Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын 2022 оны Төсвийн тодотголын төслөө танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ. Тэрбээр,
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Юуны өмнө, хөрш орнуудад эрчимжээд буй цар тахлын нөлөө болон зэвсэгт мөргөлдөөний хямралт байдлаас үүдсэн өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах зорилго бүхий “Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийг яаралтай горимоор баталж өгсөн Улсын Их Хуралд талархал илэрхийлье.
Хэрэв энэ эрхзүйн орчин бүрдээгүй байсан бол өнөөдөр өргөн хэрэглээний АИ-92 бензиний үнэ 800-1000 төгрөгөөр нэмэгдэж, багадаа 3190 төгрөг болж, үнийн өсөлтийн огцом цочрол дахин үүсэх байлаа.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Засгийн газраас өнөөдрийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан Монгол Улсын төсвийн тодотголыг дагалдах хуулиудын хамт Улсын Их Хуралд өргөн барьж байна.
Энэ удаагийн төсвийн тодотгол дараахь дөрвөн онцлогтой.
Нэг. Төрийн хэмнэлтийн тухай анхдагч хууль
“Шинэ сэргэлтийн бодлого”-д дэвшүүлсэн Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд Төрийн хэмнэлтийн тухай анхдагч хуулийг УИХ-д өргөн барьж байна.
Төсвөөс санхүүждэг төрийн байгууллагууд тус бүрдээ салбар хуулиудаар, журам, дүрмээр хэмнэлтийн асуудлыг зохицуулахаар оролдож байсан боловч нийгмийн хүлээлтэд нийцсэн эрс өөрчлөлтийг өнөөдрийг хүртэл хийж чадалгүй ирсэн нь бодит үнэн юм.
Төрийн хэмнэлтийн тухай хуулиар дараахь асуудлыг зохицуулна.
– Хуульд тусгайлан заагаагүй бол төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг Улсын Их Хурал болон Засгийн газрын харьяа агентлагууд болон төрийн өмчит үйлдвэрийн газрууд дэд дарга, орлогч даргатай байхыг хориглох,
– Нийслэлийн Засаг дарга хоёр хүртэл, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нэгээс илүү орлогч даргатай байхыг хориглох,
– Хуульд тусгайлан заагаагүй бол нийслэл Улаанбаатар хотод том оврын автомашин хэрэглэх, орон нутагт албан томилолтоос бусад тохиолдолд төрийн албан хаагчид төсвийн зардлаар албан тушаалын автомашин ашиглахыг хориглох,
– Төсөвт байгууллагын автомашины нэгдсэн удирдлагын менежментийг цахим технологийн чиглэлийн хувийн хэвшлийн компаниудтай хамтран ухаалаг хяналтын системд оруулснаар одоо ашиглагдаж буй төсөвт байгууллагын 9800 автомашиныг багадаа 60 гаруй хувиар бууруулж, цаашид төр машин эзэмшдэггүй болох суурь реформын эхлэл тавигдана.
– Төсөвт байгууллагын удирдлагууд бие дааж, орон тоо нэмэх шийдвэр гаргахыг хориглох, үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, олговор, урамшуулал олгохыг хориглох,
– Гар утасны зардал, зочин төлөөлөгч хүлээж авах, үдэх, хоорондоо бэлэг солилцох, төсвийн мөнгөөр дайллага зохион байгуулах, үндсэн чиг үүргээс хамаарахаас бусад тохиолдолд урлаг, спортын арга хэмжээ ивээн тэтгэх, цалин хөлс олгох, сургалтын төлбөр санхүүжүүлэх, хандив тусламж олгох, гадаад томилолтоор зорчихдоо бизнес ангиллаар зорчих, төрийн тусгай албан хаагчаас бусад албан хаагч дүрэмт хувцас хэрэглэхийг хориглох зэрэг багц арга хэмжээ тусгагдсан болно.
Энэ удаагийн төсвийн тодотголоор конторын барилга зургаа, наадмын талбай гурав, Соёлын төв долоо, Спорт заал, цогцолбор гурав, усан бассейн хоёр, конторын тоног төхөөрөмж 18, конторын их засвар 12, Айргийн өргөө нэг, орон нутгийн тохижилт зургаа, нийтийн эзэмшлийн зам талбай гурав зэрэг нийт 33 арга хэмжээг хассан бөгөөд цаашид хөшөө, дурсгал, угтах, үдэх хаалга зэрэг орон нутгийн шинж чанартай төслүүдийг улсын төсвөөр санхүүжүүлэхийг энэ хуулиар хориглохоор тусгалаа.
Эдгээр арга хэмжээний үр дүнд үйл ажиллагааны болон удирдлагын зардал 20 гаруй хувиар хэмнэгдэж, 1500 гаруй орон тоо хасагдана.
Цаашид төсвийн захирагч нар цомхон, чадварлаг, өндөр цалинтай ажиллах сонголт бүхий бүтээмж, үр дүнд суурилсан өрсөлдөөнт тогтолцоо руу үе шаттай шилжинэ.
Хоёр. Үнийн өсөлтөөс сэргийлэх, иргэдийн амьжиргааг дэмжих тухай
Төрийн хэмнэлтийн бодлогын үр дүнд хэмнэгдсэн зардлыг үнийн өсөлтөөс сэргийлэх, иргэдийнхээ амьжиргааг дэмжих дараахь арга хэмжээнд 2022 он дуустал зарцуулахаар тусгалаа.
– Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн нэг сая төгрөг болон түүнээс доош орлоготой даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг сар бүр буцаан олгох,
– Хүүхдийн 100 мянган төгрөгийг мөнгөн хэлбэрээр үргэлжлүүлэн олгох,
– Дотооддоо хүнс үйлдвэрлэх, хүнсний нөөц бүрдүүлэх, хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах, дөрвөн улирлын хүлэмж, агуулах, зоорь барихад зориулж нэг их наяд төгрөгийн гурван хувийн хөнгөлөлтэй зээлийн хүүгийн татаасыг улсын төсвөөс олгох,
– Импортын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн болох цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны үнийн өсөлтийн дарамтыг бууруулах зорилгоор импортын гаалийн албан татвараас чөлөөлөх,
– Дотоодод үйлдвэрлэсэн ургамлын тосыг нэмүү өртгийн албан татвараас чөлөөлөх зэрэг арга хэмжээ багтлаа.
УИХ-аар батлагдсан “Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль” хууль хэрэгжиж эхэлснээр:
o Нэгдүгээрт. Олон улсын зах зээл дээр огцом өсч буй бензин шатахууны үнийг тогтвортой байлгах зорилгоор шатахуун импортлогч компаниудад шаардлагатай валютын эх үүсвэрийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож, зээлийн хүүний татаасыг төрөөс хариуцаж, эргэлтийн хөрөнгөтэй холбогдох асуудлыг нь бүрэн шийдвэрлэж байна. Энэ нь бензин шатахууны үнийг тодорхой хугацаанд тодорхой хэмжээнд тогтоон барих болно гэж харж байна. Гэвч зах зээлийн зарчмыг төрөөс байнга зохицуулах нь боломжгүй боловч ер бусын хямралын цаг үе гэдгийг онцлон тэмдэглэж байна.
