“Давхардсан бус ХАМТАРСАН хөрөнгө оруулалт хийх архитектурын загварчлал”
Ухаалаг засаг төслийн хүрээнд газрын Хэрэг эрхлэх газар, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Төрийн энтерпрайз архитектур болон Өгөгдөл солилцооны нэгдсэн тогтолцоог бий болгох” төслийн үр дүнг танилцуулах семинар 2021 оны 1 дүгээр сарын 28, 29-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байна.
Семинарт яам, агентлаг болон харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын нийт 105 хүн оролцлоо.
Семинарын эхний илтгэлээр төслийн зөвлөх, ШУТИС-ын профессор А.Эрдэнэбаатар “Энтерпрайз”, “Архитектур”-ын ойлголтын талаар танилцуулав. Үүнд:
– “ТЭА” – Төрийн энтерпрайз архитектур гэж юу вэ? ТЭА гэж төрийн бүтэц, үйл ажиллагааг тодорхойлсон цогц зураглал.
-Энтерпрайз гэж юу вэ? Төрийн, төрийн бус, бизнесийн аливаа байгууллага, эсвэл тэдгээрийн нэгдэл, дэд хэсгийг хэлнэ.
-“ЭА” – Энтерпрайз архитектур гэж юу вэ? ЭА гэж байгууллагын бүтэц, үйл ажиллагааг тодорхойлсон цогц зураглал. юм.
“ТЭА” – Төрийн энтерпрайз архитектур? Төрийн байгууллагыг илэрхийлж байвал тэр архитектурыг ТЭА гэнэ.
Семинарын 2 дахь итгэлийг дэд төслийн зөвлөх Б.Ууганбаяр Монгол Улсын Төрийн энтерпрайз архитектурын загварчлал, уг загварчлалыг туршилтаар нэвтрүүлж байгаа байгууллагуудаас (ЗГХЭГ, ЗТХЯ, УБЕГ) гарсан сургамж, туршлагын талаар танилцуулав.
Төрийн энтерпрайз архитектурын эцсийн зорилго нь оновчтой төлөвлөлтийн үр дүнд давхардсан бус хөрөнгө оруулалтыг ХАМТАРСАН болгож, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд оршино.
Оновчтой төлөвлөлтийг хийхэд шаардлагатай “бодлого, зорилго, төсөл, хөтөлбөр, яам, төрийн үйлчилгээ, бизнес процесс, мэдээллийн систем, тоног төхөөрөмж, асуудал, асуудал, шаардлага, сайжруулах боломж, үр дүн”-ийн бүрдлийн шинж чанар, холбоос, гүйцэтгэлийн шалгуурыг тодорхойлох, түүнээс боломжит шийдлийн хувилбаруудыг гаргах загварчлалыг төслийн үр дүнд бий болгосон байна.
Семинар 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр үргэлжилнэ.
ХУУЛИЙН ЗӨВЛӨХИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД СОНИРХОЛ ИЛЭРХИЙЛЭХ ХҮСЭЛТЭЭ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкны санхүүжилтээр “Ухаалаг засаг” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд тус төслийн хүрээнд дор дурдсан бие даасан зөвлөхийг (1 хүн) шалгаруулж ажиллуулахаар төлөвлөж байна.
Зөвлөх нь Засгийн газрын тогтоол, шийдвэрийн цахим мэдээллийн сан бий болгох, цахим лавлагаа, архивын систем хөгжүүлж, нэвтрүүлэх чиглэлд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Хуулийн зөвлөгөө дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.
Иймд дээрх үйлчилгээг гүйцэтгэх сонирхолтой Хуулийн мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулалтад оролцох сонирхлоо илэрхийлэхийг урьж байна. Сонирхож буй зөвлөхүүд дараах шалгуурыг хангасан байх бөгөөд зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай чадвар, туршлагатайгаа нотлох мэдээллийг ирүүлнэ.
Шалгуурын хураангуй:
Дээрх шалгуурыг хангах сонирхсон нэр дэвшигчид дараах бичиг баримтыг монгол, англи хэлээр бүрдүүлж битүүмжилсэн байдлаар ирүүлнэ. Үүнд:
Ажлын даалгаврыг www.smart.gov.mn сайтаас үзнэ үү.
Сонирхож буй зөвлөхүүд “Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны зээл, Олон улсын хөгжлийн агентлагийн хөнгөлөлттэй зээл, тусламжийн хүрээнд Дэлхийн банкны зээлдэгчид зөвлөх сонгон шалгаруулах, ажиллуулах журам”-ын 1.9 дүгээрт заасан ашиг сонирхлын зөрчлийн талаарх Дэлхийн банкны бодлоготой танилцсан байх шаардлагатай.
