“COVID 19- төрийн байгууллагуудын үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй байдлыг хангах нь” цахим гарын авлагыг Төрийн албаны зөвлөлөөс гаргалаа. Төрийн албаны зөвлөлийн тогтоол, шийдвэр, зөвлөмж болон олон улсын байгууллагын зөвлөмж мэдээллийг цаг алдалгүй түгээн дэлгэрүүлэхэд чиглэгдсэн байна.

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед төрийн байгууллагын үйл ажиллагааг зөв, оновчтой шуурхай зохион байгуулахад мэдээлэл арга зүйн лавлагаа болж, Засгийн газар, Улсын онцгой комиссын гаргасан шийдвэрийг төрийн албанд шуурхай хэрэгжүүлэхэд зөвлөмж үзүүлэх зорилготой ажээ.

Тус гарын авлагад  COVID 19 цар тахлын талаарх олон улсын мэдээлэл болон халдварт өвчинтэй тэмцэх олон улсын хамтын ажиллагаа, өндөржүүлсэн бэлэн байдлын үед төрийн байгууллагууд хэрхэн ажиллах талаар, сургалт судалгааг хорио цээрийн дэглэмийн үед хэрхэн зохион байгуулах, цахим хурлыг хийх зөвлөмжүүд, олон нийтийн уулзалт цугларалтын үед COVID 19-ийн  эрсдэлийг бууруулах санамж зэрэг сэдвүүд багтжээ.

Энэхүү цахим гарын авлага нь цаг үеийн хүндрэл бэрхшээлтэй нөхцөлд төрийн албан хаагчдын ажлын горим, иргэд, аж ахуй нэгж байгууллагуудаас төрийн үйлчилгээг хэвийн авах боломж, нөхцөлийг алдагдуулахгүй байх тухайд олон улсын арга туршлагыг багтааж,  COVID 19 цар тахлаас үүдэлтэй тулгамдсан асуудлыг амжилттай шийдвэрлэж, даван туулах арга зүй, хувилбар оновчтой шийдлийг олоход төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж байгаагаараа онцлогтой юм.

Цахим гарын авлагыг энд дарж үзнэ үү.

Үндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээл болон шилдэг телевиз, радио шалгаруулах уралдааны удирдамж гарлаа. Монгол Улсын Ерөнхий сайд  У.Хүрэлсүхийн санаачлагаар түүний ивээл дор хоёрдахь удаа энэхүү уралдаан зохион байгуулагдах гэж байна. 300 орчим сая төгрөгийн санхүүжилт бүхий тус уралдааны гол зорилго нь Үндэсний их баяр наадмыг угтаж, Монгол үндэсний өв соёл, түүх уламжлал, ёс заншил, өвөрмөц онцлогийг илэрхийлсэн, ард иргэдэд эх оронч үзэл, бахархлыг төлөвшүүлэхэд чиглэсэн радио, телевизийн бүтээлийг арвижуулах, үндэсний бүтээлийг олон нийтэд хүртээмжтэй хүргэхэд төрөөс дэмжлэг үзүүлэхэд оршиж байгаа юм.

Уралдаанд оролцож байгаа үндэсний бүтээлийн агуулга, чанарыг сайжруулах, оролцоог нэмэгдүүлэх, телевиз радиогийн хөтөлбөрт эзлэх үндэсний бүтээл, нэвтрүүлгийн чанар, хувь хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарч дараах төрлөөр зарлаж байна.

1.  Үндэсний бүтээл бүхий 7 хоногийн шилдэг хөтөлбөртэй радио, телевиз тус бүрээр;

2.  – Үндэсний шилдэг телевизийн бүтээл

– Үндэсний шилдэг радиогийн бүтээл

– Үндэсний шилдэг хүүхдийн бүтээл (радио,телевиз тус бүрээр)