Шатахуун бол суурь үнийг хөөргөддөг учраас бид энэхүү шийдвэрийг гаргасан.
Энэ багц арга хэмжээнд нийт 100 орчим сая доллар зарцуулах тооцоо гарсан.
o Хоёрдугаарт. Төрөөс үйлдвэрлэгч нарт хөнгөлөлттэй зээл олгож, улмаар тариаланчдад хуримтлагдсан өмнөх жилүүдийн улаан буудайн нөөцийг худалдаж авна. Ингэснээр дэлхий дахинд үүсээд буй улаан буудайн хомсдолоос урьдчилан сэргийлж, энэ хаврын тариалалтад онцгой анхаарах боломж бүрдэнэ.
Гурав. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг олон нийтийн шууд хяналтад оруулах тухай
Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг олон нийтийн шууд хяналтад оруулах, нээлттэй, ил тод засаглалыг бүрдүүлэхийн тулд “Монголын хөрөнгийн бирж”, “Монголын цахилгаан холбоо”, “Мэдээлэл холбооны сүлжээ”, “Мэдээлэл, технологийн үндэсний парк”, “Үндэсний давхар даатгал” болон авто замын засвар ашиглалт, цахилгаан түгээх сүлжээ зэрэг төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг дотоодын хөрөнгийн биржээр дамжуулж, нэг иргэн, хуулийн этгээдэд ногдох оролцоог таван хувиас хэтрүүлэхгүй байх, улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн оролцоог хязгаарласнаар хөрөнгийн тэгш бус байдлыг багасгах, бизнес эрхлэгчдэд тэгш боломж олгох, шударга өрсөлдөөнийг хангах тогтолцооны шинэчлэлийг бий болгоно.
Монгол Улсын Засгийн газар хуулийн засаглал, хөрөнгө оруулалтын эрүүл орчин, зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг бүх талаар дэмжиж, төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх бодлогыг тууштай баримтална.
Харин жам ёсны бизнесийн орчныг хамгаалахын төлөө байгалийн баялаг, олон нийтийн өмчийг завшихын тулд улс төр, төрийн байгууллага, шүүх, хууль хяналтын байгууллагад өөрийн нөлөөллөө тогтоосон хуулиас дээгүүр бүлэглэлтэй цаашид ч хатуу тэмцэхээ илэрхийлье.
Дөрөв. Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах тухай
Энэ удаагийн төсвийн тодотгол бол “Шинэ сэргэлтийн бодлого”-д дэвшүүлсэн нийслэл Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулж, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах бодлогын эхлэл юм.
Монгол Улсын нийт газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг Улаанбаатар хотод манай улсын нийт хүн амын 50 орчим хувь нь амьдарч, жил бүр нэг дундаж аймгийн хүн амтай тэнцэх хэмжээний буюу 35 мянган иргэн шилжин ирж байна.
Жилээс жилд өсөн нэмэгдсээр байгаа хүн амын эрэлт хэрэгцээг Улаанбаатар хотын орон зай, ажлын байр, цэцэрлэг сургууль, дэд бүтцийн бодит хүртээмж хангах чадамжгүй болсны бодит илрэл нь Та бидний тулгамдсан асуудал болоод буй Улаанбаатар хотын хэт төвлөрөл, нийслэлийн цэцэрлэг сургуулийн хомсдлын асуудал юм.
Залуучуудын жагсаал цуглааны үеэр тавьсан гол шаардлагуудын нэг нь ч цэцэрлэгийн хүртээмжийн асуудал байлаа. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод шаардлагатай байгаа 270 гаруй цэцэрлэг баригдсан ч хот руу шилжих их нүүдлийн урсгалыг зогсоохгүйгээр энэ асуудлын үндсэн шийдлийн учиг тайлагдахгүй юм.
Иймд хэт төвлөрлийг сааруулж, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах цогц үе шаттай бодлогын арга хэмжээнээс энэ удаагийн төсвийн тодотголоор эхний ээлжинд дараахь арга хэмжээг авахаар танилцуулж байна
– Нийслэл Улаанбаатар хотын цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхэд сугалаагаар цэцэрлэгт хамрагддаг явдлыг богино хугацаанд шийдвэрлэх зорилгоор улсын болон нийслэлийн төсвөөс 200 тэрбум төгрөгийг зарцуулах,
– Хоёр настай хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчид нь хүүхдээ гэртээ асрахад нь дэмжлэг болгож хувьсах зардлыг олгох,
– Улсын болон хувийн цэцэрлэгийн хувьсах зардлыг хоёр дахин нэмэгдүүлж олгох,
– Хөдөө, орон нутагт шилжин суурьшиж, анх удаа орон сууц худалдаж авах иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 50 хувийг төсвөөс санхүүжүүлж, иргэд хүсвэл орон сууцны урьдчилгаа төлбөрийн 60 хувийг төр батлан даах,
– Хөдөө, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор, бизнес эрхлэх иргэн, аж ахуйн нэгжүүдэд нэг хувийн хөнгөлөлттэй зээл олгох,
– Харин Засгийн газрын төвлөрлийг сааруулах бодлогыг дэмжиж, орон нутагт ажлын байр нэмэгдүүлж буй хувийн хэвшлийг дэмжих зорилгоор дараахь татварын багц бодлогыг хэрэгжүүлэхээр тусгалаа:
– 2023 оноос хойш хэрэгжих дулаан, цахилгааны төслүүд борлуулалт хийж эхэлснээс хойш гурван жил 90 хувь, дараагийн гурван жил 50 хувиар тус тус орлогын татвараас хөнгөлөх,
– Орон нутагт шинээр үйл ажиллагаа эхлүүлж байгаа уул уурхайн лиценз эзэмшдэгээс бусад аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор орлого олж эхэлсний дараагийн гурван жил 90 хувь, дараагийн гурван жил 50 хувиар орлогын татварыг хөнгөлөх,
– Уул уурхайн лиценз эзэмшдэггүй компани нийслэлд байршилтай үйлдвэр, агуулахаа орон нутаг руу нүүлгэсэн тохиолдолд нүүлгэн шилжүүлэлтийн зардлыг 50 хувиар нэмэгдүүлэн тооцож татвар ногдох орлогоос хасах,
– Уул уурхайн лиценз эзэмшдэггүй компанийн орон нутагт барьж байгуулсан барилга байгууламжийн элэгдэл тооцох хугацаа одоо 25 жил байдгийг өөрийн сонголтоор таван жилийн дотор түргэн хугацаанд элэгдүүлэн зардлаа хурдан нөхөх боломж олгож дэмжлэг үзүүлэхээр,
– Уул уурхай лиценз эзэмшдэгээс бусад орон нутагт үйл ажиллагаа явуулдаг, орон нутагт бүртгэлтэй компани ажил хайгч иргэнийг шинээр ажилд авч ажиллуулсан тохиолдолд олгосон цалингийн зардлыг 20 хувиар нэмэгдүүлэн тооцож, татвар ногдох орлогоос нэг удаа хасч татварын дэмжлэг үзүүлэхээр тусгалаа.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Дээрх арга хэмжээний үр дүнд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 245.3 тэрбум төгрөгөөр буурч 15.5 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага мөн 245.3 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх батлагдсан түвшинд байхаар байна.
