Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 2023 оны төсөв эдийн засгийг тогтворжуулах, төсвийн сахилга батыг бүх түвшинд хэрэгжүүлэх төсөв байх учиртай
“Төсөв-2023” олон нийтийн хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр, Монгол Улсын 2023 оны төсвийн талаар иргэд, олон нийт, олон улсын байгууллагууд оролцсон хэлэлцүүлэг болж байгаа нь улс төрд шинэ жишиг тогтож байна. Улсын төсвийг улс орны амьдралын нэг жилийн чиглүүлэгч луужин гэж үзэж болно. […]