– Орон нутгийн телевиз, радиогийн үндэсний шилдэг бүтээл

Уг уралдаанд арилжааны радио, телевиз болон студи, продакшн, уран бүтээлийн нэгдлүүд оролцож болно. Хугацааны хувьд Монголын Үндэсний их баяр наадмын өдрүүдэд буюу 2020 оны 07 дугаар сарын 10-16-ны өдрүүдэд радио, телевизээр нэвтрүүлсэн хөтөлбөрийг, бүтээлийн хувьд  2020 онд бүтээгдсэн бүтээлийг хамруулж үзэх юм. Уралдаанд оролцогчид, тэдний бүтээлийг 2020 оны 07 дугаар сарын 01-07-ны өдрийн 17:00 цаг хүртэл бүртгэж, хүлээж авна. ХХМТГ-ын Радио, телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлого зохицуулалтын хэлтсээс бүртгэлийн талаар мэдээлэл авч, бүтээлээ бүртгүүлэх боломжтой гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Өнөөдөр буюу тавдугаар сарын 14-ний өдрийн 14.00 цагт Удирдлагын академийн Нутгийн удирдлагын сургалт, судалгаа, мэдээллийн төвд болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хурлын танхимд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн цахим хэлэлцүүлэг зохион байгуулагдана.

Хэлэлцүүлгээр уг төсөлд Орон нутгийн эрхлэх асуудал, чиг үүрэг, Засгийн газраас гаргаж буй санал, судлаачдын санал зэрэг асуудлаар танилцуулга хийх юм.

Энэхүү төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн хэлэхдээ “2017 оноос хойш нутгийн удирдлагын эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар ярьж эхлэн, 2018 онд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын анхны төслийг бэлтгэсэн.  Шинэчилсэн найруулгын төсөл бэлтгэхтэй холбогдуулан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийлгүүлсэн” гэлээ.

Хуулийн төслийг бэлтгэх явцад шинэ эрх зүйн орчин бий болсон буюу 2019 оны арваннэгдүгээр сард Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжтэй холбоотой гурван том өөрчлөлт Үндсэн хуульд орсон учир түүнд нийцүүлж нутгийн удирдлагын эрхзүйн орчныг боловсронгуй болгох, ялангуяа Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн батлах шаардлага үүссэн билээ.

Шинэчилсэн найруулгын төсөлд Иргэдийн нийтийн Хурлын үйл ажиллагаа, зохион байгуулалтыг тусгайлан зохицуулахын сацуугаар бусад хэлбэр (иргэдийн санаачлах эрх, орон нутгийн санал асуулга зэрэг)-ийг хуульчилж, Иргэдийн Хурлын төлөөлөгчийн эрх зүйн байдлыг дэлгэрүүлэн, төлөөлөгч ба сонгогч иргэний хооронд “амьд харилцаа” байх нөхцөлийг бүрдүүлэх заалтуудыг оруулсан. Нөгөө талаас үүргээ биелүүлэхгүй байгаа төлөөлөгчид хүлээлгэх хариуцлагыг шат дараатайгаар авахаар нарийвчлан зохицуулсан.

Иргэдийн Хурал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чиг үүргээ биелүүлэхгүй байх, иргэд олон түмний итгэлийг хөсөрдүүлэх, улстөржих явдал гаргуулахгүй байх зорилгоор төв засгийн хяналтыг тодруулж Хурлыг аймаг, нийслэлийн Засаг даргын санал оруулснаар Засгийн газар тараах шийдвэр гаргах эрхтэй байхаар хуулийн төсөлд тусгасан байна. Нэгдмэл улсын хувьд төв Засгийн газраас нутгийн өөрийн удирдлагын байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтын зэрэгцээ нутгийн өөрийн удирдлагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зохицуулалтыг тусгажээ.

Төрийн үйлчилгээг иргэдэд хамгийн ойр нэгжээр дамжуулан хүргэх зарчмын хүрээнд орон нутгийн эрхлэх асуудлыг шинээр тодорхойлж, шат шатны нэгжийн чиг үүргийг давхардалгүй хуваарилахад анхаарсан байна. Тухайлбал сум нь иргэдэд үзүүлэх засаг захиргааны болон нийгмийн үйлчилгээг зохион байгуулахсуурь нэгж байх бол аймаг нь сум хоорондын үйл ажиллагааг зохицуулах, сумдын нийтлэг эрх ашгийн төлөөлөх, төрийн бодлого, хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, хяналтыг хэрэгжүүлэх, төрийн байгууламжийн нэгдмэл байдлыг хангах чиг үүрэгтэй байхаар тусгагджээ.

Орон нутгийн чиг үүргийг өргөжүүлж, тодорхой зааж өгсөн тул тэдгээр чиг үүргийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг тодорхой болгох шаардлага үүсч байгаа юм. Үүнд шаардлагатай төсөв, хөрөнгийг шийдвэрлэхийн тулд орон нутгийн орлогыг дараах байдлаар нэмэгдүүлнэ.

