Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны ээлжит VI хуралдаан энэ сарын 23-25-нд Сөүл хотноо амжилттай зохион байгуулагдав.
Хуралдааныг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монголын хэсгийн даргаД.Амарбаясгалан, БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд, Солонгосын хэсгийн дарга Ли Ду Хүн нар ахалж, хоёр улсын яам, байгууллагын албаны төлөөлөл оролцов.
Хуралдааны үеэр хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг бодитоор хөгжүүлэхэд Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны механизм чухал үүрэгтэйг тэмдэглэж, ээлжит VI хуралдаанаар хоёр улсын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд бэхжүүлэн хөгжүүлэх,Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг БНСУ-ын Засгийн газрын бодлоготой уялдуулан тээвэр, логистик, дэд бүтэц, уул уурхай зэрэг салбарт бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, БНСУ-ын хөрөнгө оруулалт, ноу-хау, техник технологийг нэвтрүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулах талаар тодорхой санал солилцов.
Мөн БНСУ-ын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжиж ажиллах талаар ярилцав. Солонгосын тал Монгол Улсад хэрэгжүүлж буй зээл, тусламжийн төсөл, хөтөлбөрийн үр ашгийг нэмэгдүүлэх, явцыг эрчимжүүлэх хүрээнд хөгжлийн хамтын ажиллагааны талаар зөвлөлдөх хоёр талын уулзалтыг тогтмол зохион байгуулахыг санал болгов.
Монгол Улс, БНСУ нь ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засгийн харилцааны нийтлэг үнэт зүйлстэйг талууд тэмдэглэж, улс төрийн яриа хэлэлцээг эрчимжүүлж, гадаад бодлого, аюулгүй байдал, батлан хамгаалах асуудлаарх стратегийн яриа хэлэлцээний механизмыг бэхжүүлэх талаар санал нэгдэв.
Хуралдааны үеэр Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтын хүрээнд БНСУ-ын ухаалаг хот байгуулсан туршлагыг судлах чиглэлээр хэрэгжүүлж буй хамтын ажиллагааг өргөжүүлэх,Солонгосын “K-City Network” төсөл хөтөлбөрийг “Шинэ Зуунмод” хотод хэрэгжүүлэх, Алтанбулагийн тээвэр, логистикийн төв байгуулах техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, төслийн дараагийн шатанд Алтанбулагийн тээвэр, логистикийн төвийг барьж байгуулах төслийг хэрэгжүүлэх талаар хамтран ажиллахаар тохиролцов.
Солонгосын тал газрын ховор элемент, хагас дамжуулагчийн түүхий эд нийлүүлэхэд Монгол Улстай хамтран ажиллах сонирхлоо нотолж,“Газрын ховор металлын хамтарсан судалгааны төв”-ийг Монгол Улсад байгуулах, газрын ховор металлын чиглэлээр хамтран ажиллах хамтарсан Ажлын хэсгийн уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулахаар тогтов.
Түүнчлэн худалдаа, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг бэхжүүлэх хүрээнд “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” байгуулах яриа хэлэлцээг эхлүүлэх бэлтгэлийг хангаж, “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг шинэчлэх ажлыг эрчимжүүлэхээрболов. Мөн худалдаа, хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ Бизнес Форум, үзэсгэлэн зэрэг арга хэмжээг зохион байгуулан бизнес, аж ахуйн нэгжүүдийн хэлхээ холбоог бэхжүүлэхэд дэмжиж ажиллахаар болов.
Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалыг дэмжих хүрээнд 2023-2025 оныг “Монголд зочлох” аялал жуулчлалын жил болгон зарлаж, ирэх он жилд гадаадын нэг сая жуулчин авах зорилт тавин ажиллаж буйтай холбогдуулан олон улсын жишиг стандартад нийцсэн аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх,хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх,бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэх, маркетинг сурталчилгааны чиглэлээр БНСУ-тай хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв. Солонгосын тал Монгол Улсыг БНСУ-д сурталчлан таниулах, аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэхэд Сөүл хотноо байгуулагдсан Монголын Аялал жуулчлалын төв чухал үүрэгтэйг онцлон тэмдэглэв.