Та бүхнээс Монгол Улсын төсвийн тодотгол, Төрийн хэмнэлтийн тухай анхдагч хууль, Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг болон дагалдах бусад хууль, тогтоомжийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье гэлээ
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ 2022 ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ТӨСЛӨӨ ТАНИЛЦУУЛЖ УИХ-Д ҮГ ХЭЛЛЭЭ

Төрийн хэмнэлтийн хүрээнд “UBCAB” ХХК-тай хамтран ажиллах санал тавилаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онлайн такси үйлчилгээний “UBCab” ХХК-ийн үйл ажиллагаатай өнөөдөр танилцлаа.
Засгийн газар төрийн хэмнэлтийн хүрээнд “Төсвийн хэмнэлтийн тухай хууль” өргөн барьж төсөвт байгууллагуудын хэмнэлтийг хуульчлахаар ажиллаж байна. Тухайлбал, хот суурин газарт зөвхөн сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар суудлын жижиг оврын автомашин хэрэглэхээр хуулийн төсөлд тусгасан. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Засгийн газрын харьяа байгууллагуудын автомашины үйлчилгээг цахим технологитой холбох замаар хэмнэлттэй, шуурхай, бүтээмжтэй болгох боломжийн талаар энэ үеэр ярилцлаа.
“UBCab” ХХК нь UBCab аппликейшн ашиглан 14,000 жолоочийг ажлын байраар хангаж 400,000 хэрэглэгчид 24 цагаар такси, тээвэр, шуудан хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг. Үүгээрээ тус компани олон тооны ажлын байр бий болгож, иргэдийн хөрөнгө санхүүг дэмжин, цаг завыг хэмнэхээс гадна нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад багагүй хувь нэмэр оруулж байна.
Хэмнэлт, шийдэл бүхий найдвартай, шуурхай ийм цахим үйлчилгээг төрийн байгууллагууд ч нэвтрүүлэх боломжтой гэж Ерөнхий сайд хэллээ. Улмаар төрийн байгууллагуудын автомашин үйлчилгээний захиалгыг онлайнаар авч, хянах нэгдсэн системийг бий болгоход хамтран ажиллах хүсэлтийг “UBCab” ХХК-ийн хамт олонд тавилаа. Мөн үйлчилгээгээ улам өргөжүүлж нийслэл Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөнийг бууруулах, түгжрэлийг арилгахад хувь нэмрээ оруулахыг хүслээ.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал – газар тариалан” үндэсний чуулганд оролцогчдод Ерөнхий сайд илгээлт хүргүүлэв
“Хүнсний хангамж, аюулгүй байдал – газар тариалан” үндэсний чуулганд оролцогчдод Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илгээлт хүргүүлэв.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ИЛГЭЭЛТ
2022 оны дөрөвдүгээр сарын 15
“Хүнсний хангамж, аюулгүй байдал – газар тариалан”
үндэсний чуулганд оролцогчдод
“Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал – газар тариалан” үндэсний чуулганд оролцогч эрхэм зочид төлөөлөгч Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.
Хүн төрөлхтөн цар тахлын амаргүй сорилттой нүүр тулж, иргэдийн эрүүл мэнд, улс орны эдийн засгийн хүндрэлийг даван туулахаар төр засаг, иргэд аж ахуйн нэгжүүд гуравдахь жилдээ хамтран тэмцэж байна.
Гэтэл дэлхийн геополитик, эдийн засгийн харилцан авч буй хориг арга хэмжээнүүдээс улбаалж, дэлхий даяар, түүний дотор хөгжиж буй улс орнуудад томоохон сорилт тулгарч, түлш шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэж, үнийн өсөлт огцом нэмэгдэж байна.
Он гарсаар газрын тосны үнэ дунджаар 50 хүртэл хувь, улаанбуудайн үнэ 40 хувь өсөж, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас зарим хүнсний нэр төрлийн бүтээгдэхүүнд хомсдол үүсэж, цаашлаад дэлхий даяар 8-13 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх аюул бодитоор нүүрлэснийг мэдэгдлээ.
Тийм ч учраас Монгол Улсын Засгийн газраас “Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн бариад байна.
Хямралт нөхцөл байдал тулгарч, хаврын тариалалт ойртсон энэ цаг үед Та бид хямралын үеийн сэтгэлзүйд автаж, дэвшүүлсэн томоохон зорилтуудаасаа ухарч болохгүй.
“Алсын хараа – 2050“ Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцөлүүдийг бүрдүүлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Атрын IV аяныг үндэсний хэмжээнд өрнүүлж, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах, цаашид хүнс экспортлогч улс болох зорилт дэвшүүлсэн билээ.
Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Атрын IV аяныг амжилттай хэрэгжүүлэхийн тулд дараахь бодлогын дэмжлэгийг үе шаттайгаар үзүүлж ажиллаж байна. Үүнд:
– 2022 онд хөдөө аж ахуйг дэмжих хөнгөлөлттэй зээлийн төрлийг нэмэгдүүлж, газар тариалан, хаврын тариалалтад 100 тэрбум төгрөг, төмс, хүнсний ногооны тариалалтад 50 тэрбум төгрөг,гурил, тэжээл, ургамлын тосны үйлдвэрлэлд 40 тэрбум төгрөгийг гурван хувийн хүүтэйгээр арилжааны банкаар олгох,
– Хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд 2022 оны хаврын тариалалтад зориулан улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан хүнсний ногоо, хүлэмжийн таримлын үрийн үнийг 80 хувиар хөнгөлж олгох,
– 2021 оны ургацаас зах зээлийн эргэлтэд ороогүй 45 мянган тонн хүнсний уланбуудайг төр худалдан авч тариаланчдынхаа санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариалалтыг хэвийн явуулах боломжийг бүрдүүлэх,
– ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн яаманд санал хүргүүлж хамтран ажилласнаар хаврын тариалалтад зориулан 10 мянган тонн эрдэс бордоог импортоор авах боломжийг бүрдүүлэх,
– Энэ удаагийн хаврын тариалалтад шаардагдах 22 мянган тонн шатахуунаар тасралтгүй хангах, үнийг тогтворжуулах чиглэлээр холбогдох мэргэжлийн байгууллагуудад үүрэг өгч, хяналт тавин ажиллаж байна.
