Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны хоёрдугаар сарын 08-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлалаа

Монгол Улсын Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, авлигатай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлэх ажиллагаа, арга хэмжээний хэрэгжилтийг хангаж, бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн дарга нар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Монгол Улсын Засгийн газар авлигатай тэмцэх үйл ажиллагаанд манлайлж, Авлигатай тэмцэх таван ажиллагааг хэрэгжүүлж, авлигыг таслан зогсоохоор зорин ажиллана.

Авлигатай тэмцэх таван ажиллагаа:

Нэг. Шүгэл ажиллагаа
●      Авлига, албан тушаалын гэмт  хэргийн талаар нийтийн эрх ашгийн төлөө мэдээлж байгаа шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төслийг Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар батлуулах;
●      Шүгэл үлээх үйл ажиллагааг бүх талаар дэмжих хөдөлгөөн зохион байгуулж, авлигыг үл тэвчих, үл эвлэрэх хандлагыг төлөвшүүлэх, олон нийтийн дэмжлэг авах;
●      Төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдлийг багасгах, иргэд, хувийн хэвшлийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хамтран ажиллах.

Хоёр. Шүүр ажиллагаа
●      Улс төрд нөлөө бүхий этгээдийн хууль ёсны орлогоос давсан хэрэглээг таслан зогсоох, нийтийн албанд танилын хүрээгээр томилогдохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх;
●      Авлига, албан тушаалын гэмт хэргийн хариуцлага гарцаагүй байх, холбогдсон этгээдийг нийтийн албанаас шүүрдэн цэвэрлэх;
●      Төрийн алба, төрийн өмчийг “шимэгчид”-ээс салгах;
●      Авлига, албан тушаалын гэмт хэргийг хуулийн хүрээнд бүрэн гүйцэт, шуурхай шалган шийдвэрлүүлэх

Гурав. Шувуу ажиллагаа
●      Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гадаад улс руу оргон зайлсан этгээдийг Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжийн хүрээнд эргүүлэн авчрах, хариуцлага хүлээлгэх;
●      Эрх зүйн  харилцан туслалцаа үзүүлэх чиглэлээр шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх;
●      Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах.

Дөрөв. Шилжүүлэн авах ажиллагаа
●      Оффшор бүс болон гадаад улсад нуун дарагдуулсан хууль бус хөрөнгийг илрүүлэн буцаан авчрах;
●      Гэмт хэргийн замаар олсон хөрөнгө, орлогыг хураах үйл ажиллагааг ил тод болгох, сан бүрдүүлж, олон нийтийн оролцоотойгоор зарцуулах тогтолцоог бүрдүүлэх.

Тав. Шил ажиллагаа
●      Цахимжилтыг эрчимжүүлж, төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, хүнд суртлыг арилгах, бүх төрлийн сонгон шалгаруулалтыг нээлттэй болгох;
●      Төрийн өмчит компаниудыг олон нийтийн хяналттай, нээлттэй компани болгох, ур чадвар бүхий менежментийн багийг ажиллуулах;
●      Улс төрийн намын хууль, эрх зүйн орчныг сайжруулж, улс төрийн болон улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох, олон намын оролцоотой шударга өрсөлдөөнтэй, ардчилсан парламентын засаглалыг төгөлдөржүүлэх;
●      Ёс зүйтэй, шударга өрсөлдөх орчныг бүрдүүлж, цэвэр, тунгалаг бизнес эрхлэхүйг дэмжинэ.
Энэхүү таван “Ш” ажиллагаа нь цаг үеийн нөхцөл байдал, иргэд, олон нийтээс тавьж байгаа санал, шаардлагыг шуурхай шийдвэрлэхэд чиглэж байгаагаас гадна хамтран ажиллагсад, найз нөхдөө өмгөөлж хэн нь хэндээ хариуцлага тооцож чадахгүй явж ирсэн буруу тогтолцоог халах, төрийн өндөр албан тушаалыг сонгосон хэн бүхэн авлига, ашиг сонирхлоос ангид байж, өөрсдөөсөө эхлэн ёс зүйгээр манлайлах жишгийг тогтоох эерэг үр нөлөөг үзүүлнэ гэж үзэж байна.

Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин, улсын аварга саальчин, улсын аварга фермер, улсын аварга тариаланч, улсын аварга тариаланч хамт олныг
шалгарууллаа

Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин, улсын аварга саальчин, улсын аварга фермер, улсын аварга тариаланч, улсын аварга тариаланч хамт олон шалгарлаа.  Энэ жил 21 аймгийн 170 сумын 195 багаас улсын аварга малчинд 208, Улсын хошой аварга малчинд 20, улсын аварга саальчинд 10, улсын аварга фермерт 12 нийт 250 хүнийг тодорхойлон ирүүлсэн. Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин, улсын аварга саальчин, улсын аварга фермер шалгаруулах журмын 34 шалгуур үзүүлэлтийн дагуу орон нутгаас ирүүлсэн малчдыг шалгаруулж, тус журмын шаардлагыг хангаж хамгийн өндөр оноо авсан 10 малчныг улсын хошой аварга, 140 малчныг улсын аварга малчин, зургаан саальчныг улсын аварга саальчин, есөн фермерийг улсын аварга фермерээр шалгарууллаа.
Мөн 2022 онд тариалангийн салбарт гаргасан ажлын амжилт, орон нутгаа хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж амжилтаараа тэргүүлсэн 12 аймгийн нийт 14 аж ахуйн нэгж, 32 иргэний тодорхойлолт, ажлын амжилтын үзүүлэлтийн талаарх материалыг хүлээн авч журмын дагуу шалгаруулж, 12 шилдэг аж ахуйн нэгжийг улсын аварга тариаланч хамт олноор, 21 иргэнийг улсын аварга тариаланчаар шалгарууллаа.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг “Монголын хөрөнгийн бирж” ХК-иар гүйцэтгүүлнэ
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг “Монголын хөрөнгийн бирж” ХК-иар гүйцэтгүүлэхтэй холбогдуулан ”Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн дүрмийг шинэчлэн боловсруулж, “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд заасан техник, дэд бүтэц, удирдлага зохион байгуулалт, хүний нөөцийн шалгуур, шаардлагыг хангах чиглэлээр бэлтгэл ажлыг хангаж, холбогдох журмыг боловсруулж мөрдүүлэхийг ”Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн ТУЗ-д даалгалаа.

2023 онд ноолуур бэлтгэлд зориулан 500 тэрбум төгрөгийн зээл олгоно

Ноолуур боловсруулах үндэсний үйлдвэрлэгчдийн түүхий эдийн зах зээл дээрх өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, тэднийг эргэлтийн хөрөнгөөр дэмжих зорилгоор Монгол Улсын Засгийн газраас сүүлийн жилүүдэд ноолуурын салбарт хөнгөлөлттэй зээл олгож байна.
Энэхүү зорилгын хүрээнд 2023 оны ноолуур бэлтгэлд зориулан Олон Улсын Санхүүгийн корпорац, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллага болон арилжааны банкны эх үүсвэрээр 500.0 (таван зуу) хүртэл тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг үйлдвэрлэгчдэд олгохоор Засгийн газраас шийдвэрлэлээ.
Ноолуур экспортлогч компаниудын гүйцэтгэлийн болон гадаад худалдааны төлбөр тооцооны эрсдэлийг бууруулах, барьцаа хөрөнгийн хүндрэлийг шийдвэрлэх зорилгоор экспортын гэрээ болон агуулах дахь түүхий эдийн үлдэгдлийг барьцаалж экспортын зээл авах, экспортын даатгалын үйлчилгээг нэвтрүүлэх зэрэг санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг туршин нэвтрүүлэх, мөн үйлдвэрлэгчдэд олгох зээлийн Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн хөнгөлөлт 13.0 нэгж хүртэл хувийг төсвийн ерөнхийлөн захирагчийн батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийх замаар шийдвэрлэх зэргийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайд нар даалгалаа.

Товч мэдээ
·      Төрийн өмчит хуулийн этгээдийн ажлын байрны сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт явуулах нийтлэг журмыг баталлаа. Тус журам нь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд мэргэшсэн, чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх, үйл ажиллагааны үр ашиг, засаглалыг сайжруулан бүтээмжийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэх зорилготой юм.
·      Тариалангийн бүс нутгийг тогтоох тухай Засгийн газрын тогтоол нэмэлт оруулж, Увс аймгийн Баруунтуруун сумын Баян-Айраг, Зүүнтуруун баг, Давст сумын Хандгайт, Торхилог баг, Зүүнхангай сумын Даланбулаг, Жаргалант баг, Малчин сумын Баянмандал, Баянхайрхан баг, Өндөрхангай сумын Цалуу баг, Сагил сумын нэг, хоёр, гурав, дөрөв, тавдугаар баг, Тариалан сумын Хөхөө, Хархираа, Тарвагатай, Бургастай баг, Түргэн сумын нэг, хоёрдугаар баг, Тэс сумын Нурагт баг, Хяргас сумын Хангай багийг нэмлээ.
·      Боловсруулаагүй бүх төрлийн арьс, ширийг 2023 оны нэгдүгээр сараас 2024 оныг дуусталх хугацаанд экспортод гаргана.

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчин, Улсын аварга саальчин, Улсын аварга фермер, Улсын аварга тариаланч, Улсын аварга тариаланч хамт олныг шалгарууллаа. Улсын аваргуудын нэрсийг зарлаж байна.

