Улаанбаатар хот
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяа Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар нь Төрийн ордны баруун жигүүрийн 2 давхарт байрлах кофе шоп түрээслэх сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой аж ахуйн нэгжийг урьж байна.
1. Сонгон шалгаруулалтын нэр
Төрийн ордны баруун жигүүрийн 2 давхарт байрлах кофе шопыг зориулалтын дагуу түрээслэх сонирхолтой аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах. Шалгаруулалтад оролцогч аж ахуйн нэгж нь сонгон шалгаруулалтын материалыг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 14:00 цагаас өмнө Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд битүүмжлэн ирүүлсэн байна.
Материалыг зарласан хугацаанд байгууллагын нэр, байршил, зориулалт, бүрдүүлсэн материалын жагсаалт тус бүрийг дугтуйны гадна талд бичиж битүүмжилсэн хэлбэрээр 2 хувь ирүүлнэ.
2. Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга
д/д |
Түрээслэх талбайн нэршил, чиглэл, зориулалт |
Байршил /хөрөнгө/ |
Талбайн хэмжээ /м2/ |
1 |
Кофе шоп /баруун/ |
Төрийн ордны 2 давхарт байрлах |
82.4 м2 |
2 |
Үйлчилгээний тоног төхөөрөмж, тавилга эд хогшил |
Одоо ашиглагдаж байгаа тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл |
3. Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа |
2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 14:00 цагт |
Материал хүлээн авах хаяг |
УБ хот, Сүхбаатарын талбай-6, Төрийн ордны зүүн хойд талд байрлах Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв |
Материал нээх хугацаа, хаяг байршил |
2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 15:00 цагт УБ хот, Төрийн ордон, Сүхбаатарын талбай-6 Төрийн ордны 4 давхрын Нутгийн удирдлагын танхимд нээнэ. |
Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ |
Нэг метр.кв /1м2/ талбайн түрээсийн жишиг үнийг ТӨБЗГ- ын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 49 дүгээр тогтоолын хавсралтын дагуу нэг сарын 10,000 /арван мянга/ төгрөг. Жич: • Төрийн ордны баруун жигүүрийн Кофе шопыг түрээслэгч сонгоно; • Түрээсийн үнэд ашиглалтын зардал багтаагүй болно; |
• Шаардлагатай бол одоо ашиглагдаж байгаа тоног төхөөрөмж тавилга хэрэгслийг нэмэлтээр түрээслэх; • Ажлын даалгаврын дагуу үйлчилгээг эрхлэх, тавигдах доод шаардлага, шалгуурыг хангавал зохино. |
|
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал |
• Аж ахуйн нэгж болон санал болгосон хүний нөөцийн талаар татвар, санхүүгийн тайлагналт, нийгмийн даатгалын зэрэг мэдээллийн системээс лавлагаа авахад татгалзах зүйлгүй тухай албан мэдэгдэл; • Улс төрд нөлөө бүхий этгээд болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүдтэй ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн байх; • Аж ахуйн нэгжийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар; • Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх сүүлийн 2 жилийн мэдээлэл; • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шүүхээр тогтоогдсон бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /E-mongolia лавлагаа/; • Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхийн хуулбар; • Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /E-mongolia лавлагаа/;
|
Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрөл, хууль тогтоомж, стандартын мэдээлэл |
Төрийн ордны тухай хууль болон холбогдох хууль, тогтоомж, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний стандарт, норм, дүрэм холбогдох зөвшөөрөл. |
4. Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл
Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 49, 51 дүгээр тогтоолуудыг тус тус үндэслэн түрээслэгч сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод зохион байгуулна.
Эрхэлсэн үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн, туршлагатай, санхүүгийн чадвартай гэдгээ оролцогч өөрөө нотлох зорилгоор бүрдүүлэх материалыг бүрэн ирүүлнэ. Материал дутуу тохиолдолд үл маргах журмаар хасна.
Материалыг бүрэн ирүүлсэн, тавигдах шаардлагыг хангасан нэг оролцогчийг сонгон шалгаруулна.
Гэрээ байгуулах эрх олгосон аж ахуйн нэгжийн байршуулах барьцаа хөрөнгө 1 сарын түрээсийн хэмжээнээс доошгүй байна.
5. Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах
Түрээслүүлэх хөрөнгийг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 10:00 цагт Төрийн ордонд ирж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх болон бусад нэмэлт мэдээллийг Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын 51-260252 дугаар утас, www.sgsa.gov.mn, Монгол Улсын Засгийн газрын www.zasag.mn, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын www.cabinet.gov.mn, Төрийн худалдан авах ажиллагааны газрын www.tender.gov.mn цахим хаягаар болон enkhtur@sgsa.gov.mn цахим шуудангаар холбогдож авна уу.
Хаяг: УБ хот, Төрийн ордон, Сүхбаатарын талбай-6 Төрийн ордон
Холбогдох албан тушаалтан: Ажлын хэсгийн нарийн бичиг, Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын Чанарын ахлах мэргэжилтэн Б.Энхтөр
Утасны дугаар: 51-260252, 99086663 Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг Улаанбаатар хот
2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр
1. ҮНДСЭН МЭДЭЭЛЭЛ
Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын дүрэмд зохих өөрчлөлт оруулж, татан буугдсан төрийн өмчит үйлдвэрийн газруудын шилжүүлсэн чиг үүргийг хувийн хэвшлээр гэрээгээр гүйцэтгүүлэхэд ашиг сонирхлын зөрчил, хөндлөнгийн аливаа нөлөөллөөс ангид байх зарчмыг баримтлан төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журмын дагуу Төрийн ордонд кофе шопын үйлчилгээ эрхлэх түрээслэгчийг сонгон шалгаруулна.
