• Яам
  • Агентлаг
  • Аймаг
  • Холбоо барих
  • Mongolian Mongolian Mongolian mn
 English
cabinet.gov.mn
  • Нүүр
  • Бидний тухай
    • Даргын мэндчилгээ
    • Удирдлага
    • Зорилго, Зорилт
    • Байгууллагын бүтэц
    • Түүхэн замнал
    • Эрх зүйн байдал
  • Мэдээ мэдээлэл
    • “Алсын хараа-2050”
    • Орон нутгийн мэдээлэл
  • Ил тод байдал
    • Эрх зүйн акт
      • Хууль
      • УИХ-ын тогтоол
      • Засгийн газрын тогтоол
      • Төрийн албаны зөвлөлийн шийдвэр
      • Хамтарсан тушаал
    • Хүний нөөцийн бодлого
      • Засгийн газрын дэргэдэх ёс зүйн хороо
      • Ёс зүйн зөвлөл
      • Ажлын гүйцэтгэлийг үнэлэх журам, үнэлгээ
      • Албан тушаалын тодорхойлолт
      • Шилжүүлэн ажиллах тухай зар
      • Шилжүүлэн ажиллах зар /2026.06.05/
      • Ажлын байрны зар
      • Хэрэгжүүлж байгаа арга хэмжээ
      • Авлигын эсрэг үйл ажиллагаа, ХАСХОМ
        • Хууль тогтоомж
        • Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх
          • “ХАСУМ хянасан дүгнэлт”
          • Сургалт, мэдээлэл, танилцуулга
        • Маягт
  • Санхүүгийн ил тод байдал
    • Шилэн данс
    • Дотоод аудит
    • Санхүүгийн тайлан
    • Худалдан авах ажиллагааны ил тод байдал
  • Засгийн газрын тогтоол
  • E-ZASAG.MN
  • 11-11 ТӨВ
  • Хайх
  • Menu Menu
Мэдээ, онцлох мэдээ, Чухал мэдээ

Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа

Ерөнхий сайд Г.Занданшатар нүүрсний хулгайтай тэмцэх Тусгай ажлын хэсэг байгууллаа. Төрийн өмчит компаниуд, уул уурхайн салбарт нүүрлэсэн баялгийн хулгайтай тэмцэх чиг үүрэгтэй ажлын хэсэгт хуулийн хүрээнд эрс шийдэмгий алхмууд хийж хэрэгжүүлэхээр ийнхүү ажлын хэсэг байгууллаа. Тусгай ажлын хэсэгт Тагнуулын ерөнхий газар, Авилгатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Сангийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон бүх яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, Гаалийн ерөнхий газар,  Татварын ерөнхий газар  гээд холбогдох төрийн байгууллагуудыг оруулжээ.

Энэхүү Тусгай ажлын хэсэг авлига, албан тушаалын гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоох, эрх зүйн орчныг боловсронгуй болгох хуулийн төслийг боловсруулж, батлуулах талаар санал дүгнэлт гаргах юм. Энэ хүрээнд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Гэрч хохирогчийг хамгаалах үндэсний тогтолцоог бэхжүүлэх хуулийг төслийг боловсруулж, батлуулахад анхаарч ажиллахыг Ерөнхий сайд Г.Занданшатар ажлын хэсгийнхэнд үүрэг болгов. Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулж, аливаа гэрээ хэлцэл ил тод, нээлттэй байх зарчмаар болзошгүй хулгайгаас урьдчилан сэргийлж, олон нийтийн хяналт бий болгох нь чухал гэдгийг тэмдэглэв.

Олон нийтийн өмчийг хамгаалж, төрийн өмчит компаниудын үр ашгийг дээшлүүлэх нь Засгийн газрын үүрэг юм. Тиймээс ч цаашид энэ чиглэлд онцгой анхаарч ажиллана гэдгээ Ерөнхий сайд хэллээ. “Монгол шуудан” компанийн 34 хувийг нээлттэй хэлбэрт шилжүүлснээр үр ашиг нь 10 дахин нэмэгдснийг онцлоод, нээлттэй, хариуцлагатай ажиллах чиглэлд төрийн өмчит компаниудын удирдлагууд онцгой анхаарах хэрэгтэйг дурдлаа. Төрийн албаны бүх шатанд хулгайг үл тэвчих үзэл хандлагыг төлөвшүүлж, олон жил яригдсан баялгийн хулгай, үндэслэлгүй хөрөнгөжих, албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэргүүд дээр бодитой үр дүн гаргаж ажиллахыг Ерөнхий сайд Г.Занданшатар Тусгай ажлын хэсэгт үүрэг болголоо.

2025-10-29/0 сэтгэгдэл/by cabinetAdmin
Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share on Pinterest
  • Share by Mail
https://cabinet.gov.mn/wp-content/uploads/Gnngi1cqnLk7KGWUqNHZ.jpg 1599 2400 cabinetAdmin https://cabinet.gov.mn/wp-content/uploads/logo-1.png cabinetAdmin2025-10-29 12:43:072025-10-30 12:47:29Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа

Мэдээний ангилал

  • Орон нутгийн мэдээлэл
  • “Алсын хараа-2050”

Шинэ мэдээ

  • ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЛОО 2026-09-09
  • ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ТҮР ХЭЛЭЛЦЭЭРИЙГ БОДИТ ҮР ДҮНД ХҮРГЭНЭ 2026-09-04
  • БУРИАД УЛСТАЙ ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭДИЙН ЗАСГИЙН АГУУЛГААР БАЯЖУУЛНА 2026-09-04
  • ТОМУУГИЙН ЭСРЭГ ДАРХЛААЖУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ 2026-09-03
  • Н.УЧРАЛ: МОНГОЛ УЛС БҮС НУТГИЙН ТЭЭВЭР, ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАНГИЛАА УЛС БОЛОХООР ЗОРЬЖ БАЙНА 2026-09-03

Файлын сан

Макро эдийн засгийн 7 дугаар сарын мэдээ
Макро эдийн засгийн 6 сарын мэдээ
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний эхний хагас жилийн биелэлт
Макро эдийн засгийн 4 сарын мэдээ
“Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явц болон “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө”-ний гүйцэтгэлд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлангийн талаар
Макро эдийн засгийн сарын мэдээ
Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайлан
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2025 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтэд хяналт-шинжилгээ хийсэн тайлан
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2025 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө
Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хийсэн хяналт шинжилгээний тайлан /2025 оны эхний хагас жилийн байдлаар/
Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн өдөр тутмын мэдээ /2025.09.15/
Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн 7 хоногийн мэдээ /2025.09.03-09.09/
Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн өдөр тутмын мэдээ /2025.09.12/
Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн өдөр тутмын мэдээ /2025.09.03/
Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн өдөр тутмын мэдээ /2025.09.01/
Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн өдөр тутмын мэдээ /2025.08.21/
Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн өдөр тутмын мэдээ /2025.08.22/
Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн өдөр тутмын мэдээ /2025.08.20/