Мөн энэ хүрээнд хоёр улсын хооронд нислэг үйлдэх агаарын тээврийн үйл ажиллагааг дэмжих, Улаанбаатар-Инчоны чиглэлд “Аэромонголиа” ХХК-д зорчигч тээврийн хуваарьт нислэг үйлдэж эхлүүлэхээр тохиролцож,карго тээврийг эрчимжүүлэхээр тогтов.
Монгол, Солонгосын иргэдийн солилцоог өргөжүүлэх хүрээнд соёл, урлаг, боловсрол, эрүүл мэнд, хүүхэд, залуучуудын хөгжил, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг дэмжиж ажиллах талаар ярилцав. Мөн БНСУ-д оршин суугаа манай иргэдийн эрх ашгийг хамгаалах болон хоёр улс харилцан адил байх зарчмын дагуу иргэд зорчих таатай нөхцлийг бүрдүүлэх, эмчилгээний зорилгоор зорчих монгол иргэдэд визийн нөхцлийг хөнгөвчлөх чиглэлд талууд онцгойлон анхаарч ажиллахаар болов.
Хуралдааны хүрээнд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин, Солонгосын Хүний нөөцийн удирдлагын сайд Ким Сын Хо, Солонгосын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын тэргүүн Сун Хёг Сан нартай тус тус уулзаж, БНСУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн явц байдлыг дүгнэж, цаашид хүний нөөцийг чадавхжуулах, Мэдлэг хуваалцах хөтөлбөрийн хүрээнд төрийн албаны шинэчлэл, төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиров.
Түүнчлэн, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцож, солонгосын тал манай “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг цаашид ч дэмжиж ажиллахаа нотлов.
МОНГОЛ УЛС, БНСУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХАМТАРСАН ХОРООНЫ ЭЭЛЖИТ VI ХУРАЛДААН СӨҮЛ ХОТНОО БОЛОВ

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын нэг жилийн ойн босгон дээр Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд экспорт, импортын шинэ гарц болох Зүүнбаян-Ханги чиглэлийн 226,9 километр төмөр зам өнөөдөр ашиглалтад орлоо.
Энэ оны гуравдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг төмөр замыг богино хугацаанд ашиглалтад оруулах үүрэг өгч байсан юм. Бүтээн байгуулалтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр найман сарын дотор бүрэн ашиглалтад оруулж төмөр замын тээврийг эхлүүлэхэд бэлэн боллоо. Төмөр замын нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ.
Тэрбээр “Улс орны экспортын гол гарц Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам 16 жил гацсаны эцэст өнгөрсөн есдүгээр сард дууслаа. Гэтэл бараг адилхан урттай Ханги-Мандлын 226.9 км төмөр зам найман сар буюу бүтээн байгуулалт өрнөсөн зун, намрын хоёрхон улиралд дуусаж болдгийг өнөөдөр хамтдаа харлаа. Хэрэв экспортын төмөр замуудын бүтээн байгуулалт өнөөдрийн хурдаар явсан бол өнөөдөр Монгол Улс гадаад өрийн дарамтгүй, эдийн засгийн багтаамж 100 орчим их наяд төгрөгт хүрчихсэн, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10.000 ам.доллар давж, иргэдийн амьдралын чанарт эрс өөрчлөлт гарчихсан байх байсан. Үүнийг л алдагдсан боломжийн өртөг гэдэг. Ийм харамсалтай алдааг бид дахин хэзээ ч давтах ёсгүй” гэдгийг онцоллоо.
Мөн Ерөнхий сайд өнөөдөр монголчууд бид ажил эхлүүлж, богино хугацаанд бүрэн дуусгаж чаддаг гэдгээ олон улсад нотлон харуулж чадлаа. Энэ бүтээн байгуулалт Монгол Улсыг олон талаар эергээр ойлгуулж, хөрөнгө оруулалтын орчинд томоохон нөлөөлөл үзүүлнэ гэдгийг тэмдэглээд, бүтээн байгуулалтад оролцсон үндэсний аж ахуй нэгжүүд, инженер техникийн ажилчид, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, оюутан залуучууд, нутгийн иргэдэд талархал илэрхийллээ.
