Соёлын яам, Монгол үндэсний кино урлагийн зөвлөл, “Кино гүүр” ТББ, “Глоб Интернэшнл Төв” ТББ хамтран зохион байгуулсан “Хархорум” олон улсын кино наадмын хүрээнд “Кино урлагаар дамжуулан хүний эрхийг тунхаглах нь” форум 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Чингис хаан” үндэсний музейд зохион байгуулав. Тус олон талын оролцоот, иргэний нийгэм-хувийн хэвшил-төрийн төлөөлөл бүхий нээлттэй хэлэлцүүлгийг Хүний эрхийг хангах Үндэсний хорооны гишүүн, “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн Ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг нээн үг хэлэв. Оролцогчдын зүгээс уран бүтээл туурвих явцдаа болон уран бүтээлийн агуулгадаа хүний эрхийн зарчмыг удирдлага болгон ажиллахад анхаарах зүйлс, тулгардаг бэрхшээл, даван туулах боломж, шийдлийн талаар чөлөөтэй байр суурь, үзэл бодлоо илэрхийлсэн юм.

Энэхүү форумын үр дүнд хүн төрөлхтний амьдралд томоохон үүрэг гүйцэтгэгч мэдээллийн технологийн хөгжлийн хурд Монголын дэлгэцийн бүтээл, тэр дундаа кино урлагт хэрхэн нөлөөлж байгаад анхаарал хандуулж, кино болон дэлгэцийн аливаа бүтээл туурвих явцдаа киноны уран бүтээлчид хүний эрхийн асуудлыг зөв, эергээр тусгахад оролцогч талуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлагыг хүлээн зөвшөөрч, уриалга түгээсэн байна. Тус хэлэлцүүлгийн 136 оролцогчийн хэлэлцэн, зохион байгуулагчдын зүгээс эцэслэн боловсруулсан уриалгыг энд дарж үзнэ үү.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оросын Холбооны Улсын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй энэ сарын 14-ний өдөр утсаар ярьсан. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс Засгийн газрын тэргүүн нарын энэ ярилцлага болон Худалдаа, эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан, бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны талаар тодруулга авлаа.

-Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй утсаар ярьсан. Энэ үеэр ямар асуудлыг ярилцсан бэ?

-Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны тулгамдсан асуудлаар нэг цаг орчим ярилцаж санал солилцсон. Монгол Улс ОХУ-тай найрсаг харилцаа, бүх талын хамтын ажиллагаа хөгжүүлэх нь манай гадаад бодлогын тэргүүлэх зорилт. Нэгэн зууны түүхэн найрсаг харилцаатай ОХУ-тай манай улс өргөн хүрээний хамтын ажиллагааг бүх салбарт идэвхтэй хөгжүүлж байна. Хэлэлцэн ярилцах, санал солилцох, шийдвэрлэх асуудлууд байнга гарч байдаг.

Энэ удаад Засгийн газрын тэргүүн нар хоёр орны эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүний талаарх хамтын ажиллагааны асуудлыг голлон ярилцсан.

ОХУ-аас Монгол Улстай байгуулсан гэрээнийхээ дагуу түлш шатахуун болон эрчим хүчийг манай улсад нийлүүлсээр ирсэн. Сүүлийн цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан зарим хүндрэл гарсан. Тухайлбал, ОХУ-ын Сибирийн эрчим хүчний нэгдсэн системийн зарим цахилгаан станц дээр доголдол гарсны улмаас засвар үйлчилгээ хийж, нөөц эх үүсвэрүүдийг ажилд оруулж байгаатай холбогдуулан манайд нийлүүлэх эрчим хүчний хэмжээг багасгах, түлш шатахууны тухайд тээвэрлэлтэд ачаалал үүссэн зэрэг асуудал гарсан. Эдгээр асуудлыг шуурхай ярилцаж шийдвэрлэх шаардлагатай байсан.

ОХУ-ын зарим нутагт, ялангуяа Сибирийн бүс нутагт хүйтний эрч огцом чангарч, эрчим хүч, дулааны хэрэглээ огцом нэмэгдэж, цахилгаан эрчим хүчний доголдол үүсээд байна. ОХУ-ын дотоодод ийм амаргүй нөхцөл үүсээд байгаа хэдий ч ОХУ манай улстай байгуулсан гэрээний дагуу түлш шатахуун, эрчим хүчээ нийлүүлсээр ирсэн. Үүнд бид талархаж байна.

ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин хоёр талын хамтын ажиллагааны чухал салбар болох түлш шатахуун, эрчим хүчний хамтын ажиллагаанд тулгамдаад буй асуудлуудыг аль болох нааштайгаар шийдвэрлэж ажиллахаа илэрхийлсэн.

 -Худалдаа, эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс өнгөрсөн аравдугаар сард ээлжит хуралдаанаа хийсэн. Ямар үр дүн гарав?

-Жил тутам хоёр улсад ээлжлэн хуралддаг Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс хоёр орны худалдаа, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны бүхий л асуудлыг хэлэлцэн шийдвэрлэдэг чухал механизм.