1.   “Улсын аварга малчин”-аар: 
– Архангай аймгийн Батцэнгэл сумын Хөнөг багийн малчин Жанчиврэнцэнгийн Мөнхдэлгэр, Цэцэрлэг сумын Хужирт багийн малчин Дэмидийн Очирхуяг, Булган сумын Зуунмод багийн малчин Ядамсүрэнгийн Баярболд, Эрдэнэбулган сумын Цагаан дэл багийн малчин Чойнхорын Асарбат, Ихтамир сумын Бугат багийн малчин Нацагдоржийн Төмөр, Чулуут сумын Зуунмод багийн малчин Чойжанцангийн Жамбалнямбуу, Өндөр-Улаан сумын Бэлхи багийн малчин Чимэдравдангийн Дамдинсүрэн, Өлзийт сумын Ямаат багийн малчин Нямдаагийн Ганбаатар;
– Баян-Өлгий аймгийн Толбо сумын Хонгор өлөн багийн малчин Ханапиягийн Жайдары, Сагсай сумын Дунд-Уул багийн малчин Мендейн Ермурат, Алтай сумын Хар нуур багийн малчин Баасанхүүгийн Батсуурь, Алтанцөгц сумын Хаш багийн малчин Рымханы Самархан, Буянт сумын Хөлцөөт багийн малчин Баастын Жүүхүү, Цэнгэл сумын Хар-Уул багийн малчин Мугайн Энх-Уял;
– Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Цэнгэл багийн малчин Бадилусын Батнасан, Баацагаан сумын Баянбулаг багийн малчин Чимэдийн Батсүх, Баян-Овоо сумын Уранхайрхан багийн малчин ДамдингийнЭнхтуяа, Баянцагаан сумын Гичгэнэ багийн малчин Гүндсамбын Мөнгөнтулга, Бууцагаан сумын Наран багийн малчин Бямбажавын Ганболд, Галуут сумын Хайрхан багийн малчин Нямсүрэнгийн Бат-Эрдэнэ, Жаргалант сумын Өлзийт өндөр багийн малчин Балданхорлоогийн Жүгдэр, Галуут сумын Баян нуур багийн малчин Пүрэвдагвын Дашдулам;
– Булган аймгийн Дашинчилэн сумын Лах багийн малчин Очирзавын Мөнхбат, Гурванбулаг сумын Агьт багийн малчин Нямсүрэнгийн Мөнхбат, Орхон сумын Халиун багийн малчин Бямбын Амгаланбаатар, Сайхан сумын Мануулт багийн малчин Пүрэвсүрэнгийн Болдбаатар, Хангал сумын Сөрт багийн малчин Бадарчийн Пүрэвжав, Могод сумын Баянгол багийн малчин Болдын Энхтүвшин, Бүрэгхангай сумын Цахт багийн малчин Гэнэнгийн Ядам, Тэшиг сумын Хужирт багийн малчин Дэмбэрэлийн Эрдэнэ-Очир;
– Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Чандмань хайрхан багийн малчин Дэндэвийн Мөнх, Халиун сумын Гүү бариач багийн малчин Гэсэрийн Орсоо, Цээл сумын Бүрэнжаргалан багийн малчин Охины Батаа, Бугат сумын Биж багийн малчин Ногооны Нанжид, Чандмань сумын Өлзийт багийн малчин Чилхаагийн Довчин, Хөхморьт сумын Завхан гол багийн малчин Санжжавын Даваажав, Дэлгэр сумын Баян буурал багийн малчин Наранцэцэгийн Сүрэнхорол, Шарга сумын Сундуулт багийн малчин Пэрэнлэйн Ганбаатар;
– Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Их-Уул багийн малчин Доржпаламын Батболд, Сүмбэр сумын Тэвш багийн малчин Лхагвагийн Эрдэнэтогтох;
– Дархан-Уул аймгийн Хонгор сумын Зулзага багийн малчин Ёндонгийн Жамсранжав, Хонгор сумын Зулзага багийн малчин Норслойн Баттулга, Хонгор сумын Зулзага багийн малчин Тэгшсамбуугийн Эрдэнэсүрэн;
– Дорнод аймгийн Гурванзагал сумын Цагаан хошуу багийн малчин Сүхээгийн Бат-Очир, Цагаан-Овоо сумын Хүрээт багийн малчин Цагаандамдингийн Сайнбилэг, Баяндун сумын Түргэн багийн малчин Нямсүрэнгийн Төвшинтөгс, Матад сумын Жаргалант багийн малчин Володъяагийн Батхүү, Булган сумын Чулуут багийн малчин Бадрахын Даваажаргал, Халхгол сумын Ялалт багийн малчин Рагчаагийн Балжинням, Баян-Уул сумын Хар чулуут багийн малчин Батжаргалын Мөнх-Эрдэнэ, Хөлөнбуйр сумын Баян-Өлзийт багийн малчин Чимэдийн Цоггэрэл, Чойбалсан сумын Энгэр шанд багийн малчин Дамдингийн Цэрэндорж;
– Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Баян богд багийн малчин Дүгэрсүрэнгийн Баттогтох, Хатанбулаг сумын Агаруут багийн малчин Амгалангийн Гантөмөр, Эрдэнэ сумын Еншөөв багийн малчин Банзрагчийн Болдбаатар, Хөвсгөл сумын Элст багийн малчин Лхамсүрэнгийн Доржийваанчиг, Сайхандулаан сумын Улаан шороот багийн малчин Цэцэгийн Сумъяабаатар, Иххэт сумын Баян багийн малчин Чулууны Батсайхан, Дэлгэрэх сумын Цагаан хад багийн малчин Дүүдаваагийн Цэнджав;
– Дундговь аймгийн Гурвансайхан сумын Гурван сайхан багийн малчин Бадамгаравын Цэрэнлхам, Өлзийт сумын Дэрт багийн малчин Цэвээнмэдийн Батжаргал, Сайхан-Овоо сумын Төгрөг багийн малчин Эрдэнэноровын Болор-Эрдэнэ, Эрдэнэдалай сумын Рашаант багийн малчин Бандагсүрэнгийн Дуламрагчаа, Эрдэнэдалай сумын Цавчир багийн малчин Пүрэвдоржийн Энхбат, Дэлгэрцогт сумын Цахиурт багийн малчин Гангарын Гансүх, Хулд сумын Олдох багийн малчин Батчулууны Цогтбаатар;
– Завхан аймгийн Ургамал сумын Тосгуур багийн малчин Сүхбаатарын Баярмагнай, Их-Уул сумын Зарт багийн малчин Чимэдцогзолын Мягмарсүрэн, Ургамал сумын Нуур зөөхий багийн малчин Чимэдцэрэнгийн Цэвэгдорж, Тосонцэнгэл сумын Идэр багийн малчин Балжирын Мэндбаяр, Завханмандал сумын Олон булаг багийн Базарын Баттөр, Цагаанчулуут сумын Жавцаг багийн малчин Цээхүүгийн Нямхүү;
– Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн малчин Хасбаатарын Эрдэнэболд;
– Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн малчин Хүүдэгийн Отгондүү, Сэврэй сумын Бүйлсэн багийн малчин Дорж-Адъяагийн Рэнцэндорж, Баяндалай сумын Төхөм багийн малчин Базарын Чинзориг, Цогт-Овоо сумын Бор тээг багийн малчин Буянтын Тайван, Гурвантэс сумын Баясах багийн малчин Саранцэцэгийн Даваацэрэн;
– Өвөрхангай аймгийн Бүрд сумын Их боригдой багийн малчин Адъяабазарын Батбаатар, Есөнзүйл сумын Тахилга багийн малчин Одсүрэнгийн Мягмар, Баян-Өндөр сумын Өвөр зүлэгт багийн малчин Бямбын Ханбүргэд, Хархорин сумын Онгоцон-Ухаа багийн малчин Лхагвасүрэнгийн Пүрэв, Хайрхандулаан сумын Эмээлт багийн малчин Доржготовын Батбаяр, Хужирт сумын Дулаан багийн малчин Жамъянгийн Цэрэндорж, Өлзийт сумын Бор хошуу багийн малчин Цэрмээгийн Отгоннасан, Гучин-Ус сумын Аргалант багийн малчин Жамбалын Баттөр;
– Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Цагаан-Овоо багийн малчин Лүмбэндашийн Отгонбаяр, Сүхбаатар сумын Хулгар багийн малчин Батболдын Сүхбаатар, Эрдэнэцагаан сумын Хөндлөн халайс багийн малчин Ганжуурын Бөхчулуун, Онгон сумын Нүдэн багийн малчин Гомбын Гонгор, Сүхбаатар сумын Баянгол багийн малчин Цэндийн Ариунбаатар, Баяндэлгэр сумын Хонгор багийн малчин Цэрэнжавын Эрхэмбаяр, Баяндэлгэр сумын Баян багийн малчин Чүлтэмийн Чинбаатар;
– Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Мангирт багийн малчин Буякагийн Жаргалсайхан, Баруунбүрэн сумын Бургалтай багийн малчин Мягмарын Элдэв-Очир;
– Төв аймгийн Өндөрширээт сумын Уянга багийн малчин Моломнүрдэвийн Бүрэнзэвсэг, Баяндэлгэр сумын Галуут багийн малчин Ёлхорын Балжинням, Баянжаргалан сумын Жаргалант багийн малчин Гомбодоржийн Эрдэнэчулуун, Заамар сумын Төмстий багийн малчин Цэгмидийн Хүрэлбаатар, Лүн сумын Цагаан-Уул багийн малчин Нямхүүгийн Баярболд, Эрдэнэсант сумын Баргилт багийн малчин Галсандоржийн Бархасбаатар, Эрдэнэсант сумын Угалзат багийн малчин Чагнаагийн Пүрэвдорж, Бүрэн сумын Монгол багийн малчин Тогмидын Дамбадаржаа, Баян-Өнжүүл сумын 2 дугаар багийн малчин Дашийн Эрдэнэ-Очир;
– Увс аймгийн Цагаанхайрхан сумын Даланхуруу багийн малчин Ягааны Аюуш, Сагил сумын Баянзүрх багийн малчин Хэнзээгийн Батсуурь, Өмнөговь сумын Баянгол багийн малчин Жавын Бат-Орших, Ховд сумын Халиунбулаг багийн малчин Түнжингийн Уртнасан, Зүүнговь сумын Суврага багийн малчин Лувсангийн Заан, Улаангом сумын 8 дугаар багийн малчин Цэвээний Ядамцоо, Улаангом сумын 2 дугаар багийн малчин Батчулууны Түмэнжаргал, Давст сумын Торхилог багийн малчин Сономын Баянмөнх, Тэс сумын Нуур эхэн багийн малчин Пүрэвжавын Баяраа;
– Ховд аймгийн Дуут сумын Шивэр багийн малчин Ядмаагийн Энхболд, Чандмань сумын Жаргалант багийн малчин Дарьнямын Даваахүү, Дөргөн сумын Аргалант багийн малчин Даваагийн Самданцоодол, Дарви сумын Мөрөн багийн малчин Дүүрэнбатын Хуягаа, Мөст сумын Цэцэг гол багийн малчин Дингаагийн Эрдэнээ, Эрдэнэбүрэн сумын Баянгол багийн малчин Нацагийн Лхагвасүрэн, Манхан сумын Зэрэг гол багийн малчин Хандаагийн Бямбажав, Зэрэг сумын Бургасан багийн малчин Калийн Нямдорж;
– Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн малчин Орсоогийн Давааням, Тосонцэнгэл сумын Сэлэнгэ багийн малчин Сандагийн Эрдэнэбат, Чандмань-Өндөр сумын Улаан-Асга багийн малчин Пүрэвжавын Бат-Эрдэнэ, Жаргалант сумын Цагаанбургас багийн малчин Чагнаадоржийн Алтангэрэл, Мөрөн сумын Үерт багийн малчин Түчилравдангийн Ганболд, Цэцэрлэг сумын Дэлгэрхаан багийн малчин Намжилын Мөнхбат, Алаг-Эрдэнэ сумын Цагаанбэлчир багийн малчин Чулууны Баатар, Шинэ-Идэр сумын Нүхт багийн малчин Дондовын Дашдондог, Төмөрбулаг сумын Тариат багийн Баярын Энхдалай;
– Хэнтий аймгийн Галшар сумын Баянбадрал багийн малчин Ням-Очирын Гансүх, Баян-Овоо сумын Дэлгэрхаан багийн малчин Шарбандийн Цогт-Очир, Батноров сумын Баянбулаг багийн малчин Шагдарсүрэнгийн Рэнчиндорж, Баянхутаг сумын Улаан-Өндөр багийн малчин Жамъяншаравын Лхагва, Батширээт сумын Хурх багийн малчин Сандагийн Дашсүрэн, Өмнөдэлгэр сумын Чандгана багийн малчин Далхын Гонгоржав, Дархан сумын Шажин багийн малчин Ойдовын Отгонбаяр, Хэрлэн сумын Тахилгат багийн малчин Төмөрийн Сэдэд,  Мөрөн сумын Зөөлөн багийн малчин Цаниагийн Энхбат;
– Улаанбаатар хотын Багануур дүүргийн малчин Жаргалын Баттулга
 
