Улсын Их Хурлын 2020 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Алсын хараа- 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилтыг дунд хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн төлөвлөлтийн баримт бичиг болох “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, түүний хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлтийг баталсан.
Тус баримт бичгийн хүрээнд үндэсний нэгдмэл үнэт зүйл, хүний хөгжил, амьдралын чанар ба дундаж давхарга, эдийн засаг, засаглал, ногоон хөгжил, амар тайван аюулгүй нийгэм, бүс, орон нутгийн хөгжил, Улаанбаатар ба дагуул хот гэсэн үндсэн 9 зорилгын хүрээнд 47 зорилт дэвшүүлж, 243 арга хэмжээнүүдийг тодорхойлсон.
“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн 2022 оны хэрэгжилтийн явцын тайланг Эдийн засаг хөгжлийн яамнаас ирүүлснийг хянаж, хяналт- шинжилгээ үнэлгээ хийж дүнг танилцуулж байна.
Дэлгэрэнгүй танилцуулгыг энд дарж үзнэ үү.