Үүнд:

·  Цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын албан татвар, газрын төлбөр, үл хөдлөх хөрөнгийн татварыг шилжүүлснээр сумын төсөвт нийт татварын орлогын 60 гаруй хувийг үлдээх.

·  Татварын ерөнхий хуулиар шинээр бий болгосон малын тоо толгойн албан татварыг сумын төсвийн орлогод хамааруулж хуульчлах.

·  Орон нутагт бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн орлогын татварын 40 хувийг аймгийн төсөвт үлдээх.

Ингэснээр орон нутгийн татварын идэвх, санаачлага дээшилж, сумын татварын орлого нэмэгдэж, ихэнх сум төсөв, санхүүгийн хувьд бие даах нөхцөл бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзсэн байна.

ДАРМЫН БАТБАЯР

/1940-2020/

Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч Дармын Батбаяр 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр орчлонт ертөнцийн жам ёсоор ертөнцийн мөнх бусыг үзүүлж, Монголын урлаг соёл, утга зохиолд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Тэрбээр бүхий л ухамсарт амьдралаа  ард түмнийхээ соёл гэгээрлийн төлөө зориулсан бичгийн их билгүүн суутан байсан юм. Монгол хэлт сонгодог уран зохиолын их өв санд хүүрнэл зохиол, яруу найраг, жүжиг, киноны зохиол, уран зохиол судлалын олон гайхамшигт бүтээл бичиж үлдээсэн ХХ-ХХI зууны Монголын орчин үеийн уран зохиолын туурвил зүйн сэтгэлгээний шинэчлэгч, уран сайхны үнэлэмжийн шинэ хэм хэмжээг тогтоогч байлаа. Тэрбээр өөрийн уран бүтээл, үйл хэргээрээ Монголын уран зохиолын бүхэл бүтэн 3 үеийг хүмүүжүүлэгч, үлгэрлэн дагуулагч, нэрт сурган хүмүүжүүлэгч багш байсан юм.

Боржигон-Од овогт Дармын Батбаяр нь 1940 оны луу жил Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт “Их Номгоны үзүүр” хэмээх газар төржээ. Сурвалжит гэр бүлээс гаралтай тэрбээр бага наснаасаа эрдэм номонд шамдан суралцаж, уран зохиолд шимтэн дурлаж, авьяас билгээ хөгжүүлж иржээ. Тэрбээр бага дунд сургууль, Москва хотод Геологийн дээд сургууль, МУИС-ийн геологийн анги, 1977-1979 онд М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн дээд курс төгссөн ашигт малтмалын инженер, мэргэжлийн зохиолч байсан юм.

Ажил хөдөлмөрийн гараагаа хайгуулын хээрийн ангид геологичоор эхэлж, 1970 онд Монгол Телевизид редактор, 1974 оноос Соёлын яаманд Жүжиг, киноны хэлтэст мэргэжилтэн, 1979 оноос МЗЭ-ийн “Утга зохиол, урлаг” сонины утга зохиолын ажилтан, 1980 оноос “Цог” сэтгүүлийн нарийн бичгийн дарга, 1986-1990 онд Соёлын яамны Мэргэжлийн зохиолч, жүжиг, киноны хэлтсийн дарга, 1990 оноос “Ил товчоо” сонины ажилтан, 1995 оноос Монгол мэдлэгийн дээд сургууль, 1998 оноос кино урлагийн “Бэрс” дээд сургуулийн багш, 2000 оноос”Их Монгол” дээд сургуулийн тэнхмийн эрхлэгч, багш, 2016 оноос “Шинэ Монгол” сургуулийн зөвлөх багшаар ажиллаж байлаа.

Д.Батбаяр сүүлийн хорь гаруй жил багшилж, уран зохиолын олон авьяастанг төрөн гаргаж, эрдэм судлалын бүтээл хийж, олон тооны илтгэл, хэлэлцүүлэг зохиож, улмаар профессор цол хүртсэн байна.

