Зөвшөөрлийн тухай хуулийн 9.1 дүгээр зүйлд заасан “Эрх бүхий этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих, Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах үндэслэл, шаардлагын талаар санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий Зөвшөөрлийн зөвлөл”-д төрийн бус байгууллагын төлөөллийг хэрэгжүүлэх гишүүнд нэр дэвшүүлэх төрийн бус байгууллагыг сонгохоор нээлттэй зарлаж байна. Төрийн бус байгууллага 2023 оны хоёрдугаар сарын 15-ны дотор ЗГХЭГ-т материалаа шуудангаар ирүүлнэ үү.
Төрийн бус байгууллагад тавих шаардлага:
- Зөвшөөрлийн тухай хуульд заасан тусгай болон энгийн зөвшөөрөл олгодоггүй байх;
- Сүүлийн 10 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх;
- Тухайн төрийн бус байгууллагын жилийн төсөв нь 300.0 сая төгрөгөөс доошгүй байх.
Төрийн бус байгууллагын бүрдүүлэх материал:
- Зөвлөлд нэр дэвшүүлэх тухай албан бичиг, нэр дэвшигчдийн жагсаалт, холбогдох материалын хамт;
- Төрийн бус байгууллагын гэрчилгээ;
- Төрийн бус байгууллагын дүрэм, дүрмийг баталсан эрх бүхий этгээдийн шийдвэр;
- Зөвшөөрлийн тухай хуульд заасан тусгай болон энгийн зөвшөөрөл олгодоггүйг нотолсон баримт;
- Байгууллагын сүүлийн 10 жилийн санхүүгийн аудитлагдсан тайлан.
Тухайн төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлэх этгээдэд тавигдах шаардлага:
- Монгол Улсын иргэн байх;
- 45 насанд хүрсэн байх;
- Тухайн төрийн бус байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан байх;
- Тухайн төрийн бус байгууллагын удирдах албан тушаалд сүүлийн 2-оос доошгүй жил ажилласан байх;
- Эдийн засаг, хууль, эрх зүйн чиглэлээр магистраас доошгүй зэрэгтэй байх;
- Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах, үр дүнд шинжилгээ хийх чадвартай, Зөвлөлд төрийн бус байгууллагын төлөөллийг хэрэгжүүлэх мэдлэг, туршлагатай байх.
Нэр дэвшигчийн бүрдүүлэх материал:
- Анкет;
- Иргэний үнэмлэхний хуулбар;
- Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай лавлагаа /И-Монголиа системээс/;
- Удирдах албан тушаалд томилсон шийдвэр;
- Боловсролын гэрчилгээ