Монгол Улс: “Ухаалаг засаг” төсөл
Төслийн дугаар: 5483-MN
Зөвлөх үйлчилгээний нэр: Засгийн газрын тогтоол, шийдвэрийн цахим системийн техникийн тодорхойлолт, ажлын даалгавар боловсруулах Хуулийн зөвлөхийн үйлчилгээ
Зөвлөх үйлчилгээний дугаар: IC-2.1.11B

Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкны санхүүжилтээр “Ухаалаг засаг” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд тус төслийн хүрээнд дор дурдсан бие даасан зөвлөхийг (1 хүн) шалгаруулж ажиллуулахаар төлөвлөж байна.

Зөвлөх нь Засгийн газрын тогтоол, шийдвэрийн цахим мэдээллийн сан бий болгох, цахим лавлагаа, архивын систем хөгжүүлж, нэвтрүүлэх чиглэлд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Хуулийн зөвлөгөө дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.

Иймд дээрх үйлчилгээг гүйцэтгэх сонирхолтой Хуулийн мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулалтад оролцох сонирхлоо илэрхийлэхийг урьж байна. Сонирхож буй зөвлөхүүд дараах шалгуурыг хангасан байх бөгөөд зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай чадвар, туршлагатайгаа нотлох мэдээллийг ирүүлнэ.

Шалгуурын хураангуй:

  • Хууль, эрх зүйн чиглэлээр магистр ба түүнээс дээш зэрэгтэй байх;
  • Хууль, эрх зүйн чиглэлээр 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
  • Хууль эрх зүйн мэдээллийн сан, цахим системийн чиглэлээр бие даан судалгаа хийх туршлагатай байх;
  • Хуулийн салбарт ашиглаж буй мэдээллийн технологийн талаар мэдлэг, туршлагатай байх;
  • Төслийн менежмент хийх, тайлан бичих ур чадвартай байх;
  • Англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй байх.

Дээрх шалгуурыг хангах сонирхсон нэр дэвшигчид дараах бичиг баримтыг монгол, англи хэлээр бүрдүүлж битүүмжилсэн байдлаар ирүүлнэ. Үүнд:

  • Өргөдөл (өөрийн сонирхлыг илэрхийлсэн байх, ижил төстэй ажил даалгавар гүйцэтгэж байсан эсвэл ижил төстэй төсөл дээр ажиллаж байсан туршлага зэргийг дурдах);
  • Товч анкет (CV), дагалдах баримт бичгүүдийн хамт (дипломын хуулбар болон, хийсэн ажлуудын жагсаалт);
  • Өмнөх ажил олгогчдын тодорхойлолт;

Ажлын даалгаврыг www.smart.gov.mn сайтаас үзнэ үү.

Сонирхож буй зөвлөхүүд “Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны зээл, Олон улсын хөгжлийн агентлагийн хөнгөлөлттэй зээл, тусламжийн  хүрээнд Дэлхийн банкны зээлдэгчид зөвлөх сонгон шалгаруулах, ажиллуулах журам”-ын  1.9 дүгээрт заасан ашиг сонирхлын зөрчлийн талаарх Дэлхийн банкны бодлоготой танилцсан байх шаардлагатай.

Зөвлөхийг сонгон шалгаруулахдаа Дэлхийн банкны дээр  дурдсан зөвлөх сонгон шалгаруулах журамд заасан бие даасан зөвлөх сонгон шалгаруулах аргыг ашиглана.

Даваа – Баасан гаригт (бүх нийтийн амралтын өдрөөс бусад өдрүүдэд) Улаанбаатарын  цагаар 09.00-16.00 цагийн хооронд дор дурдсан хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг авна уу:

Хаяг: Чингэлтэй дүүрэг Засгийн газрын 2Б байр Үндэсний хөгжлийн газар 303 тоот

Ажилтны нэр: Д.Соёл-Эрдэнэ

Утас: +976-51264870

Цахим шуудангийн хаяг: procurement@smart.gov.mn

Сонирхол илэрхийлэх хүсэлтээ дээр дурдсан хаягаар 2021 оны 3 дугаар сарын  29-ны өдрийн 11:00 цагаас өмнө цаасан эсвэл цахим хэлбэрээр ирүүлнэ үү

Зөвлөх үйлчилгээг 6 сарын дотор багтааж гүйцэтгэнэ.

Монгол Улс: “Ухаалаг засаг” төсөл
Төслийн дугаар: 5483-MN
Зөвлөх үйлчилгээний нэр: Засгийн газрын тогтоол, шийдвэрийн цахим системийн техникийн тодорхойлолт, ажлын даалгавар боловсруулах Мэдээллийн технологийн зөвлөхийн үйлчилгээ
Зөвлөх үйлчилгээний дугаар: IC-2.1.11A

Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкны санхүүжилтээр “Ухаалаг засаг” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд тус төслийн хүрээнд дор дурдсан бие даасан зөвлөхийг (1 хүн) шалгаруулж ажиллуулахаар төлөвлөж байна.

