Entries by cabinetAdmin

, ,

СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ АШИГТ МАЛТМАЛЫН 9 ОРДЫГ АШИГЛАЖ БАЙГАА ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧ КОМПАНИУДЫН ХУВЬЦААНЫ ТӨРИЙН ЭЗЭМШИЛД ШИЛЖҮҮЛЭХ ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОХИРОХ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙНЭ

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн зарим шийдвэрүүдийн талаар мэдээлэл хийлээ. Тэр бээр “Монгол Улсын Үндсэн хуульд газрын хэвлийн баялаг бол төрийн нийтийн өмч байна. Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлд 2019 онд өөрчлөлт оруулахдаа бид стратегийн орд газруудын ногдол ашиг, үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож, үүнийг Үндэсний баялгийн сангаар дамжуулна хүртэх байдлаар […]

, ,

ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЦАХИМЖУУЛЖ, ТӨРИЙН БҮТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЯАМТАЙ ХАМТАРНА

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын сайд И Сан Мин тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр (2024.09.23) төрийн ордонд хүлээн авч уулзан, “Цахим засгийн газар хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах тухай” санамж бичиг байгууллаа. Энэ хүрээнд талууд төрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд технологийн дэвшлийг ашиглах, Засгийн газрын үйл ажиллагааг цахимжуулахад харилцан туршлага солилцох, боловсон хүчин бэлтгэх, […]

, ,

20 минутын хот бодлогын жишиг болох “Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эхлэхэд бэлэн боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Сэлбэ дэд төв”-ийг түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн  бэлтгэл ажилтай танилцлаа. “Сэлбэ дэд төв” 20 минутын хот бодлогын жишиг хот болох юм. Нийтдээ 158 га газрыг хамрах бөгөөд 12 мянган айлын орон сууц, цэцэрлэг, сургууль, эмнэлэг зэрэг нийгэм, соёлын барилга байгууламж цогцоор баригдана. Энэ хотын 40 хувь нь ногоон […]

, ,

ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙГ НЭЭЛТТЭЙ БОЛГОСНООР ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛЬ БОДИТООР ХЭРЭГЖИНЭ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхий сайд ЗГХЭГ-ын дарга Н.Учралд байгалийн баялгийн өгөөжийг иргэдэд хүртээмжтэй түгээх ажлыг эрчимжүүлэх зорилгоор эхний ээлжинд “Эрдэнэс Тавантолгой ХК-г олон нийтэд нээлттэй компани болгох бэлтгэл ажлыг хангах, 3.4 сая иргэн эзэмшдэг 1072 хувьцааг энгийн хувьцаанд шилжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлыг хангуулах чиглэл өгсөн. Энэ чиглэлийн дагуу ирэх долоо хоногийн […]

, ,

“Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр Монгол Улс 28 байраар урагшилжээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны есдүгээр сарын 18-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр Монгол Улс 28 байраар урагшилжээ НҮБ-аас хоёр жил тутамд шинэчлэн гаргадаг “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр Монгол Улс 2024 онд 193 орноос 46 дугаар байрт оржээ. Энэхүү мэдээллийг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна. 2022 онд энэ үзүүлэлтээр 74 […]

, ,

ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: “ОРАНО МАЙНИНГ” КОМПАНИТАЙ БАЙГУУЛАХ ГЭРЭЭ НЬ ХҮН, АМЬТАН, БАЙГАЛЬ ОРЧИНД СӨРӨГ НӨЛӨӨЛӨЛГҮЙ БАЙХ ЁСТОЙ

Францын “Орано майнинг” компанитай хэлэлцээ хийх, төслийг тохирох ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр (2024.09.17) төрийн ордонд болж татвар, санхүү, эдийн засаг, хөрөнгө оруулалт, олборлолт, үйлдвэрлэл, технологи, байгаль орчин, орон нутгийн асуудлын талаарх ажлын дэд хэсгүүдийн дүгнэлттэй танилцлаа. Хуралдаанаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал гэрээ хэлэлцээрийг хийхдээ өмнөх хөрөнгө оруулалтын төсөл, гэрээнүүдэд гаргасан алдааг давтахгүй байх, стратегийн ач холбогдол […]

, ,

Дэд бүтэц, бүтээн байгуулалтын 14 мега төслийг хэрэгжүүлэх Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгаврыг албажууллаа

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны есдүгээр сарын 11-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Дэд бүтэц, бүтээн байгуулалтын 14 мега төслийг хэрэгжүүлэх Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгаврыг албажууллаа УИХ-ын 2024 оны сонгуулийн дүнд шинээр эмхлэн байгуулагдсан хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсантай холбогдуулан нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой дараах төсөл, арга […]

, ,

ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОРАНО МАЙНИНГ” КОМПАНИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Орано майнинг” компанийн Монгол дахь төлөөлөгч Оливиэр Түмир тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр (2024.09.10) хүлээн авч уулзан, Монгол Улсын Засгийн газар болон тус компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг боловсруулах ажлын явцын талаар санал солилцов. Сайд Н.Учрал Монгол Улсын Засгийн газраас энэхүү төслийн ажлыг урагшлуулахад онцгой анхаарч буйг дурдаад, цаашид талууд хууль эрх […]

, ,

ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ҮНДЭСНИЙ ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ТӨСЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өнөөдөр (2024.09.09) Талес Алейна группийн бүсийн захирал Терре Вүлерсийг хүлээн авч уулзаж, үндэсний хиймэл дагуулын төслийг эрчимжүүлэх асуудлаар ярилцлаа. БНФУ-ын Засгийн газраас Монгол улс үндэсний хиймэл дагуултай болох төслийг хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх шийдвэрийг гаргасан. Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Засгийн газар хоорондын хэлэлцээр хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал […]

, ,

Н.УЧРАЛ: ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭХ ХАМГИЙН ЧУХАЛ РЕФОРМЫН НЭГ НЬ ТӨРИЙН АЛБАНЫ ШИНЭЧЛЭЛ

🔘Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өнөөдөр (2024.09.02) Удирдлагын академийн 2024-2025 оны хичээлийн жилийн нээлтэд оролцож, “Төрийн албаны шинэчлэл: Шинэ 30 жил” сэдвээр илтгэл тавилаа. 🔘Төрийн албаны тухай хуульд 2017 онд хийсэн өөрчлөлтөөр удирдах албан тушаалд шатлан дэвших, ажилласан жилийн босго хугацааг хэт өндөр тогтоосон нь нэг талаас төрийн албыг улс төрийн зүй бус нөлөөллөөс […]

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2025 он.