Зөвлөхийг сонгон шалгаруулахдаа Дэлхийн банкны дээр дурдсан зөвлөх сонгон шалгаруулах журамд заасан бие даасан зөвлөх сонгон шалгаруулах аргыг ашиглана.
Даваа – Баасан гаригт (бүх нийтийн амралтын өдрөөс бусад өдрүүдэд) Улаанбаатарын цагаар 09.00-16.00 цагийн хооронд дор дурдсан хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг авна уу:
Хаяг: Чингэлтэй дүүрэг Засгийн газрын 2Б байр Үндэсний хөгжлийн газар 303 тоот
Ажилтны нэр: Д.Соёл-Эрдэнэ
Утас: +976-51264870
Цахим шуудангийн хаяг: procurement@smart.gov.mn
Сонирхол илэрхийлэх хүсэлтээ дээр дурдсан хаягаар 2021 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн 11:00 цагаас өмнө цаасан эсвэл цахим хэлбэрээр ирүүлнэ үү
Зөвлөх үйлчилгээг 6 сарын дотор багтааж гүйцэтгэнэ.
МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНД СОНИРХОЛ ИЛЭРХИЙЛЭХ ХҮСЭЛТЭЭ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкны санхүүжилтээр “Ухаалаг засаг” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд тус төслийн хүрээнд дор дурдсан бие даасан зөвлөхийг (1 хүн) шалгаруулж ажиллуулахаар төлөвлөж байна.
Зөвлөх нь Засгийн газрын тогтоол, шийдвэрийн цахим мэдээллийн сан бий болгох, цахим лавлагаа, архивын систем хөгжүүлж, нэвтрүүлэх чиглэлд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт мэдээлэл технологийн туслалцаа зөвлөгөө үзүүлэх үүрэгтэй.
Иймд дээрх үйлчилгээг гүйцэтгэх сонирхолтой мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулалтад оролцох сонирхлоо илэрхийлэхийг урьж байна. Сонирхож буй зөвлөхүүд дараах шалгуурыг хангасан байх бөгөөд зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай чадвар, туршлагатайгаа нотлох мэдээллийг ирүүлнэ.
Шалгуурын хураангуй:
Дээрх шалгуурыг хангах сонирхсон нэр дэвшигчид дараах бичиг баримтыг монгол, англи хэлээр бүрдүүлж битүүмжилсэн байдлаар ирүүлнэ. Үүнд:
Ажлын даалгаврыг www.smart.gov.mn сайтаас үзнэ үү.
Сонирхож буй зөвлөхүүд “Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны зээл, Олон улсын хөгжлийн агентлагийн хөнгөлөлттэй зээл, тусламжийн хүрээнд Дэлхийн банкны зээлдэгчид зөвлөх сонгон шалгаруулах, ажиллуулах журам”-ын 1.9 дүгээрт заасан ашиг сонирхлын зөрчлийн талаарх Дэлхийн банкны бодлоготой танилцсан байх шаардлагатай.
Зөвлөхийг сонгон шалгаруулахдаа Дэлхийн банкны дээр дурдсан зөвлөх сонгон шалгаруулах журамд заасан бие даасан зөвлөх сонгон шалгаруулах аргыг ашиглана.
Даваа – Баасан гаригт (бүх нийтийн амралтын өдрөөс бусад өдрүүдэд) Улаанбаатарын цагаар 09.00-16.00 цагийн хооронд дор дурдсан хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг авна уу:
Хаяг: Чингэлтэй дүүрэг Засгийн газрын 2Б байр Үндэсний хөгжлийн газар 303 тоот
Ажилтны нэр: Д.Соёл-Эрдэнэ
Утас: +976-51264870
Цахим шуудангийн хаяг: procurement@smart.gov.mn
Сонирхол илэрхийлэх хүсэлтээ дээр дурдсан хаягаар 2021 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн 11.00 цагаас өмнө цаасан эсвэл цахим хэлбэрээр ирүүлнэ үү
Зөвлөх үйлчилгээг 6 сарын дотор багтааж гүйцэтгэнэ.
“ТӨРИЙН ЭНТЕРПРАЙЗ АРХИТЕКТУР БОЛОН ӨГӨГДӨЛ СОЛИЛЦООНЫ НЭГДСЭН ТОГТОЛЦОО” ЦАХИМ СЕМИНАР
“Давхардсан бус ХАМТАРСАН хөрөнгө оруулалт хийх архитектурын загварчлал”
Ухаалаг засаг төслийн хүрээнд газрын Хэрэг эрхлэх газар, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Төрийн энтерпрайз архитектур болон Өгөгдөл солилцооны нэгдсэн тогтолцоог бий болгох” төслийн үр дүнг танилцуулах семинар 2021 оны 1 дүгээр сарын 28, 29-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байна.
Семинарт яам, агентлаг болон харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын нийт 105 хүн оролцлоо.
Семинарын эхний илтгэлээр төслийн зөвлөх, ШУТИС-ын профессор А.Эрдэнэбаатар “Энтерпрайз”, “Архитектур”-ын ойлголтын талаар танилцуулав. Үүнд:
– “ТЭА” – Төрийн энтерпрайз архитектур гэж юу вэ? ТЭА гэж төрийн бүтэц, үйл ажиллагааг тодорхойлсон цогц зураглал.
-Энтерпрайз гэж юу вэ? Төрийн, төрийн бус, бизнесийн аливаа байгууллага, эсвэл тэдгээрийн нэгдэл, дэд хэсгийг хэлнэ.
-“ЭА” – Энтерпрайз архитектур гэж юу вэ? ЭА гэж байгууллагын бүтэц, үйл ажиллагааг тодорхойлсон цогц зураглал. юм.
“ТЭА” – Төрийн энтерпрайз архитектур? Төрийн байгууллагыг илэрхийлж байвал тэр архитектурыг ТЭА гэнэ.
Семинарын 2 дахь итгэлийг дэд төслийн зөвлөх Б.Ууганбаяр Монгол Улсын Төрийн энтерпрайз архитектурын загварчлал, уг загварчлалыг туршилтаар нэвтрүүлж байгаа байгууллагуудаас (ЗГХЭГ, ЗТХЯ, УБЕГ) гарсан сургамж, туршлагын талаар танилцуулав.
Төрийн энтерпрайз архитектурын эцсийн зорилго нь оновчтой төлөвлөлтийн үр дүнд давхардсан бус хөрөнгө оруулалтыг ХАМТАРСАН болгож, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд оршино.
Оновчтой төлөвлөлтийг хийхэд шаардлагатай “бодлого, зорилго, төсөл, хөтөлбөр, яам, төрийн үйлчилгээ, бизнес процесс, мэдээллийн систем, тоног төхөөрөмж, асуудал, асуудал, шаардлага, сайжруулах боломж, үр дүн”-ийн бүрдлийн шинж чанар, холбоос, гүйцэтгэлийн шалгуурыг тодорхойлох, түүнээс боломжит шийдлийн хувилбаруудыг гаргах загварчлалыг төслийн үр дүнд бий болгосон байна.
Семинар 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр үргэлжилнэ.
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг “Mongolia Today” сэтгүүлийн тусгай дугаарт нийтлэгдлээ.
Аргачлал, загвар батлах тухай ЗГХЭГ-ын даргын 2020 оны 100 дугаар тушаал
Засгийн газрын 2020 оны 216, 217 дугаар тогтоолын хавсралтаар баталсан журмыг хэрэгжүүлэх аргачлал, загварыг танилцуулж байна.
Аргачлал, загвар батлах тухай ЗГХЭГ-ын даргын 2020 оны 100 дугаар тушаал
Төвлөрлийг сааруулах чиглэлээр санал солилцов
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Монголын бүтээмжийн төв хамтран “Төвлөрөл сааруулалт; Монгол Улсын туршлага болон төрийн байгууллагын бүтээмжийг дээшлүүлэхэд үзүүлэх нөлөө” сэдвээр олон улсын дээд хэмжээний цахим (online) хэлэлцүүлгийг (APO TOP-TALK) 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Монгол Улсыг төлөөлж ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, Азийн бүтээмжийн байгууллагыг төлөөлж Пакистаны Үндэсний бүтээмжийн төвийн гүйцэтгэх захирал Мухаммед Аламгир Чаудри нар оролцлоо.
ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн “Төвлөрөл сааруулалт; Монгол Улсын туршлага болон төрийн байгууллагын бүтээмжийг дээшлүүлэхэд үзүүлэх нөлөө” сэдвээр илтгэл тавьж, оролцогчдын зүгээс сонирхсон асуултуудад хариулт өгөв.
Монгол Улс төвлөрлийг сааруулах чиглэлээр төрөөс баримтлах бодлогыг 2016 онд баталж үе шаттай хэрэгжүүлж байна. Сайн засаглал, ил тод байдал, шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай бөгөөд тэгш хүртээмжтэй хүргэх нь төвлөрлийг сааруулах бодлогын үндсэн зорилго юм. Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлого болон төрийн байгууллагын чиг үүргийг дахин хуваарилах чиглэлээр Швейцарын хөгжлийн агентлагийн “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг” төслийн зүгээс ЗГХЭГ-т дэмжлэг, туслалцаа үзүүлэн ажиллаж байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх талаар ярилцав
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйг 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч уулзав. УИХ-ын ээлжит сонгуульд ялалт байгуулж, шинэ парламент, Засгийн газар ажлаа эхэлсэнд БНХАУ-ын дарга Ши Жин Пин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нар баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлснийг Элчин сайд Чай Вэньруй уламжилж, амжилт хүсэв.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх гадаад бодлогын залгамж чанарыг хадгалж, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв. Хоёр улс Ковид-19 цар тахлаас үүдэлтэй хүндрэлийг даван туулах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хэвийн болгох, ялангуяа уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, импортыг нэмэгдүүлэх зэрэгт анхаарах нь зүйтэй гэж үздэгээ тэмдэглэв.
Хятадын тал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч ирснийг Элчин сайд Чай Вэньруй нотлож, дээд, өндөр түвшний айлчлал, уулзалтын давтамжийг хадгалах, хамтын ажиллагааны механизмуудын ажлыг тогтмолжуулах нь чухал гэв. Талууд “Ногоон гарц” түр журам, томоохон төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт зэргийн талаар ярилцав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
У.Хүрэлсүх: Иргэдээ татаж авах чиглэлээр БНСУ-тай цаашид ч нягт хамтран ажиллана
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун-ыг 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч уулзав.
БНСУ-ын Ерөнхий сайд Жон Сэ Гюн баярын захидал ирүүлсэнд Ерөнхий сайд талархал илэрхийлэв. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байгааг тэмдэглэж, “Монгол, Солонгосын найрамдлын жил”-ийн хүрээнд харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах, иргэд хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэхийн төлөө гэдгээ илэрхийлэв. Ковид-19 цар тахалтай тэмцэх, иргэдээ татан авах чиглэлээр Солонгосын талтай үргэлжлүүлэн хамтран ажиллахаа хэлээд тус улсад амьдарч, ажиллаж байгаа монгол иргэдэд боломжит бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг хүслээ.
Элчин сайд Ли Ё Хун Монгол Улсын Ерөнхий сайдаар дахин томилогдсонтой нь холбогдуулан баяр хүргэж, ажлын амжилт хүсэв. Дэлхий нийтэд тархсан цар тахлын энэ үед Монгол Улс халдварыг дотооддоо алдалгүй, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч байгааг өндөр үнэлдэгээ хэлэв. Уулзалтын үеэр агаарын бохирдлыг бууруулах зэрэг төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, иргэд харилцан визгүй зорчих талаар санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Монгол Улсын Шадар Сайд Я.Содбаатар газрын тос боловсруулах үйлдвэрийн явцыг эрчимжүүлэх үүрэг өглөө
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсаас Монгол Улсад суух Элчин сайдыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяши-г 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч уулзав. Элчин сайд Х.Кобаяши Монгол Улсын Ерөнхий сайдаар дахин томилогдсонд нь баяр хүргэж амжилт хүсэв.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-гаас баярын захидал ирүүлсэнд талархал илэрхийлээд Монгол, Японы Стратегийн түншлэлийг улам бэхжүүлж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлд хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв.
Ковид-19 цар тахалтай тэмцэхэд улс орнуудын хамтын ажиллагаа нэн чухал гэдгийг Элчин сайд Х.Кобаяши хэлээд, Япон Улсын Засгийн газар Монгол Улсад олон талт харилцааны хүрээнд дэмжлэг туслалцаа үзүүлэхээр ажиллаж байгааг танилцуулав. Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүнд талархал илэрхийлээд Ковид-19-ийн улмаас эдийн засгийн хүндрэл учирч байгаа өнөөгийн нөхцөлд нягт хамтран ажиллах шаардлагатай байгааг онцлов.
Талууд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх бэлтгэлийг сайтар хангах талаар санал солилцов. Мөн НҮБ болон олон улсын хамтын ажиллагааны бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллахаа нотлов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.