Зөвлөх нь Засгийн газрын тогтоол, шийдвэрийн цахим мэдээллийн сан бий болгох, цахим лавлагаа, архивын систем хөгжүүлж, нэвтрүүлэх чиглэлд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт мэдээлэл технологийн туслалцаа зөвлөгөө үзүүлэх үүрэгтэй.

Иймд дээрх үйлчилгээг гүйцэтгэх сонирхолтой мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулалтад оролцох сонирхлоо илэрхийлэхийг урьж байна. Сонирхож буй зөвлөхүүд дараах шалгуурыг хангасан байх бөгөөд зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай чадвар, туршлагатайгаа нотлох мэдээллийг ирүүлнэ.

Шалгуурын хураангуй:

  • Мэдээллийн технологийн чиглэлээр магистр ба түүнээс дээш зэрэгтэй;
  • Байгууллагын мэдээллийн сан, баримт бичгийн удирдлагын систем хөгжүүлэлт чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
  • Төрийн байгууллага (яам, агентлаг)-д мэдээллийн системийн чиглэлээр техникийн туслалцаа үзүүлж байсан туршлагатай, түүнийгээ нотолсон байх;
  • Төслийн удирдлагын болон тайлан бичих туршлагатай, түүний дотор программ хангамж хөгжүүлэх төсөл амжилттай удирдаж хэрэгжүүлсэн байх;
  • Технологийн архитектур, аппликэйшн архитектур боловсруулах чадвартай байх;
  • Системийн нэгтгэлийг оновчтой зохион байгуулах, систем нэгтгэлийн архитектурыг мэргэжлийн өндөр түвшинд боловсруулах туршлагатай байх;

Дээрх шалгуурыг хангах сонирхсон нэр дэвшигчид дараах бичиг баримтыг монгол, англи хэлээр бүрдүүлж битүүмжилсэн байдлаар ирүүлнэ. Үүнд:

  • Өргөдөл (өөрийн сонирхлыг илэрхийлсэн байх, ижил төстэй ажил даалгавар гүйцэтгэж байсан эсвэл ижил төстэй төсөл дээр ажиллаж байсан туршлага зэргийг дурдах);
  • Товч анкет (CV), дагалдах баримт бичгүүдийн хамт (дипломын хуулбар болон, хийсэн ажлуудын жагсаалт);
  • Өмнөх ажил олгогчдын тодорхойлолт;

Ажлын даалгаврыг www.smart.gov.mn  сайтаас үзнэ үү.

Сонирхож буй зөвлөхүүд “Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны зээл, Олон улсын хөгжлийн агентлагийн хөнгөлөлттэй зээл, тусламжийн  хүрээнд Дэлхийн банкны зээлдэгчид зөвлөх сонгон шалгаруулах, ажиллуулах журам”-ын  1.9 дүгээрт заасан ашиг сонирхлын зөрчлийн талаарх Дэлхийн банкны бодлоготой танилцсан байх шаардлагатай.

Зөвлөхийг сонгон шалгаруулахдаа Дэлхийн банкны дээр  дурдсан зөвлөх сонгон шалгаруулах журамд заасан бие даасан зөвлөх сонгон шалгаруулах аргыг ашиглана.

Даваа – Баасан гаригт (бүх нийтийн амралтын өдрөөс бусад өдрүүдэд) Улаанбаатарын  цагаар 09.00-16.00 цагийн хооронд дор дурдсан хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг авна уу:

Хаяг: Чингэлтэй дүүрэг Засгийн газрын 2Б байр Үндэсний хөгжлийн газар 303 тоот

Ажилтны нэр: Д.Соёл-Эрдэнэ

Утас: +976-51264870

Цахим шуудангийн хаяг: procurement@smart.gov.mn

Сонирхол илэрхийлэх хүсэлтээ дээр дурдсан хаягаар 2021 оны 3 дугаар сарын  29-ны өдрийн 11.00 цагаас өмнө цаасан эсвэл цахим хэлбэрээр ирүүлнэ үү

Зөвлөх үйлчилгээг 6 сарын дотор багтааж гүйцэтгэнэ.

“Давхардсан бус ХАМТАРСАН хөрөнгө оруулалт хийх архитектурын загварчлал”

Ухаалаг засаг төслийн хүрээнд газрын Хэрэг эрхлэх газар, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа  “Төрийн энтерпрайз архитектур болон Өгөгдөл солилцооны нэгдсэн тогтолцоог бий болгох” төслийн үр дүнг танилцуулах семинар 2021 оны 1 дүгээр сарын 28, 29-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байна.

Семинарт яам, агентлаг болон харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын нийт 105 хүн оролцлоо.

