1. “Хүний нөөцийг хөгжүүлэх JDS[1] тэтгэлэгт хөтөлбөр” -ийн 2022 оны бүртгэл эхэллээ. Бүртгэлийн хугацаа:
Магистрын хөтөлбөрийн бүртгэл: 9/1 (Лхагва )-11/2 (Лхагва) хүртэл
Докторын хөтөлбөрийн бүртгэл: 9/1 (Лхагва )-12/9 (Баасан) хүртэл
2. Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжилд гар бие оролцох, ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэх залуу төрийн албан хаагчдыг Япон улсын их, дээд сургуулийн магистр, докторын түвшний хөтөлбөрт суралцуулах замаар мэргэшүүлэн бэлтгэж, төгсөөд өөрийн улсад тулгарч буй нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудлыг бодитойгоор шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах, хүмүүстэй харилцаа холбоо тогтоон, хоёр орны найрамдалт харилцааг бэхжүүлэхэд хөтөлбөрийн зорилт оршино. Энэхүү хөтөлбөр нь 1999 оноос шинээр хэрэгжиж эхэлсэн буцалтгүй тусламжийн хөтөлбөр бөгөөд өдгөө Азийн орнууд зонхилсон 19 улсад хэрэгжиж, 2021 оны байдлаар нийт 5,000 гаруй залуус Япон улсад суралцаад байна.
3. Энэхүү хөтөлбөр нь Монгол улсад 2001 оноос хэрэгжиж эхэлсэн ба энэ жилийг оруулаад нийт 400 оюутан залуус Япон улсад суралцаад байна. Үүнээс 359 оюутан магистр, доктороор төгсөж ирээд Засгийн газрын холбогдох байгууллагууд, Их дээд сургуулиуд, Төв банк зэрэг нийгмийн олон салбарт үр бүтээлтэй ажиллаж байна.
4. Энэ жил 15 магистр оюутан, 1 докторын оюутныг сонгон шалгаруулж, Япон улсын их, дээд сургуульд илгээж, тус тусын мэргэжлээр Англи хэл дээр (Магистр: 2 жил, Доктор: 3 жил) суралцах болно. Суралцах чиглэлийг дараах хүснэгтээс харна уу.
5. Дараах хуваарийн дагуу нээлттэй танилцуулга семинар зохион байгуулах ба оролцохыг хүсвэл хөтөлбөрийн вэбсайтаар урьдчилан бүртгүүлэх шаардлагатай болно. Мөн хүсэлт гаргасан байгууллагууд дээр очиж зохион байгуулахаас гадна сургууль бүрийн танилцуулгыг хийхээр төлөвлөж байна.
1 | 2022 оны 9-р сарын 7 (Лхагва), 14:00-15:30 цагт | Цахимаар |
2 | 2022 оны 9-р сарын 17 (Бямба), 11:00-12:30 цагт | |
3 | 2022 оны 9-р сарын 22 (Пүрэв), 18:30-20:00 цагт | Танхимаар |
4 | 2022 оны 10-р сарын 1 (Бямба), 11:00-12:30 цагт |
6. JDS хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг http://jds-scholarship.org/ цахим хуудаснаас, эсвэл JICE JDS Төслийн Монгол дахь Оффис (mongolia@jice.org) -оос авна уу.
[1] JDS: The Project for Human Resource Development Scholarship by Japanese Grant Aid