• Яам
  • Агентлаг
  • Аймаг
  • Холбоо барих
  • Mongolian Mongolian Mongolian mn
  • English English English en
cabinet.gov.mn
  • Бидний тухай
    • Даргын мэндчилгээ
    • Удирдлага
    • Зорилго, зорилт
    • Байгууллагын бүтэц
    •  Түүхэн замнал
    • Эрх зүйн байдал
  • Мэдээ мэдээлэл
    • Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ
    • Орон нутгийн удирдах ажилтны улсын зөвлөгөөн
    • Орон нутгийн мэдээлэл
  • Ил тод байдал
    • Хууль, дүрэм журам
    • Хүний нөөц
    • Шилэн данс
  • Төсөл
  • Засгийн газрын тогтоол
  • Иргэд, олон нийттэй харилцах төв
  • Хайх
  • Menu Menu
Мэдээ, онцлох мэдээ, Чухал мэдээ

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ, ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧДАД МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ

Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын алба хаагчдын Үндэсний чуулган Төрийн ордонд боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус чуулганд оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ. Мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна. Мэндчилгээнд,

“Хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны баталгаа болсон шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын алба хаагч Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Монгол Улсын Засгийн газар шүүх эрх мэдлийн байгууллагын бие даасан, хараат бус байдлыг бэхжүүлэх, хүний эрхийг дээдэлсэн, эдийн засаг, бизнесийн орчныг дэмжсэн хууль тогтоомжийн шинэтгэл хийх, шударга ёсны тогтолцоог төлөвшүүлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Энэхүү зорилтын хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн шүүх болон шүүгчийн бие даасан, хараат бус байдлыг хангах, шүүгчийн ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор Шүүхийн тухай хуулийг шинэчлэн батлуулсан билээ.

Шүүхийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр хараат бус, хариуцлагатай шүүхийг төлөвшүүлэх, шүүхийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийн баталгааг хангах эрх зүйн шинэ орчин бүрдээд байна.

Цаашид шүүх эрх мэдлийн шинэтгэлтэй уялдуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түргэн, шуурхай явуулах, иргэн, захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг боловсронгуй болгох, шүүхийн бус журмаар төлбөр барагдуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Түүнчлэн эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлж, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх бодлогыг эрчимжүүлэх хүрээнд Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж байна.

Мөрдөх албаны тогтолцоог боловсронгуй болгох, эрх зүйч, хууль сахиулагч бэлтгэх байгууллагын эрх зүйн орчныг сайжруулах, мэргэшсэн, ёс зүйтэй, ур чадвартай хүний нөөцийг үе шаттай бүрдүүлэхэд анхаарч, хувийн эрх зүйн чиглэлээр мэргэшсэн хуульчийг бэлтгэх бодлогыг баримталж байна.

Монгол Улс хүний эрхийг дээдэлсэн, иргэдийнхээ үндсэн эрх, эрх чөлөөг хуульчлан баталгаажуулж, хууль, шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх зарчмыг Үндсэн хуульдаа тунхагласан билээ. Шүүх, хууль сахиулах байгууллагын алба хаагч бүр энэхүү зарчмыг хэлбэрэлтгүй мөрдөж, гагцхүү хуульд захирагдаж ажиллах үүргээ нэр төртэй биелүүлнэ гэдэгт итгэж байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд энэхүү үндэсний чуулганаас шүүхийн бие даасан байдлыг хангах, хэрэг бүртгэх, мөрдөн шалгах, ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрхийн баталгааг бүрэн хангах, эрх зүйч, хууль сахиулагч бэлтгэх үндэсний тогтолцоог сайжруулах, шүүгч, хуульчийн ёс зүй, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр ажил хэрэгч санал шийдэл гарна гэдэгт найдаж байна.

Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье” гэжээ.

This post is also available in: English

2021-10-15/0 сэтгэгдэл/by cabinetAdmin
Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share on Pinterest
  • Share by Mail
https://cabinet.gov.mn/wp-content/uploads/logo.png 0 0 cabinetAdmin https://cabinet.gov.mn/wp-content/uploads/logo.png cabinetAdmin2021-10-15 15:02:142021-10-19 15:04:04ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ, ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧДАД МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ

Мэдээний ангилал

  • Орон нутгийн мэдээлэл
  • Орон нутгийн удирдах ажилтны улсын зөвлөгөөн

Шинэ мэдээ

  • 2022 оны 1 дүгээр  улиралд  иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар 2022-05-18
  • 2021 онд иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны  байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тухай 2022-05-18
  • Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөөс Самурай бондын өрийг урьдчилан төлнө 2022-05-11
  • Эрүүл мэндийн сайд С.Энхболд 11-11 төвд ажиллаж, иргэдтэй уулзлаа 2022-05-09
  • Байцаагч болон үйлдвэр, үйлчилгээний зөвшөөрөл олгодог ажилтнуудтай холбоотой гомдлыг нарийн шалгаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо 2022-05-09

Файлын сан

“Алсын хараа -2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого
БНСУ-ын төрийн албаны хүний нөөцийн удирдлагын тогтолцоо
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан /2021 оны байдлаар/
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн гүйцэтгэлийн тайлан /2021 оны байдлаар/

Холбоо барих

  • Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Төрийн Ордон, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, 14201, Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай
  • Утас: (976-51) 260817, (976-51) 262408
  • info@cabinet.gov.mn

Байршил

Хэрэглэгч

  • 1,267
  • 15,330
  • 57,604
  • 624,846
  • 1,229,137
Уулзалт мэдэгдэх хуудас

This post is also available in: English

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2022 он.
  • Яам
  • Агентлаг
  • Аймаг
  • Холбоо барих
“НЭЭЛТТЭЙ ЗАСГИЙН ТҮНШЛЭЛ БА ХУВИЙН ХЭВШЛИЙН... ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН: ЗАСГИЙН ГАЗАР ЭРҮҮЛ...
Scroll to top