Ер бусын хямралын цаг үед эхэлж буй энэ удаагийн хаврын тариалалтыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах, газар тариалангийн үйлдвэрлэлийг өнгөрсөн оны түвшингээс бууруулахгүй байх нь эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах, цар тахал, олон улсын хямралыг даван туулахад нэн чухал ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэж байна.
Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд хаврын тариалалтад манлайлан ажиллахыг иргэн, аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчдад уриалж байна.
Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.
“Кью эс си” компанийн концессын гэрээг цуцаллаа
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны дөрөвдүгээр сарын 13-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
“Кью эс си” компанийн концессын гэрээг цуцаллаа
Концессын гэрээ байгуулах тухай Засгийн газрын 2015 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 69 дүгээр тогтоолыг хүчингүй болголоо. Энэ шийдвэртэй холбогдуулан Эдийн засгийн хөгжлийн яам болон “Кью эс си” ХХК-ийн хооронд 2014 оны дөрөвдүгээр сарын 4-нд байгуулсан “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх” концессын гэрээг цуцалсан тухай мэдэгдлийг “Кью эс си”-д хүргүүлэх, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн удирдлагын эрх болон хөрөнгийг “Кью эс си”компаниас шилжүүлж авахыг холбогдох хүмүүст Засгийн газрын хуралдаанаас үүрэг болголоо.
Концессын гэрээнд “Концесс эзэмшигчийн буруутай үйл ажиллагаанаас хамааран хоёроос дээш жилийн хугацаагаар төслийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон, цаашид хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн тохиолдолд эрх бүхий этгээд энэхүү гэрээг цуцлах саналыг Засгийн газарт хүргүүлж шийдвэрлэнэ” гэжээ.
Концесс эзэмшигч нь гэрээний ерөнхий нөхцөлд заасан жилд 500,0 мянгаас доошгүй тонн хүчин чадал бүхий шууд ангижруулсан төмрийн үйлдвэр барих, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хүчин чадлыг жилийн 300 мянган тоннд хүргэх өргөтгөл, шинэчлэл хийх (төмрийн хүдэр боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргах) зэрэг ажлыг огт хэрэгжүүлээгүй байгаа нь концесс эзэмшигчийн буруутай үйл ажиллагаанаас болсон.
“Кью эс си” компани нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг өргөтгөх, уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг гэрээ байгуулсан оноос хойш найман жилийн хугацаа өнгөрөхөд бүрэн хэрэгжүүлээгүй байгаа тул төслийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон, цаашид уг компани төслийг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн байна.
“11 11” төвд ирсэн иргэдийн санал, хүсэлтийг хэрхэн шийдвэрлэж байгаад хяналт тавина
Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийн үйл ажиллагааг өргөжүүлсэнтэй холбогдуулан тус төвд хандсан иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх явц, түүнд тавих хяналтыг сайжруулах талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж танилцууллаа.
Иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх явцын талаарх тайлан мэдээг Засгийн газрын хуралдаанд сар бүр танилцуулах, иргэдийн санал хүсэлтэд хандалт өндөр байгаа асуудлаар холбогдох албан тушаалтныг иргэдтэй уулзуулах ажлыг тогтмол зохион байгуулах, иргэдийн санал хүсэлтэд дурдсан Засгийн газрын бодлого, шийдвэрийн талаарх ажил хэрэгч саналыг судлан дүгнэлт хийж, төрийн бодлого, шийдвэрт тусгуулах арга хэмжээ авч байхыг Ерөнхий сайд үүрэг болголоо.
Иргэд, олон нийттэй харилцах төвийг өргөжүүлснээр буюу энэ сарын 1-нээс иргэдээс өдөрт хүлээн авах санал, хүсэлтийн тоо 5-6 дахин нэмэгджээ. Санал, хүсэлтийг хуульд заасан хугацаанд нь мөн богино хугацаанд шийдвэрлэх боломжтой асуудлыг хугацаанаас нь өмнө шийдвэрлэж өгөх нь зүйтэй. Шийдвэрлэх ажлыг шуурхай зохион байгуулах, иргэдийн асуултад бодитой хариу өгч байгаа эсэхэд хяналт тавьж ажиллахыг дэд сайд, агентлагийн дэд дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын орлогч нарт даалгалаа.
Ажлын хэсэг хилийн боомтуудад ажиллана
Хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд зайлшгүй шаардлагатай арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх Ажлын хэсгийн дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Засгийн газрын гишүүдэд мэдээлэл хийлээ.
Гашуунсухайт боомтоор ердийн үед өдөрт 700-800 нүүрс тээврийн автомашин нэвтэрдэг байсан бол БНХАУ-ын талаас Ковид-19 цар тахалтай холбогдуулан халдвар хамгааллын хатуу шаардлага тавьсны улмаас өдөрт 250 машин гарч байна.
Экспортыг нэмэгдүүлэх, нэвтрэн өнгөрөх чадлыг хоёр дахин нэмэгдүүлэхээр Хятадын талтай тохиролцсон. Хууль зүй, дотоод хэргийн сайд ахалсан Ажлын хэсэг маргаашнаас хилийн дөрвөн боомтод ажиллах юм байна.
“Санхүүгийн үйл ажиллагаа харьцангуй сайжирч байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК Монголбанкинд 130 сая ам.доллар нийлүүлсэн. Энэ дөрөвдүгээр сард багтаан 150 сая ам.доллар нийлүүлнэ” гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Б.Ганхуяг ярьжээ.
Мөн “Өнөөдрийн байдлаар Цагаан хад дахь гаалийн хяналтын бүсэд 4,6 сая тонн нүүрс байна. Тусдаа гарц нээж, нэг сарын дотор экспортлох боломжтой” гэжээ.
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барина
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар тогтлоо.
Тус хуулийг шинэчлэн баталснаар,
-Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах эрх зүйн орчин боловсронгуй болно.
-Үндэсний их баяр наадмаар барилдах бөх, уяач, сур харваач болон шагайн харваачийн эрх, үүрэг тодорхой, хуулийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын механизм боловсронгуй болно.
-Допинг хэрэглэсэн бөх, харваач, уяач зэрэг болон тэдгээрийн багш, дасгалжуулагч, дэвжээ зэрэгт хариуцлага тооцох олон улсын механизм бүрдсэнээр допинг хэрэглэх нь багасч, үүнээс үүдэлтэй баяр, наадмыг маргаангүй зохион байгуулах нөхцөл бүрдэнэ зэрэг үр дүн гарна гэж төлөвлөж байна.
