Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (КОЙКА) хамтран “Төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх нь (2023-2025)” төслийг хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд Төрийн албаны хүний нөөцийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх, Удирдах ажилтнуудын манлайлал, удирдах чадварыг нэмэгдүүлэх, Төрийн жинхэнэ албан хаагчдын гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог сайжруулах чиглэлээр Монгол Улсын төрийн албанд гүйцэтгэлийн удирдлагын нэгдсэн цахим системийг хөгжүүлэх, төрийн албан хаагчийн сургалтад ашиглах гарын авлага, сургалтын материалыг боловсруулах зэрэг ажлууд хийгдэж байгаа юм.
ЗГХЭГ-ын дэд дарга Б.Батцэцэг өнөөдөр (2024.09.26) төслийг хэрэгжүүлэгч БНСУ-ын тал болох KDS-ийн төлөөллийг хүлээн авч уулзан, төслийн гүйцэтгэлийн явцтай танилцаж, цаашид төлөвлөгдсөн арга хэмжээ, ажлын талаар санал солилцлоо. Төслийн явцыг тайлагнах 7-р уулзалтад Засгийн газрын хүний нөөцийн газрын дарга П.Сарангэрэл, Төслийн ерөнхий менежер Пак Кюнг Бэ болон бусад албаны хүмүүс оролцов.