Үндэсний Статистикийн Хорооны зүгээс Статистикийн тухай хуульд заасны дагуу “Амьдрах орчны аюулгүй байдлын судалгаа”-г 2023 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл улс, орон даяар анх удаа зохион байгуулах гэж байна. Судалгааны хүрээнд ҮСХ-оос 8 дугаар сарын 23-29-ний өдрүүдэд гэрээт судлаачдад мэдээлэл цуглуулалтын талаар ерөнхий мэдээлэл, баримтлах зарчим, аюулгүй байдлын талаар сургалт зохион байгуулж байна.
Сургалтын хөтөлбөрийн дагуу Хүний эрхийг хангах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Болорсайхан 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр “Хүний эрхэд суурилсан хандлагаар өгөгдөлд хандах нь” сэдвээр нийт 80 мэдээлэл цуглуулагч, зохион байгуулагчдад хичээл заалаа. “Амьдрах орчны аюулгүй байдлын судалгаа” нь хүний эрх, түүний дотроос хохирогчийн эрхийн асуудлыг судалж, тухайн улсад хүний эрхийг хэр түвшинд хамгаалж байгааг илтгэхээрээ олон улсад өндөр ач холбогдолтойд тооцдог ажээ.