Entries by cabinetAdmin

,

ДАРХЛААЖУУЛАЛТЫН ГУРАВДУГААР ТУНГИЙН ДАРАА “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-Т ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ 10 ДАХИН БУУРЧЭЭ

Коронавирусын халдвараас хамгаалах, тархалтыг бууруулах зорилгоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, дархлаажуулалтын ажлын хэсэг байгуулан, нийт ажилтнуудаа гурван удаагийн вакцинжуулалтад хамруулжээ. БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Синофарм үйлдвэрийн Вероцелл вакцины эхний тунд нийт ажилтны 100 хувь, хоёр дахь  тунд 98 хувь нь хамрагдсан бол гуравдугаар тунд 3919 ажилтан буюу 82.4 хувь нь хамрагдаж, Пфайзер вакцин хийлгэжээ. Ингэснээр дархлаа сэргээх нэмэлт […]

, , ,

ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН: ЗАСГИЙН ГАЗАР ЭРҮҮЛ МЭНД, ЭДИЙН ЗАСГАА ТЭНЦВЭРТЭЙ АВЧ ЯВАХ БОДЛОГО БАРИМТАЛЖ БАЙНА

Коронавирус цар тахлын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, мэргэжлийн шинжээчдийн таамаглал, бизнесийн салбарт тулгарч буй эрсдэлүүдийг судалж, илрүүлэх, төр хувийн хэвшлийн оролцоотойгоор хамтран хэлэлцдэг “Мандал эрсдэлийн форум” 12 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Форумд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан оролцож, нийгэм, эдийн засгийн эрсдэлийг даван туулах чиглэлээр нээлтийн илтгэл тавилаа. Тэрбээр илтгэлдээ нийгэм […]

, ,

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ, ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧДАД МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ

Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын алба хаагчдын Үндэсний чуулган Төрийн ордонд боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус чуулганд оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ. Мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна. Мэндчилгээнд, “Хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны баталгаа болсон шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын алба хаагч Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Монгол Улсын Засгийн […]

, ,

“НЭЭЛТТЭЙ ЗАСГИЙН ТҮНШЛЭЛ БА ХУВИЙН ХЭВШЛИЙН ОРОЛЦОО” АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ УУЛЗАЛТ БОЛЛОО

Монгол Улсын Засгийн газар нээлттэй, ил тод, хариуцлагатай засаглалыг бэхжүүлэх зорилтын хүрээнд иргэний нийгэм, аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар тэгш хүртээмжтэй болгох, төрийн төв болон нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд иргэд, олон нийтээс гаргаж буй санал, санаачилгыг дэмжих арга замаар тэдний оролцоог нэмэгдүүлэх, хүнд суртал, дарамт чирэгдэл, авлигаас ангид байх, төрийн үйлчилгээнд шинэ […]

, ,

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ 2022 ОНЫ УЛСЫН ТӨСВИЙН ТӨСЛИЙН ТАЛААР УИХ-ЫН ЧУУЛГАНД ҮГ ХЭЛЛЭЭ

Монгол Улсын хүндэт иргэд ээ! Монгол Улсын Ерөнхийлөгч өө! Монгол Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ! Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл,  Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт үндэслэн 2022 оны улсын төсвийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн барилаа. […]

, ,

БНХАУ-ТАЙ ХӨГЖҮҮЛЭХ ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА

Засгийн газрын хуралдаан 2021 оны аравдугаар сарын 13-нд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа. БНХАУ-тай хөгжүүлэх худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх Ажлын хэсэг байгууллаа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай 2021 оны аравдугаар сарын 12-нд хийсэн цахим уулзалтын дүнг Засгийн газраар хэлэлцэж, уулзалтын мөрөөр БНХАУ-тай хөгжүүлэх худалдаа, эдийн засгийн хамтын […]

, ,

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНХАУ-ЫН ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ЕРӨНХИЙ САЙД ЛИ КӨЧЯНТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙВ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр цахим уулзалт хийв. Уулзалтын үеэр Ерөнхий сайд нар улс төр, худалдаа, эдийн засаг болон цар тахлын үеийн хамтын ажиллагаа зэрэг өргөн хүрээний олон асуудлаар санал солилцож, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхээ нотлов. […]

, ,

ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас боловсруулсан “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-д санал авч байна. Саналаа turbat@cabinet.gov.mn хаягаар болон бичгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хандан ирүүлнэ үү. Холбоо барих утас: 262958

, ,

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАР

Зөвлөх үйлчилгээ: Шилжилт хөдөлгөөний бодлогын зөвлөх Байршил: Улаанбаатар хот, Монгол улс Үргэлжлэх хугацаа: 6 сар Эхлэх хугацаа: 2021 оны 10 дугаар сар Танилцуулга Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг Монгол Улсын Их Хурлын 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдөр шинэчлэн баталж, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцоо, оролцогчдын эрх үүргийг тодорхой болгож, бодлого боловсруулах, төлөвлөх, […]

,

JDS ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

“Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр” нь Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулах залуу төрийн албан хаагчдыг Япон Улсын их, дээд сургуулийн магистр, докторын түвшинд суралцуулдаг тэтгэлэгт хөтөлбөр юм. Тус хөтөлбөр нь 2021 оны 9-р сарын 1-ний өдрөөс шинэ элсэлтээ зарласан байна. Дэлгэрэнгүй мэдээллийг https://jds-scholarship.org/country/mongolia/index.html   вэб сайтаас авна […]

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2025 он.