Тус комиссын ээлжит 25 дугаар хуралдааныг 2023 оны аравдугаар сарын 23-24-нд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан. Монгол, Оросын худалдааны хэмжээг нэмэгдүүлэх, худалдааны тэнцвэргүй байдлыг бууруулах, манай улсын хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнийг оросын зах зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр оруулах, дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуй, санхүү, соёл, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх зэрэг асуудлаар тодорхой тохиролцоонд хүрсэн, бодит үр дүнтэй хуралдаан болсон.

Монгол, Оросын хамтарсан “УБТЗ”-ын ачаа тээвэрлэлтийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор техникийн шинэчлэл хийх, дүрмийн санг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцсэний зэрэгцээ бусад төмөр замын бүтээн байгуулалтыг хамтран хэрэгжүүлэх асуудлаар санал солилцсон. Монгол Улсын өдөр тутам өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангахад чиглэсэн Улаанбаатар гуравдугаар цахилгаан станцын шинэтгэлийн асуудлыг мөн хэлэлцсэн.

Монгол Улсаас ОХУ-д суралцах оюутны тоо, тэтгэлгийн хэмжээ болон соёл урлаг, спортын солилцоог нэмэгдүүлэхээр тохиролцсон.

Энэ удаагийн ЗГХК-ын хуралдаанд оросын талаас өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид ирж ажилласны дотор ОХУ-ын хил залгаа субъектуудын удирдлага ОХУ-ын БН Буриад, БН Алтай Улс, Өвөрбайгалийн хязгаар болон Эрхүү мужийн Амбан захирагч нар ирж оролцсоныг онцлон дурдаж байна.

ОХУ-ын Засгийн газар тус комиссын Оросын хэсгийн даргаар Экологи, байгалийн нөөцийн сайд А.А.Козловыг өнгөрсөн арваннэгдүгээр сард томилсон бөгөөд тэрбээр саяхан Монгол Улсад ажлын айлчлал хийж, хоёр орны хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцсон.

Монгол, Оросын бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаа хэрхэн хөгжиж байна вэ?

-Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаа нь Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Хоёр талын нийт бараа эргэлтийн бараг 70 хувь, соёл, хүмүүнлэгийн солилцоо, иргэд хоорондын харилцааны тэн хагасаас илүү нь энэхүү бүс нутгийн харилцаанд ногдож байдаг. Тиймээс талууд бүс нутаг, хил орчмын харилцаанд онцгой анхаарал хандуулж, хөгжүүлэх бүхий л нөөц, бололцоог эрэлхийлэн ажилладаг.

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны дэд комисс нь хоёр талын бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал үүрэгтэй механизм бөгөөд ээлжит 15 дугаар хуралдааныг 2023 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Улаан-Үд хотноо амжилттай зохион байгуулсан. Түүнээс гадна Монгол, Оросын бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр талууд байгуулж, хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Монгол Улсын аймгууд болон ОХУ-ын субъектүүд хоорондын хамтын ажиллагаа идэвхжиж байна. Тухайлбал, Хөвсгөл, Дорноговь аймаг Эрхүү мужтай, Өвөрхангай аймаг Эрхүү муж, Красноярскийн хязгаартай, Завхан аймаг Тува Улстай хамтран ажиллах тухай Санамж бичгүүдийн хүрээнд хамтын ажиллагаагаа хөгжүүлж байна. Түүнчлэн ОХУ-ын Тува Улс, Өвөрбайгалын хязгаар, Алтайн хязгаар зэрэг субъектүүд манай улсын хил залгаа болон бусад аймагтай хамтын ажиллагааны баримт бичиг байгуулах сонирхлоо илэрхийлснийг ажил хэрэг болгох чиглэлээр ажиллаж байна.

2023 оны байдлаар гуравдугаар сард ОХУ-ын Эрхүү мужийн Амбан захирагч И.И.Кобзев, долдугаар сард Бүгд Найрамдах Тува Улсын Тэргүүн В.Т.Ховалыг нар манай улсад тус тус айлчилж бүс нутгийн хэмжээнд худалдаа, эдийн засгийн харилцааг тэлж, боловсрол, аялал жуулчлал, иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлэх зэрэг тодорхой чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар хэлэлцсэн. Энэ хүрээнд ОХУ-ын хил орчмын субъектүүдийг оролцуулан хил дамнасан эдийн засгийн бүс байгуулах боломжтой юм. Эхний ээлжинд Монгол-Оросын “Алтанбулаг-Хиагт” эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулж, цаашдаа “Цагааннуур-Ташанта”, “Боршоо-Хандгайт”, “Эрээнцав-Соловьёвск”эдийн засгийн хамтын ажиллагааны бүсүүдийг байгуулах боломжтой гэж үзэж байгаа.