Мөн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачлан боловсруулсан Үндэсний бөхийн барилдаанд улсын цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгох тухай хуулийн төслийг хэлэлцээд хууль санаачлагчид уламжлахаар тогтлоо.
Товч мэдээ
· Монгол, Хятадын Замын-Үүд-Эрээн боомтын хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэн ачих талбайг өргөтгөх, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх үйл ажиллагаанд шаардагдах таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.
· УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачлан боловсруулсан Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн санал, дүгнэлтийг хууль санаачлагчид уламжлахаар тогтлоо.
· Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын улсын хилийг шалгах Монгол-Оросын хамтарсан комиссын Монголын хэсгийн даргаар Дашийн Билэгдоржийг томиллоо.
· Компакт гэрээний хүрээнд барих Ус цэвэршүүлэх үйлдвэрийн барилга байгууламжийн цахилгаан болон дулааны хангамжийн эх үүсвэрийг 2024 оны зургадугаар сард бэлэн болгосон байх шаардлагатайг харгалзан нэн тэргүүнд хийгдэх ажлын хэмжээ, хүчин чадал, төсөвт өртгийг тооцож, хэрэгцээт хөрөнгийг Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд тусгуулах арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт даалгав.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар
Засгийн газар Ажлын хэсэг байгууллаа
Засгийн газар өчигдөр /2022-04-08/ ээлжит бусаар хуралдаж жагсагчдын тавьсан 15 зүйл бүхий шаардлагаас өөрийн эрх мэдлийн хүрээнд дангаар шийдвэрлэх боломжтой 11 зүйлийг хэлэлцэн шийдвэрлэснээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсагчдад танилцуулсан юм. Өнөөдөр Ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэлээ. Ажлын хэсгийг Ерөнхий сайд өөрөө ахална, мөн шаардлага тавьсан залуусын төлөөллөөс оролцуулах юм.
Тус Ажлын хэсэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханшийг тогтворжуулах, авлига, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдэхгүй байх, авлигын хэргийн ялын бодлогыг чангатгах болон Хөгжлийн банкны зээлийн асуудлыг шударгаар шалгаж, буруутай этгээдүүдийг илрүүлэх, хэргийг эцэслэн шийдвэрлэх, хэмнэлтийн горимд шилжих зэрэг Засгийн газрын 2022 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллана.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрийг танилцууллаа
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2022 оны дөрөвдүгээр сарын 08-нд боллоо. Хуралдааны шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсагчдад танилцууллаа. Тэрбээр,
-Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д заасны дагуу үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрхээ эдлэж буй ардчилсан Монгол Улсын эрхэм иргэд, оюутан залуучууд аа
Та бүхний Засгийн газарт хүргүүлсэн 15 зүйл бүхий шаардлагыг Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцээд дараахь хариуг хүргүүлж байна.
1.Монгол Улсын Засгийн газраас Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг боловсруулан 2022 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр УИХ-д нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн. Монгол Улсын Их Хурлын даргатай зөвшилцсөний үндсэн дээр тус хуулийг дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн дотор багтаан Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлж батлуулна.
Энэ хууль батлагдсанаар олон улсын зах зээлд огцом өсч буй шатахуун, мах, гурилын үнийн өсөлт, хомсдолоос сэргийлж, мөнгөний болон сангийн бодлого уялдах эрх зүйн орчин бүрдэнэ.
2. Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын удирдлагууд оролцож, жагсаал цуглаанаас шалтгаалж саатуулагдсан иргэдийг бүрэн сулласан талаар мэдээлэл өгсөн болно.
3. Авилга, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдэхгүй байх, авилгын хэргийн ялын бодлогыг чангатгасан хуулийн төслийг ирэх долоо хоногт Улсын Их Хуралд өргөн барихаар тогтов. Мөн Та бүхний шаардсан шаардлагыг Авилгатай тэмцэх газар шалгах талаар Авилгын эсрэг хуулийн 13.2-т заасан өөрчлөлтүүд энэ хуулийн төсөлд багтсан байгаа болно.Хөгжлийн банкны зээлийн асуудлыг шударгаар шалгаж, буруутай этгээдүүдийг илрүүлэх, хэргийг эцэслэн шийдвэрлэх талаар Монгол Улсын Засгийн газраас шалтгаалах бүх арга хэмжээг авч ажиллана.
Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөнгөлөлттэй зээлийн хүртээмж, сонгон шалгаруулалтыг ил тод болгоно.
4.Засгийн газар олон улсын хямралт байдлын үед шаардлагатай бүх арга хэмжээг хэмнэлтийн горимд шилжиж, суудлын том оврын албаны автомашиныг төрийн албан хаагчид нийслэл Улаанбаатар хотод ашиглахгүй байх, хөдөө орон нутагт нэгдсэн журмаар дуудлагын автомашиныг хэрэглэнэ.
5.Залуучуудын холбооны байр, газрын ашиглалттай холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах холбогдох арга хэмжээг авах болно.
6.Нийгмийн даатгалын шимтгэл, НӨАТ, олон улсын төлбөр тооцоо, сонгуулийн хар машин, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй бүрэн эрхтэй холбоотой асуудлыг Засгийн газар дангаар шийдвэрлэх боломжгүй тул ирэх долоо хоногт Улсын Их Хурлын удирдлага, холбогдох Байнгын хороонд Засгийн газраас хүргүүлж хариу өгнө.
Засгийн газар дангаар шийдэх боломжгүй асуудлыг Улсын Их Хуралтай хамтран шийдвэрлэх болно. Та бүхний 15 заалт бүхий шаардлагын 11 заалтыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэлээ.
Жагсаж буй залуучуудаа Та бүхэн нэгдсэн зохион байгуулалтад орж төлөөллөө сонговол Засгийн газар хамтран ажиллахаа дахин илэрхийлье.
Монголчууд эвлэлдэн нэгдэх болгондоо өөдлөн дэвжиж, талцан хуваагдах бүртээ уруудан доройтдог. Иймээс Та бүхнийг эвтэй байхыг хичээнгүйлэн хүсье гэлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Энэ удаагийн Эдийн засгийн чуулганаас зөвлөмж, уриалга гаргахгүй. Гол 10 ажлыг хэлэлцэн хэрэгжүүлж, ирэх жил үр дүнг нь үзье
Төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулсан “Монголын эдийн засгийн чуулган-2022” өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд тус чуулганыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус чуулганыг нээж үг хэлэхдээ “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зургаан гол зорилт болох “Эрчим хүчний сэргэлт”, “Боомтын сэргэлт”, “Аж үйлдвэржилтийн сэргэлт”, “Хот, хөдөөгийн сэргэлт”, “Ногоон хөгжлийн сэргэлт”, “Төрийн бүтээмжийн сэргэлт”-ийн хүрээнд дэлгэрэнгүй танилцуулга хийж, мэдээлэл өглөө.