2.     “Улсын хошой аварга малчин”-аар:
– Говь-Алтай аймгийн Тонхил сумын Тамч багийн малчин Жамъяашаравын Лоохууз;
– Говь-Алтай аймгийн Чандмань сумын Өлзийбулаг багийн малчин Цагаачийн Батбямбаа;
– Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Зүрх багийн малчин Дамдинсүрэнгийн Бямбаа;
– Дундговь аймгийн Адаацаг сумын Сүм багийн малчин Галягийн Бүдсүрэн;
– Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн малчин Гомбосүрэнгийн Батбаяр ;
– Сүхбаатар аймгийн Халзан сумын Халзан шанд багийн малчин Жамсранжавын Отгонбаатар;
– Төв аймгийн Баянцагаан сумын Өлзийт багийн малчин Луугийн Лхагвасүрэн;
– Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн аяга багийн малчин Цэрэндоржийн Доржпагма;
– Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Баян нуур багийн малчин Лааганы Шаравдорж;
– Хэнтий аймгийн Батноров сумын Эрдэнэ чандмань багийн малчин Дугарын Наранчимэг;

3.     “Улсын аварга саальчин”-аар:

– Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн малчин Ширбазарын Эрдэнэсувд;
–  Дундговь аймгийн Гурвансайхан сумын Чулуут багийн малчин Ёндонжамцын Хонгорзул;
–  Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян багийн малчин Пагвын Мөнхдөл;
–  Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг багийн малчин Дашзэвэгийн Нарангэрэл;
–  Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Мухар хөндий багийн малчин Бадамдоржийн Батсайхан;
–  Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн малчин Гомбын Отгон;

