Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны 09 дүгээр сарын 14-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Үндэсний хороодын бүрэлдэхүүн, дүрэм, Сайдын ажлын албаны орон тоог баталлаа
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас дараах гурван Үндэсний хорооны бүрэлдэхүүн, Үндэсний хорооны дүрэм, Сайдын Ажлын албаны орон тоог баталлаа.
-Боомтын сэргэлтийн үндэсний хорооны 10 гишүүнтэй, Ажлын алба нь таван орон тоотой байна. Тус хороог Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга ахална. Хилийн боомтын захиргааны дарга нарийн бичгийн дарга нь байна. Боомтын сэргэлтийн үндэсний хороо хилийн бүс дэх тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээг хөгжүүлэх, боомтын хөгжлийн бодлого, төлөвлөлт, боомтын болон стратегийн орд газрыг холбосон дэд бүтцийн бүтээн байгуулалт, шинэчлэлийн асуудлыг хариуцна.
-Түгжрэл болон агаарын бохирдол бууруулах зохицуулалтын асуудал хариуцах Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хороо 32 хүний бүрэлдэхүүнтэй, Ажлын алба нь зургаан орон тоотой байна. Үндэсний хороог Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга ахална. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч тус хорооны нарийн бичгийн дарга байна.
-Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хороо 14 гишүүнтэй, Ажлын алба нь таван орон тоотой байна. Тус хороог Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга ахална. Биеийн тамир, спортын улсын хорооны дарга нарийн бичгийн дарга нь байна. Тус хороо нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлого, мэргэжлийн спортын хөгжил, үндэсний уламжлалт спортыг дэмжих, хөгжүүлэх бодлого, биеийн тамир, спортын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хариуцна.
Импортын цементийн гаалийн албан татварыг “тэглэлээ”
Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг батлах тухай Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулж, өнгө оруулсан эсхүл оруулаагүй, клинкер хэлбэрт оруулсан буюу оруулаагүй, портланд цемент, пуйлсаган цемент (хөнгөн цагаан цемент), шаарган цемент, суперсульфатын цемент болон тэдгээртэй төстэй усжсан цементийн одоо мөрдөгдөж буй гаалийн албан татварын 20 хувийг O хувь болголоо.
“Мак цемент” ХХК-ийн үйлдвэрийн үнэ 335 мянга, “Монцемент билдинг материалс” ХХК-ийн үйлдвэрийн үнэ 350 мянга, “Цемент шохой” ТӨХК-ийн үнэ 238 мянган төгрөг байгаа ч барилгын салбарын ажиллах хугацаа богино, барилга угсралт, зам тээвэр зэрэг бүх салбарын ажлууд ихсэж байгаа зэргээс шалтгаалан зах зээл дээр худалдаалагдаж буй нэг тн цементийн үнэ 600 мянган төгрөг хүртэл өссөн нь аж ахуйн нэгж, байгууллагуудад дарамт болоод байна.
Иймд Засгийн газраас цементийн үнийн дарамтыг бууруулах, дотоодын эрэлтийг хангах зорилгоор Цементийн гаалийн албан татварыг түр “тэглэх” шийдвэр гаргалаа. Тогтоолын хугацаа 2022 оныг дуустал үргэлжилнэ.
Цахим хөгжил, харилцаа холбооны яам, харьяа байгууллагууд нь “Буянт-Ухаа” инновацийн төвд ажиллана
Буянт-Ухаа нисэх буудлын байрны тодорхой хэсэгт “Буянт-Ухаа” инновацийн төв байгуулахаар шийдвэрлэлээ. Тус төвд Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон харьяа байгууллагуудыг нүүлгэн, үйл ажиллагааг нь эхлүүлэхтэй холбоотойгоор байрны дэд бүтэц, засвар, үйлчилгээнд шаардагдах зардлыг улсын төсөвт суулган шийдвэрлэх, байр, талбайн өмчлөлийн асуудлыг судалж танилцуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланд даалгалаа.
Буянт-Ухаа нисэх буудлын байрны тодорхой хэсгийг түшиглэн, мэдээлэл, технологийн үндэсний паркийн үйл ажиллагааг өргөжүүлж, Монголын цахиурын хөндий, мэдээлэл технологийн чөлөөт бүс бий болгоно гэж Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал онцоллоо.
Төрийн зарим ажил үйлчилгээг хувийн хэвшил, мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлнэ
Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, үр ашигтай байх нөхцөлийг бүрдүүлэх, бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгах зорилгоор төрийн гүйцэтгэх тодорхой чиг үүрэг, ажил үйлчилгээг сонгон шалгаруулалтын үндсэн дээр зохих хууль журмын дагуу хувийн хэвшил, мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх арга хэмжээ авахыг төсвийн ерөнхийлөн захирагч нар, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргад үүрэг болголоо.
