ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Хууль, эрх зүйн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд хууль тогтоомжийн болон Засгийн газрын шийдвэрийн төсөл боловсруулах, танхимын хуралдаанаас гарах шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг хянаж, агуулгыг найруулах, эдгээр асуудлаар удирдлагыг зөвлөгөө, арга зүй, мэдээлэл, үйлчилгээгээр хангах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хянан зөвшөөрөл өгөх, Хэрэг эрхлэх газрын саналыг боловсруулах болон Засгийн газрын шийдвэрийг хууль тогтоомжид нийцүүлэн гаргахад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хууль зүй, дотоод хэргийн салбарын бодлого, төлөвлөлт, удирдлага, зохицуулалтыг хангахад чиглэсэн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг зохих журмын дагуу боловсруулан бэлтгэх, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах чиглэлээр дэмжлэг үзүүлэх, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, хууль тогтоомжийн төсөл, Засгийн газрын шийдвэр боловсруулах, Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд эрх зүйн зөвлөгөө болон бусад дэмжлэгээр хангах, удирдлагын шийдвэрийн дагуу Засгийн газар, Хэрэг эрхлэх газрыг төлөөлж шүүх, прокурорын байгууллагатай харилцах, зөвлөгөө, үйлчилгээгээр хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын танхимын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх асуудал бүрд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын санал бэлтгэх, хууль тогтоомжийн төслийг найруулах, Засгийн газрын шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянах, төслийг хянаж найруулах, Улсын Их Хурлын Тамгын газартай харилцах, энэ чиглэлээр зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын танхимд Засгийн газрын шийдвэр, хууль тогтоомжийн төсөл боловсруулах, шийдвэр гаргах механизмд дэмжлэг үзүүлэх, энэ чиглэлээр шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ. Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Тэргүүн дэд дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Улсын Их Хурлын Тамгын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, бусад яамд, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн болон төрийн бус байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Хууль зүй, дотоод хэргийн яам, Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд байна. АЛБАН ХААГЧИД
|
This post is also available in: English