Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлж, Сингапурын хамтын ажиллагааны байгууллагаар тусгайлсан загвар боловсруулж, хэрэгжүүлэх үүрэг өглөө
Гэр хорооллыг орон сууцжуулах ажлын хүрээнд нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжиж буй төслүүдийн явцтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар холбогдох албаны хүмүүсийн хамт танилцлаа. Нийслэлийн Баянзүрх дүүрэгт 6 байршлын 24 хэсэгчилсэн талбайд гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 4 байршлын 19 хэсэгчилсэн талбайд хэрэгжиж байна. Одоогоор Баянзүрх дүүргийн XII хорооны хэсэгчилсэн […]