4.     “Улсын аварга фермер”-ээр:
– Булган аймгийн Орхон сумын Мааньт багийн фермер Жагарын Адилбиш;
– Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн фермер “Их мориг” ХХК;
– Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багийн фермер Базарвааний Батсүх;
– Төв аймгийн Борнуур сумын Бичигт багийн фермер Цэрэндолгорын Даваадорж;
– Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Бүргэдэй багийн фермер Дэлгэрмаагийн Мөнхбадрах;
– Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн фермер Бадарчийн Батсуурь;
– Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны фермер Сүхчулууны Түмэнжаргал;
– Улаанбаатар хотын Багануур дүүргийн 4 дүгээр хорооны фермер Пүрэвийн Сундуй;
– Улаанбаатар хотын Налайх дүүргийн 6 дугаар хорооны фермер Батчулууны Отгонтөгс;
  “Улсын аварга тариаланч хамт олон”-оор:
– Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “Улаан буудайн эх газар” ХХК; “Гурванборхууд” ХХК;
– Орхон аймгийн Жаргалант сумын “Бүтлийн ундрага” ХХК;
– Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Ургацын хишиг” ХХК, Орхон сумын “Мөнх-Орхон” ХХК, Хушаат сумын “Элит-үр” ХХК, “Арсэвд могойт” ХХК, “Өгөөжмандал уул” ХХК;
– Төв аймгийн Жаргалант сумын “Хонгор буудай” ХХК; Аргалант сумын “Хосбэрс” ХХК, Эрдэнэсант сумын “Дөлгөөнбат хаан” ХХК;
– Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Прологсистемс” ХХК;

       “Улсын аварга тариаланч”-аар:
–      Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэн Сахайны Бахытжан;
–      Булган аймгийн Хутаг-Өндөр сумын иргэн Хүдэрчулууны Шижирбаатар;
–      Говь-Алтай аймгийн Бугат сумын иргэн Мухарын Нямсүрэн;
–      Дархан-Уул аймгийн Орхон сумын иргэн Бадарчийн Пүрэв;
–      Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэн Дугарсүрэнгийн Мөнхцэцэг; Баяндун сумын иргэн Балжнямын Даваасүрэн;
–      Төв аймгийн Эрдэнэ сумын иргэн Загдсүрэнгийн Лодой;
–      Увс аймгийн Баруунтуруун сумын иргэн Дорлигийн Пагма;
–      Ховд аймгийн Жаргалант сумын иргэн Намсрайн Оюун-Эрдэнэ, Базилханы Хуандаг;
–      Хэнтий аймгийн Дадал сумын иргэн Бадарчингийн Оюунтуяа;
–      Сэлэнгэ аймгийн Орхон сумын иргэн Сумъяагийн Сүхбаатар
–      Хөвсгөл аймгийн Галт сумын иргэн Цэвэгжавын Батдорж;
–      Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Цайдам өгөөж” ХХК-ийн механикжуулагч Дашдэлэгийн Пүрэвдорж;
–      Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Шаргалтариа” ХХК-ийн механикжуулагч Догсомын Ганбат; Орхонтуул сумын “Орхон тариа” ХХК-ийн механикжуулагч Батсуурийн Батдорж;
–      Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Хөхбүрд” ХХК-ийн механикжуулагч Эрдэнэдалайгийн Даваажаргал;
–      Орхон аймгийн Жаргалант сумын “Алтантошлой” ХХК-ийн механикжуулагч Энхтайвны Мөнхтулга,
–      Төв аймгийн Цээл сумын “Цээлийн хур” ХХК-ийн механикжуулагч Дүүгийдоогийн Ганбаатар; Угтаалцайдам сумын “Ёл тариа” ХХК-ийн механикжуулагч Лувсаншаравын Лхагвасүрэн; Жаргалант сумын “Алтан залаа” ХХК-ийн механикжуулагч Гомбын Баатарсүх;

Хүчтэй газар хөдлөлт болж, гамшигт нэрвэгдсэн Бүгд Найрамдах Турк Улс, Арабын Бүгд Найрамдах Сири улсын ард иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар (2023 оны хоёрдугаар сарын 07) шийдвэрлэлээ.
Бүгд Найрамдах Турк Улсын эрэн хайх, аврах ажиллагаанд 35 хүний бүрэлдэхүүнтэй багаа оролцуулна. Мөн хүмүүнлэгийн тусламжийн бараа, материал, аврах багийн хэрэгсэл илгээнэ.
Олон улсын эрэн хайх, аврах ажиллагаанд оролцох баг, бүрэлдэхүүний бэлтгэлийг хангах, аврах багийн бүрэлдэхүүн болон хүмүүнлэгийн тусламжийг гамшгийн голомтод шуурхай хүргэх ажлыг зохион байгуулахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарт үүрэг болголоо.
Газар хөдлөлтийн голомтод нурангинаас иргэдийг эрэн хайх аврах, эмнэлгийн яаралтай тусламж, дэмжлэг үзүүлэх баг онцгой байдлын байгууллагын 25, эрүүл мэндийн тусламж үзүүлэх 10, нийт 35 хүний бүрэлдэхүүнтэй байна. Тус баг голомтод 14 хоног үүрэг гүйцэтгэнэ.