Төмөр замын бүтээн байгуулалтын ажилд 120 аж ахуйн нэгж, 600 гаруй инженер, 3000 гаруй ажилчид оролцож, байнгын 1300 гаруй ажлын байр шинээр бий болж байна. Энэхүү бүтээн байгуулалт нь Зүүнбаян төмөр замаас салаалснаар Монгол Улсад хамгийн анхны гурвалсан төмөр замын уулзвар бий болж байгаа юм.
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор импорт, экспортын бараа бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал нийт 20 сая тонноор, төмөр замын нийт тээврийн хэмжээ 65 хувиар нэмэгдэж, дэлхийн зах зээлд хүрэх тээвэр 242 км-ээр богиносож, тээврийн өртөг, хугацаа хэмнэгдэж байна.
Төмөр замын шинэ гарцаар Оюу толгойн зэсийн баяжмал, Тавантолгойн коксжсон нүүрс болон бусад экспортын бүтээгдэхүүнийг зах зээлийн чөлөөт өрсөлдөөнд тулгуурлан тээвэрлэж, говийн бүс нутагт буй 10 гаруй ашигт малтмалын ордуудын үнэлэмжийг өсгөж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох боломж бүрдэнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтийн үйл ажиллагаанд оролцсоны дараа төмөр замын хилийн холбох хэсэг болон ачаа тээврийн терминалын ажилтай танилцлаа. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам нь өргөн нарийн царигийн гарцтай болсноороо онцлог юм. Ингэснээр БНХАУ-ын Мандал боомттой шууд холбогдох боломжтой болжээ.
Тус төмөр зам нь 25 тонн голын даацтай, буталмал чулуун чигжээстэй, төмөр бетон дэртэй, гуравдугаар зэрэглэлийн дохиолол, төвлөрүүлэлт, хориглолын системтэй зам юм. Тус бүтээн байгуулалтыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Монголиан транс лайн” ХХК болон “Монголиан транс ложистик” ХХК-ийн нэгдэл хийж гүйцэтгэжээ.
“Чингис хаан” одон гардуулах ёслолд оролцлоо
Өвлийн тэргүүн сарын шинийн нэгний энэ өдөр Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархлын өдөр тохиож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг АНУ-ын эрдэмтэн Жак Уэтерфорд, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, академич Дэчингунгаагийн Доржготов нарт хүртээлээ.
Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд болсон “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардуулах ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, өмнө нь уг одонг гардсан эрхмүүд болон төр, нийгмийн зүтгэлтнүүд оролцлоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Чингис хааны гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойг тохиолдуулж Хэнтий аймгийн Дадал сумын нутаг дахь Чингис хааны гэрэлт хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Эзэн богд Чингис хаан бол нийт монголчуудын эв нэгдлийн тулгуур, үндэстний шүтээн гэдгийг Ерөнхий сайд энэ үеэр хэлсэн үгэндээ онцоллоо. Хэнтий аймаг Их эзэн Чингис хааны өлгий нутаг учраас Монгол Улсын Засгийн газраас Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгон зарласан. Ингэснээр Хэнтий аймагт түүхэн аялал жуулчлал хөгжиж, тус аймаг төсвийн орлогоо бие даан бүрдүүлэн, орон нутгийн иргэдийн орлого нэмэгдэх боломжтой гэлээ.
“Чингис хааны мэндэлсний 860 жилийн тэгш ойг тохиолдуулж, Их хааны мэндэлсэн нутаг Хэнтий аймгийн Дадал суманд олон улсын жишигт нийцсэн “Чингис хаан аялал жуулчлалын цогцолбор”-ыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр эхлүүлж буйг Ерөнхий сайд тэмдэглээд Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн хүрээнд төр-хувийн хэвшлийн түншлэл болон хөрөнгө оруулалтаар олон бүтээн байгуулалт өрнүүлж, Монголын нууц товчооны түүхэн дурсгалт газруудыг авто замаар холбох, зүүн бүсийн транзит тээврийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна гэлээ.
Одоогоос 60 жилийн өмнө, 1962 онд төр, нийгмийн зүтгэлтэн Дарамын Төмөр-Очирын санаачилга, уран барималч Лувсанцэрэнгийн Махбалын загвар, удирдлагаар Чингис хааны гэрэлт хөшөөг бүтээж байжээ.
Төрийн бүтээмжийн Үндэсний хорооны анхдугаар хуралдаан боллоо
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа–2050”, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-ын дагуу Монгол Улсын Засгийн газраас Төрийн бүтээмжийн Үндэсний хороог байгуулсан. Тус хороо анхдугаар хуралдаанаа хийж, төрийн байгууллагын бүтээмжийг хэрхэн сайжруулах талаар хэлэлцлээ. “Шинэ сэргэлтийн бодлого” дахь Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд цахим технологид суурилсан иргэн төвтэй төрийн байгууллага байгуулах тухай тодорхой заасан байдаг. Энэ дагуу тус үндэсний хороо иргэндээ үйлчилдэг, мэргэшсэн, чадварлаг, ил тод төрийн албыг төлөвшүүлэх шаардлагатай байгааг Төрийн бүтээмжийн Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан тодотголоо.
Цар тахлаас шалтгаалж иргэд амьдралын шинэ хэв маягт аль хэдийн шилжсэн учраас түүнд тохирсон засаглалын хэв маягийг бий болгох шаардлага үүссэн талаар Төрийн бүтээмжийн Үндэсний хорооны ажлын албанаас танилцуулав. Тухайлбал, төрийн байгууллага хүн төвтэй үйлчилгээ үзүүлэх, цахим шилжилт хийх, датанд суурилсан шийдвэр гаргаж, уян хатан ажиллах ёстой гэдгийг онцлов. Цахим хөгжлийн сайд Н.Учрал цахим шилжилтийн үйл явц нь иргэдийн цаг завыг хэмнэх зэргээр амьдралын чанарт нөлөөлдөг. Тиймээс Засгийн газраас цахим шилжилтийг идэвхтэй хийж байгаа талаар танилцуулгадаа дурдлаа. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар авлигын төсөөллийн индексийг урагшлуулахад нэгдүгээрт, төрийн болон орон нутгийн өмчит компаниудын засаглалыг нээлттэй сонгон шалгаруулалтаар явуулах, хоёрдугаарт, улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох нь хамгийн чухал байгааг илэрхийлэв.
Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Засгийн газрын хяналтын тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Эдгээр хуулийн дагуу төрийн давхардсан хяналт шалгалтыг бууруулах зорилгоор мэргэжлийн хяналтын чиг үүргийг салбар яамд руу шилжүүлэх болон Засгийн газар дэргэдээ дотоод хяналт шалгалтын газар байгуулахаар болоод байна. Мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдсанаар төрийн байгууллага давхардсан хяналт шалгалтаар иргэн, аж ахуй нэгждээ дарамт учруулдаг байдлыг зогсооно. Харин Засгийн газар дотоод хяналт шалгалтын газартай болсноор төрийн алба цомхон бөгөөд ур чадвартай, ёс зүйтэй байх тогтолцоог бүрдүүлэх юм.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч болон “Бизнес ба хүний эрх” хөтөлбөрийн зохицуулагчтай уулзлаа
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илэйн Конкиевич болон Бангкок дахь бүсийн төвийн “Бизнес ба хүний эрх” хөтөлбөрийн зохицуулагч Шон Лийс нартай уулзлаа.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Монгол Улсын Засгийн газартай 46 жил хамтран ажиллаж буйг талууд тодотгоод, бүс нутагт хэрэгжиж буй “Бизнес ба хүний эрх” хөтөлбөрийн талаар ярилцлаа. Манай бүс нутагт нийт долоон улс уг хөтөлбөрийг хэрэгжүүлдэг ба Монгол Улс гурван жилийн өмнө элсжээ. “Бизнес ба хүний эрх” хөтөлбөрийн дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас чуулга уулзалт зохион байгуулах гэж байгаад НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төлөөлөгч нар талархаж байгаагаа илэрхийллээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хүний эрхийг хангах чиглэлээр Монгол Улсын Засгийн газар идэвхтэй ажиллаж буйг тодотгоод, өнгөрсөн есдүгээр сард Хүний эрхийг хангах Үндэсний хороо байгуулсныг онцлов.
