ЮНЕСКО-гийн Ардчилал, дэлхийн иргэншил, өөрчлөлтийн боловсролын салбар (DCMÉT) 2023 оны 10 дугаар сарын 25-27-ны өдөр “Энх тайван, Соёл, Нийгмийн шударга ёс” симпозиумыг 50 дэд хуралдаанаар зохион байгууллаа. Симпозиумын 2 дахь өдөр “Хувьсаж буй боловсрол”-ын сэдвийг онцолсон бөгөөд уг сэдвийн хүрээнд “Монгол Улсын боловсролын салбар дахь өөрчлөлт” дэд хуралдаанд Хүний эрхийг хангах Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Болорсайхан, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Б.Батжаргал, МУИС-ийн Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн багш Д.Оюунсүрэн, “Сайн боловсролын төлөө төв” ТББ-ыг үүсгэн байгуулагч Д.Номинчимэг нар оролцлоо. Оролцогчид Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилгын 4.7 дахь дэд зорилтоо бүрэн хэрэгжүүлэхийн тулд шаардлагатай хүчин чармайлт, шинээр батлагдсан боловсролын тухай хууль, хүчирхийллийн бус хандлагыг төлөвшүүлэх, энх тайвны боловсрол олгох үйл ажиллагаа, хэрэгжүүлэхэд шаардлагатай тогтолцоо, залуучуудад хүний эрхийн боловсролыг олгох, ял шийтгэлийн тогтолцоотой зэрэгцэн нөхөн сэргээх шударга ёс, хүчирхийлэлгүй хандлагыг боломжит хэрэгсэл болгох тухай өөрсдийн санал бодлыг илэрхийлэв.