Засгийн газраас төрийн гүйцэтгэх тодорхой чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх замаар салбар дахь төрийн оролцоог оновчтой болгох, суурь үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төсвийн үр ашгийг дээшлүүлнэ гэж үзэж байна.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Цаашид Засгийн газар хувийн хэвшил, бизнесийн үйл ажиллагааг дэмжих, зах зээл дээр төрийн оролцоо, хүнд суртлыг үе шаттай бууруулахад чиглэсэн бодлогыг тууштай хэрэгжүүлнэ” гэлээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Хяналтыг яам, агентлаг, орон нутагт шилжүүлснээр иргэд, аж ахуйн нэгжид учирдаг дарамт, чирэгдэл арилна
Мэргэжлийн хяналтын чиг үүргийг шилжүүлэх талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Тэрбээр Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл хийлээ.
Мэргэжлийн хяналтын байгууллага одоогийн хууль тогтоомжийн хүрээнд 26 салбарын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж байна. Мөн энэ байгууллагаас гадна 12 байгууллага мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлдэг бөгөөд улсын байцаагчийн эрхийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас олгодог.
Одоогийн энэ тогтолцоо өнөөгийн цаг үед оновчтой биш байгаа тул салбарын яам, агентлаг, Засаг дарга, мэргэжлийн холбоодод мэргэжлийн хяналтын чиг үүргийг шилжүүлэх нь зүйтэй үзэж байгаа. Ингэснээр хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийг хангуулахад илүү үр дүнтэй болгох, хариуцлага хуваагдахгүй байх, улсын байцаагчид салбартаа мэргэших, ур чадвараа дээшлүүлэх зэрэг ач холбогдолтой. Иймд мэргэжлийн хяналтын байгууллагаас хэрэгжүүлж байгаа 26 салбарын хяналт буюу нарийвчлан задалбал 216 чиглэлийн хяналтыг яам, агентлаг, орон нутаг, мэргэжлийн холбоодод шилжүүлснээр иргэд, аж ахуйн нэгжид учирдаг одоогийн дарамт, чирэгдэл арилах ёстой. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох 120 орчим хууль тогтоомжид өөрчлөлт орно гэж ярилаа.
Д.Амарбаясгалан: Төр нэг гараараа зөвшөөрөл өгчихөөд, нөгөө гараараа хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлээ дарамталж болохгүй
Монгол Улсад уул уурхайн салбар үүссэний 100 жилийн ойн хүрээнд УУХҮЯ, “Оюу Толгой” компани хамтран зохион байгуулж буй “Монголын уул уурхайн долоо хоног-2022” чуулга уулзалт өнөөдөр эхэллээ.
Цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэхийн тулд эрдэс баялаг, уул уурхайн салбарыг идэвхжүүлж гаднын хөрөнгө оруулагчдыг татах, дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих бодлогыг Засгийн газраас хэрэгжүүлж байгаатай холбогдуулж Монголд анх удаа уг чуулга уулзалтыг зохион байгуулж байна. Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд, бодлого тодорхойлогчид, хөрөнгө оруулагчид салбарын бодлогын уулзалт, хөрөнгө оруулалтын чуулган, гүний уурхайн симпозиум, уул уурхайн техник, тоног төхөөрөмж, ханган нийлүүлэлтийн үзэсгэлэн, хөдөлмөрийн аюулгүй байдлын бага хурал зэрэг төрөл бүрийн арга хэмжээ долоо хоногийн турш болно.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нээж үг хэлэхдээ улс орны эдийн засагт голлох байр суурь эзэлдэг тус салбар нь 2022 оны эхний хагас жилийн байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 24 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 67 хувь, экспортын орлогын 94 хувь, улсын төсвийн орлогын 23 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 64 хувийг бүрдүүлж байгааг онцоллоо.
Мөн “Алсын хараа 2050”, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг дунд, урт хугацааны бодлогын баримт бичгүүдэд тусгасан зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэхэд уул уурхайн салбар чухал үүрэг гүйцэтгэнэ. Хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхэд төрийн оновчтой зохицуулалт, орон нутгийн засаг захиргааны зохистой оролцоо дутагдаж байна. Нэг ёсондоо төр нэг гараараа зөвшөөрөл өгчихөөд нөгөө гараараа хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлээ дарамталдаг байж болохгүй. Иймд уул уурхайн салбарын эрх зүйн орчныг дэлхий нийтийн шинэ хандлага, ногоон хөгжил, хариуцлагатай, ил тод засаглалын шаардлагад нийцүүлж сайжруулах, орон нутгийн иргэд болон ирээдүй хойч үеийнхэн хүртэх хүртээмжийг нэмэгдүүлэх, тэгш боломж, баялгийн шударга хуваарилалтыг бий болгоход анхаарна. Хариуцлагагүй, нөхөн сэргээлт хийдэггүй, дараа үеийнхнийг хохироох үйл ажиллагааг таслан зогсоож, байгальд үзүүлсэн сөрөг нөлөөллөө нөхөх сэргээх чадвартай, нийгмийн хариуцлагаа ухамсарладаг аж ахуйн нэгжийг дэмждэг илүү дэвшилтэт бодлогыг баримтлах нь улс орны болон иргэдийн ашиг сонирхолд бүрэн нийцнэ.