Д.Батбаяр 1960 аад оны эхэн үеэс уран бүтээлээ эхэлж, 1965 онд “Гар”/хамтын/ нэртэй түүвэр нь хэвлэгдсэн бол түүнээс хойш “Жаргалын найман морь”, “Аниргүй эрвээхэй”, “Тэнгэрийн царай”, “Айсуй баярын зөн”, “Саахалтын нууранд ангир дуугарна”, ”Амрагийн тэнгэр”, “Чамд аз жаргал хүсье”, “Давалгаа бас дахин давалгаа”, “Навчисын хүүрнэл”зэрэг олон бүтээл хэвлүүлсэн нь орчин цагийн Монголын соёлын амьдралын содон үзэгдэл болжээ.  Түүнээс гадна “Цахилж яваа гөрөөс”, “Мемонтог бүтээхүй”, “Ийнгаа миний хээр тал”, “Мөнхөөр савласан мөнх бус” зэрэг хүүрнэл зохиолын томоохон бүтээлүүд бичиж, “Шувуу бүхэн жаргалтай”, “Хайрыг хайрла”жүжгийн түүвэр, “Ирэх өдрүүдийн нар сар”яруу найргийн ном хэвлүүлжээ. Түүний сүүлийн үед бичсэн ”Бүтээхүйн зүй тогтол, сайханыг бүтээх нууц”, “Сайханыг бүтээхүйн нууц” зэрэг уран сайхны сэтгэлгээ, туурвилзүйн чиглэлийн бүтээлүүд нь олон уншигчдын бахдал талархлыг хүлээсэн юм.

Зохиол бүтээлүүд нь Орос, Болгар, Япон, Хятад, Англи, Вьетнам, Латви зэрэг дэлхийн 10 орчим улсын хэлээр орчуулагдаж, монголын уран зохиолыг дэлхийд сурталчлахад ихээхэн хувь нэмэр оруулсан билээ. ХХ зууны монголын уран зохиолын сонгодог бүтээлийн нэг ” Цахилж яваа гөрөөс” туужаар бүтээсэн кино нь 1995 онд Азийн шилдэг киногоор шалгарч, Япон Улсын Токио хотод зохиогдсон кино наадамд амжилттай оролцож, 1996 онд Энэтхэгийн Дели хотод болсон Азийн шилдэг киноны наадамд шалгарсан байна.  “Мартагдсан аялгуу” жүжиг нь 1987 онд Вьетнам хэлээр орчуулагдаж Ханой хотын Олон Улсын Их Театрын тайзнаа тоглогджээ. “Хөхэлдэй хүүгийн үлгэр” жүжиг нь 1990 онд ОХУ-ын Москва хотын хэд хэдэн театрт тоглогдож, Олон Улсын Театрын наадамд оролцож байжээ. Тэрбээр хүлээн зөвшөөрөгдсөн үндэстний хэмжээний сонгодог зохиолч төдийгүй Жан Батист Мольер, Морис Метерлинк, Жан Поль Сартр, Кобэ Абэ зэрэг дэлхийд алдартай зохиолчдын олон бүтээлийг эх хэлнээ орчуулжээ.

Тэрбээр 1988 онд “Хайрыг хайрла”, “Мартагдсан аялгуу” жүжгийн зохиол бичсэн учир МЗЭ-ийн шагнал, 1998 онд “Цахилж яваа гөрөөс” тууж бичсэний учир Монгол Улсын Төрийн шагнал, 2008 онд шилдэг жүжгийн зохиолууд бичиж, орчин цагийн театрын урлагт үнэтэй хувь нэмэр оруулсны учир Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор тус тус шагнуулсан юм.

Нэрт зохиолч, багш Дармын Батбаяр нь уран зохиолын бүхий л төрлөөр жигд туурвиж, Монгол хэл соёл, язгуур өв уламжлалыг хадгалах, түгээн дэлгэрүүлэхэд өөрийн уран бүтээлээрээ жинтэй хувь нэмэр оруулжээ. Монголчуудын оюун санааны амьдралд цогцлуулсан түүний бүтээлүүд цаг цагт улам гэрэлтэж, цаглашгүй цаг хугацааг туулах нь дамжиггүй. Үнэнч шударга чигч зан чанар, сурч мэдэхийн төлөөх насан туршийн тэмцэл, хүнийг хайрлах, хүний төлөөх чин сэтгэл бидний оюун ухаан, зүрх сэтгэлд өнө мөнхөд үлдэх болно.

Х.БАТТУЛГА, Г.ЗАНДАНШАТАР, У.ХҮРЭЛСҮХ,

Д.ОЮУНХОРОЛ, Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Ё.БААТАРБИЛЭГ

Б.НАРАНХҮҮ, С.СҮХБААТАР, О.БАТ-ЭРДЭНЭ

Улсын Онцгой комиссоос БНЭУ-д суугаа МонголУлсын иргэдээ нэг удаагийн захиалгат нислэгээр эхорондоо авчрах шийдвэрийг гаргасан.  

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөрБНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдМ.П.Сингхийг хүлээн авч уулзсанУулзалтын үеэрдээрх  захиалгат нислэгийн талаар санал солилцсонюм

Өнөөдрийн байдлаар БНЭУ-аас эх орондоо ирэхээр480 орчим иргэн хүсэлтээ гаргасан байнаЭдгээриргэдийн 21 нь эрүүл мэндийн шалтгаантай, 164 ньоюутан, 260 нь насанд хүрээгүй хүүхэд, 44 нь бусадшалтгаантай иргэд юм байна

Уулзалтын үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин “Бид болжөгвөл хамгийн том суудлын багтаамжтай онгоцоорнислэг үйлдэхийг судалж байнаБидэнд тулгарчбайгаа бэрхшээл нь Энэтхэг улсын өнцөг булан бүртолон хотод манай улсын иргэд тархан байршсанбайнаТиймээс аль хэсэгт хамгийн ихээр хүн олноортөвлөрсөн байнааль хот руу нислэг үйлдэх вэ зэрэгсудалгаан дээр манай улсын улсын Улсын Онцгойкомиссын Шуурхай ШтабГадаад харилцааны яамЭлчин сайдын яам ажиллаж байнаЭнэ амралтынөдрүүдээр ирэх долоо хоногт захиалгат нислэгийнхугацааг товлон тодорхой болгох үүргийг УлсынОнцгой комиссын Шуурхай штабт өгсөнТүүнчлэн,нислэгээр ирэх бүх иргэдийг шинжилгээнд хамруулахболомж нөхцлийг ноён Элчин сайд таныганхааралдаа авахыг хүсье” хэмээн онцоллоо.  

Элчин Сайд М.П.Сингх “Ковид-19 халдварын цартахлын талаар Монгол Улс үнэхээр сайн ажиллажбайгаа талаар ДЭМБ-ын мэдээллийг хараад баяртайбайнаЭнэ бол таны удирдлага болон танай хамтолны ач тус юмМанай улс 41 хоногийн турш нэгтэрбум 300 хүнийг тусгаарласанБид Монгол Улсиргэнээ татан авах асуудлыг бүрэн дэмжиж байна” гэлээ

Ташрамд дурдахад, БНЭУ-аас манай улсад 200 гаруй Энэтхэг иргэн ажиллаж амьдардаг байна гэжМонгол Улсын Шадар сайдын Ажлын албанаасмэдээллээ.

Өнөөдөр Монгол Улсын Шадар сайдӨ.Энхтүвшин ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчинсайд И.К.Азизов болон гуравдугаар нарийн бичгийндарга С.С.Мещанинов, М.Б.Безруков нарыг хүлээнавч уулзлаа.

Уулзалтын гол сэдэв Монголын Улсын нутагдэвсгэрээр дайран өнгөрөх байгалийн хийн хоолойнтөслийн талаар байв. Уулзалтаар байгалийн хийнхоолой барих төслийн хамтын ажиллагаа болонзохион байгуулалт, мөн нарийн мэргэжлийнболовсон хүчин бэлтгэх зэрэг асуудлаар хоёр талсанал солилцлоо.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны 12 дугаар сард ОХУ-д айлчлах үеэр Монгол УлсынЗасгийн газар, “Газпром” компани хооронд харилцанойлголцлын санамж бичиг байгуулснаар 20 гаруйжил яригдсан хийн хоолойг Монголын нутгаардайруулах төслийн албан ёсны эхлэлийг тавьсан.

Улмаар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлынзөвлөл 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөрхуралдаж Оросын Холбооны улсаас Бүгд НайрамдахХятад Ард улс руу Монгол Улсын нутаг дэвсгэрээрдамжуулан байгалийн хийн хоолой барих төслийнАжлын хэсгийг Монгол Улсын Шадар сайдӨ.Энхтүвшингээр ахлуулан Үндэсний Аюулгүйбайдлын зөвлөлийн дэргэд байгуулахааршийдвэрлэсэн юм. ОХУ-аас БНХАУ руу жилдээ 38 тэрбум шоо метр хийдамжуулах “Сибирийн хүч” хоолойг 2019 оны 12дугаар сард ашиглалтад оруулсан. Хийн хоолойтатах хоёр дахь төсөл нь ОХУ-аас БНХАУ рууМонголын нутгаар дайруулан жилдээ 50 тэрбум шоометр хий дамжуулах “Сибирийн хүч-2” хоолойтөслийн ажил юм.

Ташрамд дурдахад, Оросын экспортын хамгийн голбүтээгдэхүүн нь нэгдүгээрт нефтьхоёрдугаартбайгалийн хий ордог байнаЭкспортынхоодийлэнхийг нь Европын орнууд руу гаргадаг юм гэжМонгол Улсын Шадар сайдын Ажлын албанаасмэдээллээ

Улсын Онцгой комиссын 21 дүгээр ээлжит хурал Төрийн ордонд Монгол Улсын Шадар сайд, УОК-ын даргын өрөөнд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Мэргэжлийн/богино хугацааны/ сургалт явуулж буй сургалтын төвүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээхээр шийдвэрлэж, УОК-ын тогтоол гаргалаа. Ингэснээр “Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр Боловсролын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 139 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах шаардлага үүсч байна. Тодруулвал 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үйл ажиллагааг нь зогсоосон боловсролын байгууллагуудын жагсаалтаас “сургалтын төв”-ийг хасч тус тогтоолд Засгийн газрын хуралдаанаар өөрчлөлт оруулснаар УОК-ын өнөөдрийн тогтоол хүчин төгөлдөр үйлчилж эхлэх юм.

Мэргэжлийн анхан шатны ур чадвар олгох 414, гадаад хэлний сургалтын 255, жолоочийн мэргэшил олгох 419 гээд Улсын хэмжээнд бүртгэлийн гэрчилгээ авч үйл ажиллагаа явуулж байгаа нийт 1088 сургалтын төв байна.

Эдгээр сургалтын төвүүдэд

–  биеийн халуун үзэх,

–  амны хаалт зүүх,

–   аль болох цахим сургалт хийх,

–   ширээг 1-1.5 метрийн зайтай байрлуулах,

–  нэг удаа 10 хүртэл хүнтэй, богино цагаар хичээллэх,

–  анги танхимд спиртэн суурьтай гар ариутгагч байршуулах,

–  2 цаг тутамд агаар сэлгэх,

–   хичээлийн хэрэгслийг дамжуулж хэрэглэхгүй байх,

–   сандал, ширээ, самбар, номын ширээ зэрэг хатуу гадаргууг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор 2 цаг тутам цэвэрлэх,

–  анги танхимд гадуур хувцас өлгөхгүй, сэгсрэхгүй байх,

–   ээлж хооронд анги танхимд цэвэрлэгээ агаар сэлгэлт хийх,

–  анги танхимд хооллохгүй байх,

–  урьдчилан сэргийлэх санал, зөвлөмжийг ил байршуулсан байх шаардлагыг УОК, ЭМЯ-аас тавьж буй бөгөөд, биелүүлсэн сургалтын төвүүдийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь нээх юм.

Мөн өдрийн хурлаар Улсын Онцгой комиссын Шуурхай штаб болон Нийслэлийн Онцгой комиссын авч хэрэгжүүлж буй  арга хэмжээний талаар тус тус тайлан мэдээллийг сонсов.  Гадаад улс орнууд руу дараагийн чартер нислэгүүдийг хийх нь зүйтэй гэж комиссын гишүүд үзлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор БНЭУ-руу захиалгат нислэг хийх боломж, нөхцлийн талаар судалж, танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад УОК-ын дарга  үүрэг болгов гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ардчилсан нийгмийн суурь үнэт зүйл болох иргэний мэдэх эрхийг хангахын төлөө хүчин зүтгэж буй Хэвлэл мэдээллийн салбарын хамт олон та бүгдэд Монгол Улсын Ерөнхий сайдын нэрийн өмнөөс болон хувиасаа Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн халуун мэндийг дэвшүүлье.

Дэлхий даяараа аюулт вирусийн эсрэг тэмцэж байгаа энэ үед мэргэжлийн ёс зүйгээ дээдлэн, иргэдэд бодит үнэн мэдээллийг шуурхай хүргэж ажилладаг сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, албан хаагчид та бүгдэд гүн талархал илэрхийлж ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

Өнөө цагт дэлхий дахинд технологийн дэвшлийг даган мэдээллийн асар их урсгал бий болж, хүн бүр нийгмийн сүлжээг ашиглан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх үүд хаалга нээлттэй болжээ. Мэдээллийн энэ их орчил дунд мэргэжлийн сэтгүүлчдийн хараат бус байдал, мэргэжлийн ёс зүй, үнэн бодит эх сурвалжаас олж авсан мэдээллийн үнэ цэнэ, ач холбогдол улам бүр нэмэгдэж байна.

Та бүхний гарт нийгмээ соён гэгээрүүлэх, маргаашийн сайн сайханд уриалан дуудах асар их нөөц бололцоо, хүч байгаа гэдэгт миний бие огт эргэлздэггүй. Сэтгүүлчид бол төр, засгийн бодлого, үйл хэргийг нийтэд таниулан сурталчлах, түүнийг хэрэгжүүлэхэд гарч болзошгүй алдаа дутагдалд шүүмжлэлтэй хандан засч залруулахыг анхааруулж чаддаг нийгмийн түүчээ болсон хүмүүс билээ.

Тиймээс цаашид ч төр, ард түмнийг холбох гүүр нь болж нийгмийн эв нэгдлийг хангахад үнэлж баршгүй хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна.

Монгол эх орондоо шударга ёсыг бэхжүүлж, гадаадад нэр хүндтэй, дотоодод эв нэгдэлтэй, ард иргэддээ ээлтэй нийгмийг цогцлоохын төлөөх монгол хүн бүрийн хүсэл мөрөөдөл, чин эрмэлзлийг шингээсэн та бүгдийн үйлс тод, үг тань хурц байх болтугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ

Улсын Онцгой комиссын 20 дугаар ээлжит хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Улсын Онцгой комиссын өмнөх хуралдаануудаар гарсан шийдвэрүүдийн хэрэгжилтийн талаар нэгдсэн тайлан мэдээллийг сонсов.

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэх талаар хэлэлцэн 2020 оны 05 дугаар сарын 31-нийг дуустал хугацаагаар сунгахаар санал нэгтэй шийдвэрлэв.

Халдвар авсан иргэдийн тоо нэмэгдсээр 38 болсон. Халдварын эхний шинжилгээнүүдээр сөрөг гарсан ч гуравдахь удаагийнхаар эерэг гарч байна. Иймд вирусын хоруу чанар нэмэгдэж, хувирч, далд хэлбэрт байгаа нь эрсдэл байсаар байгааг илтгэж байна. Мөн ковид-19-ийн эрсдлийн талаарх долоо дахь удаагийн үнэлгээг хийхэд Монгол Улсад  эрсдэл маш өндөр гэсэн үнэлгээ гарсан байна. Эдгээрийг харгалзан хорио цээрийн дэглэмийг сунгах нь зүйтэй гэж үзлээ.

Мэргэжлийн болон бусад богино хугацааны танхимын сургалтын үйл ажиллагааг үе шаттайгаар нээх эсэх асуудлыг хэлэлцлээ. Мэргэжлийн холбоодоос санал, хүсэлт ирүүлснийг харгалзан холбогдох шаардлага, стандартыг мөрдүүлж, зарим үйл ажиллагааг нээх нь зүйтэй хэмээн комиссын гишүүд санал нэгдэв. Нарийвчилсан судалгаа мэдээллийг нэгтгэн боловсруулж, дараагийн ээлжит хуралдаанаар хэлэлцэн  шийдвэрлэхээр болов.

Иргэдээ гадаадаас татан авах ажлыг үргэлжлүүлэн зохион байгулахаар шийдвэрлэв.  БНСУ-руу хоёр, ХБНГУ-руу нэг нислэгийг тус тус хийнэ. Энэхүү тээвэрлэлтийг өмнөх нислэгүүдийн адил сайтар зохион байгуулалттай удирдан явуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов. БНСУ-руу хийх хоёр удаагийн нислэгийн нэгийг зөвхөн Солонгос Улсад байсан иргэдээр, нөгөөг транзит нислэгээр Сөүлээр дамжин Монгол Улсдаа ирж буй иргэдээр дүүргэж ялган тээвэрлэх аж. Энэ нь халдварын эрсдлээс урьдчилан сэргийлж буй юм. Тусгай зориулалтын нислэгт суух иргэдэд ковид-19-ийн халдварын шинжилгээ хийлгэсэн байх шаардлагыг УОК-оос тавьж байгаа билээ. Энэ дагуу Солонгос дахь Монгол иргэдэд Солонгосын тал шинжилгээ хийж өгч байгаа бол транзит нислэгээр Сөүлд ирсэн Монгол  иргэд шинжилгээнд хамрагдаж чадаагүй байх нөхцөл байгаа учир ийнхүү хоёр тусдаа нислэг зохион байгуулж буй юм. Австрали, Энэтхэг болон дэлхийн бусад олон улс орнуудаас Монгол Улсын иргэд эх орондоо ирэх хүсэлт тавьж, тусгай зориулалтын нислэг үйлдэхийг хүсч байгаа ч дэлхий дахинаа тархаад буй цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж өөр нислэг үйлдэх боломжгүйг УОК-оос мэдэгдэж байна.

Харин газраар, хилийн боомтоор ОХУ-аас иргэдээ татан авах ажлыг үргэлжүүлнэ гэв. Оюутнууд, дипломат албаны зарим ажилчид, тэдний ар гэрийнхэн эх орондоо ирэх хүсэлт гаргажээ.

Мөн өдрийн хурлаар Сүхбаатар аймгийн Бичигт, Ховд аймгийн Булган боомтоор уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийг эхлүүлэхээр шийдвэрлэлээ. Халдвар, ариутгал, хамгааллын дэглэмийг тавьсан шаардлагын дагуу мөрдөж ажиллахыг үүрэг болгов. МХЕГ-аас хяналт тавьж ажиллах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Засгийн газраас хөдөө, орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Үүнтэй холбогдуулж тус хөтөлбөрт хамруулах таван сумыг ЗГХЭГ-аас тодорхой болзол, шалгуурын дагуу шалгаруулаад холбогдох яамдад танилцуулаад байгаа юм.

Улсын хэмжээнд жишиг байдлаар хөгжүүлэхээр эхний ээлжинд Архангай аймгийн Эрдэнэмандал, Завхан аймгийн Отгон, Хэнтий аймгийн Батноров, Баянхонгор аймгийн Өлзийт, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан гэсэн таван сум шалгараад байгаа юм.

“Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрийн хүрээнд тухайн сумын төвд үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, айл өрхүүдийг халуун, хүйтэн ус, дулаан хангамж бүхий дэд бүтцэд холбох, авто зам, цэвэрлэх байгууламж зэргийг нь бүрэн шийднэ. Үүнд зарцуулахад зориулж дээрх таван суманд тус бүр 4 тэрбум төгрөгийг Засгийн газраас гаргахаар болсон юм. Хэрэв эдгээр таван суманд уг хөтөлбөр амжилттай хэрэгжвэл цаашдаа Монгол Улсын бүх сумыг тус хөтөлбөрт хамруулахаар Засгийн газар төлөвлөжээ.

Ер нь “Алсын хараа-2050” Урт хугацааны хөгжлийн хөтөлбөрт ч нэр бүхий 99 сумыг эхний ээлжинд заавал төрөөс дэмжиж хөгжүүлвэл төвлөрлийг сааруулах, тухайн сумдад ажиллаж, амьдрах таатай орчин бүрдэнэ гэдэг дүгнэлт тусгагдсан гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймагт ажиллах үеэрээ “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрт хамрагдахаар болсон Батноров сумын ажил байдалтай танилцахдаа онцолж байлаа.

Улсын хэмжээнд таван сумыг жишиг байдлаар хөгжүүлэхээр болсонд, хамгийн гол нь Батноров сумыг хамруулж буйд Засгийн газарт тус сумын иргэд,  удирдлагууд талархаж буйгаа илэрхийлж байв. “Сумын төвийн шинэчлэл”-ийн хүрээнд тус суманд Нутгийн удирдлагын ордон, цэвэрлэх байгууламж, 320 хүүхдийн багтаамжтай ЕБС-ийн хичээлийн байрны өргөтгөл зэрэг нийт 4,3 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлууд хийгдэх аж.

Одоогийн байдлаар “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрт хамрагдах бэлтгэл ажлаа Батноров сумынхан бүрэн хангасан бөгөөд Сангийн яам, БХБЯ зэрэг газруудаас санхүүжилт шилжиж орж ирэх, зарим зураг төсөл нь хийгдэх, гүйцэтгэгч компанийг шалгаруулах зэрэг ажлууд бэлэн болохоор бүтээн байгуулалтын ажлууд хийгдэхэд бэлэн болжээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2025 он.