ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ТӨРИЙН ЗАРИМ ЧИГ ҮҮРГИЙГ ШИЛЖҮҮЛЭХ РЕФОРМЫГ ЗӨВШӨӨРЛӨӨС ЭХЛҮҮЛЖ, НИЙТ ЗӨВШӨӨРЛИЙН 30 ХУВИЙГ МЭРГЭЖЛИЙН ХОЛБООДОД ШИЛЖҮҮЛНЭ
Төрийн бүтээмжийн үндэсний хорооны хуралдаан өнөөдөр (2024.11.22) төрийн ордонд боллоо. Хурлаар төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр баримталж буй зарчим, хэрэгжүүлэх бодлого, төлөвлөгөөг гишүүдэд танилцуулж, санал солилцлоо. ЗГХЭГ-ын дарга, Төрийн бүтээмжийн үндэсний хорооны дарга Н.Учрал: Төрийн албаны бүтэц зохион байгуулалтыг эргэн харж, зарим үйл ажиллагааг бусдад шилжүүлж, цахимжуулна. Төрийн байгууллагуудын бүтээмжийг үнэлж, гүйцэтгэлийн үзүүлэлтээр тогтмол мониторинг хийж, […]