Монгол Улсын Засгийн газар уул уурхайн салбарыг хөгжүүлэх, олборлолтыг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих бодлого баримталж байна. Эрх зүйн орчныг бүрдүүлэх, дэд бүтцийг бий болгох, экспортын боомт, гарцуудыг нэмэх, хүчин чадлыг сайжруулах үйл ажиллагаагаа Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд үргэлжлүүлэх болно” гэлээ.
Д.Амарбаясгалан: Хяналтыг яам, агентлаг, орон нутагт шилжүүлснээр иргэд, аж ахуйн нэгжид учирдаг дарамт, чирэгдэл арилна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны 09 дүгээр сарын 14-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Үндэсний хороодын бүрэлдэхүүн, дүрэм, Сайдын ажлын албаны орон тоог баталлаа
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас дараах гурван Үндэсний хорооны бүрэлдэхүүн, Үндэсний хорооны дүрэм, Сайдын Ажлын албаны орон тоог баталлаа.
-Боомтын сэргэлтийн үндэсний хорооны 10 гишүүнтэй, Ажлын алба нь таван орон тоотой байна. Тус хороог Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга ахална. Хилийн боомтын захиргааны дарга нарийн бичгийн дарга нь байна. Боомтын сэргэлтийн үндэсний хороо хилийн бүс дэх тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээг хөгжүүлэх, боомтын хөгжлийн бодлого, төлөвлөлт, боомтын болон стратегийн орд газрыг холбосон дэд бүтцийн бүтээн байгуулалт, шинэчлэлийн асуудлыг хариуцна.
-Түгжрэл болон агаарын бохирдол бууруулах зохицуулалтын асуудал хариуцах Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хороо 32 хүний бүрэлдэхүүнтэй, Ажлын алба нь зургаан орон тоотой байна. Үндэсний хороог Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга ахална. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч тус хорооны нарийн бичгийн дарга байна.
-Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хороо 14 гишүүнтэй, Ажлын алба нь таван орон тоотой байна. Тус хороог Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга ахална. Биеийн тамир, спортын улсын хорооны дарга нарийн бичгийн дарга нь байна. Тус хороо нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлого, мэргэжлийн спортын хөгжил, үндэсний уламжлалт спортыг дэмжих, хөгжүүлэх бодлого, биеийн тамир, спортын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хариуцна.
Импортын цементийн гаалийн албан татварыг “тэглэлээ”
Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг батлах тухай Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулж, өнгө оруулсан эсхүл оруулаагүй, клинкер хэлбэрт оруулсан буюу оруулаагүй, портланд цемент, пуйлсаган цемент (хөнгөн цагаан цемент), шаарган цемент, суперсульфатын цемент болон тэдгээртэй төстэй усжсан цементийн одоо мөрдөгдөж буй гаалийн албан татварын 20 хувийг O хувь болголоо.
“Мак цемент” ХХК-ийн үйлдвэрийн үнэ 335 мянга, “Монцемент билдинг материалс” ХХК-ийн үйлдвэрийн үнэ 350 мянга, “Цемент шохой” ТӨХК-ийн үнэ 238 мянган төгрөг байгаа ч барилгын салбарын ажиллах хугацаа богино, барилга угсралт, зам тээвэр зэрэг бүх салбарын ажлууд ихсэж байгаа зэргээс шалтгаалан зах зээл дээр худалдаалагдаж буй нэг тн цементийн үнэ 600 мянган төгрөг хүртэл өссөн нь аж ахуйн нэгж, байгууллагуудад дарамт болоод байна.
Иймд Засгийн газраас цементийн үнийн дарамтыг бууруулах, дотоодын эрэлтийг хангах зорилгоор Цементийн гаалийн албан татварыг түр “тэглэх” шийдвэр гаргалаа. Тогтоолын хугацаа 2022 оныг дуустал үргэлжилнэ.
Цахим хөгжил, харилцаа холбооны яам, харьяа байгууллагууд нь “Буянт-Ухаа” инновацийн төвд ажиллана
Буянт-Ухаа нисэх буудлын байрны тодорхой хэсэгт “Буянт-Ухаа” инновацийн төв байгуулахаар шийдвэрлэлээ. Тус төвд Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон харьяа байгууллагуудыг нүүлгэн, үйл ажиллагааг нь эхлүүлэхтэй холбоотойгоор байрны дэд бүтэц, засвар, үйлчилгээнд шаардагдах зардлыг улсын төсөвт суулган шийдвэрлэх, байр, талбайн өмчлөлийн асуудлыг судалж танилцуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланд даалгалаа.
Буянт-Ухаа нисэх буудлын байрны тодорхой хэсгийг түшиглэн, мэдээлэл, технологийн үндэсний паркийн үйл ажиллагааг өргөжүүлж, Монголын цахиурын хөндий, мэдээлэл технологийн чөлөөт бүс бий болгоно гэж Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал онцоллоо.
Төрийн зарим ажил үйлчилгээг хувийн хэвшил, мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлнэ
Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, үр ашигтай байх нөхцөлийг бүрдүүлэх, бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгах зорилгоор төрийн гүйцэтгэх тодорхой чиг үүрэг, ажил үйлчилгээг сонгон шалгаруулалтын үндсэн дээр зохих хууль журмын дагуу хувийн хэвшил, мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх арга хэмжээ авахыг төсвийн ерөнхийлөн захирагч нар, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргад үүрэг болголоо.
Засгийн газраас төрийн гүйцэтгэх тодорхой чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх замаар салбар дахь төрийн оролцоог оновчтой болгох, суурь үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төсвийн үр ашгийг дээшлүүлнэ гэж үзэж байна.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Цаашид Засгийн газар хувийн хэвшил, бизнесийн үйл ажиллагааг дэмжих, зах зээл дээр төрийн оролцоо, хүнд суртлыг үе шаттай бууруулахад чиглэсэн бодлогыг тууштай хэрэгжүүлнэ” гэлээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Хяналтыг яам, агентлаг, орон нутагт шилжүүлснээр иргэд, аж ахуйн нэгжид учирдаг дарамт, чирэгдэл арилна
Мэргэжлийн хяналтын чиг үүргийг шилжүүлэх талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Тэрбээр Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл хийлээ.
Мэргэжлийн хяналтын байгууллага одоогийн хууль тогтоомжийн хүрээнд 26 салбарын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж байна. Мөн энэ байгууллагаас гадна 12 байгууллага мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлдэг бөгөөд улсын байцаагчийн эрхийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас олгодог.
Одоогийн энэ тогтолцоо өнөөгийн цаг үед оновчтой биш байгаа тул салбарын яам, агентлаг, Засаг дарга, мэргэжлийн холбоодод мэргэжлийн хяналтын чиг үүргийг шилжүүлэх нь зүйтэй үзэж байгаа. Ингэснээр хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийг хангуулахад илүү үр дүнтэй болгох, хариуцлага хуваагдахгүй байх, улсын байцаагчид салбартаа мэргэших, ур чадвараа дээшлүүлэх зэрэг ач холбогдолтой. Иймд мэргэжлийн хяналтын байгууллагаас хэрэгжүүлж байгаа 26 салбарын хяналт буюу нарийвчлан задалбал 216 чиглэлийн хяналтыг яам, агентлаг, орон нутаг, мэргэжлийн холбоодод шилжүүлснээр иргэд, аж ахуйн нэгжид учирдаг одоогийн дарамт, чирэгдэл арилах ёстой. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох 120 орчим хууль тогтоомжид өөрчлөлт орно гэж ярилаа.
Шадар сайд С.Амарсайхан Австралийн Гадаад хэргийн сайдтай уулзав
Австралийн Холбооны Улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан АХУ-ын Гадаад хэргийн сайд Пэнни Вонгтой уулзаж, хоёр болон олон талт хамтын ажиллагааны талаар өргөн хүрээнд санал солилцлоо.
Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байгаа бөгөөд Шадар сайд С.Амарсайхан хоёр улсын найрсаг харилцаа өнгөрсөн 50 жилийн хугацаанд боловсрол, уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүч зэрэг олон салбарт амжилттай хөгжиж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, ирэх 50 жилд талуудын хамтын ажиллагааг илүү өргөн хүрээнд харилцан ашигтайгаар гүнзгийрүүлэн хөгжүүлэх, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргахын төлөө Монгол Улсын Засгийн газраас бүх талаар дэмжин ажиллана гэдгийг онцолсон юм.
Австралийн Гадаад хэргийн сайд Пэнни Вонг түүхэн ойн өдрүүдэд ажлын айлчлал хийж буйд талархлаа илэрхийлээд, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар Шадар сайд С.Амарсайхантай санал нэг байгаагаа хэлж, “Рио Тинто” компанийн Монгол Улсын Засгийн газартай хэрэгжүүлж буй “Оюу Толгой” төсөл нь хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд үлэмж ач холбогдолтой болохыг цохон тэмдэглэв.
Шадар сайд С.Амарсайхан айлчлалын хүрээнд Австралийн Холбооны Улсын Шадар сайд бөгөөд Батлан хамгаалахын сайд, Төлөөлөгчдийн танхимын гишүүн Ричард Марлз, Гадаад хэргийн сайд, Сенатор Пэнни Вонг болон албаны бусад төлөөлөгчидтэй хоёр талын албан ёсны уулзалтууд хийхийн зэрэгцээ “Гамшгийн эрсдэлийг бууруулах Ази-Номхон далайн орнуудын Сайд нарын бага хурал”-д оролцох юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хороо анхаарах ёстой
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг баталсан. Тус хороо 14 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийлээ. Хуралд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэлэн, дараах асуудлаар чиглэл өглөө.
Нэгдүгээрт, 2024 оны Парисын олимп, 2026 оны Италийн өвлийн олимп дөхсөн энэ үед олимпод оролцох Монголын баг тамирчдын бэлтгэлд анхаарал хандуулах шаардлагатай. Олимпод бэлтгэх үндэсний хороог байгуулж, яаралтай хуралдуулан тулгамдсан асуудлыг шийдвэрлэх. Мөн 2023 оны Улсын төсөв боловсруулж байгаа энэ үед олимп, нийтийн биеийн тамир, спортын салбарын шаардлагатай төсвийг тусгах нь чухал.
Хоёрдугаарт, спортын салбар дахь допингийн асуудал. Спортын салбарт ёсзүй, допингтой холбоотой асуудлууд гарч байна. Үүнээс болж олимпод оролцох оролцоонд асуудал үүсэж болзошгүй учраас онцгой анхаарч ажиллах нь зүйтэй.
Гуравдугаарт, миний бие Ерөнхий сайдаар томилогдох үедээ хоёр асуудлыг хөндсөн. Амьдралын буруу хэв маяг, жингийн илүүдэл бүх өвчлөлийн суурь шалтгаан болоод байна. Тиймээс ЭМЯ, БШУЯ, Соёлын яам, Биеийн тамир спортын газар үүнд анхаарах istanbul escort
шаардлагатай, нөлөөллийн үйл ажиллагаа хэрэгтэй. Зөвхөн биеийн тамир гэхээс илүүтэй эрүүл, зөв амьдралын хэв маяг, зөв хооллолт, дархлааны асуудалд өргөн хүрээгээр анхаарах цаг болсон. Байнгын ажиллагаатай үндэсний хорооны бүрэлдэхүүнийг томилж байгаагийн шалтгаан нь энэ юм гэж Ерөнхий сайд хэлээд, “Саналаа нэгтгээд, шаардлагатай төсөв санхүү, төлөвлөгөөгөө танилцуулаарай” гэлээ.
Явган хүний зам, ногоон байгууламж бүхий гүйлтийн талбай, дугуйн зам, усан бассейн, шинээр баригдаж буй хорооллын стандарт зэргийг шинэ түвшинд гаргаж, иргэддээ ээлтэй хот байхад төр, хувийн хэвшлийн түншлэлийг өндөр түвшинд идэвхжүүлэх хэрэгтэйг дурдлаа.
Бээжингийн өвлийн олимпын нээлтэд оролцож, баг тамирчдын тулгамдсан асуудалтай газар дээр нь танилцаж байсан. “Алсын хараа-2050” буюу 2050 он хүртэл гурван үечлэлтэйгээр хэрэгжүүлэх том зорилт дэвшүүлсэн. Тиймээс олимпыг эх орондоо зохион байгуулах хэмжээний том амбиц ажиллах хэрэгтэй гэлээ.
Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ “Парисын олимп хаяанд ирлээ. 2023 онд болох “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмынбэлтгэл тун тааруу байна. Эдгээр наадмын бэлтгэлийг эртнээс хангахад анхааръя. Биеийн тамир, спортын улсын хороо нийтийн биеийн тамир, спортын салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар танилцуулга бэлтгэж дараагийн хуралд танилцуулаарай” гэлээ.
Ерөнхий сайд дүүрэг, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нартай уулзаж 2023 оны улсын төсвийн төсөлд санал авлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын Их Хурал, Засгийн газрын зарим гишүүд, Нийслэлийн Засаг дарга нарын хамт Улаанбаатар хотын дүүрэг, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нартай уулзлаа. Уулзалтаар “Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газрын үйл ажиллагаа, дэлхий дахины геополитикийн асуудал, улс орны эдийн засгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа. Энэ жилээс Улсын төсвийн төсөлд istanbul escort олон нийтийн санал, хүсэлтийг авахаар шийдвэрлэсэн бөгөөд нутгийн өөрөө удирдах байгууллагын анхан шатанд ажиллаж буй эдгээр хүмүүсийн саналыг өнөөдөр сонслоо.
Засгийн газраас “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жилийн зорилтыг “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусган батлуулж, хэрэгжүүлж эхлээд буй. Энэ хүрээнд боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, авто болон төмөр замаар холбох, эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг нэмэх, аж үйлдвэрийн салбарт томоохон төслүүдийг хэрэгжүүлэх, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, ногоон хөгжил, төрийн бүтээмжийг сайжруулах бодлогын ажлууд хийгдэж буйг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.
Монгол Улсын нийт хүн амын тал хувь нь амьдарч буй нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудалд Засгийн газар онцгой анхаарал хандуулан ажиллаж буйг Ерөнхий сайд тэмдэглээд “Шинэ сэргэлийн бодлого”-д хөдөө орон нутгийг хөгжүүлэх замаар Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж түгжрэлийг бууруулах бодлого тусгагдсаныг онцоллоо. 2022 оны улсын төсөвт түгжрэлийг бууруулахад 420 тэрбум төгрөг суулгасан бол 2023 оны төсөвт 586 тэрбум төгрөг суулгана гэлээ. Үүний хариуд үр дүн, хариуцлага нэхнэ. Нийслэл, дүүрэг, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нар хамтран ажиллах хэрэгтэйг Ерөнхий сайд анхаарууллаа.
Уулзалтад оролцогчид “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан бодлого, арга хэмжээнүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхийг хүсээд Улаанбаатар хотын түгжрэл, нийтийн тээвэр, гэр хорооллын дахин төлөвлөлт, алслагдсан хороодын хөгжил, хавтгайрсан халамж, боловсон хүчний асуудал зэрэгт анхаарч ажиллах шаардлагатай байгааг хэллээ. Мөн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд Засгийн газар онцгой анхаарч ажилласанд талархал илэрхийллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэсгийн ахлагч нарын санал хүсэлтийг судалж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхлан болон холбогдох сайд нарт даалгалаа. Алслагдсан хороодын хөгжилд түлхүү анхаарахаа илэрхийллээ. Мөн төрийн бодлогыг бодит ажил болгоход дунд, анхан шатны байгууллага, ажилчдын идэвх, оролцоо, хамтын ажиллагаа чухал байгааг тэмдэглэн хэллээ.
“Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг танилцуулж 2023 оны улсын төсвийн төсөлд санал авах уулзалтууд үргэлжилнэ.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд томоохон төслүүдийг эрчимжүүлэхээр санал нэгдэв
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Эрхэмсэг ноён Ли Жаньшутай 2022 оны есдүгээр сарын 11-нд Төрийн ордонд уулзав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт болохыг тэмдэглээд, цар тахлын амаргүй цаг үед ч талууд харилцаа, хамтын ажиллагааг istanbul escort
өргөжүүлж, дээд, өндөр түвшний уулзалт, айлчлалын давтамжийг хадгалж, хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж ирсэнд баяртай байна гэв. Мөн хоёр улсын парламентын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх нь хоёр улсын хамтын ажиллагааны эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэв.
Цар тахлын дараах эдийн засгаа сэргээх зорилгоор Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан Боомтын сэргэлт, Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд боомтуудын хүчин чадлыг бэхжүүлэх, төмөр замын шинэ гарц нээх, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, дэд бүтэц, эрчим хүчний бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх чиглэлийн хамтын ажиллагааны талаар, мөн Монгол Улс 2050 он хүртэлх урт хугацааны хөгжлийн бодлогыг УИХ-аар батлуулсан. Энэ бодлого бол хоёр хөршийн ба бүс нутгийн хамтын ажиллагааны төлөвлөгөө, хөгжлийн чиг хандлага, үндэсний онцлогт нягт уялдуулсан бодлого. Энэ бодлого хэрэгжих эхний 10 жилд боомт, эрчим хүч, аж үйлдвэржилт, хот хөдөөгийн тэнцвэр, ногоон хөгжил, төрийн бүтээмжийн чиглэлд томоохон ахиц дэвшил гаргах “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг тодорхойлон хэрэгжүүлж байгааг Ерөнхий сайд онцоллоо.
БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшу Ерөнхий сайдтай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий Ли Көчяны мэндчилгээг уламжлав. Тэрбээр Хятад, Монгол хоёр улс бол уул усаар холбогдсон найрсаг хөрш бөгөөд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа цар тахлын үед ч тасралтгүй өрнөж, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалж, хамтын ажиллагаа бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж байгаад баяртай байна гэв. Түүнчлэн хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Монгол, Хятадын хамтын ажиллагааны эрх зүйн таатай орчныг бий болгох, Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан боомт, эрчим хүч, аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлэв.
Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ, Засгийн газрын гишүүд , олон нийтийн байгууллагын төлөөлөл, хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
1996 оноос энэ өдрийг жил бүрийн есдүгээр сарын 10-нд тэмдэглэж, şişli escort хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэж байна.
Гадаад дотоод хүчин зүйлийн нөлөө, үзэл суртлын туйлшрал, улс төрийн зөрчил тэмцлийн улмаас эмгэнэлт хэлмэгдэлд хүрсэн энэхүү гашуун түүх нь Монгол Улс тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эрх чөлөөгөө ямагт дээдлэн хамгаалах, шударга, эрхзүйт төрийг цогцлоох, энх тайвныг хамгаалах үүрдийн сургамж болсон юм.
Д.Амарбаясгалан: Хууль боловсруулахдаа бүх талын оролцоог хангаж, сайтар хэлэлцэх ёстой
Засгийн газрын хэрэг эрхлэх газраас Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг танилцуулж, хэлэлцүүллээ. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан болон хуульч, судлаачид оролцлоо.
Төр болон нийтийн өмчийн талаарх ойлголт, түүний эзэмшил, өмчлөлийг тодорхой болгох олон нийтэд нээлттэй, хяналттай зөв, ашигтай ажиллуулах, үр өгөөжийг нийгэмд тэгш хүртээх хэрэгцээ шаардлагын үүднээс дээрх төслүүдийг боловсруулжээ.
Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгад төрийн болон орон нутгийн өмч, түүний ангилал, өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх зохион байгуулалт, төрийн болон орон нутгийн өмчид хөрөнгө олж авах, бүртгэх, үнэлэх, эзэмших ашиглах, захиран зарцуулах хяналтыг хэрхэн хэрэгжүүлэх талаар тусгажээ.
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөлд төр төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанитай байх тухай зааснаас гадна ямар салбарт төр компани байгуулахыг тусгайлан заахаар оруулжээ. Тухайлбал, төр стратегийн ач холбогдолтой болон нийтийн зориулалттай дэд бүтэц, нийтийн үйлчилгээний тодорхой салбар, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлэх, олон улсын гэрээгээр зохицуулагдах, хуульд тусгайлан заасан салбаруудад компани байгуулах боломжтойгоор тусгажээ. Түүнчлэн төрийн өмчит компанийн ТУЗ-ийн гишүүдийн тоо болон хараат, хараат бус гишүүдийн харьцаа, гүйцэтгэх удирдлагыг хянах тогтолцоо, үйл ажиллагааны үнэлгээ олон нийтэд нээлттэй байх зохицуулалтыг мөн хуулийн төсөлд оруулжээ.
Эдгээр хуулийн төсөл нь хөрөнгө оруулагчдад хаалт тавих зохицуулалт болох ёсгүй, төрийн хэт оролцоог нийгмийн салбаруудад үүсгэхээс сэргийлэх хэрэгтэй зэрэг саналыг хуульч, судлаачид хэлж байлаа.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Аливаа хуулийн төслийг боловсруулахдаа бүх талын оролцоог хангаж, сайтар хэлэлцэх ёстой. Эдгээр төслүүдэд дэвшилттэй зүйлүүд байгаа ч анхаарах зүйлс байна. Тухайлбал, хөрөнгө оруулагчдыг ажиллах таатай нөхцөлөөр хангасан байх ёстой. Засгийн газар, Ерөнхий сайдын зүгээс төрийн өмчит компаниудыг ашигтай ажиллуулах, олон нийтийн хяналтыг бий болгох чиглэл өгч, төсвийн бодлогод тусгаж эхэлсэн. Цаашид төр аливаа төрлийн бизнес эрхлэхээс татгалзана. Энэ бодлоготой хуулийн төслүүд уялдах ёстой. Монголын төр бодлогоо урт хугацаанд төлөвлөж, тогтвортой, ойлгомжтой ажиллаж, иргэдийн эрх ашиг, хэрэгцээ шаардлагад нийцсэн байх ёстой“ гэлээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Төр бизнес эрхлэгчдээ дэмжиж, тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэхэд нь тусалж ажиллана
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргын үүргийг түр хариуцан ажиллаж буй. Тэрбээр Шивээхүрэн боомтын чингэлэг тээврийн терминалын бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж байгаа, Нарийнсухайтын бүлэг ордын хэмжээнд нүүрсний олборлолт, экспортын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Хилийн боомтын захиргаа, “Монголын Алт МАК” ХХК, “Саус Гоби Сэндс” ХХК, “Өсөх зоос” ХХК-ийн удирдлагууд оролцлоо.
ЗГХЭГ-ын дарга уулзалтын үеэр “Төр бизнес эрхлэгчдийнхээ хурдтай, бүтээмжтэй ажиллагааг удаашруулж, хязгаарлагч биш хөгжлийг нь дэмжигч, хамтран ажиллагч байна. Бизнес эрхлэгчдээ төр дэмжиж, үр дүнтэйгээр хамтран ажиллахдаа уриа лоозон хэлбэрээр биш тодорхой тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэхэд анхаарч ажиллана. Нэн түрүүнд Монгол Улс ойрын 10 жилийн бодлогоо маш тодорхой мөрдөж, төрийн бодлогыг тууштай хэрэгжүүлэх замаар бизнес эрхлэгчдэд ойлгомжтой нөхцөлд үйл ажиллагаагаа явуулах боломжоор хангана” гэж хэллээ.
Өнөөдрийн байдлаар Шивээхүрэн боомтын чингэлэг тээврийн “Ногоон бүс”-д чингэлэг тээврийн 32 аж ахуйн нэгжийн 412 жолооч, тээврийн хэрэгсэл нүүрс тээврийн экспортын үйл ажиллагаа явуулж, энэ сарын 05-ны байдлаар 12656 тээврийн хэрэгслээр 2.020.090 тонн нүүрс экспортолжээ.
Халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, боомтын үйл ажиллагааг тасралтгүй, шуурхай явуулах талаар Хятадын талтай харилцан тохиролцон ажилласны үр дүнд тээврийн хэрэгслийн тоог 260-270 болгон нэмэгдүүлж, цаашид үе шаттайгаар дахин нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Шивээхүрэн боомтоор ердийн үед хоногт дунджаар 700-800 задгай тээврийн хэрэгсэл нэвтэрдэг байсан. Өнөөдрийн байдлаар хоногт дунджаар 272 тээврийн хэрэгсэл /1088 чингэлэг/ буюу задгай тээврийн хэрэгслийн тоон судалгаатай харьцуулбал 390-400 тээврийн хэрэгслээр нүүрсний экспортын үйл ажиллагааг явуулж байна.
Гашуунсухайт боомтоос ПГУ-ын зөөврийн лабораторийг энэ сарын 04-ний өдөр шилжүүлэн авчирч, нүүрс тээврийн жолооч нараас шинжилгээ авах, бэлтгэл ажлыг бүрэн хангажээ. БНХАУ-ын Сэхэ боомт талдаа “Улаан бүс” буюу нүүрс ачиж буулгах хоёр талбай байсныг нэмэгдүүлж, дөрвөн буулгахаар зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг авч байна.
Цахилгааны 110-н шугамын болон терминалын ажилчидын байр, оффис, уурын зуухны барилга байгууламжийн бараа материал, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг импортлон оруулж ирэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар Шивээхүрэн хилийн боомтын чингэлэгт тээврийн терминалын төслийн бүтээн байгуулалтын ажилд зориулан импортоор оруулж ирэх техник, тоног төхөөрөмж, түүний иж бүрдэлд ногдуулах гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхийг Сангийн сайдад зөвшөөрсөн шийдвэрийг гаргасан. Уг шийдвэрийн дагуу холбогдох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх боломжтой болсныг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэллээ.
Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөрийн 2022 оны бүртгэл эхэлсэн тухай
1. “Хүний нөөцийг хөгжүүлэх JDS[1] тэтгэлэгт хөтөлбөр” -ийн 2022 оны бүртгэл эхэллээ. Бүртгэлийн хугацаа:
Магистрын хөтөлбөрийн бүртгэл: 9/1 (Лхагва )-11/2 (Лхагва) хүртэл
Докторын хөтөлбөрийн бүртгэл: 9/1 (Лхагва )-12/9 (Баасан) хүртэл
2. Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжилд гар бие оролцох, ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэх залуу төрийн албан хаагчдыг Япон улсын их, дээд сургуулийн магистр, докторын түвшний хөтөлбөрт суралцуулах замаар мэргэшүүлэн бэлтгэж, төгсөөд өөрийн улсад тулгарч буй нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудлыг бодитойгоор шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах, хүмүүстэй харилцаа холбоо тогтоон, хоёр орны найрамдалт харилцааг бэхжүүлэхэд хөтөлбөрийн зорилт оршино. Энэхүү хөтөлбөр нь 1999 оноос шинээр хэрэгжиж эхэлсэн буцалтгүй тусламжийн хөтөлбөр бөгөөд өдгөө Азийн орнууд зонхилсон 19 улсад хэрэгжиж, 2021 оны байдлаар нийт 5,000 гаруй залуус Япон улсад суралцаад байна.
3. Энэхүү хөтөлбөр нь Монгол улсад 2001 оноос хэрэгжиж эхэлсэн ба энэ жилийг оруулаад нийт 400 оюутан залуус Япон улсад суралцаад байна. Үүнээс 359 оюутан магистр, доктороор төгсөж ирээд Засгийн газрын холбогдох байгууллагууд, Их дээд сургуулиуд, Төв банк зэрэг нийгмийн олон салбарт үр бүтээлтэй ажиллаж байна.
4. Энэ жил 15 магистр оюутан, 1 докторын оюутныг сонгон шалгаруулж, Япон улсын их, дээд сургуульд илгээж, тус тусын мэргэжлээр Англи хэл дээр (Магистр: 2 жил, Доктор: 3 жил) суралцах болно. Суралцах чиглэлийг дараах хүснэгтээс харна уу.
5. Дараах хуваарийн дагуу нээлттэй танилцуулга семинар зохион байгуулах ба оролцохыг хүсвэл хөтөлбөрийн вэбсайтаар урьдчилан бүртгүүлэх шаардлагатай болно. Мөн хүсэлт гаргасан байгууллагууд дээр очиж зохион байгуулахаас гадна сургууль бүрийн танилцуулгыг хийхээр төлөвлөж байна.
6. JDS хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг http://jds-scholarship.org/ цахим хуудаснаас, эсвэл JICE JDS Төслийн Монгол дахь Оффис (mongolia@jice.org) -оос авна уу.
[1] JDS: The Project for Human Resource Development Scholarship by Japanese Grant Aid