Мэдээ, онцлох мэдээ, Чухал мэдээ НҮБ-ЫН ЭНХИЙГ САХИУЛАХ ҮЙЛ ХЭРЭГТ МОНГОЛ УЛСЫН ОРУУЛЖ БУЙ ХҮЧИН ЧАРМАЙЛТЫГ ӨНДРӨӨР ҮНЭЛЭВ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд АНУ-ын Батлан хамгаалахын сайд Л.Остин наймдугаар сарын 3-ны өдөр бараалхаж, хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Засаг захиргаа Монгол Улсын Зэвсэгт хүчний чадавхийг бэхжүүлэх, цаашид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаан дахь Монгол Улсын оролцоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлэв. Батлан хамгаалахын сайд Л.Остин Монгол Улсын олон улсын болон НҮБ-ын энхийг сахиулах үйл хэрэгт оруулж байгаа хүчин чармайлт, Монголын Зэвсэгт хүчний ур чадварыг өндрөөр үнэлж, АНУ-ын энхийг сахиулагчидтай Афганистан, Ирак улсад олон жилийн турш мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэсэнд талархал илэрхийлэв. 2023-08-04/0 сэтгэгдэл/by cabinetAdmin https://cabinet.gov.mn/wp-content/uploads/WK9kdTWjaZUKJDz3cwmZ-1.jpeg 1004 1600 cabinetAdmin https://cabinet.gov.mn/wp-content/uploads/logo.png cabinetAdmin2023-08-04 10:55:262023-08-07 10:56:21НҮБ-ЫН ЭНХИЙГ САХИУЛАХ ҮЙЛ ХЭРЭГТ МОНГОЛ УЛСЫН ОРУУЛЖ БУЙ ХҮЧИН ЧАРМАЙЛТЫГ ӨНДРӨӨР ҮНЭЛЭВ