Монгол Улсын Засгийн газраас төрийн өмчит компаниуд дахь авлига, ашиг сонирхлын зөрчлийг таслан зогсоох, компанийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, ил тод болгох зорилго тавьсны  хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ажлын байранд нөөцийн болон нээлттэй сонгон шалгаруулалт зарласан.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн  2022 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн 56 дугаар тогтоолоор тус компанийн бүтцийг шинэчилж, нийт 71 албан тушаал дахь 88 ажлын байранд сонгон шалгаруулалт явуулж, дууслаа.
Бүртгэл нэгдүгээр сарын 02-16-нд үргэлжилсэн бөгөөд давхардсан тоогоор 3,544 анкет ирүүлж, 2,955 хүн бүртгүүлсэн. Сорилын шалгалтад 2,084 бүртгүүлэгч оролцох урилга хүлээн авч, 1,215 хүн оролцсон байна. Тус шалгалтын агуулгыг Төрийн албаны зөвлөл, Шинэ сэргэлтийн бодлогын Хурдасгуур төв, их, дээд сургуулийн багш, эрдэмтдийн төлөөлөл бүрдсэн дэд ажлын хэсэг боловсруулжээ.
Ярилцлагын үе шатыг Монголын Үндэсний Худалдааны Аж үйлдвэрийн танхим удирдаж, хувийн хэвшил, төр, иргэний нийгэм, их, дээд сургуулийн төлөөлөл бүхий 30 ярилцагч оролцсон байна. Нэг ажлын байрт сорилын шалгалтаас хамгийн өндөр оноо авсан тав орчим буюу нийт 434 хүнийг ярилцлагад урьж, хамгийн өндөр оноо авсан горилогчдыг “Эрдэнэс Монгол” ХХК-д хүлээлгэн өгчээ. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт шинээр томилогдож буй газрын ахлах менежер, менежерүүдийг танилцууллаа. Шалгарсан оролцогчдын зүгээс сонгон шалгаруулалтыг нээлттэй бөгөөд шударга зохион байгуулж чадсан гэдгийг онцлов.


Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Засгийн газраас төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, ил тод ажиллах, хүнд суртлыг арилгах зорилгын хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг олон талт оролцоотойгоор хийж чадсан нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд томоохон нөлөө үзүүлж чадсан”-ыг тодотголоо.
Ярилцлагын үе шатыг зохион байгуулсан төлөөллөөс МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан “Эрдэнэс Монгол ХХК-ийн ажлын байрны сонгон шалгаруулалтыг нээлттэй, төлөөлөл бүрийн оролцоотойгоор явуулсан нь хязгаарлагдмал, ил тод бус байдаг гэдэг шүүмжлэлийг үгүйсгэж, жишиг болохуйц үйл явдал болсон” гэж илэрхийллээ.
Тиймээс төрийн өмчит компаниудын хүний нөөцийн сонгон шалгаруулалтыг ийм жишгээр хийхээр төлөвлөж байна. Ингэснээр чадварлаг, мэргэжлийн баг бүрдэж, төрийн өмчит компаниудын засаглал сайжирч, өрсөлдөх чадвар нэмэгдэн, авлига, ашиг сонирхлоос ангид байх боломж бүрдэж байна.

Зөвшөөрлийн тухай хуулийн 9.1 дүгээр зүйлд заасан “Эрх бүхий этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих, Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах үндэслэл, шаардлагын талаар санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий Зөвшөөрлийн зөвлөл”-д төрийн бус байгууллагын төлөөллийг хэрэгжүүлэх гишүүнд нэр дэвшүүлэх төрийн бус байгууллагыг сонгохоор нээлттэй зарлаж байна. Төрийн бус байгууллага 2023 оны хоёрдугаар сарын 15-ны дотор ЗГХЭГ-т материалаа шуудангаар ирүүлнэ үү.

Төрийн бус байгууллагад тавих шаардлага:

  1. Зөвшөөрлийн тухай хуульд заасан тусгай болон энгийн зөвшөөрөл олгодоггүй байх;
  2. Сүүлийн 10 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх;
  3. Тухайн төрийн бус байгууллагын жилийн төсөв нь 300.0 сая төгрөгөөс доошгүй байх.

Төрийн бус байгууллагын бүрдүүлэх материал:

  • Зөвлөлд нэр дэвшүүлэх тухай албан бичиг, нэр дэвшигчдийн жагсаалт, холбогдох материалын хамт;
  • Төрийн бус байгууллагын гэрчилгээ;
  • Төрийн бус байгууллагын дүрэм, дүрмийг баталсан эрх бүхий этгээдийн шийдвэр;
  • Зөвшөөрлийн тухай хуульд заасан тусгай болон энгийн зөвшөөрөл олгодоггүйг нотолсон баримт;
  • Байгууллагын сүүлийн 10 жилийн санхүүгийн аудитлагдсан тайлан.

Тухайн төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлэх этгээдэд тавигдах шаардлага:

  1. Монгол Улсын иргэн байх;
  2. 45 насанд хүрсэн байх;
  3. Тухайн төрийн бус байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан байх;
  4. Тухайн төрийн бус байгууллагын удирдах албан тушаалд сүүлийн 2-оос доошгүй жил ажилласан байх;
  5. Эдийн засаг, хууль, эрх зүйн чиглэлээр магистраас доошгүй зэрэгтэй байх;
  6. Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах, үр дүнд шинжилгээ хийх чадвартай, Зөвлөлд төрийн бус байгууллагын төлөөллийг хэрэгжүүлэх мэдлэг, туршлагатай байх.

Нэр дэвшигчийн бүрдүүлэх материал:

  • Анкет;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай лавлагаа /И-Монголиа системээс/;
  • Удирдах албан тушаалд томилсон шийдвэр;
  • Боловсролын гэрчилгээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны хоёрдугаар 1-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалт, худалдааны газар” байгууллаа
Монгол Улсын Их хурлын 2022 оны 69 дүгээр тогтоолын дагуу Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалт, худалдааны газар” байгуулахаар шийдвэрлэлээ.
“Шинэ сэргэлтийн бодлогo”-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөгжлийн 94 төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхэд гадаад, дотоодын хөрөнгө оруулалт шаардлагатай байна. Манай улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын 72 хувь нь геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолт, газрын тосны салбарт байна. Эдийн засгийн бусад салбарыг дэмжих, хөрөнгө оруулалтыг татах, хөгжүүлэх болон хөрөнгө оруулалтын орчныг тогтвортой байлгах шаардлага байсаар байна.
2021 оны байдлаар Монгол Улсын нийт экспортын 83 хувийг БНХАУ, есөн хувийг  Швейцар болон Сингапур, зургаан хувийг БНСУ болон ОХУ; нийт импортын 33 хувийг БНХАУ, 26 хувийг ОХУ, долоон хувийг  Япон, таван хувийг БНСУ, гурван хувийг ХБНГУ тус тус эзэлж байна. Үүнээс үүдэн экспортын бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх, тэр дундаа уул уурхайн бус экспортыг баримжаалсан, импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжсэн, худалдааны түнш орнууд (“Гуравдагч хөрш”-ийн зах зээл рүү нэвтрэх)-ыг нэмэгдүүлэх бодлого шаардлагатай байна.
Хөрөнгө оруулалт, худалдааны газар байгуулагдсанаар хөрөнгө оруулалтын орчныг сурталчлах, зорилтот улс, бүс нутаг, эдийн засгийн салбар, тэргүүлэх чиглэлээр хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, дэмжлэг үзүүлэх, худалдааны эргэлтийг сайжруулах, импортыг орлох салбарыг хамгаалах, экспортыг дэмжих, эдийн засгийн төрөлжилтийг гүнзгийрүүлэх, худалдааг хөнгөвчлөх, цахим нэг цонхны үйлчилгээ үзүүлэх, нэгдсэн мэдээллийн сан үүсгэх, дүн шинжилгээ хийх нөхцөл бүрдэнэ. Мөн төрийн бодлого, үйлчилгээг чанар стандартад нийцүүлэн оновчтой, хүртээмжтэй, богино хугацаанд хүргэх, хөрөнгө оруулагч, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн түвшинг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалт, худалдааны үйл ажиллагаа нэгдсэн зохион байгуулалтаар хангагдах юм.
Тус агентлаг нь 30 орон тоотой, таван хэлтэстэйгээр үйл ажиллагаа явуулна.

Гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх журам баталлаа
Гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх журмаар технологи дамжуулах төв, хамтын оффисын гишүүн гарааны компани болон инновацын төсөл хэрэгжүүлэгч программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид татварын дэмжлэг үзүүлэх, түүнтэй холбогдон үүсэх бусад харилцааг зохицуулна.
Энэ журам батлагдсанаар инновацын төсөл хэрэгжүүлэгч иргэн, аж ахуй нэгж, эрдэм шинжилгээний байгууллага, программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд адил тэгш боломжийг олгож, төслөө хэрэгжүүлэх тав хүртэлх жилийн хугацаанд Инновацын тухай хууль, Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай болон бусад хууль тогтоомжид заагдсан хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдэлнэ.
Мөн түүнчлэн, инновацын дэд бүтэц болох технологи дамжуулах төв, хамтын оффисын үйл ажиллагаа идэвхжиж, эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөл бүрдэн, мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэхэд чухал хөшүүрэг болох юм.

Кибер аюулгүй байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа
Кибер аюулгүй байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа. Тус зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд даргална. Зөвлөлийн бүрэлдэхүүнд кибер халдлага, зөрчилтэй тэмцэх чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөлөл багтсан бөгөөд шаардлагатай тохиолдолд кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл, кибер аюулгүй байдлын мэргэжилтэн, эрдэмтэн, судлаач, хувийн хэвшлийн төлөөллийг татан оролцуулна
Мөн хуралдаанаар Кибер аюулгүй байдлын зөвлөлийн дүрэм, Кибер аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны ажиллах журмыг баталлаа.

Товч мэдээ
·      Нисэхийн эрэн хайх, авран туслах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, мөн Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн
төслийг тус тус хэлэлцээд, гарын үсэг зурах эрхийг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод олголоо.
·      Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан Захиргаа байгуулахаар шийдвэрлэж, Захиргааны дүрэм, бүтэц, орон тоог баталж, зохицуулалтаар хангаж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайдад даалгав.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр БНСУ-аас манай улсад суугаа Элчин сайд Ким Жун Гүг хүлээн авч уулзан, хоёр талын харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ноён Ким Жун Гүг Элчин сайдаар томилогдож, үүрэгт ажилдаа орсонд баяр хүргэв.

Ерөнхий сайд  Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсын бодлоготой уялдуулан дагуул хот байгуулах туршлага, байгаль орчин, эрүүл мэнд, дэд бүтцийн чиглэлээр дэвшилтэт технологи нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт татах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

БНСУ-ын Элчин сайд үүрэгт ажлаа авснаас хойш анх удаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж буйг онцлоод хүлээн авч уулзсанд талархал илэрхийллээ. Тэрбээр хоёр орны харилцааг шинэ шатанд гаргах тэр дундаа эдийн засгийн агуулгаар баяжуулахын төлөө ажиллахаа илэрхийлэв. Мөн 2023 оны хоёрдугаар сард Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Солонгосын аж ахуй нэгжүүдийн төлөөлөлтэй санал солилцох уулзалтыг БНСУ-ын Элчин сайдын яамнаас зохион байгуулахаар төлөвлөж буйг ярилаа.

Монгол Улс, ИБУИНХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Британи Улсад ажлын айлчлал хийж буй Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр Британи Улсын Шадар сайд бөгөөд Хууль зүйн сайд Доминик Раабтай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Уулзалтаар Шадар сайд С.Амарсайхан Монгол Улс гуравдагч хөршийн бодлогынхоо хүрээнд Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа чухал ач холбогдол өгч, худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд чиглэсэн Британи Улсын аливаа санаачилгыг дэмжин ажиллахад бэлэн байгаагаа хэллээ. Британи Улсын зүгээс хөгжиж буй орнуудад зориулсан худалдааны шинэ схем гаргаж, түүний өргөтгөсөн хөтөлбөрт манай улсыг хамруулах шийдвэр гаргасанд талархал илэрхийлсэн юм.
Цаашид Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх урт хугацааны бодлого, тэр дундаа Засгийн газраас баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах, энэ хүрээнд “Ухаалаг хот” байгуулах төслийг хэрэгжүүлэхэд Британи Улсаас санхүүжилт авах хүсэлт тавив. Мөн Монгол Улсын Засгийн газрын зүгээс аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд онцгой анхаарч, Британи Улсыг хамруулсан 34 улсын иргэдийг визний шаардлагаас чөлөөлсөн болохыг дурдаад монгол иргэд Британи Улсад зорчих визний нөхцөлийг хөнгөвчлөх, түүний тулд юуны өмнө дипломат паспорттой иргэдийг визний шаардлагаас чөлөөлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.


Энэ үеэр Шадар сайд бөгөөд Хууль зүйн сайд Доминик Рааб Британи Улсын Засгийн газар Энэтхэг-Номхон далайн бүс нутагт чиглэсэн бодлого (Indo-Pacific Tilt)-ынхоо хүрээнд Азийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд онцгойлон анхаарч буйг дурдаад, Монгол Улстай хөгжүүлж буй харилцаа нь сайн жишээ болох боломжтой гэж харж буйгаа хэлэв. Тийм ч учраас Британи Улс Монгол Улстай хөгжүүлж буй харилцаандаа онцгойлон анхаарал хандуулж буй бөгөөд түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулах, Агаарын харилцааны хэлэлцээрийг шинэчлэх, экспортын санхүүжилтийн асуудлаар санамж бичиг байгуулахыг бүрэн дэмжиж хамтран ажиллаж байна. Цаашид Британийн бизнес эрхлэгчдийн Монгол Улсын зах зээлд нэвтрэх сонирхлыг нэмэгдүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг татах, Британи Улсын туршлага дээр үндэслэн Монгол Улсын чадавхийг бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.
Мөн Шадар сайд С.Амарсайханы танилцуулсан “Ухаалаг хот” байгуулах төсөл нь Оюу Толгой төслийн адилаар бодит үр дүнгээ өгөх жишиг төсөл байж болохыг дурдаад, энэ чиглэлд хамтран ажиллах боломжийн талаар холбогдох бусад байгууллагуудтай ярилцана гэдгээ мэдэгдэв. Тэрбээр мөн боломж гарвал Монгол Улсад айлчлах сонирхолтой байгаагаа уламжиллаа.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Британийн Ерөнхий сайдын Монголыг хариуцсан худалдааны элч Д.Кавченски болон Британийн Экспортын санхүүжилтийн агентлагийн газрын захирал Вомик Шах нарын төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтаар Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэн баригдах хот байгуулалтын дэд бүтцийн төсөл, төслийн хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын төслүүд болон хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх чиглэлээр хийгдэж байгаа ажлуудын талаар мэдээлэл өгч, Британийн Экспортын санхүүжилтийн агентлагийн санхүүжилтийн хувилбарууд, өмнө нь хэрэгжүүлсэн төслүүдийн туршлага болон төсөлд тавигдах нөхцөл, шаардлагын талаар дэлгэрэнгүй ярилцлаа.


Британийн парламентын гишүүн, Ерөнхий сайдын Монголыг хариуцсан худалдааны элч Д.Кавченски нь Британийн Засгийн газраас худалдаа, хөрөнгө оруулалтын өргөн боломжтой гэж тодорхойлсон 58 зах зээлийг хариуцсан 31 худалдааны элчийн нэг бөгөөд Монгол Улстай худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг өргөжүүлэх чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллаж байгаа юм.
Британийн Экспортын санхүүжилтийн агентлагаас өөрийн улсын экспортын бараа, үйлчилгээ оролцсон төслүүдэд зээл, баталгааны механизмаар дамжуулан санхүүжилт олгодог бөгөөд Монгол Улсад хоёр тэрбум фунт стерлинг хүртэлх төслийн санхүүжилтийг олгох боломжтойг дуулгалаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цагдаа, дотоодын цэргийн удирдах ажилтнуудын сургалт, зөвлөгөөнд оролцож улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцууллаа.

Дэлхий дахиныг хамарсан цар тахлын хүнд үед ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахад онцгой хувь нэмэр оруулсан цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид, нийт бие бүрэлдэхүүнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ талархал илэрхийлэв. Монгол Улсын Засгийн газраас цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын цалинг дунджаар 60 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргаж, шаардлагатай техник, хэрэгслүүдэд 9.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шийдвэрлэж, автомашины парк шинэчлэл хийгээд байна. Энэ сараас цагдаа дотоодын цэргийн алба хаагч нэг бүрийн хэрэгслэлийг бүрэн шинэчилж байгааг Ерөнхий сайд хэллээ.

Монгол Улс өнгөрсөн 30 жилийн алдаа, оноондоо дүгнэлт хийж шинэ 30 жил рүү шилжиж байна. Хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсээ тодорхойлж боомт, эрчим хүч, аж үйлдвэр, төрийн бүтээмж, хот хөдөө, ногоон хөгжлийн асуудалд төвлөрсөн “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг боловсруулан хэрэгжүүлж байгааг танилцуулав.

Авлига, баялгийн тэгш бус хуваарилалт, баян хоосны ялгаа Монголын нийгэмд газар авсан нь хөгжлийг хязгаарлагч бас нэг томоохон хүчин зүйл болж буй тул Монгол Улсын Засгийн газар үүнд онцгой анхаарч шударга ёсны тэмцлийг эхлүүлсэн гэлээ. Мөн Эрдэнэтийн 49 хувь, Хөтөл, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хууль бус хувьчлалын эсрэг тууштай тэмцэж, төрийн өмчид эргүүлэн авсан. Дубайн гэрээг цуцалж Оюутолгойн 2,4 тэрбум ам долларын өрийг тэглэж, Хөгжлийн банкны  чанаргүй зээлийн эргэн төлөлтийг эрчимжүүлж, нүүрсний хулгайтай тэмцэж байна. Үүнтэй зэрэгцээд авлигын хэрэгт хүлээлгэх хариуцлагыг чангатгана. Төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээд төрийн удирдах албан тушаал хаших, төрийн худалдан авалтад оролцох зэргийг хязгаарлах хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн бариад байна. Монгол Улс ойрын 10  жилд эдийн засгийн хувьд тусгаар тогтнож, чинээлэг дундаж давхарга бүхий улс орныг бий болгох зорилт тавин ажиллаж байна. Үүнд цагдаа, дотоодын цэргийн ажилтан, албан хаагчид, хүн нэг бүрийн оролцоо, хүчин зүтгэл чухал гэдгийг Ерөнхий сайд эцэст нь онцоллоо.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2024 он.