“Бизнес ба хүний эрх” хөтөлбөрийн хүрээнд хийсэн бизнесийн салбарт тулгамдаж буй хүний эрхийн асуудлыг тодорхойлох суурь судалгаа ач холбогдлоо өгнө гэдэгт талууд санал нэгдэв. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, “Бизнес ба хүний эрх” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газартай хүний эрхийг хангах, хамгаалахад хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа тэд илэрхийлж байлаа.
Хүний эрхийг хангах Үндэсний хорооны анхдугаар хуралдаан боллоо
Засгийн газрын 2022 оны есдүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар 350 дугаар тогтоол баталж, Хүний эрхийг хангах Үндэсний хороог Засгийн газар, түүний харьяа агентлаг, шүүх, Хүний эрхийн Үндэсний Комисс, судлаач, төрийн бус байгууллагын төлөөллүүдийг багтаан байгуулсан. Тус хороо өнөөдөр /2022.11.17/ анхдугаар хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрхийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцлаа.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хуралдааныг нээж, Засгийн газраас хүний эрхийг өндөр түвшинд тавьж, нийгмийн салбар бүрд хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлд онцгой анхаарч ажиллаж буйг тэмдэглэв.
Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай” хуульд хувь хүний мэдээллийг төрийн байгууллага цуглуулж, ашиглахдаа зөвшөөрөл авах, энэ тухай мэдэгдэх хуудас хүргүүлдэг байх зэргээр хүний эрхийг хангасан дэвшилтэт заалтууд орсон. Гэхдээ цаашид хувь хүний нууцад хамаарах дуу, дүрсний бичлэгийн талаарх хуулийн зохицуулалтыг бүрэн мөрдөж ажиллах шаардлага байна. Сурч боловсрох эрхийн хүрээнд ерөнхий боловсролын сургуульд суралцагчдын 93-95 хувь нь тухайн эрхээ эдэлж чадаж байгаа ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрх болон хөдөө орон нутгийн боловсролын чанарын асуудалд анхаарах шаардлагатай байна. Бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалах эрхийг хангах хүрээнд ард иргэдийг эрт илрүүлгийн үзлэг оношилгоонд хамруулах ажлыг орон даяар хэрэгжүүлж өнөөдрийн байдлаар 542 мянган иргэн хамрагдаад байна. Аян үр дүнтэй хэрэгжиж буй ч иргэдийг бүрэн хамруулахад анхаарч ажиллаж буйг хуралдааны үеэр холбогдох албаныхан танилцууллаа.
Мөн ХНХ-ын сайд Т.Аюурсайхан “Нийгмийн ажлын тухай” хуулийн төслийн үзэл баримтлалыг хуралдаанд танилцууллаа. Тус хууль нь нийгмийн ажилтны эрх үүргийг илүү тодорхой болгож, үйлчилгээг нарийвчлан зохицуулж өгснөөрөө онцлог гэв. Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Бизнес ба Хүний эрх” хөтөлбөрт элсэн орсон. Үүнтэй холбоотойгоор үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа бөгөөд энэ нь олон улс дахь хүний эрхийн индексийг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй гэж үзэж байна.
Хүний эрхийг хангах Үндэсний хорооны хуралдаанаас гарсан саналуудыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар боллоо.
“Нутгийн удирдлага – 30” эрдэм шинжилгээний хуралд нийслэл, аймаг, сумдын ИТХ-ын төлөөлөгчид оролцлоо.
Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулан Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хамтран “Нутгийн удирдлага – 30” эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. Тус хуралд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг, 330 сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид оролцов.
“Нутгийн удирдлага-30” эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар мэндчилгээ илгээлээ. Ерөнхий сайд мэндчилгээндээ “Алсын хараа – 2050” урт хугацааны бодлогын баримт бичиг, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлт зорилтын хүрээнд орон нутагт нэн шаардлагатай томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж буйг тодотгожээ.