Семинарын эхний илтгэлээр төслийн зөвлөх, ШУТИС-ын профессор А.Эрдэнэбаатар “Энтерпрайз”, “Архитектур”-ын ойлголтын талаар танилцуулав. Үүнд:

– “ТЭА” – Төрийн энтерпрайз архитектур гэж юу вэ? ТЭА гэж төрийн бүтэц, үйл ажиллагааг тодорхойлсон цогц зураглал.

-Энтерпрайз гэж юу вэ?  Төрийн, төрийн бус, бизнесийн аливаа байгууллага, эсвэл тэдгээрийн нэгдэл, дэд хэсгийг хэлнэ.

-“ЭА” – Энтерпрайз архитектур гэж юу вэ?  ЭА гэж байгууллагын бүтэц, үйл ажиллагааг тодорхойлсон цогц зураглал. юм.

“ТЭА” – Төрийн энтерпрайз архитектур?  Төрийн байгууллагыг илэрхийлж байвал тэр архитектурыг ТЭА гэнэ.

Семинарын 2 дахь итгэлийг дэд төслийн зөвлөх Б.Ууганбаяр  Монгол Улсын Төрийн энтерпрайз архитектурын загварчлал, уг загварчлалыг туршилтаар нэвтрүүлж байгаа  байгууллагуудаас (ЗГХЭГ, ЗТХЯ, УБЕГ) гарсан сургамж, туршлагын талаар танилцуулав.

Төрийн энтерпрайз архитектурын эцсийн зорилго нь оновчтой төлөвлөлтийн үр дүнд давхардсан бус хөрөнгө оруулалтыг ХАМТАРСАН болгож, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд оршино.

Оновчтой төлөвлөлтийг хийхэд шаардлагатай “бодлого, зорилго, төсөл, хөтөлбөр, яам, төрийн үйлчилгээ, бизнес процесс, мэдээллийн систем, тоног төхөөрөмж, асуудал, асуудал, шаардлага, сайжруулах боломж, үр дүн”-ийн бүрдлийн шинж чанар, холбоос, гүйцэтгэлийн шалгуурыг тодорхойлох, түүнээс боломжит шийдлийн хувилбаруудыг гаргах загварчлалыг төслийн үр дүнд бий болгосон байна.

Семинар 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр үргэлжилнэ.

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг “Mongolia Today” сэтгүүлийн тусгай дугаарт нийтлэгдлээ.

Засгийн газрын 2020 оны 216, 217 дугаар тогтоолын хавсралтаар баталсан журмыг хэрэгжүүлэх аргачлал, загварыг танилцуулж байна.

Аргачлал, загвар батлах тухай ЗГХЭГ-ын даргын 2020 оны 100 дугаар тушаал

 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Монголын бүтээмжийн төв хамтран “Төвлөрөл сааруулалт; Монгол Улсын туршлага болон төрийн байгууллагын бүтээмжийг дээшлүүлэхэд үзүүлэх нөлөө” сэдвээр олон улсын дээд хэмжээний цахим (online) хэлэлцүүлгийг (APO TOP-TALK) 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Монгол Улсыг төлөөлж ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, Азийн бүтээмжийн байгууллагыг төлөөлж Пакистаны Үндэсний бүтээмжийн төвийн гүйцэтгэх захирал Мухаммед Аламгир Чаудри нар оролцлоо.

ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн “Төвлөрөл сааруулалт; Монгол Улсын туршлага болон төрийн байгууллагын бүтээмжийг дээшлүүлэхэд үзүүлэх нөлөө” сэдвээр илтгэл тавьж, оролцогчдын зүгээс сонирхсон асуултуудад хариулт өгөв.

Монгол Улс төвлөрлийг сааруулах чиглэлээр төрөөс баримтлах бодлогыг 2016 онд баталж үе шаттай хэрэгжүүлж байна. Сайн засаглал, ил тод байдал, шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай бөгөөд тэгш хүртээмжтэй хүргэх нь төвлөрлийг сааруулах бодлогын үндсэн зорилго юм. Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлого болон төрийн байгууллагын чиг үүргийг дахин хуваарилах чиглэлээр Швейцарын хөгжлийн агентлагийн “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг” төслийн зүгээс ЗГХЭГ-т дэмжлэг, туслалцаа үзүүлэн ажиллаж байна.

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйг 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч уулзав. УИХ-ын ээлжит сонгуульд ялалт байгуулж, шинэ парламент, Засгийн газар ажлаа эхэлсэнд БНХАУ-ын дарга Ши Жин Пин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нар баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлснийг Элчин сайд Чай Вэньруй уламжилж, амжилт хүсэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх гадаад бодлогын залгамж чанарыг хадгалж, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв. Хоёр улс Ковид-19 цар тахлаас үүдэлтэй хүндрэлийг даван туулах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хэвийн болгох, ялангуяа уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, импортыг нэмэгдүүлэх зэрэгт анхаарах нь зүйтэй гэж үздэгээ тэмдэглэв.