Цар тахлын нэн амаргүй цаг үе, халдварын дараалсан дөрвөн давалгааг монголчууд хамтдаа даван тууллаа. Иргэдээ вакцинжуулах ажлыг шуурхай зохион байгуулсан алба хаагчдад, болзошгүй эрсдэлээс 40 гаруй мянган хүний амь насыг авран хамгаалсан эрүүл мэндийн салбарынханд Ерөнхий сайд талархал илэрхийлээд энэ оны хоёрдугаар сарын 14-ний өдөр Монгол Улс шар түвшинд шилжиж, цар тахлын бүхий л хязгаарлалтуудыг цуцалсан дэлхийн анхдагч орнуудын нэг болсныг тэмдэглэлээ. Дархлаажуулалтыг идэвхжүүлж, эдийн засгийн бусад арга хэмжээг хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлт 2021 оны гүйцэтгэлээр 1,4 хувь болж өссөн. Үүнд цар тахлын үед иргэн, өрх, аж ахуйн нэгжийн орлогыг хамгаалахад чиглэсэн зарим төсөл, хөтөлбөрүүд үр дүнгээ өгсөн гэлээ.
Мөн манай хөрш ОХУ болон Украины хооронд хямралт нөхцөл байдал үүсэж, дэлхийн улс төр, геополитик, эдийн засаг дахин нэн хурцадмал байдалд шилжлээ. Энэхүү нөхцөл байдал, эдийн засгийн харилцан авч буй хориг арга хэмжээнүүдээс улбаалж, дэлхий даяар хүйтэн дайны уур амьсгал бүрдэж, олон улсад, тэр дундаа хөгжиж буй улс орнуудад томоохон сорилт тулгарлаа. Ачаа тээврийн эргэлт болон бусад хүндрэл байгаа ч даван туулах боломж бий гэж харж ажиллаж байна гэлээ.
“Алсын хараа-2050” Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд эхний 10 жилд хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсүүдийг шийдвэрлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлэх бүтээн байгуулалт, хийхээр төлөвлөж буй гол ажлуудын талаар иргэд, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдад мэдээлэл өгнө гэж Ерөнхий сайд танилцуулгынхаа эхэнд хэллээ. Шинэ сэргэлтийн бодлогын үр дүнд дотоодын нийт бүтээгдэхүүн багадаа гурав дахин тэлж, эрчим хүчний чадал 2,5, боомтын хүчин чадал гурав дахин, экспортын хэмжээ хоёр дахин өсөж, 280 гаруй мянган ажлын байр бий болно гэж тооцжээ.
Экспортын 90 хувь нь гурван боомтоос, импортын 90 хувь нь хоёр боомтоос хамаардаг, дулааны цахилгаан станцуудын ачаалал 118 хувь болж, эрчим хүчний 20 хувийг импортолж, жил бүр 140 сая доллар зарцуулдаг. Нийт нутгийн 0,3 хувьд хүн амын 50 хувь нь амьдардаг, байгалийн баялгийн 90 хувийг боловсруулалгүй гаргаж, дотоодын хэрэглээний 90 хувийг импортолдог, нийт бэлчээрийн 76 хувь нь цөлжсөн, авлигын индексээр манай улс 110 дугаарт жагсаж байгаа нь Монгол Улсын хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлс юм. Шинэ сэргэлтийн бодлого эдгээр хязгаарлагч хүчин зүйлийг шийдвэрлэхийн тулд олон төсөл хөтөлбөр хэрэгжинэ. Гол төсөл, хөтөлбөрийн талаар Ерөнхий сайд танилцуулсан юм.
Боомтын сэргэлтийн хүрээнд хилийн боомтуудаа төмөр зам болон автозамаар холбоно. Төмөр замын сүлжээг гурав дахин нэмж, боомт холбосон 3500 км автозам, Алтанбулаг-Замын-Үүдийг холбосон 987 км хурдны зам барина.
Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Дулааны II, III цахилгаан станц, Чойбалсан, Амгалангийн дулааны станцын өргөтгөл, Тавантолгой, Багануурын дулааны станц, Төвийн бүсийн тав дахь эх үүсвэр, Эрдэнэбүрэн, Эгийн голын усан цахилгаан станц барина. Мөн дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугам барина.
Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлсэн, 2023 оны эхний хагас жилээс бүрэн хүчин чадлаараа ажиллана. Эрдэнэт үйлдвэрийн зэсийн ордыг иж бүрэн ашиглах, Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах, Тавантолгой болон бусад нүүрсний ордыг иж бүрэн ашиглах, аж үйлдвэрлэл, технологийн парк цогцолбор барих, Дарханы арьс шир боловсруулах үйлдвэр, махны үйлдвэрүүд байгуулж, хөдөө аж ахуй, газар тариалан, хүнсний дотоодын хангамжийг сайжруулах зорилт тавьсан.
Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулж, дагуул хот болгон хөгжүүлнэ. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Шинэ Зуун хотын ерөнхий төлөвлөгөөг баталсан. Түгжрэлийг бууруулахад Засгийн газар 420 тэрбум төгрөг шийдсэн. Тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээвэр барина. Богдхан уулыг тойрсон 136 км төмөр зам барина. Улаанбаатар хотын Толгойт, Баянхошуу, Сэлбэ, Дарь-Эх зэрэг дэд төвүүдийг холбосон 72 км Их тойруу хурдны зам барина.
Ногоон хөгжлийн сэргэлтийн хүрээнд “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрөөр 600 мянган га талбайд мод тарина. “Хөх морь” үндэсний хөтөлбөрөөр Орхон-Онги, Хэрлэн-Тооно төсөл хэрэгжүүлж, усны нөөцийг хуримтлуулж говийн бүсийн ус хангамжийг сайжруулна. Нийт хог хаягдлын 40 хувийг дахин боловсруулж, Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчилнэ.
Төрийн бүтээмийн сэргэлтийн хүрээнд Монгол Улс ирэх хоёр жилийн хугацаанд авлигын индексийг хоёр оронтой тоонд оруулах зорилт тавьсан. Энэ хүрээнд төрийн өмчит үйлдвэрийн газруудыг олон нийтийн шууд хяналтад оруулах саналыг Эдийн засгийн форумаар дэмжвэл Засгийн газар энэ асуудлыг УИХ-д өргөн барихад бэлэн, хамтран ажиллана гэдгээ Ерөнхий сайд илэрхийллээ. Төрийн албаны бүтцийг шинэчилнэ. Цахим үндэстэн болох зорилтыг эрчимжүүлж зөвшөөрөл, техникийн нөхцөлийг 50 хувиас доошгүй бууруулж, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлнэ.
Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах “11 11” төвийг Ерөнхий сайдын ажлын алба хариуцан ажиллаж эхэллээ. Тус төв иргэдийн дуудлагыг алдахгүй хүлээж авдаг болсон гэдгийг тэмдэглээд иргэд, олон нийт санал хүсэлтээ өгөөрэй. Тус төвд хамгийн олон ирсэн санал, хүсэлтийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлэж ажиллана гэв.
“И Монголиа” системд 57 байгууллагын 570 гаруй үйлчилгээг цахимжуулж нэгтгэсэн. Үүний 130 гаруй нь лавлагаа тодорхойлолт байна. Цаашид цахим үйлчилгээг улам боловсронгуй болгоно. Төрийн албаны хүнд суртлыг арилгахад чухал нөлөөтэй юм. Төр бол хязгаарлагч хүчин зүйл биш гэдэгт Засгийн газар манлайлал үзүүлж ажиллана. Авлигын индекс багасвал манай улсад ирэх хөрөнгө оруулалт сайжирна. Төр, хувийн хэвшлээ хязгаарладаг биш дэмждэг, тусалдаг байх болно.Шинэ сэргэлтийн бодлого бүрэн хэрэгжиснээр, ДНБ 2021 онд 43 их наяд байсан бол 2030 он гэхэд гурав дахин нэмэгдэж 120-150 их наяд, нэг хүнд ногдох ДНБ 2021 онд 4520 доллар байсан бол 10 жилийн дараа 12 мянган долларт хүргэхээр зорьж байна. Төр дангаараа бүхнийг бүтээж чадахгүй. Хувийн хэвшилд ашигтай төслүүдэд төр оролцохгүй. Харин хязгаарлагч хүчин зүйлсүүдийг нь шийдвэрлэхэд төр дэмжлэг үзүүлнэ. Бусдаар иргэд, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчид энэ бүх төсөл, арга хэмжээг бодит хэрэг ажил болгоно гэлээ.
Энэ удаагийн эдийн засгийн чуулганаас зөвлөмж, уриалга гаргахгүй, 10 гол ажлыг хэлэлцэж гаргая. Дараа жилийн эдийн засгийн чуулганаар арван ажлынхаа үр дүнг харъя. Ингэж чадвал томоохон дэвшил, бүтээлч үр дүн болно гэж Ерөнхий сайд уриалаад чуулганд амжилт хүслээ.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар
БНЭУ-ын ЭКСИМ банк, “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийн Менежментийн зөвлөх компанийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх болон БНЭУ-ын ЭКСИМ банк, “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийн Менежментийн зөвлөх компанийн удирдлагуудтай уулзаж төсөл хэрэгжүүлэх явцад тулгамдаж буй зарим асуудлаар санал солилцлоо.
Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан бараа материал, тээврийн үнэ нэмэгдэж дараа, дараагийн шатны ажил гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажилд багагүй саад гараад буйг уулзалтын үеэр онцолсон. Уг төсөлд хоёр улсын Засгийн газраас ихээхэн анхаарал хандуулж буй бөгөөд тулгамдаад буй асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэж, төслийн ажлыг хугацаанд нь дуусгахад санал нэгдэж байгаагаа илэрхийлсэн юм.
БНЭУ-ын Элчин сайд М.П.Сингх “Төслийн ажил ковидын үеийн цар тахал, өвлийн тачигнасан хүйтэнд ч урагшилсаар байсан. Гэвч бараа материал болон тээврийн үнийн өсөлтөөс шалтгаалан дараагийн шатны ажлыг гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах ажил саатаад буй. Иймд БНЭУ-ын Засгийн газраас томилогдон ирж, тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэх гарц олохоор уулзаж байна” гэлээ.
Уулзалтын үеэр УУХҮ-ийн сайд Г.Ёндон “Төслийн ажил товлосон хугацаанд дуусна гэдэгт итгэлтэй байна. Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа. Иймд тулгамдаад буй дараагийн шатны ажлын тендер сонгон шалгаруулах ажлыг яаралтай шийдвэрлэж, төслийг хугацаа алдалгүй үргэлжлүүлэх саналтай байна” хэмээв.
Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн зөвлөх “Engineers India Limited” компанийн гүйцэтгэх захирал Вартика Шукла “Сүүлийн саруудад хоёр улсын Засгийн газраас шалтгаалахгүйгээр төслийн ажлын дараагийн шатны сонгон шалгаруулалтад асуудал үүссэнийг бид ойлгож байна. Иймд нэн тэргүүнд тендерийн сонгон шалгаруулалтад оролцож компаниудын үнийн дүнг бууруулах болон бусад гарц шийдлийг олох нь чухал” гэсэн юм.
Шадар сайд С.Амарсайхан “Манай хоёр улсын хамтран хэрэгжүүлж буй уг төсөлд Монгол Улсын Засгийн газар онцгой анхаарал хандуулж, Төслийг амжилттай хэрэгжүүлж дуусгах өндөр итгэлийг бидэнд хүлээлгэсэн. Иймд тулгамдаад буй тендер сонгон шалгаруулах ажлыг яаралтай шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна. Үүнд болзошгүй эрсдэл, зардлын тооцоог нарийн гаргаж, Монгол Улсад байгаа хүн хүч, бараа материалыг аль болох түлхүү ашиглах тал дээр анхаарах нь зүйтэй” хэмээгээд дахин уулзаж, БНЭУ-ын талаас шийдвэрлэх асуудлыг хэлэлцэхээр тогтлоо.
Газрын төлбөр тогтоох нэрийдлээр шат шатанд нугалаа гаргадаг байдлыг таслан зогсооно
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан Газрын шинэтгэлийн үндэсний хорооны VIII хуралдаан өнөөдөр боллоо.
Энэ удаагийн хуралдаанаар Газрын шинэтгэлийн үндэсний хорооны 2022 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Мөн “Газрын нэгдмэл сангийн цахим систем” буюу Төрийн өмчийн газрыг кадастрын мэдээллийн санд бүртгэж, баталгаажуулах асуудлыг хэлэлцэв.
2020-2021 онд Төрийн өмчийн газрын мэдээллийн санг байгуулж, газрын нэгдмэл сангийн өөрчлөлт, шинэчлэл, тайлангийн үйл ажиллагааг цахимжуулах системийг нэвтрүүлэхэд бэлэн болоод буй аж. Уг цахим системийг нэвтрүүлснээр төрийн байгууллагуудыг холбосон дундын мэдээллийн санг байгуулах, төрийн өмчийн газрыг зөвшөөрөлгүй ашиглаж буй зөрчлийг арилгах, нөхөн сэргээх шаардлагатай байгаа газрыг тодорхой болгох зэрэг ач холбогдолтойн зэрэгцээ жилд улсын төсөвт 10-15 тэрбум төгрөг төвлөрүүлэх боломжтой гэдгийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга А.Энхманлай хэллээ.