Монгол Улс 1992 оны анхны ардчилсан Үндсэн хуулиараа Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тогтолцоо, үзэл баримтлалыг шинэ агуулгаар баяжуулж шинэчилсэн. Энэхүү шинэчлэлд Үндсэн хуулийн 3.1-д “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн заалт бий. Энэ нь иргэддээ засаглалын дээд эрхийг олгохын зэрэгцээ нутгийн өөрөө удирдах ёсны шинэ тогтолцоог бүрдүүлэх үндсийг тавьсан гэж үздэг.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан тус хурлыг нээж үг хэлэхдээ “Өргөн уудам нутагтай, өөрийн онцлог соёл, түүхтэй, үндэстэн ястнуудын нэгдэл болсон манай орны хувьд нутгийн иргэд онцлогоо давуу тал болгох, улмаар бүсчилсэн хөгжлийг өрнүүлж, хамтын ажиллагаанд тулгуурлан нийгэм, эдийн засаг, соёлын нөөц боломжоороо тэргүүлэх, оршин суугч иргэдийнхээ хүсэл зориг, амьдралын боломж бололцоог дээшлүүлэх зорилго бүхий тус засаглалын хэлбэр нь манай улсын нөхцөлд илүү тохирсон олон улсын туршлага юм. Нөгөө талаас гүйцэтгэх эрх мэдэл, төлөөлөх эрх мэдлийн харилцан хяналтыг бодит болгох, төлөөллийн ардчиллын хэрэгжилт, иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг баталгаажуулж анхан, дунд шатны бодлогын хэрэгжилтийг иргэддээ ойртуулсан тогтолцоо” гэдгийг онцоллоо.
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үүсэл хөгжил, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага сэдвээр ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн илтгэл тавилаа. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн үзэл баримтлал, Шинэ сэргэлтийн бодлого: Хот хөдөөгийн сэргэлт, Нутгийн өөрөөр удирдах байгууллагын хөгжил дэвшил – орон нутагт зэрэг илтгэлийг хурлаар хэлэлцлээ.
Монгол Улсын 2023 оны төсөв батлагдлаа
Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын 2023 оны төсөв, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийг УИХ-ын чуулганы 2022 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Ирэх 2023 оны төсвийн онцлог:
– Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх анхны төсөв бөгөөд шинэ хөрөнгө оруулалт хийхгүй байх, үрэлгэн байдлыг хязгаарлах зэргээр нэг их наяд төгрөг хэмнэх боломж бий болж байна.
– Эдийн засгийг тогтворжуулах, макро тэнцйвэрийг хангаж, төсвийн сахилга батыг бүх шатанд хэрэгжүүлэх замаар төсвийн алдагдлыг зорилтод түвшин болох -1,906.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 3.6 хувиас 481.1 тэрбум төгрөгөөр бууруулж ДНБ-ий 2.6 хувь байхаар баталлаа.
– Хөрөнгө оруулалт бизнесийн орчныг татварын бодлогоор дэмжих, эрүүл мэнд, боловсролын салбарын төсвийн шинэчлэлийг эрчимжүүлнэ.
– Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж уул уурхай, аж үйлдвэрийн салбарын томоохон төслүүдээ бүрэн дуусгаж, эрчим хүчний салбарт шинэ төслүүд хэрэгжүүлнэ.
– Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэл, үйлчилгээний чанарын асуудлыг цогцоор нь шийдвэрлэж, түгжрэлийг бууруулна.
– Хотоос хөдөөд шилжихийг дэмжсэн татвар, цалин хөлсний бодлогыг хэрэгжүүлнэ.
– Ирэх 2023 оны төсвийн бодлого хэрэгжсэнээр эдийн засаг тогтворжиж, инфляц оны эцэст нэг оронтой тоонд шилжинэ.
Отроор яваа малчдад зөвлөн тусалж, иргэд хооронд буруу ойлголцол үүсэхээс урьдчилан сэргийлэхийг орон нутгийн удирдлагуудад анхааруулав
Улсын онцгой комиссын өвөлжилтийн бэлтгэл хангах Ажлын хэсэг өнөөдөр цахимаар хуралдлаа. Хуралд Улсын онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баянбат болон аймаг, сумдын Засаг дарга нар, холбогдох албаны хүмүүс оролцож, өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, отор нүүдэлтэй холбоотой хөдөлгөөн зохицуулалтын талаар хэлэлцлээ.
Энэ жил улсын хэмжээнд нийт 188.6 мянган малчин өрхөд 71.2 сая, хонин толгойд шилжүүлснээр 122.5 сая толгой мал өвөлжиж, 19.9 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулах урьдчилсан дүн гарчээ. Нийт 21.8 мянган өрхийн 9.5 сая мал отроор өвөлжиж, хаваржихаар байна. Зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр Баян-Өлгий, Баянхонгор, Завхан, Увс, Ховд, Өмнөговь аймаг эрсдэл их, Архангай, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь, Дорноговь аймаг эрсдэл дунд зэрэглэлтэй гарав.
Төв, Өвөрхангай, Завхан, Баян-Өлгий, Сэлэнгэ аймгийн удирдлагууд өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн бэлтгэл, зохион байгуулалт, тулгамдаж буй асуудлаа танилцуулав. Орон нутгийнхны зүгээс өвөлжилтийн бэлтгэл ажлыг холбогдох тогтоол шийдвэрийн дагуу зохион байгуулж байгаагаа дуулгаад отор нүүдлийн хөдөлгөөн нэмэгдсэний улмаас бэлчээрийн даац хэтрэх зэрэг асуудал байгааг дурдлаа.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар зөвхөн өнөөдөр яриагүй. Зун, намраас эхлэн Засгийн газар, Улсын онцгой комисс, салбарын яамнаас бодлогын түвшинд анхаарч, тогтоол шийдвэр гарган, үүрэг даалгавар өгч ирсэн. Энэ бүхэн аймаг, сум, орон нутгийн түвшинд хангалттай хэрэгжихгүй байна. Өвөлжилт хүндрэх нь тодорхой нөхцөлд ажиллаж байж, аюулгүйн нөөц бүрдүүлэлт хангалтгүй байна. Шаардлагатай хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэж, боломжит хувилбараар шийдэх хэрэгтэй” гэлээ.
Мөн отор нүүдэл хийж буй иргэдийг хөөж туудаг, хүлээж авахгүй гэдэг асуудал байх ёсгүй. Отор нүүдэл, бэлчээртэй холбоотой авлига, дарамт шахалтыг таслан зогсоох хэрэгтэйг онцлоод “Өвөлжилтийн бэлтгэл ажил бол дан ганц малчин өрхийн асуудал биш, улсын эдийн засгийн суурь асуудал юм. Иймд нэн тэргүүнд өвөл, хаврыг хамтын хүчээр өнтэй даван туулах нь чухал байна. Тиймээс аймгийн удирдлагууд цаасан дээр биш бодит нөхцөл байдалдаа орж ажиллах, бүртгэл мэдээлэл, гэрээ хэлцлийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Иймд аймаг, орон нутгууд уялдаа холбоогоо сайжруулж, сум, багийн удирдлага малчидтайгаа ойр ажиллаж, мэдээлэл зөвлөмжөөр хангах хэрэгтэй. Отроор дамжин өнгөрч буй малчдад зөвлөн тусалж, иргэд хоорондын буруу ойлголцол үүсэхээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй” хэмээсэн юм.
Тухайлбал, Засгийн газрын 2019 оны 43 дугаар тогтоолоор батлагдсан “Мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, тээвэр, тууврын замд саатуулж, хорио цээрийн хяналтад авах журам”-ын талаар малчдад мэдээлэл өгөх, хяналт тавих, малчин айл өрхүүд хүнс тэжээлийн хомсдол, дутагдалд орохоос урьдчилан сэргийлэх, цаашлаад өвөлжилт хүндрэх үед иргэдэд эрүүл мэндийн тусламж, нийгмийн хамгааллын үйлчилгээг тасралтгүй үзүүлэх талаар төлөвлөлт, зохион байгуулалттай ажиллахыг Шадар сайд С.Амарсайхан үүрэг болголоо.