Өнгөрсөн аравдугаар сарын сүүлээр Улаанбаатар хотноо болсон Монгол, Оросын Засгийн газар хоорондын 25 дугаар хуралдаанд ОХУ-ын Буриад Улс, Алтай Улс, Эрхүү муж,  Өвөрбайгалийн хязгаарын Тэргүүн болон Амбан захирагч нар оролцсон нь хоёр талын бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд оросын талаас өндөр ач холбогдол өгдгийн илэрхийлэл юм.

Хүний эрх болон хөгжлийн Азийн форум (FORUM-ASIA), Хүний эрх, хөгжил төв, Глоб Интернэшл Төв ТББ-тай хамтран хамтран 2023 оны 12 дугаар сарын 11-12 -ны өдөр зохион байгуулж байгаа “Хүний эрх, хөгжлийг хөхиүлэн дэмжих нь” сэдэвт Хүний эрх хамгаалагчдын Үндэсний 5-р зөвлөгөөнд Хүний эрхийг хангах Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Болорсайхан оролцов.

Энэхүү зөвлөгөөнөөр Хүний эрх хамгаалагчийн (ХЭХ) эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, шийдлийн тухай мэдээлэл, санал солилцох, үзэл бодлоо илэрхийлэх эрх, иргэдийн мэдэх эрхийн хэрэгжилт, орон нутгийн ХЭХ-дад тулгамдаж буй асуудлууд, шийдлийг тодорхойлох, хөгжлийн асуудлаар ХЭХ-дад тулгамддаг асуудал, шийдлийн тухай мэдээлэл, санал солилцох, зөвлөгөөний үр дүнд гарсан ХЭХ-дын үйл ажиллагааны үр дүнг сайжруулах зөвлөмжийг холбогдох албан тушаалтнуудад танилцуулах ба хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэх зорилготой юм.

Ажлын албаны дарга Б.Болорсайхан Орон нутаг дахь хүний эрхийн төлөв байдлыг тайлагнах, илтгэх журмын дагуу ХЭХ-дын оролцоо, хувь нэмэр, Нээлттэй засгийн түншлэлийн харилцан адилгүй оролцогч талын түншлэл, бизнес ба хүний эрхийн үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөөний талаар хэлэлцэж, санал бодлоо хуваалцав. Зөвлөгөөний үеэр ХЭХ-дын үйл ажиллагааны стратегийг тодорхойлж, сүлжээ өргөжүүлэн бэхжүүлэхийн зэрэгцээ иргэний болон улс төрийн эрх, ХЭХ-дын эрхийн зөрчил, хөгжлийн бодлого, хэрэгжилтийн талаарх тулгамдсан асуудлыг хэлэлцэн шаардлагатай бодлого, зохицуулалтын санал, шийдлийг тодорхойлж бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид болон олон нийтэд хүргэхээр зорьж байна

 

 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 25 дахь “Өглөөний уулзалт”-аа байгаль орчны салбарын эрдэмтэн, судлаачид, төр, төрийн бус байгууллагын төлөөлөлтэй хийлээ. Уулзалтын эхэнд тэрбээр байгаль орчны салбарын сайн, саар бүхнийг ярилцаад гарц шийдлийг хамтдаа эрэлхийлэх нь чухал гэдгийг хэллээ.
Байгаль орчин, экологийн асуудал бол Засгийн газраас анхаарах чухал салбар гэдгийг Ерөнхий сайд уулзалтын эхэнд онцолсон. Нийслэлийн гэр хорооллын 200 гаруй мянган янданг бууруулахгүйгээр, насжилт өндөртэй авто машины тоог хязгаарлахгүйгээр агаарын бохирдлыг багасгах талаар ярих боломжгүйг, нүхэн жорлонгийн ялгадас, угаадас хөрс рүү шууд нэвчиж, үерийн усаар зөөгдөж, агаарт дэгдэж буйг шийдэхгүйгээр улс хөгжих боломжгүй. Өөрөөр хэлбэл, байгаль экологийн хүндрэлүүдийн ихэнх нь нийслэлтэй холбоотой байгаа. Нийслэлийн тулгамдсан асуудал бүхэн Монгол Улсын хүндрэл болсон гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэсэн.

Нийслэлийн хэмжээнд 88 хувь, гэр хорооллын хөрсний дээжийн 93 хувьд нян, хөгц, мөөг илэрсэн. Зайсан орчмын хорооллын ундны усанд нян, халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар илэрсэн. Мөн нитрат, ионы агууламж ундны усны ерөнхий шаардлага MNS 0900:2018 стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлттэй байгааг мэргэжлийн байгууллагууд судалгаагаар тогтоосон байна.

Нийслэлийн агаарын бохирдлыг ойрын хугацаанд шийдэх хамгийн гол шийдэл нь гэр хорооллыг орон сууцжуулах гэдгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар тэмдэглээд хийхээр төлөвлөсөн ажлуудаа танилцууллаа.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад дунд хугацаанд зургаан дэд төв шинээр байгуулах замаар гэр хорооллын газрыг дахин төлөвлөж орон сууцжуулах, ногоон санхүүжилт, зээлийн тогтолцоо бүрдүүлэх, богино хугацаанд евро5 ангиллын бензин, дизель түлшний хэрэглээ болон цахилгаан тэжээлт автомашины тоог нэмэгдүүлэх, гэр хороололд “Яндангүй бүс” тогтоож нийт эх үүсвэрийн 25-аас доошгүй хувийг хийн болон цахилгаан халаалтад шилжүүлэх, төрийн байгууллагуудын усан халаалтын зуухуудад технологийн шинэчлэл хийж, түүхий нүүрсний хэрэглээг бүрэн халах зэрэг ажлыг нийслэлийн удирдлагууд үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Уулзалтад оролцогчид хөрсний доройтол бол ус, агаарын бохирдлын нэгэн адил аюулын харанга дэлдэж байгааг, нүхэн жорлонг орчин үеийн шийдлээр халах боломж байгааг, хөрс, ус, экологийн мэргэжлийн боловсон хүчний асуудалд анхаарах, байгаль орчны салбар бүрд мөрдүүлэх стандарт чухал байгааг, төр, хувийн хэвшлийн олон байгууллага сүүлийн жилүүдэд дор дороо судалгаа, шинжилгээ хийж байгааг нэгтгэсэн сан бий болгох, чанарт нь анхаарах бодит шаардлага үүссэнийг, хөрсний доройтол, усны чанар, агаарын бохирдлыг бууруулах эрх зүйн орчныг цогцоор нь шийдэх цаг болсныг Ерөнхий сайдад хэлж байв.

Ерөнхий сайд байгаль, экологийн салбарын төр, төрийн бус болон иргэний нийгмийн байгууллагууд нэгдсэн байр суурьтай болох нь хамгийн чухал байна. Өнгөрсөн 30 жилд агаар, ус, хөрс гэх зэргээр тус тусдаа бодлого гаргаж, хүч тарамдсан. Өнөөдөр ч тус тусдаа бэрхшээл ярьж байна. Одоо тодорхой шалтаг, зовлон тоочих бус бодит шийдэл гаргах шаардлагатай байгааг хэллээ. Мөн байгаль орчин, экологийн салбарын өмнө тулгамдсан асуудлуудыг нэгтгээд Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлэх боломжтой гэлээ.


Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүний эрхийн Үндэсний форум-2023” зохион байгуулагдлаа. Форумд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан оролцож, үг хэллээ.
Хүний эрхийн түгээмэл тунхаглал нь хүн бүр эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байхыг хүн төрөлхтний язгуур зарчим болгосон байдаг. Монгол Улс 1992 оны ардчилсан Үндсэн хуулиндаа хүний эрхийг дээдлэх, өмчлөх эрхийг зөвшөөрөх, хүн бүр чөлөөт сонголт хийх эрхийг нээх зэргээр иргэний болон улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын эрхүүдийг баталгаажуулсан. Үүнээс хойш 30 жилийн хугацаанд хүний эрхийн асуудлыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, сайжруулах, ардчилсан нийгмийн бүтцийг байгуулах ажлууд эрчимтэй хийгдсээр ирсэн юм. Монгол Улс хүний эрхийг хангах, эрх чөлөөг дээдлэх чиглэлээр олон улсад, тэр дундаа Ази тивд дээгүүрт орж буй гэдгийг форумын үеэр хэлэлцлээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Өнгөрсөн хугацаанд олон улсын байгууллагуудын индексээр бид хаана байгаагаа хэмжиж ирсэн. Тэгвэл 2022 онд 21 аймаг, нийслэлийн нутаг дэвсгэр дэх хүний эрхийн нөхцөл байдал, зөрчил ямар байгааг баримтжуулан, арга хэмжээ авч сайжруулахын тулд анх удаа Орон нутаг дахь хүний эрхийн төлөв байдлыг тайлагнаж, илтгэж эхэлсэн” талаар дурдлаа.

Цаашид Засгийн газраас
1.     Батлагдсан ч хэрэгжилт хангалтгүй байгаа хууль тогтоомж, НҮБ-н Хүний эрхийн чиглэлээрх байгууллага, тусгай илтгэгч нарын гаргасан зөвлөмжүүдийн хэрэгжилтийг бүрэн хангахад анхаарч ажиллана.
2.     Хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомж, дүрэм журмуудад нэмэлт өөрчлөлт оруулах, хүний эрхийг хязгаарласан зарим хуулийн холбогдох зохицуулалтыг хүчингүй болгоход анхаарна.
3.     Монгол хүн бизнес эрхлэх, чөлөөтэй үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор нийгмийн харилцааг журмаар зохицуулдаг байдлыг хязгаарлаж, нийт батлагдсан журмын тоог хоёр дахин бууруулах багц ажлуудыг хийнэ гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэлсэн үгэндээ онцоллоо.


Хүний эрхийг хангах Үндэсний хорооны IV хуралдаан 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зохион байгууллаа. Тус хуралдаанд хүний эрхэд тулгамдаж буй асуудал, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг тэгш хамруулах стратеги, ЛГБТИК+ хүмүүсийн асуудлаар Нэгдсэн Үндэсний Байгууллагаас өгсөн зөвлөмжийн талаар хэлэлцэж, орон нутаг дахь хүний эрхийн төлөв байдлын тайлан, түүний мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо. Эн тэргүүнд хуванцар хог хаягдлын талаарх мэдээллийг холбогдох талуудаас нэгтгэн авах, орон нутгийн хүний эрхийн төлөв байдлыг сайжруулах талаар зөвлөмж хүргүүлэхээр тогтлоо. Мөн 2024 онд хийх үйл ажиллагааны зарим саналыг хорооны гишүүд хуваалцав.

Хүний эрхийг хангах Үндэсний хорооны хуралдаан боллоо.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан оролцож, Монгол Улсын Засгийн газар хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хуулийн дор тэгш амьдардаг нийгмийг бий болгохын тулд хүний эрхэд суурилсан, цаг үеийн шаардлагад нийцсэн хууль, эрх зүйн шинэтгэлийг хэрэгжүүлж эхлээд байна. Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд хүний эрхийг хангах, авлигын эсрэг эрх зүйн багц шинэчлэлийг хийхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр зэргийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлж батлууллаа. Засгийн газар хүний эрхийн хамгийн том зөрчил бол “Авлига” гэж үзэж, 2023-2024 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, “5Ш” ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байгаа талаар танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газар Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлгийн шатанд явж байна. Мөн хүүхдийн эсрэг гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах зорилгоор тодорхой хуулийн төслийг санаачлан өргөн мэдүүлээд байна.

Хүний эрхэд тулгамдаж буй асуудал тэр дундаа хүнсний аюулгүй байдал нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж буй талаар “Хуванцаргүй Монгол” хөдөлгөөнийг өрнүүлэгч Р.Нямдорж илтгэлдээ дурдав. Ялангуяа хүнс, ахуйдаа хэрэглэж заншсан шар, цэнхэр хуванцар сав нь 10-15 жилийн дараа хүний биед хор нөлөө үзүүлж байгаа учраас үүний эсрэг арга хэмжээ авахыг хүслээ.
Хүний эрхийг хангах Үндэсний хорооны гишүүд хүний эрх тэр дотроо хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэгш оролцоог хангах чиглэлээр саналууд дурдав. Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 90 орчим хувь нь цэцэрлэгт хамрагдаж байгаа бол сургуулийн насны хүүхдүүдийн 60 орчим хувь нь ЕБС-д суралцаж байна. Тэгш боловсрол олгох чиглэлээр ажиллаж байгааг БСШУ-ны дэд сайд Г.Ганбаяр онцоллоо. Сургуулиас гадна нийгмийн харилцаанд ороход хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд явган хүний зам, сургуулийн автобус зэрэг олон асуудал тулгарч буй учраас олон шинэчлэл хийж байж тэгш хамрагдалт бий болж чадна гэв.

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын залуучуудын холбоо хамтран зохион байгуулж буй “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол-2023” Төрийн ордонд болж, 800 гаруй хүүхэд иргэний андгай өргөлөө. Ёслолын ажиллагаанд Залуучуудын хөгжлийн Үндэсний зөвлөлийн тэргүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Ерөнхий сайдын Ажлын албаны дарга, ахлах зөвлөх Д.Амгаланбаатар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Өлзийхутаг болон бусад албаны төлөөлөл оролцлоо.

Иргэний үнэмлэхээ гардан авч буй хүүхдүүдэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийн мэнд хүргээд “Монгол Улс туурга тусгаар улс болохоо дэлхий дахинд тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталснаас хойш 99 жил болж байна. Та бүхэн өнөөдрөөс хуулийн дагуу эрхээ эдэлж, үүргээ ухамсарладаг насанд хүрсэн иргэн болж байна” гэлээ.
Ерөнхий сайд Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолын түүх, улс орны өнөөгийн нөхцөл байдлын талаар товч танилцуулсан. “Монгол Улсын залуу иргэд ээ, эцэг өвгөдийнхөө бутарсан яс, урссан цусаар ирсэн тусгаар тогтносон улсын иргэн гэдгээ хэзээ ч битгий мартаарай. Эзэнт гүрний гал голомтыг эргэн сэргээхийн төлөөх эцэг өвгөдийнхөө захиас, эх орончдын тэмцлийг энэ цагийн залуус бид эгнэгт санах учиртай. Эцэг өвгөд минь 100 жилийн өмнө тусгаар тогтнолоо хамгаалсан шиг, энэ цаг үеийн иргэд бид тусгаар тогтнол, ардчилсан парламентын засаглалаа хамгаалж, хойч үедээ өвлүүлэх учиртай” хэмээв.

Үе тэнгийнхнээ төлөөлж “Их засаг” сургуулийн сурагч Г.Гантулга, “Арвис” сургуулийн сурагч Б.Солонго нар үг хэлж, Монголын ирээдүй бидний гарт байна, улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах эрдэм мэдлэгтэй иргэн болцгооё хэмээн үеийнхэндээ уриалж, Монгол Улсын иргэн гэж дуудуулах эрх чөлөө, тусгаар тогтнолыг олгосон өвөг дээдэстээ талархаж байгаагаа хэллээ.
Өсвөр үеийнхнийг түүх соёлоо дээдэлсэн, эх оронч үзэлтэй, үүрэг хариуцлагаа ухамсарласан иргэн болгон төлөвшүүлэх зорилготой “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол”-ыг 2002 оноос жил бүрийн энэ өдөр зохион байгуулж ирсэн. Энэ онд улсын хэмжээнд 46306 хүүхэд 16 насанд хүрч, иргэний үнэмлэхээ гардан авч байгаа бөгөөд ёслолыг энэ цаг мөчид 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн ЗДТГ-т мөн зохион байгууллаа.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны арваннэгдүгээр сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
Авлига, албан тушаалын хэргийн дагнасан шүүхтэй болно
Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барихаар тогтлоо.
Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлж шүүхийн шатлалын үндсэн тогтолцоог хөндөхгүйгээр шүүхийн харьяалал, байрших газар, зохион байгуулалтыг өөрчлөх замаар иргэний шүүхэд хандах эрхийн баталгааг хангах, иргэнд үзүүлэх шүүхийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн бүтээмжтэй, үр нөлөөтэй анхан болон давж заалдах шатны шүүх байгуулах зорилготой юм.
Төсөлд Авлига, албан тушаалын хэргийн дагнасан шүүх байгуулна. Мөн нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүх байгуулахаар тусгалаа.

Улаанбаатар хотод метро барих төслийн ТЭЗҮ-г боловсруулна
Монгол Улсын хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл (метро)-ийг 2024-2027 онд багтаан барьж байгуулах ажлыг шуурхай зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан,  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нарт даалгалаа.
Нийслэл Улаанбаатар хотын Энхтайвны өргөн чөлөөг хамруулсан хөндлөн чиглэлд их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл (метро)-ийг барьж байгуулах  төслийн урьдчилсан тооцоо, эх үүсвэрийн талаар судалж, шийдвэрлүүлэх саналыг 2023 онд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газрын холбогдох гишүүдэд үүрэг болгов.
Тус төслийн техник, эдийн засгийн үндэслэл, нарийвчилсан зураг, төсөл боловсруулахад шаардлагатай  зардлыг нийслэлийн 2024 оны төсөвт тусгах юм байна.

Нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг шинэчлэх танилцуулга хийлээ
Нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг шинэчлэх асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын танилцуулгыг сонслоо. Үүнтэй холбогдуулж нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг өөрчлөн зохион байгуулах асуудлаар холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулж, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж ажиллахыг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгалаа.
Нийслэлийн есөн дүүрэг, 204 хорооны хуваарилалт нь хүн амын тоо, шилжилт хөдөлгөөн, төвлөрөл, эдийн засгийн чадавхи, нийгмийн дэд бүтцийн нөхцөл байдал харилцан адилгүй үзүүлэлттэй бөгөөд бүтцийн хувьд нэгж бие даан тэлж хөгжих, иргэдэд төрийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэхэд ихээхэн хүндрэл үүсдэг байна. Нийслэл хотын засаг захиргааны нийт 213 нэгжийн үйл ажиллагаанд чиг үүргийн шинжилгээ хийж, үр дүнтэй, оновчтой засаг захиргааны нэгжийн хуваарилалт хийх зайлшгүй шаардлага үүссэн байна.
Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэн төвлөрлийг сааруулах, төрийн үйлчилгээг үр дүнтэй хүргэх, эдийн засгийн хувьд бие даан хөгжих боломжийг хангахуйц засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарилалт хийх зорилтын хүрээнд Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, хүн амын төвлөрөл, нийгмийн дэд бүтэц, газар зүйн байршил зэргийг харгалзан үзэж нийслэл Улаанбаатар хотын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг 42 нэгжид хуваан зохион байгуулах төлөвлөлтийн саналыг хот, дүүргийн удирдлагууд боловсруулжээ.

Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2024 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг баталлаа
Монгол Улсын 2024 оны төсвийн хөрөнгөөр төрийн худалдан авах ажиллагааны газраас хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, аймаг, нийслэлд эрх шилжүүлэн хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, Ерөнхий гэрээгээр худалдан авах бараа, үйлчилгээний жагсаалтыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар баталлаа.
Төсөл, арга хэмжээ бүрийн техникийн тодорхойлолт, техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, ажлын даалгавар болон бусад шаардлагатай мэдээллийг төрийн худалдан авах ажиллагааны газар, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт энэ оны арванхоёрдугаар сарын 1-ний дотор тус тус шилжүүлэхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгалаа.
Худалдан авах ажиллагааг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/-ээр зохион байгуулж, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгаж, тендерийн урилга, үр дүнг тухай бүр цахим системд нийтэлж байх, мөн хууль тогтоомжийн дагуу ашиг сонирхлын зөрчил, авлигаас ангид байх зарчмыг баримтлан шуурхай зохион байгуулж ажиллахыг үүрэг болголоо.
Монгол Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад 2024 онд шинээр 692 төсөл, арга хэмжээ тусгагдаад буй юм.

61 аж ахуйн нэгжийн тендерт оролцох эрхийг хязгаарлалаа
Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах хяналт, шалгалтын дүнгийн талаар Сангийн сайд Б.Жавхлан тус хуралдаанд танилцуулж, 61 компанийг бүртгэлд нэмж оруулж байгааг мэдээллээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (цаашид “хууль”)-ийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэг, 521 дүгээр зүйлийн 521.2.1 дэх заалт, Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолоор баталсан “Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм”, “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам”-д үндэслэн захиалагч болон тендерт оролцогч этгээдээс ирүүлсэн хүсэлтэд үндэслэн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн 2023 оны наймдугаар сарын 21-ний өдрийн “Хяналт шалгалт хийх тухай” 03, “Удирдамжийн хугацаа сунгах тухай” 04 дугаартай удирдамжийн дагуу хийсэн худалдан авах ажиллагааны улсын байцаагч нар хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтын үр дүнд дараах 61 хуулийн этгээдийг тендерт оролцох эрхээ хязгааруулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай Сангийн сайдын тушаал гарсан. Одоогоор тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэлтэй хугацаа дуусгавар болоогүй 40 хуулийн этгээд дээр дээрх аж ахуйн нэгжүүдийг нэмж бүртгэсэн болно гэж Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсээс мэдээллээ.

Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг дараах хаягаар үзнэ үү: https://www.tender.gov.mn/mn/bidder/blacklist?supplierName=undefined&page=4

Эрхээ хязгаарлуулсан этгээдийн нэр, регистрийн дугаар Бүртгэлд хамруулсан үндэслэл Улсын байцаагчийн дүгнэлтийн огноо, дугаар
1 “Констант констракшн” ХХК
/5991781/
Мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасан Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.06-ны 21 дүгээр дүгнэлт
2 “Хүрээт нуруу” ХХК
/4405102/
Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.06-ны 30 дугаар дүгнэлт
3 “Нийслэл-Өргөө” ХК /2044161/ Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.06-ны 31 дүгээр дүгнэлт
4 “Ганзосон констракшн” ХХК
/5007577/
Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.06-ны 32 дугаар дүгнэлт
5 “Зүрконстракшн” ХХК /2744988/ Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.06-ны 33 дугаар дүгнэлт
6 “Си Эйч Си” ХХК /5012511/ Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.06-ны 34 дүгээр дүгнэлт
7 “Си Би Ай аутсорс” ХХК /5717191/ Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.06-ны 35 дугаар дүгнэлт
8 “Тулгатбагана” ХХК /4061721/ Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.10-ны 39 дүгээр дүгнэлт
9 “Хан-Аттрибут” ХХК /5093589/ Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.10-ны 40 дүгээр дүгнэлт
10 “Үүрэгтрейд” ХХК /2095742/ Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.12-ны 43 дугаар дүгнэлт
11 “Изи пэй” ХХК /6075649/ Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.12-ны 44 дүгээр дүгнэлт
12 “Арцсуврага” ХХК /2591987/ Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.13-ны 48 дүгээр дүгнэлт
13 “Пи Си Эф” ХХК
/5160901/
Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.13-ны 50 дугаар дүгнэлт
14 “Увт-Инвест” ХХК /2731606/ Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.13-ны 50 дугаар дүгнэлт
15 “Харүжин” ХХК
/5376157/
Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.06-ны 52 дугаар дүгнэлт
16 “Эпо” ХХК
/2051966/
Илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.13-ны 56 дугаар дүгнэлт
17 “Энгийн бүтээмж” ХХК
/5291143/
Илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.13-ны 58 дугаар дүгнэлт
18 “Өлзийхутагийн наран” ХХК
/2803372/
Гэрээний үүрэг биелүүлээгүй, мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасан Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.13-ны 59 дүгээр дүгнэлт
19 “Ордхарш” ХХК
/2624451/
Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.13-ны 60 дугаар дүгнэлт
20 “Соёмбот оргил” ХХК /5870879/ Илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.13-ны 64 дүгээр дүгнэлт
21 “Бидэртманхан” ХХК
/4395573/
Илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.13-ны 66 дугаар дүгнэлт
22 “Инвестмент трейд энд финанс корпорэйшн” ХХК /5960177/ Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.13-ны 67 дугаар дүгнэлт
23 “Сүж ундрага” ХХК /6240674/ Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.16-ны 68 дугаар дүгнэлт
24 “Оргил таун констракшн” ХХК
/5055229/
Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.16-ны 69 дүгээр дүгнэлт
25 “Эрдэнэт констрактив” ХХК
/4391454/
Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.16-ны 70 дугаар дүгнэлт
26 “Ундрам-Оюу” ХХК /2023326/ Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.16-ны 74 дүгээр дүгнэлт
27 “Үнэтхөрөнгө” ХХК /5438225/ Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.16-ны 77 дугаар дүгнэлт
28 “Барга хайрхан” ХХК /3318206/ Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.16-ны 78 дугаар дүгнэлт
29 “Юнайтед мерес машинери” ХХК
/5654246/
Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.18-ны 79 дүгээр дүгнэлт
30 “Аркосис” ХХК
/5885531/
Илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.18-ны 80 дугаар дүгнэлт
31 “Богд бриллиант” ХХК
/3567982/
Илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.18-ны 81 дүгээр дүгнэлт
32 “Баясгалант-Охь” ХХК /5614813/ Илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.18-ны 83 дугаар дүгнэлт
33 “Тэнүүн хас сар” ХХК /5363853/ Илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.18-ны 84 дүгээр дүгнэлт
34 “Артэрэгч” ХХК /4387279/ Илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.18-ны 85 дугаар дүгнэлт
35 “Оллмастерс” ХХК /5226058/ Илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.18-ны 86 дугаар дүгнэлт
36 “Цэлмэг-Ази” ХХК /5751543/ Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.18-ны 88 дугаар дүгнэлт
37 “Лха-Амир” ХХК /5407974/ Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.18-ны 89 дүгээр дүгнэлт
38 “СБГС” ХХК
/5342171/
Илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.18-ны 90 дүгээр дүгнэлт
39 “Ти эм ти моторс” ХХК /6315917/ Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.18-ны 91 дүгээр дүгнэлт
40 “Баянмогод” ХХК /5562228/ Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.18-ны 92 дугаар дүгнэлт
41 “Органиксолюшнс монголия” ХХК
/5470226/
Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.18-ны 93 дугаар дүгнэлт
42 “Тералинк” ХХК /5173779/ Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.18-ны 94 дүгээр дүгнэлт
43 “Люкс групп” ХХК /5707749/ Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.18-ны 95 дугаар дүгнэлт
44 “Номунзаяа” ХХК /5742366/ Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.18-ны 96 дугаар дүгнэлт
45 “Голландбайшин” ХХК /5225418/ Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.18-ны 97 дугаар дүгнэлт
46 “Жанцан ЗЭМО” ХХК /6106463/ Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.18-ны 98 дугаар дүгнэлт
47 “Ай Ди Си проперти” ХХК /5583705/ Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.19-ний 100 дугаар дүгнэлт
48 “Хансуун зам” ХХК /5182972/ Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.19-ний 102 дугаар дүгнэлт
49 “Чайна гео инженеринг корпораци” ХХК /5239397/ Гэрээний үүрэг биелүүлээгүй, мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасан Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.19-ний 103 дугаар дүгнэлт
50 “Юу Би Жи” ХХК /5201209/ Илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.19-ний 104 дүгээр дүгнэлт
51 “Улаанбаатар ариутгал” ХХК
/5585511/
Илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.19-ний 105 дугаар дүгнэлт
52 “Хунтхайрхан” ХХК
/5102987/
Илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.19-ний 106 дугаар дүгнэлт
53 “Назупроперти” ХХК /5337372/ Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.20-ны 110 дугаар дүгнэлт
54 “Динатос” ХХК
/5667305/
Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.20-ны 113 дугаар дүгнэлт
55 “Хашхан” ХХК
/2603756/
Илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.20-ны 114 дүгээр дүгнэлт
56 “Агардүнз” ХХК /4371801/ Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.20-ны 118 дугаар дүгнэлт
57 “Эталонхэмжүүр” ХХК /5209439/ Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.20-ны 119 дүгээр дүгнэлт
58 “Тамгаттайж констракшн” ХХК /5634156/ Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.20-ны 122 дугаар дүгнэлт
59 “Лэдсити” ХХК
/5476046/
Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.20-ны 123 дугаар дүгнэлт
60 “Мурап” ХХК
/2661209/
Илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.20-ны 127 дугаар дүгнэлт
61 ““Урбан брэнд” ХХК
/6650538/
Илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн

Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.20-ны 128 дугаар дүгнэлт

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайд Мохиндер Пратап Сингх-ийг бүрэн эрхийн хугацаа дуусаж, эх орондоо буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзан, Монгол, Энэтхэгийн “Стратегийн түншлэл”-ийн харилцааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх их үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсныг Монгол Улсын төр, Засгийн газар өндрөөр үнэлж буйг онцоллоо.

Энэтхэгийн талын буцалтгүй тусламжаар байгуулсан Кибер аюулгүй байдлын төв нь манай улсын мэдээллийн технологи, кибер аюулгүй байдлын чадавхыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буйд мөн Монгол Улсын аюулгүй байдлыг хангах, эрчим хүчний бие даасан байдлыг бататгахад ач холбогдол бүхий Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг эрчимтэй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажилласанд талархал илэрхийллээ.

Мөн Монгол Улс ковид-19 цар тахлыг богино хугацаанд даван туулахад бодит хувь нэмэр оруулж, ажилласанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Элчин сайд М.Сингх аюулгүй байдал, батлан хамгаалах, уул уурхай, цахим харилцаа, боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг  өргөжүүлэх чиглэлээр хамтран ажилласандаа баяртай байгаагаа тэмдэглээд Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахад цаашид ч анхаарч ажиллана гэлээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2024 он.