УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭСРЭГ ТЭМЦЭЛД ЗАСАГ ДАРГА НАР МАНЛАЙЛАН ОРОЛЦОХЫГ ЕРӨНХИЙ САЙД УРИАЛЛАА
Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан 2021 оны арваннэгдүгээр сарын 17-нд болж, аймаг, нийслэлийн Засаг дарга нар оролцлоо. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд Засаг дарга нар манлайлан оролцохыг Ерөнхий сайд уриаллаа Монгол Улсын Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тогтоолыг баталж, хэрэгжилтийг шуурхай хангахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга […]
