ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Төр хувийн хэвшлээ дэмжинэ, тэдний бизнестэй өрсөлдөхгүй
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж “Засгийн газрын авто бааз” УТҮГ-т ажиллалаа. Төрийн хэмнэлтийн тухай хууль энэ оны дөрөвдүгээр сараас хэрэгжиж байна. Засгийн газрын хуралдаанаар (2022.08.31) Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болгож, энэ дагуу ажлын хэсгийн ахлагч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан […]