Хятадын тал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч ирснийг Элчин сайд Чай Вэньруй нотлож, дээд, өндөр түвшний айлчлал, уулзалтын давтамжийг хадгалах, хамтын ажиллагааны механизмуудын ажлыг тогтмолжуулах нь чухал гэв. Талууд “Ногоон гарц” түр журам, томоохон төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт зэргийн талаар ярилцав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун-ыг 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч уулзав.

БНСУ-ын Ерөнхий сайд Жон Сэ Гюн баярын захидал ирүүлсэнд Ерөнхий сайд талархал илэрхийлэв. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байгааг тэмдэглэж, “Монгол, Солонгосын найрамдлын жил”-ийн хүрээнд харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах, иргэд хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэхийн төлөө гэдгээ илэрхийлэв. Ковид-19 цар тахалтай тэмцэх, иргэдээ татан авах чиглэлээр Солонгосын талтай үргэлжлүүлэн хамтран ажиллахаа хэлээд тус улсад амьдарч, ажиллаж байгаа монгол иргэдэд боломжит бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг хүслээ.

Элчин сайд Ли Ё Хун Монгол Улсын Ерөнхий сайдаар дахин томилогдсонтой нь холбогдуулан баяр хүргэж, ажлын амжилт хүсэв. Дэлхий нийтэд тархсан цар тахлын энэ үед Монгол Улс халдварыг дотооддоо алдалгүй, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч байгааг өндөр үнэлдэгээ хэлэв. Уулзалтын үеэр агаарын бохирдлыг бууруулах зэрэг төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, иргэд харилцан визгүй зорчих талаар санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, Засгийн газрын зарим гишүүдийн хамт Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт байгуулж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлын явц, тулгамдсан асуудлын талаар сонсгол хийн холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг төслийн явц, өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар танилцуулсан бөгөөд үйлдвэрийн гаднах дэд бүтцийн ажил бүрэн дуусаж, үйлдвэрийн талбайн газар шорооны ажил, ажилчдын хотхоны бүтээн байгуулалтын ажлууд амжилттай хэрэгжиж байгаа тухай мэдээллээ.
Мөн үйлдвэрийн технологийн бус байгууламжийн барилга угсралтын (EPC-1) ажлыг гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулж, түүнтэй хэлэлцээр хийж дууссан бөгөөд гэрээ байгуулахаар ажиллаж байгаа тухай дурдлаа. Энэхүү гэрээг байгуулснаар үйлдвэрийн эхний үе шатны барилга угсралт, бүтээн байгуулалтын ажил эхлэх юм.
Энэхүү төсөл нь Монгол Улсын стратегийн чухал ач холбогдолтойг Шадар сайд цохон тэмдэглээд, үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахад холбогдох төрийн болон орон нутгийн байгууллагууд шуурхай, нягт хамтран ажиллах шаардлагатайг анхааруулж, үйлдвэрийн түүхий эдийн нөөцийг нэмэгдүүлж, газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын ажлыг эрчимжүүлэх, газрын тос дамжуулах хоолойн төслийн санхүүжилтийг ойрын хугацаанд эхлүүлэх зэрэг тулгамдаж буй бусад асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэхийг холбогдох Засгийн газрын гишүүдэд даалгалаа.
Мөн, дээрх өгсөн үүрэг даалгаврын хүрээнд Засгийн газрын холбогдох гишүүдээс бүрдсэн байнгын ажиллагаатай ажлын хэсгийг тусгайлан байгуулж, төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяши-г 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч уулзав. Элчин сайд Х.Кобаяши Монгол Улсын Ерөнхий сайдаар дахин томилогдсонд нь баяр хүргэж амжилт хүсэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-гаас баярын захидал ирүүлсэнд талархал илэрхийлээд Монгол, Японы Стратегийн түншлэлийг улам бэхжүүлж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлд хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв.

Ковид-19 цар тахалтай тэмцэхэд улс орнуудын хамтын ажиллагаа нэн чухал гэдгийг Элчин сайд Х.Кобаяши хэлээд, Япон Улсын Засгийн газар Монгол Улсад олон талт харилцааны хүрээнд дэмжлэг туслалцаа үзүүлэхээр ажиллаж байгааг танилцуулав. Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүнд талархал илэрхийлээд Ковид-19-ийн улмаас эдийн засгийн хүндрэл учирч байгаа өнөөгийн нөхцөлд нягт хамтран ажиллах шаардлагатай байгааг онцлов.

Талууд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх бэлтгэлийг сайтар хангах талаар санал солилцов. Мөн НҮБ болон олон улсын хамтын ажиллагааны бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллахаа нотлов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2024 он.