Төрийн ордны 2 давхрын баруун жигүүрт байрлах 82.4м2 талбай бүхий кофе шопын үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгжийг сонгоно.
2. ЗОРИЛГО
Энэ ажлын даалгаврын үндсэн зорилго нь Төрийн ордонд кофе шопын үйлчилгээ эрхлэх түрээслэгчийг сонгон шалгаруулах шалгуур үзүүлэлтийг боловсруулахад оршино.
3. ҮНДСЭН ШААРДЛАГА
1. Үйлчилгээнд тавигдах шаардлага
- Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлдэг, олон нийтэд танигдсан кофе шопын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж байх;
- Нэгдсэн маркетингийн бодлого;
- Захиалгын автоматчилсан систем;
- Захиалгын кофе хүргэлтийн үйлчилгээ;
- Салбарын үйл ажиллагаа, үйлчилгээний стандарт, бүтээгдэхүүний амт чанарт мэргэжлийн зөвлөгөө өгч хамтарч ажилладаг мэргэжлийн баг;
- Өөрийн онцлог, өргөн сонголт бүхий цэс;
- Үйлчлүүлэгчийн хэрэгцээг тодорхойлж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ тасралтгүй сайжруулах менежмент;
- Бариста бэлтгэх, чадавхжуулах мэргэжлийн баг;
- Хэрэглэгчийг урамшуулах хөтөлбөр;
- Ажлын цагийг баримтлан ажиллах ба ил байрлуулсан ажиллах цагийн хуваарь.
2. Ажилтанд тавигдах шаардлага
- Бариста бэлтгэх сургалтад хамрагдсан, төрөл бүрийн кофег бэлтгэн,үйлчлүүлэгчдэд үйлчлэх үйлчилгээний мэргэшсэн үнэмлэх;
- Кофены шинж чанар, төрөл, зориулалт, бэлтгэх ажиллагаа, жор, олгох, кофены карт зохиох, кофены тусгай тоног төхөөрөмжийг ажиллуулах, бэлтгэх чадвар;
- Кофе хадгалах дүрэм журмыг мөрдөж ажиллах;
- Үйлчлүүлэгчдэд кофе сонгоход туслах, тайлбар зөвлөгөө өгөх,
- Эрүүл мэндийн үзлэгт орсон, эрүүл мэндийн дэвтэртэй байх.
3. Ажлын байранд тавигдах шаардлага
1. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт тавих MNS 4946:2019 стандартын шаардлага хангасан байна.
2. Өөрийн өнгө төрх, үйлчилгээний стандарт бүхий ажлын байр, тоног төхөөрөмжийг 15 хоногийн дотор бэлэн болгоно.
3. Ил байрласан ажиллах цагийн хуваарьтай байх.
Үйлчилгээний танхимын тохижилт:
- Бариста тоног төхөөрөмж;
- Тусгай зориулалтын лангуу;
- Үйлчилгээний онцлогийг тусгасан чимэглэл, тохижилт;
- Үйлчилгээний төрөл, ангилалд тохирсон ширээ;
- Зөөлөн, хагас зөөлөн сандал.
- Үйлчилгээний танхимын бусад тоног төхөөрөмж, тавилга:
- Кассын машин, компьютер;
- Төлбөр, тооцооны нэгдсэн систем, төлбөрийн баримт, НӨАТ-ын баримт олгох машин.
Кофе үйлдвэрлэлийн байрны зохион байгуулалт:
- Технологи ажиллагааны шугам нэг чигийн урсгалтай байх Кофе үйлдвэрлэлийн байрны тоног төхөөрөмж, зориулалтын багаж, хэрэгсэл:
- Дээжийн хөргөгч, дээжийн бүртгэлийн дэвтэр;
- Аяга таваг угааж, ариутгах төхөөрөмж;
- Зориулалтын тавиур, халуун, хүйтэн байлгах төхөөрөмж;
- Үйлчилгээний зориулалтын хэрэглэлийн өрөө, шүүгээ;
- Түүхий эд бүтээгдэхүүний гарал үүсэл, баталгаажуулалтын дагалдах бичгийн бүртгэлийн дэвтэр;
- Батлагдсан технологийн карт;
- Салбарын өнгө төрх бүхий нэг загварын шаазан эдлэл /зориулалт тус бүрээр 2 дахин их нөөцтэй/;
- Салбарын өнгө төрх бүхий нэг удаагийн /зөөврийн/ хүнсний зориулалтын аяга, хэрэгсэл;
- Салбарын өнгө төрх бүхий зориулалтын амны алчуур.
4. АНХААРАХ ЗҮЙЛС
Монгол Улсын Төрийн ордны тухай хуулиар Төрийн ордны эрх зүйн байдлыг тодорхойлж, түүний хамгаалалт, үйлчилгээг тусгайлан зохицуулсан бөгөөд төрийн тусгай хамгаалалтад 24 цагийн турш байдаг обьект болно. Төрийн ордны үйлчилгээ нь түүнд байрлаж байгаа байгууллагын хэвийн үйл ажиллагаа явуулах, ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөлийн жишиг шаардлагыг хангасан байх ба Төрийн ордонд үйлчилгээ явуулах журмыг тусгайлан зохицуулсан болохыг анхаарах.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар