Өмнөговь аймаг, энэ орчмын бүс нутаг нь уул уурхай, эрчим хүч болон боловсруулах аж үйлдвэрийн салбарын хөгжлийн гол цэг, тэргүүлэх бүс нутаг болон хөгжиж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 321-р тогтоолоор Өмнөговь аймагт эрчим хүч, геологи, уул уурхай, барилга, мэдээллийн технологийн чиглэлээр ШУТИС-ийн харьяа сургуулийг шинээр байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ дагуу Өмнөговь аймаг дахь “Сургалт- эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор-ыг байгуулахаар болсон юм. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг цогцолбор хотхоныг бүтээн байгуулах төслийн явцтай өнөөдөр танилцлаа.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Засгийн газрын 2020-2024 оны  үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого”-д өмнийн говийн бүс нутагт хөгжиж байгаа болон цаашид хөгжүүлэх уул уурхай, аж үйлдвэр, дэд бүтцийн бүтээн байгуулалтын олон төсөл, хөтөлбөр багтсан. Үүнийг хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны үндэслэлтэй, дэвшилтэт технологиудыг нутагшуулан үйлдвэрлэлд нэвтрүүлэх, олон чиглэлийн чадварлаг инженер, технологийн мэргэжилтнүүдийг бэлтгэх хэрэгцээ, шаардлага бий болоод байгаа юм. Тэр дундаа Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд 38 мянган чадварлаг инженер хэрэгтэй байгааг Ерөнхий сайд хэлсэн үгэндээ онцоллоо.

Оюу Толгойн далд уурхай, Тавантолгойн цахилгаан станц, Газрын тос боловсруулах үйлдвэр, үйлдвэр-технологийн парк, эрчим хүч, зам тээврийн сүлжээ, дэд бүтцүүд гэх мэт аж үйлдвэрийн цогцолборуудад хэрэгцээтэй байгаа дөрвөн мэргэжилтнийг  үндэсний тэргүүлэх томоохон их сургууль болох ШУТИС-ийн шилдэг хөтөлбөрөөр бэлтгэнэ.

Өмнөговийн Технологийн сургуулийн хотхоныг 20 га газарт хоёр үе шаттай бүтээн байгуулна. Эхний шатанд 1000 оюутны их сургуулийн хичээлийн байр, 500 оюутны коллежийн байр, 1500 оюутны дотуур байр, спорт цогцолбор, инноваци судалгааны төв лаборатори, эмнэлэг, номын сан барихаар төлөвлөжээ.

Технологийн сургууль эхний 120 оюутнаа энэ намраас авч эхлэх бөгөөд одоо тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Политехникийн коллежийн байрыг түшиглэж сургалтаа явуулах ажээ. Оюутнууд эхний хоёр жил Өмнөговьд сураад үлдсэн хоёр жилээ Австрали, Канад, БНСУ-д суралцаж төгсөх хөтөлбөрийг зөвхөн Өмнөговь аймгийн Технологийн сургуульд хэрэгжүүлнэ гэж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэллээ.

Залуучуудын уулзалт дээр Ерөнхий сайд хөгжлийн хязгаарлагч зургаан хүчин зүйлсийг шийдэхийн тулд “Алсын хараа 2050” хөгжлийн бодлогын эхний 10 жил буюу 2030 он хүртэлх хугацаанд Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулав. Мөн тус аймгийн хөгжилд уул уурхайн экспортыг нэмэгдүүлэх авто болон төмөр замын хилийн боомтууд, хил холболтын  цэгүүд, уул уурхай, аж үйлдвэрийн цогцолборуудыг цогцоор нь хөгжүүлэхийн ач холбогдол, үүнд Өмнөговь аймгийн залуучууд хэрхэн оролцож үр шимийг нь хүртэх боломжтой талаар ярилаа. Мөн энэ эгзэгтэй цаг үед улстөржилт хэрэггүй, харин ч том зорилгын төлөө нэгдэж нийлж ажиллах нь илүү үр дүнтэй гэлээ.

Оюутолгой,  Тавантолгой, уул уурхайн бусад ордууд, аж үйлдвэрийн цогцолборуудыг түшиглэж ойрын жилүүдэд Өмнөговь аймгийг улсын чанартай гурван хотын нэг болгож хөгжүүлэх томоохон зорилтыг Засгийн газар бодит ажил болгохоор ажиллаж буйг онцлов. Цар тахал, ОХУ, Украины асуудлаас үүдэлтэй дэлхийн эдийн засгийн хүнд сорилтыг Монгол Улс эрсдэл багатай давж гарахын тулд төр, хувийн хэвшил хамтарч уул уурхайн бүтээгдэхүүний экспортоо нэмэгдүүлэх шаардлагатай байна. Уул уурхай, ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахад тулгамдаж буй нэг асуудал нь мэргэжилтэй боловсон хүчний дутагдал учраас Өмнөговь аймагт инженерүүдийг бэлтгэхээр Засгийн газар шийдвэрээ гаргасан гэлээ.

Өмнөговь аймагт тулгамдаж байгаа усны асуудал, цалин хөлсний нэмэгдэл, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, ачаа бараа нийлүүлэлт тасалддаг хүндрэл, боловсролын индексийг дэлхийн жишигт хэрхэн хүргэх зэрэг цаг үеийн бусад асуудлаар залуучуудтай илэн далангүй ярилцаж, сонирхсон асуултад нь Засгийн  газрын холбогдох сайд нар хариуллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2022-05-27/ УИХ, Засгийн газрын зарим гишүүний хамт Өмнөговь аймгийн Даланзадгад суманд аймгийн иргэдтэй уулзлаа.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд дэлхийн болон улс орны эдийн засаг, төсөв санхүүгийн өнөөгийн хүндрэлтэй байдал, бодит шалтгаан, үүнийг даван туулах зорилгоор Засгийн газраас баталсан Шинэ сэргэлтийн бодлогын зорилтууд, тэр дундаа тус аймагт хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалтуудын талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Шинэ сэргэлтийн бодлогыг Засгийн газар хэрэгжүүлэхдээ Өмнөговь аймагт удахгүй ашиглалтад оруулах гэж байгаа төмөр замын бүтээн байгуулалтууд, эрчим хүчний салбарт эхлүүлэх Тавантолгой цахилгаан станц, мөн Оюу толгой, Таван толгойн ордуудын ашигт малтмалын экспортын тээврийн гол боомтуудын өнөөгийн явцыг дурдаад аж үйлдвэржилтийн сэргэлт, хот хөдөөгийн сэргэлт, ногоон хөгжлийн сэргэлт, төрийн бүтээмжийн сэргэлтийн ач холбогдол, иргэдэд хүрэх үр өгөөжийг онцолж ярилаа.

Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд ойрын 4-5 жилийн хугацаанд үр дүн гарч эхэлнэ. Орон нутгийн иргэд, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа юу юунаас чухал гэлээ. Өмнөговь аймгийн хувьд улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд жин дардаг. Үүний гол хэсэг нь уул уурхай, түүнийг дагасан үйлдвэрлэл, үйлчилгээ, хилийн боомтуудыг түшиглэсэн авто болон төмөр замын тээврийн салбартай шууд холбоотой байдаг. Оюу толгой, Таван толгой чухал ч гэсэн оюунтай толгой Монгол Улсад илүү хэрэгтэй.  Хамгийн түрүүнд иргэнээ бодсон бодлого хэрэгжүүлнэ гэдгээ Ерөнхий сайд онцлов.

Уулзалтын төгсгөлд Өмнөговь аймгийн иргэдийн өмнө тулгамдаж байгаа гол асуудлын талаар иргэдийн санал, хүсэлт нэг бүрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон холбогдох сайд нар сонсож зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэв.

Тухайлбал, үг хэлсэн 70 орчим иргэний зүгээс Өмнөговь аймагт уул уурхайн лиценз нэмж олгохгүй байх, усны нөөцийн асуудал, эрүүл мэндийн байгууллагуудын чадавхийг сайжруулах, аймгийн хэмжээнд хавдар, шүдний өвчлөл иргэдийн дунд их байгаа. Улаанбаатар-Даланзадгад чиглэлийн авто замын засварыг чанартай хийлгэх, нүүрсний шороон замын тээврийг зогсоох ёстой,  Өмнөговь аймагт ч МАНАН бүлэглэл бий болж “Нүүрс” нам байгуулаад удаж байгаа зэрэг асуудлыг анхааралдаа авч шийдвэрлэж өгөхийг хүсэж байлаа.
Иргэдийн санал, хүсэлтийн дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цагаан дэл уулын боомт байгуулах тухай Засгийн газрын 2014 оны 246 дугаар тогтоолыг түдгэлзүүлж, асуудлыг судалж танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаа мэдэгдлээ.

Түүнчлэн Өмнөговь аймагт тулгамдсан асуудлуудыг иргэдээр өөрсдөөр нь эрэмбэлүүлж,  хамгийн олон санал авсан Улаанбаатар-Даланзадгад чиглэлийн хатуу хучилттай авто замын засвар, Даланзадгад суманд ДЦС барих ажлын зураг, төсвийн зардал болон Даланзадгад-Гурвантэс чиглэлийн автозамын эхний 80 км-ыг хатуу хучилттай болгох хөрөнгийг ирэх оны улсын төсөвт тусгах, Өмнийн говийн хөгжлийн зөвлөл байгуулах, аймгийн нисэх буудлыг олон улсын зэрэглэлтэй 4С болгох зэрэг 12 томоохон асуудлыг шийдвэрлэхээр боллоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын зарим гишүүний хамт Шивээхүрэн-Сэхээ боомтын үйл ажиллагаа, ачаа шилжүүлэн ачиж, буулгах терминалын бүтээн байгуулалттай танилцлаа.
Цар тахлын улмаас 2021 оны аравдугаар сараас үйл ажиллагаа нь зогсоод байсан тус боомт өчигдрөөс /2022-05-25/хэвийн ажиллаж эхэлсэн. Улс хоорондын тээвэрлэлт эхэлж, экспорт импортын урсгал саадгүй боллоо. Өчигдөр боомтоор 220 чингэлэг нүүрс гарсан байна. Ойрын хугацаанд өдөрт 400-500 чингэлэг буюу 16000 тонн нүүрс экпортолно. Шивээхүрэн-Сэхээ  боомтын үйл  ажиллагаа зогссоноос хойш тэнд 10 сая  тонн нүүрс хуримтлагджээ. Хуримтлагдсан нүүрсийг богино хугацаанд гаргахаар төлөвлөж буйг Хилийн боомтын захиргааны Шивээхүрэн боомт хариуцсан төлөөлөгч Н.Амарзаяа хэллээ.

Шивээхүрэн боомтод 17 га талбайд чингэлэг тээврийн терминал байгуулах ажил хийгдэж байна. Бүтээн байгуулалт 87 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд энэ оны есдүгээр сард шинэ терминал бүрэн ашиглалтад орно. Ингэснээр зөвхөн уг талбайгаас жилдээ 17 сая тонн нүүрс экспортлох боломжтой болно. Тус ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Нарийнсухайтын бүлэг ордод үйл ажиллгаа явуулдаг найман компани гүйцэтгэж байгаа юм.  Тэр дундаа “Монголын Алт” ХХК манлайлан ажиллаж байна. Мөн Шивээхүрэн боомтод анх удаа  жолоочгүй ухаалаг автомшинаар тээвэрлэлт хийх бүтээн байгуулалтын ажил эхэлсэн байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүтээн байгуулалтын ажилтай танилцах үеэрээ “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Шивээхүрэн боомтод хэрэгжих төслүүд хөдөлж байгаад баяртай байна. Бүтээн байгуулалтад оролцож буй аж ахуй нэгжүүдэд талархал илэрхийлье. Төлөвлөгдсөн ажлууд хэрэгжиж дууссанаар Шивээхүрэн боомтын нэвтрүүлэх хүчин чадал дөрөв дахин нэмэгдэж жилдээ 40 сая тонн нүүрс экпортлох боломж бүрдэнэ” гэв
Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн шинэ төмөр замын сүлжээ байгуулах, Шивээхүрэн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ачаа тээврийн терминал байгуулах төслүүд багтсан. Энэ ажил эхнээсээ хэрэгжиж орчин үеийн технологи бүхий ачаа тээврийн терминал Шивээхүрэн боомтод ашиглалтад ороход бэлэн боллоо. Мөн тус боомтод PCR шинжилгээний лаборатори, ариутгах байгууламж ашиглалтад оржээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын талд КОВАКС хөтөлбөрөөр дамжуулан 5-11 насны хүүхдийн вакцин нийлүүлэх хүсэлтийг энэ оны нэгдүгээр сард тавьж байсан юм.
АНУ-ын Засгийн газар, КОВАКС хөтөлбөрийн шугамаар манай улсад Пфайзер вакцины нэг сая тун нийлүүлэхээр болсныг Элчин сайд Майкл Клечески уулзалтын үеэр мэдэгдлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески нар уулзалтын үеэр гадаадын хөрөнгө оруулалт болон олон улсын нөхцөл байдлын талаар санал солилцлоо.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны тавдугаар сарын 18-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Гаалийн татвараас чөлөөлөх импортын элсэн чихэр, ёотон, хүнсний ургамлын тос, цагаан будааны жагсаалтыг баталлаа

Гаалийн татвараас чөлөөлөх импортын элсэн чихэр, ёотон, хүнсний ургамлын тос, цагаан будааны жагсаалтыг баталж, үнийн тогтвортой байдлыг хангах зорилгоор оролцогч талуудын эрх үүрэг, хүлээх хариуцлагыг тусгасан гэрээг импортлогч аж ахуйн нэгжтэй байгуулахыг ХХААХҮ-ийн сайдад даалгалаа.
Үнийн өсөлтөд хариу арга хэмжээ авах зорилгоор УИХ-аас Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг 2022 оны дөрөвдүгээр сарын 29-нд баталсан. Тус хуулийн хүрээнд элсэн чихэр, ёотон, хүнсний ургамлын тос, цагаан будааны гаалийн албан татварыг 2022 оны дөрөвдүгээр сарын 29-нөөс арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд чөлөөлж, эдгээр бүтээгдэхүүний хангамж, нөөц, үнийг тогтворжуулах нөхцөл бүрдсэн.
Импортын гол нэрийн хүнсний гаалийн албан татварыг чөлөөлснөөр импортлогчоос жижиглэн худалдаанд нийлүүлэх цагаан будаа, ургамлын тос, элсэн чихрийн килограмм болон литр тутмын үнэ 4-7 хувиар буурах урьдчилсан тооцоо байна. Мөн хуулийн үйлчлэлийн хугацаанд дээрх бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөц тогтвортой байх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм.

Циркийн салбарын асуудлыг шийдвэрлэх хамтарсан Ажлын хэсэг байгуулна

Циркийн урлагийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Соёлын сайд Ч.Номин Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ.
Танилцуулгад дурдсанаар, циркийн урлагийг тогтвортой хөгжүүлэх нэгдсэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх нэн шаардлагатай байгаа бөгөөд зориулалтын байр талбай, орчин нөхцөлд циркийн урлагийн үйлчилгээ үзүүлэх, цаашдын хөгжлийг дэмжих талаар зохих арга хэмжээ авах шаардлагатай байна.
Танилцуулгатай холбогдуулан циркийн урлагийн салбарыг тогтвортой хөгжүүлэх бодлого, стратегийг тодорхойлон танилцуулахыг Соёлын сайд Ч.Номинд, циркийн тэнхимийн сургалтын орчныг стандарт ханган сайжруулах талаар судлан танилцуулахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгав.
Мөн циркийн урлагийн хөгжлийг дэмжих, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар хамтарсан Ажлын хэсэг байгуулан, санал дүгнэлт танилцуулахыг Соёлын сайд Ч.Номин, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл нарт үүрэг болгов.
“Аса консалтинг” ХХК-тай байгуулсан “Худалдах, худалдан авах” гэрээнд заасан “Улсын циркийн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүйгээр, зориулалтын дагуу ажиллуулах нөхцөл”-ийг хангуулах,хэрэгжилтийн тайланг танилцуулж, холбогдох арга хэмжээ авахыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт даалгалаа.

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар ажиллана

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний ерөнхий найруулагчаар төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Наранбаатар ажиллана.
Үндэсний их баяр наадмын Соёл, урлагийн арга хэмжээг Соёлын яам, Соёл, урлагийн салбар хороо хариуцан нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган ажилладаг. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Үндэсний их баяр наадмын нэр, нэршлийн талаар болон наадмын соёл, урлагийн арга хэмжээний ерөнхий найруулагчийн баг болон наадмын нээлт хаалт, хүндэтгэлийн концертын хөтөлбөрийн талаар танилцуулга хийсэн байна.

Нийслэл хотын нийтийн тээврийг хоёр үе шаттай бүрэн шинэчилнэ

Нийслэл хотын нийтийн тээврийн парк шинэчлэлтийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна. Нийтийн тээврийн үйлчилгээнд 1240 автобус явж байгаагийн 75 хувь нь арваас дээш жилийн насжилттай байна. 2022 онд парк шинэчлэлтийг 2022 онд 60 хувь, 2024 онд 80 хувь хийхээр төлөвлөсөн.  Энэ сард нийтийн тээврийн 70, хүүхдийн 75 автобусыг шинээр үйлчилгээнд гаргана, эдгээр автобус хил дээр ирээд байгаа гэж Засаг дарга мэдээллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтийг 2022-2024 онд хоёр үе шаттай хэрэгжүүлж, бүрэн шинэчлэх нь зүйтэй гэсэн чиглэл өгч, ирэх долоо хоногийн хуралдаанд дахин хэлэлцэж шийдвэр гаргахаар боллоо.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг дагалдах дараах журмуудыг баталлаа

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг дагалдах дараах журмуудыг баталлаа.
“Мэдээлэл хариуцагчаас нээлттэй өгөгдөл бий болгох, нийтлэхэд тавигдах шаардлага, ашиглах нөхцөл, журам” болон “Төрийн нээлттэй өгөгдлийн нэгдсэн системийн үйл ажиллагааны журам”-аар Иргэн, хуулийн этгээд өөрийн бизнес, үйлдвэрлэл, техник технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хөгжүүлэх, шинээр бий болгоход нь төрийн нээлттэй өгөгдлийг ашиглах боломжийг нээж байгаа юм. Энэ нь мэдээллийн технологийн салбарын өнөөгийн хөгжлийн түвшин, дэлхий нийтийн жишиг, хандлагаас урган гарч буй үйл ажиллагаа юм. Төрийн байгууллагууд өөрт байгаа өгөгдөл, мэдээллийг олон нийтэд нээлттэй болгож, үнэ төлбөргүй нийтэлснээр иргэн, хуулийн этгээд, эрдэмтэн судлаачид тухайн өгөгдөл, мэдээллийг ашиглан судалгаа хийх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, төрийн байгууллагын үйл ажиллагааг үр бүтээлтэй болгох, шинэ санал, санаачилга бий болгох замаар шинэ хэрэглээ үүсгэх зэрэг давуу талтай юм. Нээлттэй мэдээллийг цахим хэлбэрээр байршуулж нийтлэх, шинэчлэх, хяналт тавих нийтлэг журмаар Төрийн байгууллага нь нээлттэй мэдээллийг агуулсан мэдээллийн сан үүсгэж албан ёсны цахим хуудсанд байршуулж нийтлэх, нээлттэй мэдээлэл, цахим хуудсыг шинэчлэх, цахим хуудасны хэвийн үйл ажиллагааг хангаж, хяналт тавих харилцааг зохицуулна.Нээлттэй мэдээллийн ил тод байдлын хэрэгжилтийг зохион байгуулах, үнэлгээ хийх, зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөл энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.

Товч мэдээ
·      Газрын тосны ашиглалтын “Тосон-Уул-XIX”, ‘Тамсаг-XXI’ талбайнуудад байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх үүргийг шилжүүлэн авсан “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-тай бүтээгдэхүүн хуваах гэрээг дүгнэх, гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэх асуудлыг шийдвэрлэх Ажлын хэсэг байгууллаа.
·      НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах үзлийг устгах хорооны 82 дугаар хуралдаанаар Монгол Улсын нэгдэн орсон “Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенц”-ийн хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газрын аравдугаар тайланг 2022 оны зургадугаар сарын 23-24-нд цахимаар хэлэлцүүлж, хамгаалах Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг хэлэлцээд Ерөнхий сайдын Захирамж батлахаар тогтов.

“Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” хууль, “Иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэхтэй холбогдсон зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2005 оны 67 дугаар тогтоолын хүрээнд яам, агентлаг,  аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон орон нутгийн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд  2022 оны 1 дүгээр улиралд  иргэдээс гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайлан, мэдээг нэгтгэн танилцуулж байна.

2022 оны 1 дүгээр улиралд 118198 иргэнээс төрийн  захиргааны төв болон нутгийн  захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол, санал хүсэлт гаргасан байна.

Үүнээс 110089 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэж, 424 иргэний өргөдлийг хугацаа хэтрүүлэн шийдвэрлэжээ. Шийдвэрлэлт 93.1 хувийн үзүүлэлттэй байна. Мөн 2634 өргөдлийг холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлэн шийдвэрлүүлжээ.

Хугацаа хэтрүүлэн шийдвэрлэсэн өргөдөл гомдолд санхүүгийн дэмжлэг хүссэн, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах хүсэлт өндөр үзүүлэлттэй байлаа.

Тайлант хугацаанд 19947 иргэн нийгмийн халамж, үйлчилгээнд хамрагдах, санхүүгийн дэмжлэг хүссэн, 13014 иргэн хөдөлмөр эрхлэлт, ажилтай, орлоготой болоход дэмжлэг хүссэн  өргөдөл гаргасан байна.

            Цаашид өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн чанарыг сайжруулах, явц байдлыг ил тод нээлттэй болгох, тайлан мэдээг цахимжуулах зорилгоор Unelgee.gov.mn цахим хуудаст өргөдөл гомдлын тайлан мэдээг нэгтгэх бэлтгэл ажил хийгдэж байна.

            Засгийн газрын Иргэд олон нийттэй харилцах-1111 төвд хандаж гаргасан иргэдийн санал хүсэлтийн шийдвэрлэлтийн байдлыг 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Засгийн газрын 25 дугаар хуралдаанд танилцуулсан тул тайлан мэдээнд нэгтгээгүй болно.

Нэг. Засгийн газрын гишүүд, яам, агентлагийн удирдлагад хандаж иргэдээс гаргасан өргөдөл, гомдлын талаар:

2022 оны 1 дүгээр улиралд Засгийн газрын гишүүд болон яам, агентлагийн удирдлагад хандан иргэдээс  нийт  50852 өргөдөл, гомдол гаргаснаас  47335 өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэсэн нь 93.0%-ийн үзүүлэлттэй байна. (өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдлыг хүснэгт №1-т харуулав)

23113 иргэн бичгээр, 11878 иргэн цахимаар, 13420 иргэн утсаар, 2110 иргэн биечлэн ирж уулзаж өргөдөл, гомдол, санал хүсэлтээ гаргажээ.

(Өргөдөл, гомдлыг хэлбэрээр нь ангилан хүснэгт №2-т харуулав)

Хоёр. Нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж

иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын талаар

2022 оны 1 дүгээр улиралд аймаг, нийслэлийн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж нийт 67346 иргэн өргөдөл, гомдол, санал хүсэлт ирүүлснээс 62754 өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэсэн нь 93.2%-ийн үзүүлэлттэй байна. (Өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн байдлыг нэгтгэн хүснэгт №3-т харуулав)

Нийт өргөдөл, гомдол, санал хүсэлтийн  45940  бичгээр, 7358 цахим хэлбэрээр,  10342 нь утсаар, 3298 иргэн биечлэн ирж  санал хүсэлтээ илэрхийлжээ.

( Өргөдөл, гомдлыг хэлбэрээр нь ангилан хүснэгт №4-т харуулав)

            Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн даатгал, халамж үйлчилгээнд хамрагдах, орон сууц, санхүүгийн дэмжлэг хүссэн, газрын харилцаатай холбоотой асуудлууд хандалт өндөртэй байлаа.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР

          “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” хууль, “Иргэдийн өргөдөл гомдлыг шийдвэрлэхтэй холбогдсон зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2005 оны 67 дугаар тогтоолын хүрээнд яам, агентлаг,  аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон орон нутгийн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд, Засгийн газрын Иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайлан, мэдээг нэгтгэн танилцуулж байна.

2021 онд төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд нийт 641318 иргэн хандаж өргөдөл, гомдол, санал, шүүмжлэл гаргаснаас 629678 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж хариу өгсөн нь 98.1%-ийн үзүүлэлттэй байна.

           Мөн 20299 өргөдлийг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлж, 1811 өргөдлийг  хугацаа хэтрүүлэн шийдвэрлэжээ.

        Нийт өргөдөл гомдолд эрүүл мэнд, нийгмийн даатгалтай холбоотой 94865, нийгмийн халамжтай холбоотой 67155,  хөдөлмөр эрхлэлт, ажилтай, орлоготой болох асуудлаар 46860 иргэн өргөдөл, хүсэлт гаргасан нь хамгийн өндөр үзүүлэлттэй байна.

       2021 онд Засгийн газрын Иргэд олон нийттэй харилцах  11-11 төвд хандсан  16953 иргэний өргөдөл, гомдлыг хүлээн авч санал үүсгэн холбогдох газарт шийдвэрлүүлэхээр шилжүүлсний 15935 иргэний саналыг хуулийн хугацаанд  шийдвэрлэсэн нь 93.9 хувийн үзүүлэлттэй байна. 2202 иргэний хүсэлтийг хуулийн хугацаа хэтрүүлэн шийдвэрлэжээ. /хүснэгт 9-16/

            Төвд хандсан иргэдийн санал хүсэлтийг дараах сувгуудаар хүлээн авсан болно.

-11-11 утасны дуудлагаар 15121
-вэб хуудсаар 1063
-И-мэйлээр  283
-И-Монголиа сувгаар 142
-дуут шуудангаар 95
-фэйсбүүк сувгаар 34
-биечлэн 215

Мөн дараах асуудлууд хамгийн өндөр хандалттай байлаа.

-эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүрэлцээтэй холбоотой асуудлаар – 1192

-эмч, эмнэлгийн ажилтантай холбоотой асуудлаар                                  – 1172

-төрийн байгууллагын үйл ажиллагаа болон хүнд суртлын талаар         – 1373

-төрийн албан хаагчдын ёс зүй, харилцааны талаар                                 –   961

гомдол гаргажээ.

2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс тус төвийн дуудлагын 11-11 утсанд  төрийн байгууллагын хүнд суртал, авлига, хээл хахуультай холбоотой асуудлаар иргэдээс санал, мэдээлэл хүлээн авах 4 дүгээр шугам нээж  нийт 2242 санал хүсэлт хүлээн авснаас гэмт хэрэг, авлигын шинжтэй 21 гомдлыг АТГ-т, төрийн байгууллага, албан хаагчдын хүнд сурталтай холбоотой 1439 гомдлыг холбогдох байгууллагад шилжүүлсэн байна.         

Тухайн байгууллагын эрхэлж байгаа үйл ажиллагаатай холбоотой үйлчилгээ авах, тусгай дугаарын утсанд хандаж лавлагаа, мэдээлэл авсан иргэдийн дуудлагыг өргөдөл гомдлын шийдвэрлэлтэд оруулж тайлагнах байдал  давтагдсаар байгаад анхаарч бодитой, үнэн, зөв мэдээ, тайлан ирүүлэх шаардлагатай байна.

            Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас төрийн албан хаагчдад тайлан мэдээ гаргах, нэгтгэх, шинжилгээ үнэлгээ хийх асуудлаар сургалт, арга зүйн дэмжлэгээр ханган ажиллаж байгаа  хэдий ч албан хаагчдын ур чадвар чанарын түвшинд сайжрахгүй байна. Албан хэрэг хөтлөлтийн стандарт хангаагүй, Сайдын зөвлөл болон Засаг даргын Тамгын газрын удирдлагын хуралдаанд танилцуулаагүй, хуулийн хугацаа хоцроох, алдаатай тоон үзүүлэлттэй тайлан мэдээ ирүүлж байгаад анхаарах шаардлагатай байна.

            Иргэдээс Ерөнхий сайд болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хандаж гаргасан өргөдөл, гомдлын тоо өнгөрсөн оныхоос буурсан боловч төрийн захиргааны байгууллагаас өргөдөл гомдолд хариу өгөөгүй, асуудлыг бодитой шийдвэрлэхгүй байгаа талаар гаргасан гомдол өссөн дүнтэй байна.

Нэг. Иргэдээс Засгийн газрын гишүүд, яам, агентлагт хандаж гаргасан өргөдөл гомдлын талаар:

2021 онд Засгийн газрын гишүүд болон яам, агентлагийн удирдлагад хандаж иргэдээс  нийт 280367 өргөдөл, гомдол ирүүлснээс 275229 өргөдөл гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэсэн нь 98.1%-ийн үзүүлэлттэй байна. /хүснэгт №1-т харуулав/

Иргэд, олон нийтийн байгууллагаас ирүүлсэн өргөдөл гомдол, санал хүсэлтэд:

Бичгээр 90424
Утсаар 112250
Биечлэн ирж уулзсан 7158
Цахимаар 69585
Бусад байдлаар 940

/хүснэгт №2-т харуулав/

Хоёр. Нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс гаргасан өргөдөл гомдлын талаар

2021 оны жилийн эцсийн байдлаар аймаг, нийслэлийн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж нийт 360951 иргэн өргөдөл, гомдол, санал хүсэлт ирүүлснээс 354449 өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэсэн нь 98.2%-ийн үзүүлэлттэй байна. / хүснэгт №3-т харуулав/

Бичгээр 251250
Утсаар 63082
Биечлэн ирж уулзсан 16535
Цахимаар 23579
Бусад байдлаар 6505

/хүснэгт №4-т харуулав/

Тайлант хугацаанд нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж Улаанбаатар хотод 53031, Дорнод аймагт 41973, Хөвсгөл аймагт 28058 иргэн өргөдөл, гомдол  гаргасан нь бусад аймгийн үзүүлэлтээс өндөр байна.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны тавдугаар сарын 11-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөөс төвлөрч буй эх үүсвэрээр Самурай бондын өрийг урьдчилан төлнө

Монгол Улсын Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт болон 2023 онд хугацаа нь дуусах Самурай бондын талаар авах арга хэмжээний талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцуулсан байна.
“2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс тавдугаар сарын 10-ны өдрийн хооронд Хөгжлийн банкны зээлээс 201 тэрбум төгрөгийн өр төлөгдөөд байна. Мөн “Кью Эс Си” компани 60 тэрбум төгрөгийн зээл нэмж төлөхөө мэдэгдсэн. Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөөс 2023 оны арванхоёрдугаар сард төлөгдөх ёстой Самурай бондыг хугацаанаас нь өмнө төлнө” гэж Сангийн сайд мэдээллээ. Мөн энэ 2022 онд Хөгжлийн  банкны чанаргүй зээлийн 50 хувийг төлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэлээ.
Монгол Улсын Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөөс төвлөрч буй эх үүсвэрээр Самурай бондын өрийг урьдчилан төлөх, зах зээл дээрээс буцаан худалдан авч өрийг бууруулах асуудлыг дэмжиж, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлд даалгав.
 
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод заасныг хэрэгжүүлэх зорилготой хуримтлалын сан болон хөгжлийн сангаас бүрдэх Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулах шаардлага бий болжээ.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл нь үндэсний баялгийн сангийн төрлийг тогтоож, тус сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэхэд баримтлах нийтлэг зарчим, сангийн тайлагнал, ил тод байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулна. Тус хуулийн төсөл нь 3 бүлэг, 10 зүйлээс бүрдэж байна.
Үндэсний баялгийн сангийн үйл ажиллагаанд эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг хангах, ард түмэнд үр өгөөжийг тэгш, шударга хүртээх, хараат бус, бие даасан байх, ил тод, нээлттэй байх, хариуцлагатай байх зарчмыг баримтлахаар зохицуулжээ.
Тус хуулийн төслийг дагалдуулж Хөгжлийн сангийн тухай хуулийг боловсруулж, Ирээдүйн өв сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус боловсруулсан байна.
 
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталлаа

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталлаа. Тус компанийн бүтцийг цомхон чадварлаг болгоход анхаарч, давхардсан шаардлагагүй бүтцийн  нэгжийг нэгтгэх, чиг үүргийг тодорхой болгох арга хэмжээ авах, түүнчлэн нэгдлийн хэмжээнд санхүүгийн сахилга бат сайжруулах, нэгдсэн удирдлагаар хангах, өртөг зардал бууруулах, үр ашигтай ажиллахад анхаарах, үйл ажиллагаа явуулдаггүй, үр ашигггүй хараат болон охин компани, төслийн нэгжийг татан буулгах, хараат болон охин компаниудын давхардсан Төлөөлөн удирдах зөвлөлийг нэгтгэх, татан буулгах, нэгдийн үйл ажиллагааны уялдааг сайжруулах талаар зохих арга хэмжээ авч эргэн танилцуулахыг холбогдох хүмүүст даалгалаа.
Бүтцийг шинэчлэн баталснаар:
-Ашигт малтмалын төрөл, үйл ажиллагааны ижил төстэй байдлаар нь нэгдлийн компаниудыг төрөлжүүлж ажиллах нэгдмэл тогтолцоо бүрдэнэ.
-Нэгдлийн компаниудын мөнгөн урсгалыг нэгдсэн бодлогоор удирдаж, үргүй зардлыг багасгана.
-Нэгдлийн санхүүгийн үзүүлэлтийг сайжруулж, хөрөнө оруулалт татах боломж нэмэгдэнэ зэрэг үр дүн гарна гэж үзэж байна.
Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа бүтцээр нийт арван захиралтай байгаа юм, шинэ бүтцээр удирдлагын зургаан бүрэлдэхүүнтэй ажиллана. Мөн орон тооны хязгаарыг бууруулж, цомхон чадварлаг бүтцээр холбогдох бусад зарлагын хэмнэлтийг гарган ажиллана.

Өнөөдрийн байдлаар стратегийн ач холбогдол бүхий 16 ордын 5 ордод төрийн оролцоог хангаж, эдийн засгийн эргэлтэд оруулах, олборлох, ашиглах ажиллагаанд оролцож нийт гурван хувьцаат компани, 10 охин болон хараат компани, гурван төслийн нэгж, нэг оператор компанитайгаар үйл ажиллагаа явуулж байна.

“Эрдэнэс Монгол” нэгдэл 2007-2020 оны хооронд улсын болон орон нутгийн өмчийн төсөвт нийт 770.1 тэрбум төгрөгийн татвар, хураамж болон бусад төлбөрийг төлжээ.

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна

Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг сайжруулах, хөдөө аж ахуйг дэмжих багц зээлийг шуурхай олгох чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайха Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ.
Улсын хэмжээнд гол нэрийн 10 төрлийн хүнсний бүтээгдэхүүний нийт 204,5 мянган тн нөөцтэй байна. Хоногийн хэрэглээгээр тооцвол гурил, гурилан бүтээгдэхүүн 160, элсэн чихэр 142, төмсний 88, махны 62, төрөл бүрийн будааны 48, давсны 40, ургамлын тосны 30, хуурай сүүний 22, хүнсний ногооны 16, өндөгний дөрөв хоногийн нөөц байна.
Энэ сарын 5-ны байдлаар 2143,6 тн нөөцийн мах борлуулсан нь нийт бэлтгэсэн махны 17 орчим хувь байна. Иргэд нөөцийн махны чанарт сэтгэл хангалуун, үнэ зах зээлийн үнээс 35 хувиар хямд байна. Гэсэн ч нөөцийн махны борлуулалтын түвшин өмнөх оны мөн үеэс 45 хувиар бага байна. Иймд салбарын яамнаас Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албатай хамтран нөөцийн махны өргөтгөсөн худалдааг нягтаршил ихтэй төвлөрсөн худалдааны төв, орон сууцны хороолол, захын дүүргүүдэд зохион байгуулахаар төлөвлөжээ.
“Гурил, махны үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын дагуу хүн амын 2022-2023 оны хүнсний  хэрэгцээнд зориулан нөөцийн мах бэлтгэн нийлүүлэгчид 130, дотоодын улаанбуудайгаар гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжид 100 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Товч мэдээ
·      “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, есөн айлын орон сууцыг одоо амьдарч байгаа албан хаагчдад нь үнэ төлбөргүй хувьчилна.
·      2022 оны гуравдугаар сард цахим хэлбэрээр зохин байгуулсан Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Польшийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын II хуралдааны дүнг сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд, тус комиссын Монголын хэсгийн дарга Б.Мөнхбаатарт даалгав.
·      Улсын тэргүүний сумаар Төв аймгийн Алтанбулаг, Булган аймгийн Хутаг-Өндөр, Завхан аймгийн Тэс, Дорнод аймгийн Халхгол сумыг шалгаруулж, тус бүрийг гэрчилгээ, 100 сая төгрөгөөр шагнахаар шийдвэрлэв.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2024 он.