Одоогоор ойн болон усны сан бүхий газар, улсын тусгай хэрэгцээний газрууд, хөдөө аж ахуйн зориулалттай, хот тосгоны болон зам дэд бүтцийн газруудыг нэгдсэн цахим системд холбоод байгаа аж.
Хуралдаанаар хэлэлцсэн бас нэгэн асуудал нь Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл байв.
Газрын тухай хуулийг анх 2002 онд анх баталж, 2003 оноос хэрэгжүүлж эхэлснээс хойш 32 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан ч давхардал, хийдэл байсаар байна. Энэ удаагийн шинэчилсэн найруулгын төслийн онцлог нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт газрын үнийг дур зоргоороо, өөр өөр тогтоодог байсныг зөвхөн аймаг, нийслэлийн түвшинд нэгдсэн байдлаар тогтоохоор цэгцэлж буйгаас эхлээд газартай холбоотой авилга, хээл хахуулийг зогсооход чиглэсэн олон зохицуулалт тусгагдсан гэж албаныхан танилцуулсан.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан
“Газрын төлбөр тогтоох нэрийдлээр шат шатанд нугалаа гаргадаг байдлыг таслан зогсоохын тулд уг хуулиар аймаг, нийслэл үнээ тогтоодог итгэлцүүртэй болж байгаа нь сайн хэрэг. Үүнээс болж иргэд, аж ахуйн нэгжүүд маш их хохирдог учраас итгэлцүүрийн хувийг маш сайн судалж, нягталж байж тогтох ёстой. Газрын нэгдмэл сангийн цахим системээр дамжуулан газар ашиглалт, зохион байгуулалтыг ил тод нээлттэй байлгах замаар газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж үнэ цэн, өгөөжийг нь нэмэгдүүлэх технологийн шийдлүүд ч энэ хуулиар нэгтгэгдэж явна” хэмээгээд Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дахин сайтар нягталж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг БХБ-ын сайд Д.Мөнхбаатар болон бусад холбогдох албаныханд үүрэг болголоо.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх: Нийт автомашины 20 хувь нь цахилгаан байхад цэнэглэх боломж бий
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны гуравдугаар сарын 30-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга угсралтын ажил эхлэхэд бэлэн байна
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийн явц, тулгамдсан асуудлын талаар Эрчим хүчний сайд Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй хэрэгжүүлэх зорилгоор Эрчим хүчний яамны зүгээс гүйцэтгэгч “Пауэр Чайна” /PowerChine/ компанитай түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээг 2021 оны есдүгээр сард байгуулж, 2022 оны дөрөвдүгээр сарын 01-нээс барилга угсралтын ажлыг эхлүүлж, 61 сарын хугацаанд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм.
Усан цахилгаан станцын үндсэн барилга баригдах Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад сумын нутаг дэвсгэрт орших 111,2 га газарт одоогоор ямар нэгэн айл өрх, аж ахуйн нэгж байхгүй боловч усан сан бүрэлдэх талбайд 2026 оноос нөлөөлөлд өртөх 270 өрхийн 1251 иргэний газар чөлөөлөх асуудлыг Эрчим хүчний яам Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлэх саналтай байгаа юм байна.
Нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэсэн тохиолдолд эдгээр өрхийг 2022-2023 онд шинээр суурьшуулахаар төлөвлөсөн газар нутагт нүүлгэн шилжүүлэх боломжтой ажээ.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх: Нийт автомашины 20 хувь нь цахилгаан байхад цэнэглэх боломж бий
Цахилгаан авто машиныг цэнэглэх техникийн боломжийн талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцууллаа.
Монгол Улсын хэмжээнд 2022 оны байдлаар 1,2 сая машин байгаагаас Улаанбаатар хотод 662 мянга, орон нутагт 572 мянган автомашин байна. Үүнээс цахилгаан хөдөлгүүртэй 498 автомашин байгаагийн 434 нь Улаанбаатар хотод байна. 2018 оноос хойш 7-60 кВт цагийн хүчин чадалтай нийт цахилгаан автомашин цэнэглэх найман станц ажиллаж байна.
Манай улсад нэг кВт цаг эрчим хүчийг моторын багтаамжаас шалтаалж 350-1000 төгрөгөөр борлуулж байна. Ингэж цэнэглэсэн тохиолдолд 100 км-т 5850-16000 төгрөг зарцуулдаг тооцооллыг хийжээ.
“Нийт автомашины 20 хувь цахилгаан автомашин байхад манай улсад цэнэглэх боломж байна. Цахилгаан автомашины хэрэглээ нэмэгдэх нь агаарын бохирдлыг бууруулахаас гадна эдийн засгийн хэмнэлттэй гэж Эрчим хүчний сайд ярилаа.
Нэгдсэн Үндэстний байгууллагаас дэлхийн эрчим хүчний хомсдол, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудалд онцгой анхаарч буй. Америк болон Европын холбооны орнууд уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хий болон агаар орчны бохирдлыг бууруулах зорилгоор цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэхээр татварын хөнгөлөлт, татаас болон бусад мөнгөн урамшууллыг олгож байна.
Норвеги улсад 2025 онд, Англи, Дани, Нидерланд, Швед, Ирланд зэрэг улсад 2030 онд, Хятад, Японд улсад 2035 онд, Франц, Испани улсад 2040 онд авто тээврийн хэрэгслийг бүрэн цахилгаан машинд шилжүүлэхээр төлөвлөжээ.
2021 онд 6,7 сая цахилгаан автомашин борлуулагдсан нь 2020 оны борлуулалтаас хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт ажээ.
Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн УИХ-д өргөн барина
“Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан хөгжлийн төслүүдийн хэрэгжилтийг хангах хүрээнд өнгөрсөн долоо хоногт хийсэн онцлох ажлуудын талаар салбарын сайд нар мэдээлэл хийсэн байна.
Чойбалсангийн дулааны цахилгаан станцын өргөтгөлийн 2022 оны барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэх “Эрчим хүчний барилга байгууламж барих ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн гэрчилгээ“-г гүйцэтгэгчид олгожээ.
Эрчим хүчний сайдын 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн тушаалаар “Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ” байгуулах эрхийг “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Диспетчерийн үндэсний төв ТӨХХК, Тавантолгой дулааны станц ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлуудад олгов.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах ажлын хүрээнд талуудын уулзалт зохион байгуулж, Ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн байна.
Товч мэдээ
· Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
· Кино бүтээх зардлын буцаан олголтын хүсэлт гаргах, төслийг хянах, бүртгэх, гэрээ байгуулах, үнэлэх, тайлагнах, зардлын тодорхой хувийг буцаан олгох журмыг баталлаа.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар