагчид, багш, удирдлага, хамт олонд эрдмийн үйлсэд нь амжилт хүслээ.